| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 117.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
2024 01 05 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Т.Баянмөнх, шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн “2205 03370 1744” дугаартай, 186/2024/0021/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,
- урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
- мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
- мөн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. Дээрх ялууд биелэгдсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЧБ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рояал Хаус" нэртэй зочид буудлын 406 тоот өрөөгөөр хамт үйлчлүүлж байсан иргэн С.Нгийн өмчлөлийн "Айфоне икс" маркийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар тухайн гар утсан дахь хохирогчийн “Хаан” банкны 5152211739 тоот данстай интернет банкнаас 3.000.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар бусдын данс руу шилжүүлж авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Э.Тгийн эзэмшлийн утасны сим картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөрийн гар утсанд хийж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Э, Э.Т нарын “Хаан” банкны 5027419378 дугаарын данснаас иргэн Б.Пүрэвдуламын “Хаан” банкны эзэмшлийн 5039382364 дугаарын дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй, нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Нгийн:...2022 оны 8 дугаар сарын 12-нд зүс таних Батбаян мөн түүний найз гэх нэрийг нь мэдэхгүй хүмүүстэй уулзаад хорооллын ар талд хоолонд орсон, тэндээсээ гарч ирээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рояал Хаус" гэх зочид буудлын 4 давхрын 406 тоотод буудалд ороод, тэндээсээ Батбаянтай хамт гараад дэлгүүр орж 2 ширхэг 2 литртэй Сэнгүр пиво аваад буцаж ороод би жоохон ууж байгаад харуулаас буусан байсан тул ядраад унтаад өгсөн. Унтаад сэрэхэд миний "айфоне икс" маркийн гар утас байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд чиний мэдэх хүмүүс юм бол эргээд ирэх байлгүй, өнөөдөртэй наанаа амарчих гэхээр нь би амарсан. Өглөө нь банк ороод дансаа шалгуулсан чинь данснаас 3.000.000 төгрөг алга болсон байсан миний дансанд нийт 3.413.000 төгрөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны 15 цаг 06 минутанд 5740357258 гэх данс руу миний 5152211739 гэх данснаас гаргаж шилжүүлэн авсан байсан. Энэ данс нь хамт явсан хүнийх нь аавынхан данс байсан. Миний гар утсыг Батбаян таньдаг хүндээ үлдээгээд хархорин захаас холбогдож байгаад би авсан. Тэрнээс хойш түүнтэй холбогдоогүй. Би Батбаяныг сайн танихгүй зүс мэднэ, би гомдолтой байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 24-25 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Тгийн:..би 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 19 цагийн үед ажил маань тараад өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэди гар утасны худалдааны төвөөс гараад хуурай дүү болох Бүрэнбаатарын хамт Баянбүрдийн тэр хавьд хоол идэж Соёрхол нэртэй 1,75 литртэй 1 шил архи уусан хоол идсэн газрынхаа нэрийг сайн мэдэхгүй санахгүй байна. Бид 2 гараад би гэртээ харилаа гээд баянбүрдийн тэнд байдаг хоолны газраасаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-40 тоот гэрлүүгээ алхаж харьсан. Бүрэнбаатар гэдэг дүү маань өөрийн гэрлүүгээ явсан гэр нь Биокомбанитын тэнд байдаг гэж байсан яг хаана байдгийг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд өөрийн Самсунг А6 маркийн гар утсаа Баянбүрдийн орчимд пабд байхад байсан түүнээс хойш анзаараагүй надад байгаа гэж бодоод явж байсан өөрийн гэр утсаа хаана яг яаж гээгдүүлсэн талаар санахгүй байгаа бөгөөд гэрлүү харих замдаа алдсан гэж бодож байна. Би өөрийн гар утсаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө өөрийн гар утсаа алдсан гэдгээ мэдсэн. Би 2022 оны 11 дүгээр сард энэ гар утсыг өөрийнхөө ажиллуулдаг лангуунаасаа авч барьсан. Зардаг үнэ 250,000 төгрөгөөр зарагддаг. 5027419378 дугаарын Хаанбанкны данс нь манай ээж болох Энхтуяа бид 2-н дундын хамтран эзэмшдэг данс. Би данснаас мөнгө алга болсон гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ээж хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад мэдсэн. 5039382364 дугаарын Пүрэвдулам гэдэг хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 сая төгрөгний зарлага гарсан байсан. Би энэ Пүрэвдулам гэдэг хүнийг мөн тэр хүний дансны дугаарыг мэдэхгүй...би өөрийн Самсунг А6 маркийн гар утсаа алдсан бөгөөд миний гар утсанд сануулаастай байсан интернет банкаар хүн орж мөнгө авсан асуудлаар би гомдол гаргасан юм. Би өөрийн алдсан самсунг А06 маркийн гар утсанд ямар нэгэн гомдол, санал байхгүй бөгөөд өөрийн алдсан мөнгөө эргүүлж олж авмаар байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 130-131, 134-135 дугаар тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн:.. би хүү Тэмүүлэнгийн эзэмшдэг Хаан банкны 5027419378 дугаарын дансыг хамтран эзэмшдэг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Япон улс руу виз мэдүүлж Хаан банкны 5027419378 дугаарын дансанд мөнгө байршуулсан байсан юм. Миний хүү 2022 оны 12 дугаар сарын дунд үед согтуу явж байгаад өөрийн гар утсаа хулгайд алдсан байсан юм. Уг этгээд миний хүүгийн гар утсаар орж бид хоёрын дундын мөнгө байршуулсан данс руу нэвтэрч хадгалсан байсан 2,600,000 төгрөг авсан байсан үүгээр миний хүү танай цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өгсөн юм. Миний хүү Тэмүүлэн саяхан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шинэ толгойт гэх байранд хүнд ёс бусаар амиа алдсан тул миний бие өөрийн болон талийгаач хүүгийн мөнгийг эргүүлэн авмаар байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас миний 99182922 дугаар луу залгаад данснаас мөнгө гарсан байсан, мөнгө орсон дансны эзэмшигчийг олсон та одоо хүрээд ир гэсэн. Би тухайн үед Тэди төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулдаг байсан болохоор залгасан даруйд орж ирсэн. Намайг орж ирэхэд Пүрэвдулам гээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй манай багийн найз Батбаян миний данс руу мөнгө хийлгэсэн юм одоо үлдэгдэл 1,280,000 төгрөг байна таны мөнгийг би одоо гаргаад өгье гээд Пүрэвдулам гэх эмэгтэй цуг Тэнгис кино театрын хажуу талд байрлах Хаан банк руу ороод тэр Пүрэвдулам гэх эмэгтэй миний 5027419378 тоот данс руу 1,280,000 төгрөг хийж байсан. Би одоо үлдэгдэл мөнгөө олж авмаар байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 138-139, 141 дүгээр тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Пүрэвдуламын:...би 5039382364 дугаарын дансыг мэднэ уг данс бол миний өөрийн нэр дээр байдаг хүүхдийн мөнгө ордог данс өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг данс юм. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхэд байрлах Батбаян гэх найзынхаа гэрт Тэмүүлэн ах Гэрлээ Эрдэнэжаргал Ганаа гэх найз нарын хамт байж байсан. Тухайн өдрийн 12 цагт Тэмүүлэн ах Гэрлээ Эрдэнэжаргал нар яваад Батбаянгийн гэрт би Ганаа бид 3 үлдэж пиво уугаад сууж байтал Батбаян надад Чамд карт байгаа юу данс руу чинь мөнгө шилжүүлий гэхээр би юм бодолгүй өөрийн 5039382364 дугаартай дансаа өгч өөрийн хаанбанкны картын хамт өгсөн. Картаа өгөхөд Батбаян өөрийн гар утаснаас миний хаанбанкны дансруу мөнгө шилжүүлэхээр би Батбаянгийн өөрийн мөнгөө надруу шилжүүлж байна гэж бодоод бид хэд гарч хоол идээд Нисэхийн дэнж гэх газар Ариука гэх найзындаа очиж ууж идсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны орой өөрийн гэртээ байж байхад Эрдэнэжаргал надруу Тэмка ахын данснаас чиний дансруу баахан мөнгө орсон байна Тэмка ахын ээжтэй яриад асуудлаа шийд гэж хэлэхээр нь Тэмка ахын ээжтэй яриад би болсон зүйлийн талаар мэдэж Батбаянгийн мөнгө биш Тэмүүлэн ахын мөнгө байсныг мэдсэн. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тэмүүлэн ах Батбаян гэрт ирж хонохдоо гар утасгүй ирж хонож байсан талаар би сайн санаж байна дандаа хүний гар утсаар гуйж яриад байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 144-145 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтаст хэргээс:...гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/, хохирогч С.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/, гэрч Э.Мөнх-Очирын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/, Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай ТХҮ-723/7812 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хавтаст хэргийн 35-39 дүгээр тал/, Хаан банкнаас 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн 29/9543 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 138-139, 141 дүгээр тал/, гэрч Б.Пүрэвдуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дугаар тал/, Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 29/332 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 157 дугаар тал/, иргэн Б.Пүрэвдуламын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5039382364 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 158 дугаар тал/, хохирогч Д.Э, Э.Т нарын Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5027419378 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 122 дугаар тал/, Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 29/8442 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 162 дугаар тал/, хохирогч Э.Т нь 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр нас барсан тухай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 186 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рояал Хаус" нэртэй зочид буудлын 406 тоот өрөөгөөр хамт үйлчлүүлж байсан иргэн С.Нгийн өмчлөлийн "Айфоне икс" маркийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар тухайн гар утсан дахь хохирогчийн “Хаан” банкны 5152211739 тоот данстай интернет банкнаас 3.000.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар бусдын данс руу шилжүүлж авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Э.Тгийн эзэмшлийн утасны сим картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөрийн гар утсанд хийж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Э, Э.Т нарын “Хаан” банкны 5027419378 дугаарын данснаас иргэн Б.Пүрэвдуламын “Хаан” банкны эзэмшлийн 5039382364 дугаарын дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсны улмаас, бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч С.Нгийн:...2022 оны 8 дугаар сарын 12-нд зүс таних Батбаян мөн түүний найз гэх нэрийг нь мэдэхгүй хүмүүстэй уулзаад хорооллын ар талд хоолонд орсон, тэндээсээ гарч ирээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рояал Хаус" гэх зочид буудлын 4 давхрын 406 тоотод буудалд ороод, тэндээсээ Батбаянтай хамт гараад дэлгүүр орж 2 ширхэг 2 литртэй Сэнгүр пиво аваад буцаж ороод би жоохон ууж байгаад харуулаас буусан байсан тул ядраад унтаад өгсөн. Унтаад сэрэхэд миний "айфоне икс" маркийн гар утас байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд чиний мэдэх хүмүүс юм бол эргээд ирэх байлгүй, өнөөдөртэй наанаа амарчих гэхээр нь би амарсан. Өглөө нь банк ороод дансаа шалгуулсан чинь данснаас 3.000.000 төгрөг алга болсон байсан миний дансанд нийт 3.413.000 төгрөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны 15 цаг 06 минутанд 5740357258 гэх данс руу миний 5152211739 гэх данснаас маань гаргаж шилжүүлэн авсан байсан. Энэ данс нь хамт явсан хүнийх нь аавынхан данс байсан. Миний гар утсыг Батбаян таньдаг хүндээ үлдээгээд хархорин захаас холбогдож байгаад би авсан. Тэрнээс хойш түүнтэй холбогдоогүй. Би Батбаяныг сайн танихгүй зүс мэднэ, би гомдолтой байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 24-25 дугаар тал/,
- хохирогч Э.Тгийн:..би 2022 оны 12 дугаар сарын 24- ний орой 19 цагийн үед ажил маань тараад өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэди” гар утасны худалдааны төвөөс гараад хуурай дүү болох Бүрэнбаатарын хамт Баянбүрдийн тэр хавьд хоол идэж Соёрхол нэртэй 1,75 литртэй 1 шил архи тус тус уусан хоол идсэн газрынхаа нэрийг сайн мэдэхгүй санахгүй байна. Тэгээд бид 2 гараад би гэртээ харилаа гээд баянбүрдийн тэнд байдаг хоолны газраасаа өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-40 тоот гэрлүүгээ алхаж харьсан. Бүрэнбаатар гэдэг дүү маань өөрийн гэрлүүгээ явсан гэр нь Биокомбанитын тэнд байдаг гэж байсан яг хаана байдгийг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд өөрийн Самсунг А6 маркийн гар утсаа Баянбүрдийн орчимд пабд байхад байсан түүнээс хойш анзаараагүй надад байгаа гэж бодоод явж байсан өөрийн гар утсаа хаана яг яаж гээгдүүлсэн талаар санахгүй байгаа бөгөөд гэрлүү харих замдаа алдсан гэж бодож байна. Би өөрийн гар утсаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө алдсан гэдгээ мэдсэн. Би 2022 оны 11 дүгээр сард энэ гар утсыг өөрийнхөө ажиллуулдаг лангуунаасаа авч барьсан. Зардаг үнэ 250,000 төгрөгөөр зарагддаг. 5027419378 дугаарын Хаанбанкны данс нь манай ээж болох Энхтуяа бид 2-н дундын хамтран эзэмшдэг данс. Би данснаас мөнгө алга болсон гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ээж хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад мэдсэн. 5039382364 дугаарын Пүрэвдулам гэдэг хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 сая төгрөгний зарлага гарсан байсан. Би энэ Пүрэвдулам гэдэг хүнийг мөн тэр хүний дансны дугаарыг мэдэхгүй...би өөрийн Самсунг А6 маркийн гар утсаа алдсан бөгөөд миний гар утсанд сануулаастай байсан интернет банкаар хүн орж мөнгө авсан асуудлаар би гомдол гаргасан юм. Би өөрийн алдсан самсунг А6 маркийн гар утсанд ямар нэгэн гомдол, санал байхгүй бөгөөд өөрийн алдсан мөнгөө эргүүлж олж авмаар байна гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 130-131, 134-135 дугаар тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн:..миний хүү Тэмүүлэнгийн эзэмшдэг Хаан банкны 5027419378 дугаарын дансыг би хамтран эзэмшдэг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Япон улс руу виз мэдүүлж Хаан банкны 5027419378 дугаарын дансанд мөнгө байршуулсан байсан юм. Миний хүү 2022 оны 12 дугаар сарын дунд үед согтуу явж байгаад өөрийн гар утсаа хулгайд алдсан байсан юм. Уг этгээд миний хүүгийн гар утсаар орж бид хоёрын дундын мөнгө байршуулсан данс руу нэвтэрч хадгалсан байсан 2.600.000 төгрөг авсан байсан үүгээр миний хүү танай цагдаагийн хэлтэст гомдол гаргаж өгсөн юм. Миний хүү Тэмүүлэн саяхан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шинэ толгойт гэх байранд хүнд ёс бусаар амиа алдсан тул миний бие өөрийн болон талийгаач хүүгийн мөнгийг эргүүлэн авмаар байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас миний 99182922 дугаар луу залгаад данснаас мөнгө гарсан байсан, мөнгө орсон дансны эзэмшигчийг олсон та одоо хүрээд ир гэсэн. Би тухайн үед Тэди төвийн 2 давхарт гар утасны лангуу ажиллуулдаг байсан болохоор залгасан даруйд орж ирсэн. Намайг орж ирэхэд Пүрэвдулам гээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй манай багийн найз Батбаян миний данс руу мөнгө хийлгэсэн юм одоо үлдэгдэл 1.280.000 төгрөг байна таны мөнгийг би одоо гаргаад өгье гээд Пүрэвдулам гэх эмэгтэй цуг Тэнгис кино театрын хажуу талд байрлах Хаан банк руу ороод тэр Пүрэвдулам гэх эмэгтэй миний 5027419378 тоот данс руу 1.280.000 төгрөг хийж байсан. Би одоо үлдэгдэл мөнгөө олж авмаар байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 138-139, 141 дүгээр тал/,
- гэрч Б.Пүрэвдуламын:...би 5039382364 дугаарын дансыг мэднэ уг данс бол миний өөрийн нэр дээр байдаг хүүхдийн мөнгө ордог данс өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг данс юм. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхэд байрлах Батбаян гэх найзынхаа гэрт Тэмүүлэн ах Гэрлээ Эрдэнэжаргал Ганаа гэх найз нарын хамт байж байсан. Тухайн өдрийн 12 цагт Тэмүүлэн ах Гэрлээ Эрдэнэжаргал нар яваад Батбаянгийн гэрт би Ганаа бид 3 үлдэж пиво уугаад сууж байтал Батбаян надад чамд карт байгаа юу данс руу чинь мөнгө шилжүүлий гэхээр би юм бодолгүй өөрийн 5039382364 дугаартай дансаа өгч өөрийн хаанбанкны картын хамт өгсөн. Картаа өгөхөд Батбаян өөрийн гар утаснаас миний хаанбанкны дансруу мөнгө шилжүүлэхээр би Батбаянгийн өөрийн мөнгө надруу шилжүүлж байна гэж бодоод бид хэд гарч хоол идээд Нисэхийн дэнж гэх газар Ариука гэх найзындаа очиж ууж идсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны орой өөрийн гэртээ байж байхад Эрдэнэжаргал надруу Тэмка ахын данснаас чиний дансруу баахан мөнгө орсон байна Тэмка ахын ээжтэй яриад асуудлаа шийд гэж хэлэхээр нь Тэмка ахын ээжтэй яриад би болсон зүлийн талаар мэдэж Батбаянгийн мөнгө биш Тэмүүлэн ахын мөнгө байсныг мэдсэн. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Тэмүүлэн ах Батбаян гэрт ирж хонохдоо гар утасгүй ирж хонож байсан талаар би сайн санаж байна дандаа хүний гар утсаар гуйж яриад байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 144-145 дугаар тал/ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгчээс хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчид эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогчид, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж байгаа Ч.Бгын гэм буруугийн санаатай үйлдэл нь үргэжилсэн үйлдлээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Бг “ үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч С.Нгийн 500.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг биет байлаар буцаан өгсөн, шүүгдэгч Ч.Батбуянгаас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нд олгох, хохирогч Э.Тгийн 2.000.000 төгрөгний хохирлыг хууль ёсны төлөөлөгч Д.Эд төлж барагдуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Б өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Нд олгосугай.
7. Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ