Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

 

 

 

2023    12          22                                          2024/ШЦТ/04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Ю.Э-,

Шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ын З-, Д-ийн Р- нарт холбогдох эрүүгийн 2325000000557 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эмэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “ххх” хоолны газарт кассчин ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ын З- /хх00000000/,

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эмэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, “ХХХ” хоолны газарт кассчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Д-ийн Р- /хх00000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум,Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” баараар үйлчлүүлж байхдаа бармен ажилтай Ю.Э-ийн “бүжгийн талбайд пиво барьж бүжиглэж болохгүй” гэсэн шаардлагыг эсэргүүцэж микрофон, шилэн тавиур, толь зэрэг рүү үйлчилгээний цэс болон зөөгчийн тавцан шидэж ““ааа”” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Т.Т-ын нүүрийг маажиж, нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух, баруун зовхинд язарсан шарх, баруун дээд доод зовхинд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах яллах  болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.З- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр 19-20 цагийн орчим хороололд нэг найзындаа байж байгаад ойрхон гэхээр нь тэр бааранд орсон. 2 найзтайгаа ажлынхаа дүү охинтой нилээн уусан, бүжиглэж байсан. Бид хэд ууж байсан зүйлээ шалан дээр асгасан чинь энэ эгч манай дүү рүү уурлаад байсан. Бид нарын хувьд маргаан гарсан. Т.Т- гэх залуу тэр бааранд орсон цагаас манай дүү Д.Р-ын биед нь хүрээд, бөгсөнд нь хүрэх зэрэг үйлдэл гаргаад байсан. Энэ эгчтэй муудалцаад бид 2 түргэн зан гаргаад дайрсан нь үнэн, энэ эгчийг гарсны дараа Т.Т- гэх залуу бид 2 дээр ирээд “та 2 яагаад байгаа юм” гээд өөрт нь ямар ч хамааралгүй зүйл дээр өөрөө эхэлж ирээд тийм асуудал үүсгэсэн. Бид 2 тухайн үед согтуу байсан болохоор тэр залууг цохисон нь үнэн...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.Р- шүүхийн хэлэлцүүлэгт: “...А.З- эгч мэдүүлэг өгнө гэсэн учир мэдүүлэг өгөхгүй. Бид хоёрын мэдүүлэг адилхан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед энэ хоёр 3 залуутай орж ирсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа албаар ус асгаад байхаар нь би очиж цэвэрлээд ус асгаж болохгүй гэж хэлээд цэвэрлэчихээд буцаад суусан чинь дахиад шилтэй пивотой гарч ирсэн. Бүжгийн талбайд пиво барьж гардаггүй юм гэхэд суудалдаа суунгуутаа албаар 1 шилтэй пиво талбай руу шидэж хагалсан. Би буцаж очоод чи өөрөө цэвэрлээрэй ингэж болохгүй гэж хэлээд текнийхээ ард очсон чинь А.З- нь тек рүү араас ороод ирсэн. Тэгэхээр нь чи гар ингэж тек рүү хамаагүй орж болохгүй гээд хоёуланг нь гаргасан чинь меню, тавцанг авч шидсэн. Тэр тавцан нь аягүй хүнд.  Д.Р- нь мауз авч шидсэн. Тэгэхээр нь би за энэ хоёрыг дийлэхгүй юм байна ганцаараа юм чинь гэж бодоод гараад зугтсан. Араас гарч ирээд толгой тархи руу цохиод үсдээд байсан. Тэгээд би модны тэрүүгээр орж цаана байсан хүмүүсээс тусламж гуйгаад хажуу талынхаа дэлгүүр лүү гүйж ороод дотроос нь хаалгыг хаахад орох гээд бүр дайраад байсан. Тэнд байх хугацаандаа цагдаа дуудаад нилээн удаж байгаад цагдаа ирсэн. Тэр залуу ерөөсөө энэ хоёрыг оролдоогүй. Яагаад худлаа яриад байгаа юм. Харин тэр залуу байхгүй байсан бол энэ 2 намайг бүр аймаар зодох байсан. Харин тэр залуу байсан тулдаа би гайгүй цохиулж дэлгүүр рүү гүйж орсон. Тэгээд энэ хоёрыг би 2 сар харж байхад ядаж эмэгтэй хүмүүс байж ирээд эгчээ уучлаарай гэх юм болов уу гээд харж байсан. Ерөөсөө тэгээгүй, өөрсдийнх нь хийх ёстой үйлдэл юм шиг, ерөөсөө тийм сонин хэнэггүй байгааг нь гайхаад байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим би найз Б-ээ, ах Ц- нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” гэх нэртэй бааранд орсон. Тэгээд би тухайн баарандаа 0,5 литрийн архи авч уусан. Тухайн бааранд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй баарны бармен эгчтэй маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би салгах гээд очиход тухайн хоёр баарны тек рүү юм шидээд текэн дотор байсан юм хагарчихсан байсан. Тэгээд тухайн үл таних хоёр эмэгтэй бармен эгч рүү дайраад байхаар нь би тухайн хоёр эмэгтэйг барьж холдуулах гэхэд бармен эгч баарнаасаа гүйгээд гараад явчихсан. Тэгсэн чинь тухайн үл таних хоёр эмэгтэй араас нь гараад явсан. Би баарных нь текийг хараад зогсож байхад гаднаас тухайн хоёр үл таних эмэгтэй орж ирээд чи эгчийгээ дуудаж өг гэж над руу уурлаад байсан тэгэхээр нь би танихгүй үйлчлүүлж байгаа хүн байна гэхэд намайг баарнаас тухайн хоёр эмэгтэй гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хоёр эмэгтэйг дагаад ганцаараа гарахад тухайн хоёр эмэгтэйн нэг нь миний баруун талын нүдийг майжсан. Миний зүүн талын нүд хиймэл болохоор би нүдээ хамгаалаад доошоо тонгойход нөгөө эмэгтэй нь миний баруун талын нүд рүү 2 удаа өшиглөсөн. Би тухайн хоёр эмэгтэйгээс зугтаад байж байхад цагдаа ирж тухайн хоёр эмэгтэйг авсан. Миний нүд рүү өшиглөж байхдаа миний өмдний халаасанд байсан Самсунг А51 маркийн гар утас руу өшиглөж дэлгэцийг нь хагалсан байсан...Намайг “ххх” гэх баараар үйлчлүүлж байхад үл таних хоёр эмэгтэй баарны бармен рүү орилж дайраад байхаар нь би салгах гэж байгаад зодуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34х/,

 

- Иргэний нэхэмжлэгч Т.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “... Миний биед учирсан дух, баруун зовхинд язарсан шарх, баруун дээд доод зовхинд зулгаралт гэмтлийг шар үстэй махлаг Р- гэх эмэгтэй ...өшиглөж байхдаа үүсгэсэн. Харин зүүн чамархайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлийг хамт явж байсан туранхай хар үстэй З- гэх эмэгтэй нь учруулсан. ...Миний сэтгэл санаанд хохирол учраагүй ээ. ...Эмчилгээний зардлаа гаргуулж авна. Гар утасны дэлгэцийн төлбөрийг гаргуулж авмаар байна...гар утсаны үнэ 200,000 төгрөг, үнэлгээ хийсэн 25,000 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 35х/,

 

- Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ю.Э- мөрдөн шалгах ажиллагаанд: ...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “ххх” бааранд ажил дээрээ байх үед 19 цагийн орчим гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн хоёр эмэгтэй архи болон пиво захиалж авч ууж бүжиглэж байх үедээ бүжгийн талбай дээр ус асгахаар нь би очиж арчсан. Тухайн хоёр эмэгтэй нь өөрсдийнхөө сууж байсан ширээн дээр очиж суух үедээ бүжгийн талбай руу пиво авч гараад байхаар нь би пивотой бүжгийн талбай руу гарч болохгүй гэж хэлэхэд шар үстэй Р- гэх эмэгтэй нь суугаад пивоо бүжгийн талбай руу шидэж хагалсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд чи өөрөө цэвэрлэ гэж хэлэхэд Р- гэх эмэгтэй нь хамт явж байсан эмэгтэйгээ босож ирээд тек рүү дайрч орж ирсэн. Тэгэхээр нь би орж болохгүй гэж хэлээд гаргахад текний урд зогсож байгаад текэн дээр байсан юм зөөдөг тавцан болон меню шидээд байсан тэгэхээр нь би тухайн хоёр эмэгтэйгээс айгаад гараад зугтаачихсан. Тэгээд би баарны гадаа байж байхад тухайн хоёр эмэгтэй нь манай баараар үйлчлүүлж байсан нэг залууг дагуулаад гараад ирчихсэн баарны гадна талд гараараа цохиод байсан яг тухайн хоёр эмэгтэйгийн хэн нь хэдэн удаа хаашаа цохисныг нь анзаарч хараагүй тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирчихээр нь би баар руу хамт ороход манай баарны текний ар талын шилэн давцан, толь хагарчихсан хөх өнгийн микрофон шидээд эвдэлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

 

- Гэрч А.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “... бид нарыг бүжиглэж байхад Р- нь бүжгийн талбай дээр пиво бариад гарчихсан байсан тэгсэн чинь тухайн баарны бармен гэх эмэгтэй ирээд Р-ыг чи өмнө ус асгасан байсан, пивотой бүжиглэхгүй гэж хэлсэн, тэгэхэд манай эхнэр Р- барьж байсан пивоо бүжгийн талбай руу шидэж бармен эмэгтэйг энэ пивыг арч гэж хэлээд бармен эмэгтэйтэй З-, Р- хоёр маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46х/,

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 960 дугаартай:

1.Ю.Э-ийн биед толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 961 дугаартай:

1. Т.Т-ын биед дух, баруун зовхинд язарсан шарх, баруун дээд доод зовхинд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57х/,

 

- Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай “Самсунг А51” маркийн гар утасны дэлгэц 200,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-68х/,

 

- Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай “утасгүй микрофон 250,000 төгрөг, 50x50 хэмжээтэй шилэн тавиур 50,000 төгрөг, 60x60 см хананы толь 80,000 төгрөг нийт 380,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-79х/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “...шүүгдэгч А.З-, Д.Р- нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн бусдын эд хөрөнгийг устгаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох...” гэсэн дүгнэлтийг  гаргасан.

 

Шүүгдэгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.З-, Д.Р- нар нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” баараар үйлчлүүлж байхдаа бүжгийн талбай дээр Д.Р- нь пивотой бүжиглэсэн бөгөөд тус газар ажилладаг Ю.Э- нь “бүжгийн талбайд пиво барьж бүжиглэж болохгүй” гэж хэлэхэд барьж байсан шилтэй пиво шидэж хагалсан, Ю.Э- нь асгасан пиво цэвэрлэ гэхэд А.З-, Д.Р- нар нь микрофон, шилэн тавиур, толь зэрэг рүү үйлчилгээний цэс болон зөөгчийн тавцан шидэж хагалж, Ю.Э-ийн биед халдаж байхад тухайн бааранд үйлчлүүлж байсан Т.Т- очиж болиулахад түүнийг зодож биед нь дух, баруун зовхинд язарсан шарх, баруун дээд доод зовхинд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” баараар үйлчлүүлж байхдаа бармен ажилтай Ю.Э-ийн “бүжгийн талбайд пиво барьж бүжиглэж болохгүй” гэсэн шаардлагыг эсэргүүцэж микрофон, шилэн тавиур, толь зэрэг рүү үйлчилгээний цэс болон зөөгчийн тавцан шидэж ““ааа”” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн дээрх үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Т.Т-ын нүүрийг маажиж, нүүр хэсэгт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “дух, баруун зовхинд язарсан шарх, баруун дээд доод зовхинд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.Т-ын “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим би найз Б-ээ, ах Ц- нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ххх” гэх нэртэй бааранд орсон. Тэгээд би тухайн баарандаа 0,5 литрийн архи авч уусан. Тухайн бааранд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй баарны бармен эгчтэй маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би салгах гээд очиход тухайн хоёр баарны тек рүү юм шидээд текэн дотор байсан юм хагарчихсан байсан. Тэгээд тухайн үл таних хоёр эмэгтэй бармен эгч рүү дайраад байхаар нь би тухайн хоёр эмэгтэйг барьж холдуулах гэхэд бармен эгч баарнаасаа гүйгээд гараад явчихсан. Тэгсэн чинь тухайн үл таних хоёр эмэгтэй араас нь гараад явсан... тухайн хоёр эмэгтэйн нэг нь миний баруун талын нүдийг майжсан. Миний зүүн талын нүд хиймэл болохоор би нүдээ хамгаалаад доошоо тонгойход нөгөө эмэгтэй нь миний баруун талын нүд рүү 2 удаа өшиглөсөн. Би тухайн хоёр эмэгтэйгээс зугтааж байж байхад цагдаа ирж тухайн хоёр эмэгтэйг авсан. Миний нүд рүү өшиглөж байхдаа миний өмдний халаасанд байсан Самсунг А51 маркийн гар утас руу өшиглөж дэлгэцийг нь хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг, 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ю.Э-ийн “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “ххх” бааранд ажил дээрээ байх үед 19 цагийн орчим гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн хоёр эмэгтэй архи болон пиво захиалж авч ууж бүжиглэж байх үедээ бүжгийн талбай дээр ус асгахаар нь би очиж арчсан. Тухайн хоёр эмэгтэй нь өөрсдийнхөө сууж байсан ширээн дээр очиж суух үедээ бүжгийн талбай руу пиво авч гараад байхаар нь би пивотой бүжгийн талбай руу гарч болохгүй гэж хэлэхэд шар үстэй Р- гэх эмэгтэй нь суугаад пивоо бүжгийн талбай руу шидэж хагалсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд чи өөрөө цэвэрлэ гэж хэлэхэд Р- гэх эмэгтэй нь хамт явж байсан эмэгтэйгээ босож ирээд тек рүү дайрч орж ирсэн. Тэгэхээр нь би орж болохгүй гэж хэлээд гаргахад текний урд зогсож байгаад текэн дээр байсан юм зөөдөг тавцан болон меню шидээд байсан тэгэхээр нь би тухайн хоёр эмэгтэйгээс айгаад гараад зугтаачихсан... манай баараар үйлчлүүлж байсан нэг залууг дагуулаад гараад ирчихсэн баарны гадна талд гараараа цохиод байсан яг тухайн хоёр эмэгтэйгийн хэн нь хэдэн удаа хаашаа цохисныг нь анзаарч хараагүй тэгээд би цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч А.А-ийн “... бид нарыг бүжиглэж байхад Р- нь бүжгийн талбай дээр пиво бариад гарчихсан байсан тэгсэн чинь тухайн баарны бармен гэх эмэгтэй ирээд Р-ыг чи өмнө ус асгасан байсан, пивотой бүжиглэхгүй гэж хэлсэн, тэгэхэд манай эхнэр Р- барьж байсан пивоо бүжгийн талбай руу шидэж бармен эмэгтэйг энэ пивыг арч гэж хэлээд бармен эмэгтэйтэй З-, Р- хоёр маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 960 дугаартай дүгнэлт,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 961 дугаартай дүгнэлт,

Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт,

Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь хохирогч Т.Т-ын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Э 415,000 төгрөг, хохирогч Т.Т- нь 225,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.З-, Д.Р- нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Э-т 415,000 төгрөгийг, хохирогч Т.Т-од 225,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 20 минутын завсарлага авч, шүүхээс гаргуулж шийдвэрлэсэн хохирол төлбөрийг хохирогч нарт төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай... гэсэн,

Шүүгдэгч А.З- “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч  Д.Р-  “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.Р-, А.З- нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Р-, А.З- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр нэгж мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  1,200,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Р-, А.З- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Бусад асуудлаар:

   Шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А-ын З-, Ж овогт Д-ийн Р-  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А-ын З-, Д-ийн Р- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-, А.З- нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг түс бүр нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-, А.З- нарт тус бүр оногдуулсан 1,200,000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Р-, А.З- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-, А.З- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ