Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 17

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Ж.Баясгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сїхбаатар аймгийн Прокурорын газраас Эрїїгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирїїлсэн Ширжав овгийн Жамъянгийн Баясгаланд холбогдох 201617000144 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны єдєр хїлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 19-нд Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэг холбогдох үедээ “Энх-Өглөө” ХХК-нд гагнуурчин ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 5-131 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ62101911, Ширжав овгийн Жамъянгийн Баясгалан

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Баясгалан нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Дэмбэрэл Овоо гэх газарт өндөр хүчдэлийн шонг гагнаж байхдаа болгоомжгүйгээр хээрийн түймэр тавьсны улмаас иргэн О.Адъяадавгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж,

- Хохирогч З.Далайбаярын өмчлөлийн 4 ханатай гэр буюу 1.500.000 төгрөг, төмөр ор 1 ширхэг буюу 30.000 төгрөг, шкав 1 ширхэг буюу 50.000 төгрөг, эрээн модон ор 1 ширхэг буюу 60.000 төгрөг, эрээн модон авдар 1 ширхэг буюу 60.000 төгрөг, үстэй дээл 1 ширхэг буюу 150.000 төгрөг, хурган дотортой дээл 1 ширхэг буюу 200.000 төгрөг, модон түмпүүшиг 1 ширхэг буюу 40.000 төгрөг, толь, зургийн жааз 1 ширхэг буюу 40.000 төгрөг, аккумулятор 1 ширхэг буюу 120.000 төгрөг, радио 1 ширхэг буюу 20.000 төгрөг, оёдлын машин 1 ширхэг буюу 100.000 төгрөг, ширмэн тогоо 2 ширхэг буюу нэг бүрийн үнэ 20.000 төгрөг нийт 40.000 төгрөг, эсгий гудас 6 ширхэг буюу 1 бүрийн үнэ 10.000 төгрөг нийт 60.000 төгрөг, эрээн модон ширээ 3 ширхэг сандалтайгаа нийт 50.000 төгрөг, цайран данх 1 ширхэг буюу 10.000 төгрөг, 25 киллограмын гурил 1 уут буюу 25.000 төгрөг, 25 киллограммын будаа 1 уут буюу 50.000 төгрөг, ургамлын тос 5 литр буюу 17.000 төгрөг, усны 50 литрийн сав 1 ширхэг буюу 20.000 төгрөг, цайран усны сав 30 литр 1 ширхэг буюу 40.000 төгрөг, Хятад иж бүрэн гэр 1 ширхэг буюу 500.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг буюу 50.000 төгрөг, борооны цув 1 ширхэг буюу 40.000 төгрөг, эрээн модон авдар 1 ширхэг буюу 30.000 төгрөг, эсгий гутал 2 хос буюу 1 хос нь 10.000 төгрөг нийт 20.000 төгрөг, усны гутал том хүний 2 хос, хүүхдийн 1 хос усны гутал нийт 30.000 төгрөг, даавуун дээл 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 40.000 төгрөг буюу нийт 80.000 төгрөг, борц 1 уут 50.000 төгрөг, цэрэг эмээл 1 ширхэг буюу 10.000 төгрөг, хувин 1 ширхэг буюу 10.000 төгрөг, 5 литрийн тогоо 1 ширхэг буюу 15000 төгрөг, 100 ампер цагийн багтаамжтай аккумулятор 1 ширхэг буюу 150.000 төгрөг буюу нийт 3.667.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Б.Балдандоржийн  өмчлөлийн нас бие гүйцсэн хонгор зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн алаг зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, хонгор зүсмийн охин даага 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүсмийн морь 1 тооны буюу 500.000 төгрөг нийт 5 тооны адуу буюу 1.500.000 төгрөгийн хохирол

- Хохирогч Ц.Батмөнхийн өмчлөлийн нас бие гүйцсэн цагаан зүстэй хонь 3 тооны буюу 1 тооны хонь 80.000 төгрөг буюу нийт 240.000 төгрөг, нас бие гүйцсэн хүрэн зүстэй ямаа 5 тооны буюу 1 тооны ямаа 50.000 төгрөг нийт 250.000 төгрөг, хүрэн зүстэй ишиг 5 тооны буюу 1 тооны ишиг 10.000 төгрөг нийт 50.000 төгрөг нийт 13 тооны бог мал буюу 540.000 төгрөгийн хохирол.

- Хохирогч  Н.Төмөрсүхийн бор зүсмийн 1 тооны азарга буюу 500.000 төгрөгийн хохирол

- Хохирогч С.Нинагийн өмчлөлийн 5 ханатай монгол гэр 1 ширхэг буюу 2.200.000 төгрөг, майга ширээ 1 ширхэг буюу 100.000 төгрөг, гал тогооны хуучин шүүгээ 1ширхэг буюу 180.000 төгрөг, LG маркийн 24 инчийн 12 вольтын зурагт 1 ширхэг буюу 250.000 төгрөг, ДДШ-ийн станц, тогоо шинээрээ иж бүрэн буюу 200.000 төгрөг, модон ор 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 180.000 төгрөг буюу нийт 360.000 төгрөг, 105 амперийн аккумулятор 1 ширхэг буюу 160.000 төгрөг, 200 амперийн аккумулятор 1 ширхэг буюу 530.000 төгрөг, нарны зай хураагуур 1x1 метр хэмжээтэй 1 ширхэг 300.000 төгрөг, хоёр нүдний дуран 1 ширхэг буюу 280.000 төгрөг, хуучны авдар 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 150.000 төгрөг нийт 300.000 төгрөг, 4x4 хэмжээтэй эрдэнэт хивс1 ширхэг 250.000 төгрөг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг 180.000 төгрөг, эмэгтэй хуучин булган малгай 1 ширхэг 200.000 төгрөг, эмэгтэй хуучин ноолууран өмд, цамц 1 хос буюу 100.000 төгрөг, ноолууран эмэгтэй малгай, ороолт 1 хос буюу 50.000 төгрөг, өвлийн эмэгтэй синтвон урт куртик 1 ширхэг 40.000 төгрөг, эмэгтэй цаатан гутал 1 хос буюу 150.000 төгрөг, зурагтын тавиур 1 ширхэг буюу 100.000 төгрөг, даралтын аппарат 1 ширхэг буюу 50.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 150.000 төгрөг нийт 300.000 төгрөг, сейга маркийн гол төмрийн дугаар 2134557, замагны дугаар 557 ангийн зориулалттай галт зэвсэг 1 ширхэг 3.000.000 төгрөг, /малын хашаа/ 55 ширхэг хашааны банз 1 бүрийн үнэ 1500 төгрөг нийт 577500 төгрөг, шургааг 56  ширхэг буюу 1 бүрийн үнэ 6000 төгрөг нийт 336000 төгрөг нийт 913.500 төгрөг бүгд нийт 10.193.500 төгрөгийн хохирол

- Хохирогч Ж.Чинзоригийн өмчлөлийн 4 ханатай монгол гэр 1 ширхэг буюу 1.800.000 төгрөг, модон эмээл 1 ширхэг буюу 50.000 төгрөг, модон ор 1 ширхэг буюу 100.000 төгрөг, хувцасны шкаф 1 ширхэг буюу 150.000 төгрөг, Самсунг галакси s3 маркийн гар утас 1 ширхэг буюу 100.000 төгрөг, орос бакал 1 хос буюу 120.000 төгрөг, хурган дээл /эрэгтэй/ 1 ширхэг буюу 300.000 төгрөг, хөвөнтэй дээл /эрэгтэй/ 1 ширхэг буюу 100.000 төгрөг, чингэлэг /төмөр/ 1 ширхэг буюу 600.000 төгрөг бүгд нийт 3.320.000 төгрөгийн хохирол 

- Хохирогч Т.Золжаргалын өмчлөлийн нас бие гүйцсэн хоёр чих догол имтэй хүрэн зүстэй үнээ 1 тооны буюу 600.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Т.Чинбатын өмчлөлийн нас бие гүйцсэн улаан зүсмийн үнээ 2 буюу 1 бүрийн үнэ 1 толгой нь 600.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөг, улаан халзан зүстэй үнээ 1 буюу 600.000 төгрөг, хязаалан насын улаан зүстэй эр үхэр 1 тооны буюу 700.000 төгрөг, хязаалан насны ягаан зүстэй эр үхэр 1 тооны буюу 700.000 төгрөг, шүдлэн насны хар зүстэй эр үхэр 1 бүрийн үнэ 500.000 төгрөг, шүдлэн насны мухар улаан зүстэй эр үхэр 3 тооны буюу 1 бүрийн үнэ 500.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг, шүдлэн насны хар халзан зүсмийн эр үхэр 1 тооны буюу 500.000 төгрөг, шүдлэн насны хүрэн зүстэй эр үхэр 1 тооны буюу 500.000 төгрөг шүдлэн насны мухар улаан зүстэй охин үхэр 1 толгойг 500.000 төгрөг буюу бүгд нийт 6.700.000 төгрөгийн хохирол

- Хохирогч Д.Баярсайханы эзэмшлийн иргэний үнэмлэх 1 ширхэг буюу 18.300 төгрөг, жолооны үнэмлэх 1 ширхэг буюу 12500 төгрөг бүгд нийт 30800 төгрөгийн хохирол

- Хохирогч А.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн түрийвч 1 ширхэг буюу 10.000 төгрөг, Хаан банкны виза карт 1 ширхэг буюу 3000 төгрөг, жолооны үнэмлэх 1 ширхэг буюу 12.500 төгрөг нийт 25.500 төгрөгийн хохирол,

- Хохирогч Ё.Батболдын эзэмшлийн төрсний гэрчилгээ 1 ширхэг буюу 5000 төгрөг, малчны үнэмлэх 1 ширхэг буюу үнэ төлбөргүй, цэргийн үнэмлэх 1 ширхэг буюу 2500 төгрөг нийт 7500 төгрөгийн хохирол

-  Б.Оюунцэцэгийн 800 тонн өвс  буюу 1 боодол өвс 37 киллограмм буюу 21621 боодол өвс шатаж 108 105 000 төгрөгийн хохирол

- Хилийн 0146 дугаар анги нь унтраах гэж нийтдээ шатах тослох материалын зардалд 1.242.000 төгрөг, 2000 ширхэг 2 метр урттай модон шон буюу 1 бүрийн үнэ 5000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийн шууд хохирол бүгд нийт 11 242 000 төгрөгийн хохирол, 

-  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсээс гал унтраахад 1.289.170 төгрөгний хохирол

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын байгаль экологид 20.000 га талбай шатаж 76.340.000 төгрөг, унтраахад сумаас шатахууны зардалд 4.045.350 төгрөг нийт 80.385.350 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу нийт  228.105.820 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн  хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: - Шүүгдэгч Ж.Баясгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 04 сарын 29-нд Дэмбэрэл овоо гэдэг газар гагнуурын ажил хийж байгаад өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа гараад 12 цагийн үед үдийн цайнаас өмнө сүүлчийн 5 дахь шонгоо гагнаж байхад гал гарлаа гээд хүмүүс хашгирсан. Тэгээд түймрээс болж хүмүүст хохирол учирч гэр, мал шатсан. Би компаниасаа цалингийн зээл аваад хохирлыг барагдуулсан. Мал шатсан айлуудтай уулзаж малыг нь барагдуулсан. Хохирогч нартай уулзаж хохирлыг нь төлөөд хохирол төлсөн тухай бичиг хийж гарын үсгийг нь авсан. Иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг манай компани төлсөн гэж хэлсэн. Өөр хэлэх зүйл байхгүй өөрийн хайхрамжгүй байдлаас болж асар их хэмжээний хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье гэв.

 

         - Сэжигтэн Ж.Баясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08:30 цагт манай бригад Эрдэнэцагаан сумаас баруун хойш 13 киллометрт 13 киллометрт өндөр хүчдэлийн шон холбож гагнах ажиллагаа хийсэн. Тэгээд 13 цагийн орчим 5 дахь шонгоо холбоод би гагнуурын ажлаа хийж байтал надтай хамт ажиллаж байсан хэн нэг нь гал гарлаа гэж орилохоор нь гагнуурын багаа аваад хартал 2 метрийн цаана өвс шатаж эхэлж байсан. Тэгээд сандраад гал унтраах гэж сууж байсан эсгийгээ аваад цохих үед надтай хамт ажиллаж байсан 3 хүн куртик цамцаа тайлаад цохиж эхэлсэн. Тэр өдрийн өглөө салхигүй тогтуун сайхан байснаа өдөр салхилж эхэлсэн. Тэгээд гал гарах үед бүр их салхилж уг галыг бид нар унтраах гэж ажилласан боловч дийлэхгүй алдсан. Тухайн үед салхины хүч их байсан болохоор гагнуурын оч салхинд үсэрч 2 метрийн цаадах өвсөн дээр унаснаар хээрийн түймэр гарсан....” гэх мэдүүлэг /хх-167-168х/

 

- Хохирогч З.Далайбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дэмбэрэл овоо гэх газар хээрийн түймэр гарсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 цагийн үед түймэр хөөврийн булаг дамжиж манай гэр байсан Далай булгийн өвөлжөө рүү орж ирсэн. Түймэрт 2 гэрээ шатаалгаж, нэг гэрээ нүүлгэж амжсан. Манай 4 ханатай, иж бүрэн хуучны монгол гэр тавилгатайгаа шатсан. Төмөр ор 1, модон хувцасны шкаф 1, эрээн модон ор 1, эрээн модон авдар 1, эрэгтэй үстэй дээл 1, эмэгтэй хурган дотортой дээл 1, модон эрээн түмбүчик 1, хавтастай толь 1, зургийн жааз 1, 80 амперийн 1 жил ашигласан хуучин аккумулятор 1, 450 нэртэй Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн  хуучин радио 1, мөн оёдолын машин 1, 7-10 литрийн ширмэн тогоо 2, эсгий гудас 6, эрээн модон ширээ 1, эрээн модон сандал 3 ширхэг, цайран данх 1, 25 килограмм гурил 1 уут, 25 килограммын будаа 1 уут, ургамалын тос 5 литр, 50 литрийн пивор усны сав 1, 30 литрийн цайран усны сав 1,  Ё.Батболдын төрсний гэрчилгээ 1, малчны үнэмлэх 1, цэргийн үнэмлэх 1, Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 4 ханатай иж бүрэн гэр 1, гэр дотор байсан хүүхдийн унадаг дугуй 1, обой ногоон борооны цув 1, эрээн модон авдар 1, том хүний хуучин эсгий гутал 2 хос, том хүний эрэгтэй усны гутал 1 хос, эмэгтэй усны гутал 1 хос, хүүхдийн усны гутал 1 хос, эрэгтэй даавуун дээл 1, эмэгтэй даавуун дээл 1, борц 1 киллограмм, цэрэг эмээл 1, 8 литрийн хувин 1, 5 литрийн багтаамжтай ширмэн тогоо 1, 100 амперийн багатаамжтай аккумулятор 1 шатсан. Мал амьтан бол шатаагүй. Сумын эд зүйлийн үнэлгээгээр гаргасан үнэлгээгээр нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-26-27х/

 

- Хохирогч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хээрийн түймэр гарсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баруун урд зүгээс манай мал байсан. Сүүлийн ар гэх газар байх өвөлжөө чиглээд ирэхийг хараад би гэр бүлийнхэнтэйгээ хамт очиж уг ирж байсан түймрийг унтраасан юм. Манай 19 тооны адуу их бага хэмжээгээр түлэгдсэн. Хэд хоногийн дараагаар манай түлэгдсэн 19 тооны адуунаас 2 тооны адуу үхсэн. Бусад 17 тооны адуунаас 3 тооны гүүний дэлэн түлэгдэж унагалсан тохиолдолд тэжээх боломжгүй болсон. Харин 14 адууны түлэгдэлт эдгэж зүгээр болсон. Нас гүйцсэн хүрэн зүсмийн морь үхсэн. Мөн хонгор зүсмийн охин даага үхсэн. Нас бие гүйцсэн хонгор зүстэй гүү, хүрэн зүстэй гүү, алаг зүстэй гүү дэл нь түлэгдэж их хэмжээгээр түлэгдсэн. Адуу бүгд ширээтэй зуузай тамгатай. Нийт түймэрт өртсөн 5 тооны адуугаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Би тухайн түймэр тавьсан хүнээс адууныхаа төлбөрийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-36х/

 

- Хохирогч Ц.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс урагшаа 17 киллометрт Мааньт өлгий гэх газраар өвөлжөө рүү орж ирсэн. Манай малаас 13 тооны бог мал түймэрт өртөж үхсэн. Нас бие гүйцсэн цагаан зүстэй хонь 3, нас бие гүйцсэн хүрэн зүстэй ямаа 5, хүрэн зүстэй ишиг 5, нийт 13 тооны бог мал шатсан. Манай хонь ямаа бүгд 2 чих голоосоо цуулбар имтэй юм. Манай 13 тооны бог малаас өөр түймэрт өртсөн хүн эд зүйл байхгүй. Би түймэрт өртсөн малаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-47х/

 

- Хохирогч  Н.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэцагаан сумын төвөөс баруун хойд зүгт гарсан хээрийн унтралгүй шатсаар байгаад 2016 оны 04 дүгээр сарын 30-ны 20 цагийн үед Сүүл гэх газар ирсэн. Нутгийн хүмүүс тахидаг гэх газар түймрийг цурманд оруулсан. Түймрийн улмаас миний бор зүсмийн 1 тооны азарга шатаж хэд хоног амьд байж байгаад үхсэн. Түймрийн улмаас эрүүл мэнд болон өөр эд зүйл шатаж гэмтээгүй. Би адуугаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-60х/

 

- Хохирогч С.Нинагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед Ухаа овоот гэх газар руу ороод ирсэн. Уг түймэрт манай 5 ханатай гэр, эд зүйлийнхээ хамт шатсан. Манайд хүн мал түлэгдэж гэмтсэн асуудал байхгүй. 2014 онд худалдаж авсан 5 ханатай монгол гэр 1, майга ширээ 1, гал тогооны хуучин шүүгээ 1, LG маркийн 24 инчийн 12 вольтын зурагт 1, ДДШ-ийн станц, тогоо шинээрээ иж бүрэн, модон ор 2, 105 амперийн аккумулятор 1, 200 амперийн аккумулятор 1, нарны зай хураагуур 1x1 метр хэмжээтэй 1, хоёр нүдний дуран 1, хуучний авдар 2, 4x4 хэмжээтэй эрдэнэт хивс1, эмэгтэй мөнгөн бүс 1, эмэгтэй хуучин булган малгай 1, эмэгтэй хуучин ноолууран өмд, цамц 1 хос, ноолууран эмэгтэй малгай, ороолт 1 хос, өвлийн эмэгтэй синтвон урт куртик 1, эмэгтэй цаатан гутал 1 хос, зурагтын тавиур 1, даралтын аппарат 1, дунд гарын мөнгөн аяга 2, Сега маркийн гол төмрийн дугаар 2134557, замагны дугаар 557 ангийн зориулалттай галт зэвсэг 1, 55 ширхэг шургааг  мод, 56 шон /малын хашаа/ зэрэг эд зүйл шатсан. Бусдын болгоомжгүй байдлаас болж гэрээ шатаалгасандаа гомдолтой байна. Түймэр тавьсан хүнээс эд зүйлээ нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-67-68х/

 

- Хохирогч Ж.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр миний 4 ханатай гэр өртөж шатсан. Манай хүн, мал түлэгдэж гэмтсэн асуудал байхгүй. Харин миний 4 ханатай монгол гэр, модон эмээл 1, модон ор 1, хувцасны шкаф 1, гар утас 1, орос бакал 1 хос, хурган дээл 1, хөвөнтэй дээл 1, чингэлэг 1 зэрэг эд зүйл шатсан. Бусдын болгоомжгүй байдлын улмаас гэрээ шатаалгасандаа гомдолтой байна. Түймэр тавьсан гэх хүнээс шатсан гэр, эд зүйлийнхээ төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-87х/

 

-  Хохирогч Т.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр унтралгүй үргэжилж, салхи эргэснээр манай нутаглаж байсан Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Улаан хошуу гэх газраар орж ирж бэлчээр дээрээ байсан нас бие гүйцсэн хоёр чих догол имтэй хүрэн зүстэй үнээ түлэгдэж 11 хоног хэвтэрт байж байгаад үхсэн юм. Өөр ямар нэгэн хохирол байхгүй. Хээрийн түймэрт үнээгээ алдсандаа гомдолтой байна. төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-93х/

 

- Хохирогч Н.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 20 цагийн үед “Сүүл” гэх газар уг хээрийн түймэр ороод ирсэн. Тэгээд Дахидаг гэх газар манай үхэр түймэрт түлэгдсэн байсныг би гэр рүүгээ явж байхдаа таарсан. Тэгээд би үхрээ үзэж түлэгдсэн 12 тооны малын зургийг авч угаалган хэсгийн төлөөлөгчид өгсөн. Ингээд 12 үхэр бүгд үхсэн. Нас бие гүйцсэн улаан зүсмийн үнээ 2, улаан халзан зүстэй үнээ 1, хязаалан насын улаан зүстэй эр үхэр 1, хязаалан насны ягаан зүстэй эр үхэр 1, шүдлэн насны хар зүстэй эр үхэр 1, шүдлэн насны мухар улаан зүстэй эр үхэр 3, хязаалан зүсмийн хар халзан зүсмийн эр үхэр 1, хязаалан насны хүрэн зүстэй эр үхэр 1, шүдлэн насны мухар улаан зүстэй охин үхэр 1 буюу нийт 12 тооны үхэр түймэрт өртөж үхсэн байна. Манай 12 тооны үхрээс өөр түймэрт өртсөн хүн, эд зүйл байхгүй. Би хээрийн түймэрт 12 үхрээ өртүүлсэндээ гомдолтой байна. Төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-99х/

 

- Хохирогч Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Энх-Өглөө ХХК-нд 2016 оны 01 сарын 10-ны өдөр жолоочоор ажилд орсон юм. 2016 оны 04 сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум руу Өндөр хүчдэлийн шугам тавих гэж явсан юм. 2016 оны 04 сарын 29-ний өдөр Баясгалан, Адъяадавга, Мөнх-Эрдэнэ бид 4 ажилд гарч Баясгалан ах гагнуур хийж, оч хаяж гал гарсан. Бид нар унтраах гэсэн боловч дийлээгүй. ...Бид гал унтраах гэж өмсөж явсан куртикээрээ балбасан чинь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх унаад шатчихсан. Өөр зүйл шатаагүй. Эрүүл мэндээрээ хохироогүй. ... Тухайн үед Баясгалан ах гагнуураа хийгээд сууж байсан. Баясгалан ахын хойд талд 3 орчим метр зайнд машин болон гагнуурын аппарат тавьсан байсан. Бид нар гагнуур хийх гэж байгаа газрынхаа эргэн тойронд 2 орчим метр зайнд өвсийг зулгааж нойтон шороог нь асгасан байсан. Мөн Баясгалан ахын ард талд тайрсан поошигоо салхинаас хамгаалж босгож тавьсан байсан. Адъяадавга гагнуурын аппаратны дэргэд зогсож байсан. Мөнх-Эрдэнэ хаана зогсож байсныг мэдэхгүй байна. Баясгалан ахын ойролцоо зогсож байсан байх. Поошигийг унахааргүй байрлуулж тавьчихаад ойрхон зогсож байсан. Тэгээд гэнэт салхи гарч Баясгалан ахын урдхан талд 4-5 орчим метр зайд гал гарч эхэлсэн. Тухайн үед Адъяадавга бид хоёр тамхи татдаг байсан. Бид хоёр ээлжлээд машинд сууж байгаад тамхи татдаг байсан. Гал гарах үед бид хоёрын хэн нь ч тамхи татаагүй байсан. Гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-115-116х, 2хх-121х/

 

-  Хохирогч О.Адъяадавгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Энх-Өглөө ХХК-нд 2016 оны 04 сарын 21-ний орчим гагнуурчнаар ажилд ороод нөгөөдөр нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиж ажилласан юм. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн үед би гагнуурчин Баясгалан ах, жолооч Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нарын хамт ажилдаа Пиков маркийн машинтай явсан. Тухайн өдөр тогтуун байснаа гэнэт хүчтэй салхилж Баясгалан ахын гагнуурын оч үсэрч түймэр гарсан. Уг нь бид 4 түймэр гарахаас урьдчилан сэргийлж 200 поошиг дундуур нь зүсэж дэлгээд гагнуур хийж байгаа газрынхаа салхин дээр нь тавьж, мөн гагнуур хийж байгаа цэгээс хааш хаашаагаа 2 метр газар хүрзээр өндөр өвсийг нь авч нойтон шороо өвсөн дээр нь асгаж гал гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн боломж бололцоогоор авсан боловч салхи хүчтэй байсан болохоор гагнуурын оч уг салхинд үсэрч гал гарсныг Баясгалан ахад бид 3 гал гарлаа гэж хэлээд өмсөж байсан куртикээрээ галыг цохиж унтраах гэсэн боловч дийлээгүй. Миний хувьд гал унтраах гэж байгаад нүүр, баруун гар хоёроо түлсэн тул удалгүй сумын эмнэлэгт нэг машинаар хүргэгдэн очсон. ...Тухайн үед миний дух, эрүү, хамар, хоёр шанаа, баруун гарын сарвуун хэсэг, түймрийн галд хайрагдаж бага зэрэг түлэгдсэн байсан. Тэгээд гэрээрээ тос түрхэж байгаад эдгэсэн. Миний бие зүгээр болсон болохоор шүүх эмнэлэгт үзүүлж  дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Надад эмнэлэгт үзүүлж харуулсан бичиг цаас байхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй. Энх-Өглөө ХХК-иас эмчилгээндээ хэрэглээрэй гэж 100000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...Биднийг хариуцсан дарга нь Батсайхан гэдэг хүн байсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байрлаж байсан газраасаа би, настай гагнуурчин, Баярсайхан, бид нараас хамгийн залуу , бид 4 явж, настай гагнуурчин гагнуур хийж байтал гэнэт салхи гараад гагнуурын очноос гал гарсан. Бид нар унтраах арга хэмжээг өөрсдөө өмсөж байсан хувцасаараа цохьсон боловч дийлээгүй. Тухайн үед хойноосоо ургашаа чигтээ явсан байх зүг чиг сайн мэдэхгүй байсан. Гагнуур хийхийн өмнө хөрсийг нь эргүүлсэн мөн поошиг тайрч салхин дээр нь хамгаалалт тавьж байсан. Түймрийн улмаас миний эд хөрөнгө хохирсон зүйл байхгүй. Харин галыг унтраах явцад миний нүүр, баруун гарын бугуйнаас урагш гадна хэсэгт түлэгдсэн өөр гэмтэл бэртэл байхгүй. ...Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй хувиараа торс түрхээд байж байна. ...Би тухайн үед Баясгалан ахын ард талд гагнуурын аппаратны дэргэд зогсож байсан. Баярсайхан, Мөнх-Эрдэнэ хоёр хаана байсныг мэдэхгүй байна. Машин болохоор Баясгалан ахын хойд талд 3 орчим метр зайд байсан. Тэр үед ямар ч салхигүй тогтуун байснаа гэнэт хүчтэй салхилахад л Баясгалан ахын урд талд гал гарсан. Баясгалан ахын урдхан талд гал гарч эхэлсэн. Тамхи татахаар бол машин дотор татчихаад ишийг нь сайн унтрааж хаядаг байсан. Би тухайн түймрийг унтраах гэж ажиллаж байгаад өөрөө түлэгдсэн болохоор Баясгалан ахад гомдоод байх зүйлгүй. Тийм учраас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн юм....” гэх мэдүүлэг  /хх1-126х, 155х, 2хх-122х/

 

- Хохирогч А.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед Баясгалан ах гагнуураа хийгээд сууж байсан. ...Машины зүүн урд талд би машин налаад сууж байсан. Харин О.Адъяадавга, Баярсайхан хоёр машины ард гагнуурын аппаратны дэргэд байсан байх. Баясгалан ах тогны хүчээ нэмэх буюу хасах талаар хэлэхэд Адъяадавга, Баярсайхан ах хоёр аль нэг нь түүнийг биелүүлж гагнуурын аппаратны тогийг ихэсгэх болон багасгадаг байсан. Тэгээд л гэнэт гал гарахад тэр хоёр урагшаа гүйгээд гал унтраахаар очсон. Тухайн үед Ж.Баясгалан ахын зүүн урд хэсэгт 2 метр гаруй зайнд гарсан. Тэр үед салхигүй тогтуун байснаа гэнэт хойноос урагшаа хүчтэй салхилахад түймэр гарсан юм. Тухайн үед Адъяадавга, Баярсайхан ах хоёр тамхи татдаг байсан. Баярсайхан ах болохоор тамхи татахаараа машиндаа сууж байгаад татдаг байсан. Яг тухайн үед бол хэн ч тамхи татаагүй. Тухайн үед миний куртикний халаасанд байсан түрийвчтэй бичиг баримт ойчиход нь би аваад өөрийнхөө халаасанд хийчихээд гал унтрааж байх үед миний халааснаас ойчиж шатсан юм. Тухайн үед миний халаасанд байсан түрийвчтэй Хаан банкны виза карт 1 ширхэг, В.ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэг шатсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /2хх-119х/

 

- Хохирогч Ё.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу маргааш нь Далай булагийн өвөлжөө рүү түймэр орж ирсэн. Далайбаярын 2 гэр шатахад дотор нь байсан миний төрсний гэрчилгээ, малчны үнэмлэх, цэргийн үнэмлэх шатсан. Гомдол санал байхгүй. Бичиг баримтын төлбөрийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2хх-211х/

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Мөргүн баян ХХК-ний захирал ажилтай юм. Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгийн газартай 2015 оны намар гэрээ хийж өвс хадлан бэлтгэсэн юм. Манай бэлтгэсэн өвс тус сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс 18 киллометрт Цагаан овоо гэдэг газарт хураан авч чадаагүй байсан. 1000 боодол өвс, Бор өндөр гэх газарт тус тусдаа байсан. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан хээрийн түймрийн үед Цагаан овоо гэх газарт хураан авч чадаагүй байсан. 1000 боодол өвс, Бор Өндөр гэх газарт 750 боодлоор 4 нуруу, бусад газраар нуруулдаж амжаагүй газраар тарсан байсан боодол өвснүүд бүгд шатсан. Манайхаас нийт 800 тонн өвс шатсан. Өөр түймэрт өртсөн, хүн мал эд зүйл байхгүй. Нэг боодол өвс дунджаар 37 киллограмм байдаг ба 5000 төгрөгийн үнэтэй байдаг. Нийт 800 тонн өвс буюу 21621 боодол өвсийг 108 105 000/ нэг зуун найман сая нэг зуун таван мянга / төгрөгөөр үнэлнэ. ...Би тухайн үед өөрийн хадаж байгаа өвсний тоо ширхэгийг өдөр болгон явж бүртгэдэг байсан. Манай ажилчид хаана хэдэн өвс байгааг багацаагаар хэлдэг боловч яг хэдэн боодол өвс байсныг мэдэхгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ өөрийн данс тооцоо бүртгэсэн дэвтэр дээрээсээ харж мэдүүлэг өгөхдөө Цагаан-Овоо гэх газар 1000 боодол өвс, Бор-Өндөр гэх газар 750 боодлоор 4 нуруу өвс, бусад газруудад нуруулдаж амжаагүй боодол өвснүүд бүгд шатсан. Нийт 800 тонн өвс шатсан. Нэг боодол өвс 37 киллограмм жинтэй 800 тонн өвс нь 21621 боодол өвс шатсан гэж мэдүүлсэн. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Уг түймрийг тавьсан Ж.Баясгалан нь 108.105.000 хохирлыг барагдуулах төлбөрийн чадамжгүй учир би Ж.Баясгалан болон уг компаниас нэхэмжлэлээ татаж байна...” гэх мэдүүлэг /хх-120х, 2хх-209х/

 

- Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Дэмбэрэл овоо гэдэг газар хээрийн түймэр гарсны улмаас Хилийн 0146 дугаар анги нь унтраах гэж нийтдээ 1.242.000 төгрөгийг зарцуулсан. Уг түймрийн улмаас 1010-1019 дүгээр тэмдэгтийн хэсгийн өргөст торон саад өртөж нийтдээ 10 000 000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 11 242 000 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-130х/, /2хх-160х/

 

- Иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Би Онцгой байдлын газрын нярав ажилтай юм. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг Дэмбэрэл овоо гэдэг газарт гарсан хээрийн түймэр унтраахад Аймгийн Онцгой байдлын газраас шатах тослох материал шатахууны зардалд 1.289.170 төгрөгний зардал гарсан бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй учир уг зардлын буруутай этгээдээс нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-135х/

 

- Иргэний нэхэмжлэгч Б.Амарбаясгалангийн “...Би 2016 оны 04 сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр баг Дэмбэрэл овоо гэх газар хээрийн түймрийн хэрэгт Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгийн газрыг төлөөлж нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Уг түймрийг унтраахад манай Засаг даргын тамгын газраас шатахууны зардалд 4.045.350 төгрөгийн зардал гарсан. Мөн түймрийн үед 20.000 га газар шатаж байгаль экологид 76.340.000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 80.385.350 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлын мөнгийг тухайн түймэр тавьсан хүнээс нэхэмжилнэ.....” гэх мэдүүлэг /хх-138х/

 

- Гэрч А.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Энх-Өглөө ХХК-ний жолооч ажилтай юм. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 08 цагийн  үед гагнуурчин Баясгалан, Адъяадавга, жолооч Баярсайхан хамт ажилдаа Пикаб маркийн машинтай явсан юм. Бид дөрөв 13 цаг өнгөрч байхад тав дахь шонгоо гагнаад талдаа орж байсан. Тухайн үед Баясгалан ах гагнуур хийгээд Адъяадавга, Баярсайхан бид 3 гал гарахаас сэргийлээд зогсож байтал гэнэт салхи гарч гагнуурын оч урд зүг рүү салхи руу үсэрч гал гарсан. Тэр үед Баясгалан ахад гал гарлаа гэж хэлээд бид өмсөж байсан куртикээ тайлаад гал цохиж унтраах гэсэн боловч салхины хүч их байсан болохоор уг галыг унтрааж чадаагүй алдсан. Тэгтэл Баярсайхан ах машин руугаа гүйж очоод машинаа асаагаад хөдлөөд явахаар нь би хүн дуудах гэж байна гэж ойлгосон. Тухайн үед гал унтрааж байсан Адъяадавга ах нүүр, гар хорсоод байна гэж хэлэхэд хажууд нь байсан хүмүүс чи их гал руу битгий ойрт, эргэж асаад байгаа галыг нь унтраагаад байж бай гэж хэлж байсан. Надтай хамт ажиллаж байсан Адъяадавга гэх ахын нүүр болон гар хэсэг нь түлэгдэж тухайн үедээ эмнэлэгт хэвтсэн. Одоо хаана байгааг мэдэхгүй. Баярсайхан ах бид хоёр куртикныхээ халаасандаа хийсэн байсан бичиг баримтуудаа галд ойчуулж шатаасан. Миний жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт, түрийвч зэрэг эд зүйл шатсан” гэх мэдүүлэг /хх-154х/

 

- Гэрч А.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэр сумын төвөөс баруун хойно гарч байсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  Ухаа овоот гэх газар руу ороод ирэхээр нь би ойр хавьд байдаг хүмүүсийг машинд суулгаад тухайн түймэр гарч байгаа газар руу амдаж очоод түймрийг цохиж унтраах гэсэн боловч салхи ихтэй байсан учир унтрааж дийлэхгүй манай ээжийн гэрийн ойролцоо уг түймэр ирсэн. Би тухайн үед ээж Нинаг авч машиндаа суулгаад түймрээс холдсон. Уг түймрийн улмаас манай ээжийн 5 ханатай гэр, манай малчин Ж.Чинзоригийн 4 ханатай гэр өртөж шатсан. Уг шатсан гэр дотор миний Уулбаян суманд амьдардаг Баяржаргал гэдэг хүнээс худалдан авч байсан ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн 2134557  дугаартай гол төмөртэй, 557 дугаартай замагтай ангийн зориулалттай шинэвтэр галт зэвсэг шатсан. Галт зэвсгийн гэрчилгээ нь надад байсан болохоор шатаагүй үлдсэн. Би энэ галт зэвсгийг 2015 оны 11 сард Баяржаргалаас 1.500.000 төгрөгөөр худалдан авчихаад шилжүүлгийг хийж амжаагүй юм....” гэх мэдүүлэг /хх-156х/

- Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би буугаа Эрдэнэцагаан суманд байдаг найз Сүхбаатар гэдэг залууд 1.500.000 төгрөгөөр худалдаж зарсан. 2015 оны 11 сард зэвсгээ авчихаад шилжүүлэг хийж амжилгүй. Ээж Нинагийнхаа гэрт хадгалаж байгаад хээрийн түймэрт шатаасан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-157х/

 

- Гэрч Л.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2011 онд Энх-Өглөө ХХК-нд ажилд орж одоог хүртэл менежерээр ажиллаж байна. Одоогоор манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Цахилгаан ашиглалтын барилга угсралтын ажлыг хийж байгаа бөгөөд би өөрөө тэндээ менежерээр ажиллаж байгаа юм. Тухайн үед би Баруун-Урт сумын төвд ажилтай явж байсан. Тэр үед гагнуурчин Б.Энхболд хариуцан үлдэж байсан. Манай компани ажилчдыг ажилд гаргахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч гарын үсэг зуруулж байсан. Тухайн үед хариуцан үлдсэн Б.Энхболд аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан гэж надад хэлж байсан. Гал унтраах багаж хэрэгсэлээс хүрз, жоотуу, лоом болон хоёр зуун литр поошигтой усыг өгч явуулдаг байсан. Мөн гар аргаар хийсэн 200 литр поошиг өгсөн”  гэх мэдүүлэг /хх-160х/, /2хх-214х/

 

- Гэрч Б.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би Энх-Өглөө ХХК-нд 2012 онд гагнуурчнаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Одоогоор манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажил үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд би тэнд гагнуурчнаар ажиллаж байгаа юм. Тухайн үед бид нарыг хариуцан ажиллаж байсан Батсайхан менежер аймгийн төв рүү ажлаар явахдаа намайг хүмүүсээ хариуцан ажилд гаргаж байгаарай гэж захиж үлдээгээд явсан байсан юм. Би түймэр гардаг 2016 оны 04 сарын 29-ний өдөр ажилчдаас би өөрөө, Ганболд, Баттулга гэдэг хоёр залуутай хамт Эрдэнэцагаан сумын төв рүү явсан. Харин Баясгалан гагнуурчинтай хамт гагнуурчин Адъяадавга, жолооч Баярсайхан, Мөнх-Эрдэнэ нарыг ажилд явуулсан” гэх мэдүүлэг /хх-161х/,

 

- Гэрч Э.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр туслах ажилтнаар “Мөргүн баян” ХХК орсон юм. Бор-Өндөрөөс 10 гаруй машин ачиж явуулсан юм. Жаргалбаяр, Мөнх-Эрдэнэ, Ууган гэдэг 3 хүнтэй дөрвүүлээ Бор-Өндөрт байсан боодол өвснүүдийг хурааж  8 нуруу бэлдчихээд үлдсэнийг нь хурааж амжилгүй байж байтал 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түймэрт бүгд шатсан. Цагаан-Овоонд хичнээн тонн өвс байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2хх-126х/

 

- Гэрч Д.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Цагаан-Овоо гэх газарт 10 гаруй нуруу өвс бэлдсэн. Бор-Өндөр гэх газарт 25 орчим нуруу өвс бэлдсэн байсан. Сумын төвөөс зүүн урагш 20 киллометрт “Зүүн бор” гэх газарт 20 орчим нуруу өвс бэлдсэн. гэхдээ нуруулдаж амжаагүй өвс нэлээд үлдсэн. Тэгээд нэг нуруулдсан өвсийг нэг шланз машин ачиж явдаг байсан. Гэхдээ урагшаа 27 гаруй машин өвс гаргасан. Он гараад нуруулдсан өвс Цагаан-Овоонд 2 нуруулдсан өвс байсан бөгөөд хичнээн боодол өвс байсныг мэдэхгүй байна. Харин Бор-Өндөрт өвс ачихаар очиход 4 нуруу өвс байсан. Нуруулдаж амжаагүй өвс байсан тэдгээрийг тоолоход 10 гаруй мянган боодол өвс байсан байх. Шатаагүй үлдсэн талбай бол Зүүн бор шатаагүй үлдсэн...” гэх мэдүүлэг /2хх-127х/

 

- Гэрч Б.Амартайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр үдээс өмнө салхи тогтуун байсан. Түймэр гарах үед салхи зүүн хойноосоо нэлээд хүчтэй салхилж байсан....” гэх мэдүүлэг /2хх-130х/

 

- Гэрч С.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө салхи тогтуун байсан. Тэгээд үдээс хойш хээрийн түймэр гарч эхлэхэд салхи зүүн хойноосоо ширүүн салхилж байсан....” гэх мэдүүлэг /2хх-131х/

- Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... О.Адъяадавга нь 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар дээр 2 дугаар зэргийн түлэгдэл гэсэн оноштой эмчлэгдсэн байсан. Үүний дагуу шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулж гаргасан...” гэх мэдүүлэг /3хх-22х/

 

-  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 336 дугаартай дүгнэлт

  • О.Адъяадавгын биед нүүр, гар, сарвуу хэсгийн түлэгдэл буюу 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Дээрхи гэмтлүүд ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  • Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй.

 

- Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ийн байгаль орчны улсын байцаагч М.Өнөрсүрэнтэй нөгөө талаас “Мөргүн баян” ХХК-ний захирал Б.Оюунцэцэг хамтран ажиллах гэрээ /2хх-156-158х/

 

  • Бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-77х, 2хх-155х, 225х/
  • Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-75-76х, 3хх-75х/
  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11х/
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-13х, 14-19х,20-23х /

-  Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-31х, 32х, 74х, 82-85х/

-  Гал түймэр гарсан тухай акт №22  /хх-151х/

-  Ой хээрийн түймрийн хохирлын акт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум /хх-147-148х/

- Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-153х/

 

- Эд зүйлийн үнэлгээ /хх-29-30х/, хохирогч Б.Балдандоржийн эд зүйлийн үнэлгээ /хх-45х/, хохирогч Ц.Батмөнхийн эд зүйлийн үнэлгээ /хх-49х/, хохирогч  Н.Төмөрсүхийн эд зүйлийн үнэлгээ /хх-61х/, хохирогч С.Нинагийн эд зүйлийн үнэлгээ /хх-73х/, хохирогч Ж.Чинзоригийн эд зүйлийн үнэлгээ /хх-88х/, хохирогч Т.Золжаргалын эд зүйлийн үнэлгээ /хх-94х/, хохирогч Н.Чинбатын эд зүйлийн үнэлгээ /хх-100х/, хохирогч Д.Баярсайханы эд зүйлийн үнэлгээ /2хх-222, 224х/, хохирогч А.Мөнх-Эрдэний эд зүйлийн үнэлгээ /2хх-217, 222,224х/, хохирогч Ё.Батболдын эд зүйлийн үнэлгээ /2хх-218, 219, 220х/, Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй холбоотой /хх-124х/, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы нэхэмжлэлтэй холбоотой /хх-132, 2хх-160х/, Иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэлийн нэхэмжлэлтэй холбоотой /хх-136х, 3хх-46х/, Иргэний нэхэмжлэгч Б.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд /хх-147 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Баясгалан нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Дэмбэрэл Овоо гэх газарт өндөр хүчдлийн шонг гагнаж байхдаа болгоомжгүйгээр гал алдсны улмаас хээрийн түймэр гарч  иргэн О.Адъяадавгын нүүр, гар сарвуу хэсгийн  түлэгдэл буюу 2-р зэргийн  түлэгдэл үүсч бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан,

- Хохирогч З.Далайбаярын  өмчлөлийн эд хөрөнгө шатаж үүнд: 4 ханатай гэр буюу 1.500.000 төгрөг, төмөр ор 1 ширхэг буюу 30.000 төгрөг, шкав 1 ширхэг буюу 50.000 төгрөг, эрээн модон ор 1 ширхэг буюу 60.000 төгрөг, эрээн модон авдар 1 ширхэг буюу 60.000 төгрөг, үстэй дээл 1 ширхэг буюу 150.000 төгрөг, хурган дотортой дээл 1 ширхэг буюу 200.000 төгрөг, модон түмпүүшиг 1 ширхэг буюу 40.000 төгрөг, толь, зургийн жааз 1 ширхэг буюу 40.000 төгрөг, аккумулятор 1 ширхэг буюу 120.000 төгрөг, радио 1 ширхэг буюу 20.000 төгрөг, оёдлын машин 1 ширхэг буюу 100.000 төгрөг, ширмэн тогоо 2 ширхэг буюу нэг бүрийн үнэ 20.000 төгрөг нийт 40.000 төгрөг, эсгий гудас 6 ширхэг буюу 1 бүрийн үнэ 10.000 төгрөг нийт 60.000 төгрөг, эрээн модон ширээ 3 ширхэг сандалтайгаа нийт 50.000 төгрөг, цайран данх 1 ширхэг буюу 10.000 төгрөг, 25 киллограмын гурил 1 уут буюу 25.000 төгрөг, 25 киллограммын будаа 1 уут буюу 50.000 төгрөг, ургамлын тос 5 литр буюу 17.000 төгрөг, усны 50 литрийн сав 1 ширхэг буюу 20.000 төгрөг, цайран усны сав 30 литр 1 ширхэг буюу 40.000 төгрөг, Хятад иж бүрэн гэр 1 ширхэг буюу 500.000 төгрөг, хүүхдийн унадаг дугуй 1 ширхэг буюу 50.000 төгрөг, борооны цув 1 ширхэг буюу 40.000 төгрөг, эрээн модон авдар 1 ширхэг буюу 30.000 төгрөг, эсгий гутал 2 хос буюу 1 хос нь 10.000 төгрөг нийт 20.000 төгрөг, усны гутал том хүний 2 хос, хүүхдийн 1 хос усны гутал нийт 30.000 төгрөг, даавуун дээл 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 40.000 төгрөг буюу нийт 80.000 төгрөг, борц 1 уут 50.000 төгрөг, цэрэг эмээл 1 ширхэг буюу 10.000 төгрөг, хувин 1 ширхэг буюу 10.000 төгрөг, 5 литрийн тогоо 1 ширхэг буюу 15000 төгрөг, 100 ампер цагийн багатаамжтай аккумулятор 1 ширхэг буюу 150.000 төгрөг буюу нийт 3.667.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Б.Балдандоржийн  өмчлөлийн мал шатаж үүнд: нас бие гүйцсэн хонгор зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн алаг зүстэй гүү 1 тооны буюу 250.000 төгрөг, хонгор зүсийн охин даага 1 тооны буюу 250.000 төгрөг, нас гүйцсэн хүрэн зүсмийн морь 1 тооны буюу 500.000 төгрөг нийт 5 тооны адуу буюу 1.500.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Ц.Батмөнхийн өмчлөлийн мал шатаж үүнд: нас бие гүйцсэн цагаан зүстэй хонь 3 тооны буюу 1 тооны хонь 80.000 төгрөг буюу нийт 240.000 төгрөг, нас бие гүйцсэн хүрэн зүстэй ямаа 5 тооны буюу 1 тооны ямаа 50.000 төгрөг нийт 250.000 төгрөг, хүрэн зүстэй ишиг 5 тооны буюу 1 тооны ишиг 10.000 төгрөг нийт 50.000 төгрөг нийт 13 тооны бог мал буюу 540.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч  Н.Төмөрсүхийн бор зүсмийн 1 тооны азарга шатаж 500.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч С.Нинагийн өмчлөлийн эд хөрөнгө шатаж үүнд:5 ханатай монгол гэр 1 ширхэг буюу 2.200.000 төгрөг, майга ширээ 1 ширхэг буюу 100.000 төгрөг, гал тогооны хуучин шүүгээ 1ширхэг буюу 180.000 төгрөг, LG маркийн 24 инчийн 12 вольтын зурагт 1 ширхэг буюу 250.000 төгрөг, ДДШ-ийн станц, тогоо шинээрээ иж бүрэн буюу 200.000 төгрөг, модон ор 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 180.000 төгрөг буюу нийт 360.000 төгрөг, 105 амперийн аккумулятор 1 ширхэг буюу 160.000 төгрөг, 200 амперийн аккумулятор 1 ширхэг буюу 530.000 төгрөг, нарны зай хураагуур 1x1 метр хэмжээтэй 1 ширхэг 300.000 төгрөг, хоёр нүдний дуран 1 ширхэг буюу 280.000 төгрөг, хуучний авдар 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 150.000 төгрөг нийт 300.000 төгрөг, 4x4 хэмжээтэй эрдэнэт хивс1 ширхэг 250.000 төгрөг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг 180.000 төгрөг, эмэгтэй хуучин булган малгай 1 ширхэг 200.000 төгрөг, эмэгтэй хуучин ноолууран өмд, цамц 1 хос буюу 100.000 төгрөг, ноолууран эмэгтэй малгай, ороолт 1 хос буюу 50.000 төгрөг, өвлийн эмэгтэй синтвон урт куртик 1 ширхэг 40.000 төгрөг, эмэгтэй цаатан гутал 1 хос буюу 150.000 төгрөг, зурагтын тавиур 1 ширхэг буюу 100.000 төгрөг, даралтын аппарат 1 ширхэг буюу 50.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу 1 бүрийн үнэ 150.000 төгрөг нийт 300.000 төгрөг, сейга маркийн гол төмрийн дугаар 2134557, замагны дугаар 557 ангийн зориулалттай галт зэвсэг 1 ширхэг 3.000.000 төгрөг, /малын хашаа/ 55 ширхэг хашааны банз 1 бүрийн үнэ 1500 төгрөг нийт 577500 төгрөг, шургааг 56  ширхэг буюу 1 бүрийн үнэ 6000 төгрөг нийт 336000 төгрөг нийт 913.500 төгрөг бүгд нийт 10.193.500 төгрөгийн хохирол,

- Хохирогч Ж.Чинзоригийн өмчлөлийн эд хөрөнгө шатаж үүнд: 4 ханатай монгол гэр 1 ширхэг буюу 1.800.000 төгрөг, модон эмээл 1 ширхэг буюу 50.000 төгрөг, модон ор 1 ширхэг буюу 100.000 төгрөг, хувцасны шкаф 1 ширхэг буюу 150.000 төгрөг, Самсунг галакси s3 маркийн гар утас 1 ширхэг буюу 100.000 төгрөг, орос бакал 1 хос буюу 120.000 төгрөг, хурган дээл /эрэгтэй/ 1 ширхэг буюу 300.000 төгрөг, хөвөнтэй дээл /эрэгтэй/ 1 ширхэг буюу 100.000 төгрөг, чингэлэг /төмөр/ 1 ширхэг буюу 600.000 төгргийн буюу бүгд 3.320.000 төгрөгийн хохирол ,

- Хохирогч Т.Золжаргалын өмчлөлийн нас бие гүйцсэн хоёр чих догол имтэй хүрэн зүстэй 1 тооны үнээ шатаж 600.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Т.Чинбатын өмчлөлийн мал шатаж үүнд: нас бие гүйцсэн улаан зүсмийн үнээ 2 буюу 1 бүрийн үнэ 1 толгой нь 600.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөг, улаан халзан зүстэй үнээ 1 буюу 600.000 төгрөг, хязаалан насын улаан зүстэй эр үхэр 1 тооны буюу 700.000 төгрөг, хязаалан насны ягаан зүстэй эр үхэр 1 тооны буюу 700.000 төгрөг, шүдлэн насны хар зүстэй эр үхэр 1 бүрийн үнэ 500.000 төгрөг, шүдлэн насны мухар улаан зүстэй эр үхэр 3 тооны буюу 1 бүрийн үнэ 500.000 төгрөг буюу нийт 1.500.000 төгрөг, шүдлэн насны хар халзан зүсмийн эр үхэр 1 тооны буюу 500.000 төгрөг, шүдлэн насны хүрэн зүстэй эр үхэр 1 тооны буюу 500.000 төгрөг шүдлэн насны мухар улаан зүстэй охин үхэр 1 толгойг 500.000 төгрөг буюу бүгд нийт 6.700.000 төгрөгийн хохирол,

- Хохирогч Д.Баярсайханы  иргэний  болон жолооны үнэмлэх шатаж нийт 30800 төгрөгийн хохирол,

- Хохирогч А.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн түрийвч,хаан банкны виза карт,жолооны үнэмлэх шатаж   нийт 25.500 төгрөгийн хохирол,

- Хохирогч Ё.Батболдын эзэмшлийн төрсний гэрчилгээ, малчны үнэмлэх, цэргийн үнэмлэх  шатаж нийт 7500 төгрөгийн хохирол,

- Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэгийн 800 тонн өвс  буюу 1 боодол өвс 37 киллограмм буюу 21621 боодол өвс шатаж 108 105 000 төгрөгийн хохирол

- Хилийн 0146 дугаар анги нь унтраах ангид /иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайхан/  шатах тослох материалын зардалд 1.242.000 төгрөг, 2000 ширхэг 2 метр урттай модон шон шатаж 10.000.000 төгрөгийн шууд  нийт 11 242 000 төгрөгийн хохирол,

-Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэст /иргэний нэхэмжлэгч Н.Батхүрэл/ гал унтраахад 1289170 төгрөгний хохирол,

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан засаг даргын тамгын газарт /иргэний нэхэмжлэгч нь  Б.Амарбаясгалан/ сумын байгаль экологид 20.000 га талбай шатаж 76.340.000 төгрөг, түймэр унтраахад сумаас шатахууны зардалд 4.045.350 төгрөг буюу нийт 80.385.350 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан буюу нийт 228.105.820 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Баясгалан нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж,бусдын биед хүндэвтэр гэмтэл, бусдын эд хөрөнгөнд нийт 228.105.820 төгрөгийн хохирол тус тус  учруулсан  хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ж. Баясгаланг гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсны улмаас хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна шүүх дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Ж.Баясгалан нь бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, зарим иргэний нэхэмжлэгч, хохирогч нар хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн  нь хохирогч Адъяадагвын мөрдөн байцаалтанд өгсөн “... миний бие зүгээр болсон надад гомдол нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, хохирогч Т.Золжаргалын “...түймрийн улмаас  надад үүссэн хохирол нөхөн төлөгдсөн...” гэх , хохирогч Б.Балдандоржийн ...учирсан хохирлыг  барагдуулсанд талархаж байна, хохирогч С.Нинагийн ...надад  учирсан хохирлыг барагдуулсан..., хохирогч З.Далайбаярын “...учирсан хохирлыг “Энх-Өглөө” ХХК-ны захирал Халиун барагдуулсан..., хохирогч Н.Төмөрсүхийн...надад учирсан хохирол нөхөн төлөгдсөн та бүхэнд талархаж байгаа гэх.. аймгийн прокурорын газарт өгсөн хүсэлтүүд ... хохирогч Ц.Батмөнх, Ж.Чинзориг, Н.Чинбат, Д.Баярсайхан, А.Мөнх-Эрдэнэ, Ё.Батболд нарын мөрдөн байцаалтанд өгсөн...гомдолгүй нэхэмлэх зүйлгүй гэсэн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч “Мөргүн Баян ХХК-ны захирал Б.Оюунцэцэгийн гарын үсэгтэй 2016 оны 9-р сарын 18-ны өдрийн 1/35 тоот албан бичигт ... Тус компаны талбай дээрхи өвс шатаж их хэмжээний  хохирол амссан боловч иргэн Ж.Баясгалангаас  хохирол тооцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье гэх, иргэний нэхэмжлэгч Эрдэнэцагаан сумын тамгын газрын 2016 оны 11 сарын 11-ны өдрийн хүсэлт гаргах тухай ... “нийт учирсан 80.385.350 төгрөгийн хохирлоос  шатах тослох материалын зардал төлсөн, бэлчээр нь сэргээгдсэн тул 80.385.350 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн 3/210 тоот албан бичиг, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь  нефть хангамжийн салбарын 2016 оны 11 сарын 14-ны өдрийн “ Манай салбарын хаан банкны 5630027666 тоот дансанд Энх-Өглөө  ХХК-ны  ажилчин Ж.Баясгалангаас  4.045.350 төгрөг  орсон болно гэсэн албан бичиг,   иргэний нэхэмжлэгч Хил хамгаалах ерөнхий газрын харъяа  Хилийн 0146 дугаар ангийн захирагч хурандаа Мөнхбаатарын гарын үсэгтэй 2016 оны 11 сарын 12-ны өдрийн 1/115 тоот албан бичигт ... тус байгууллагад 11.242.000 төгрөгийн хохирол учирсан. Ажлын хэсэг  хохирлын талаар дахин  үнэлгээ гаргаад  уг хохирлыг Ж.Баясгалангаас нэхэмжлэхгүй болсныг мэдэгдэж байна гэсэн албан бичгүүдээр тус тус нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилсан гэж үзнэ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч Ж.Баясгалан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 Шүүгдэгч Ж.Баясгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэлээ.  Шүүгдэгч Ж.Баясгалан нь  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй учир хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Баясгалангийн өмчлөлийн  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5-131 тоотод байрлах 8*6 хэмжээтэй амины байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь / 1-р хх-н 12 х /зүйтэй.

 

Шүүгдэгч Ө.Баясгалан нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 287, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ширжав овогт Жамъянгийн Баясгаланг галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар шүүгдэгч Ж.Баясгаланд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Ж.Баясгаланд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Ж.Баясгаланд оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.Баясгаланд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ж.Баясгалан нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй учир хэрэгт битүүмжлэгдсэн Ж.Баясгалангийн өмчлөлийн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5-131 тоотод байрлах 8*6 хэмжээтэй амины байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           7.Ялтан Ж.Баясгалан нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,  иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд ялтан энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

           8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ж.Баясгаланд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР