| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2017/0005/э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2017-01-19 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 04
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл
Улсын яллагч *******
Шүүгдэгч Т. нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас ******* овогт ******* ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201621010071 дугаартай Эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эрэгтэй, 1984 оны 01 сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, сарын өрхийн орлогогүй, аминдаа УАЗ-469 машин, 150 толгой мал зэргийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:*******, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/: Т. нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Петровис шатахуун түгээх станцын урд талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ УАЗ-31584 маркийн 50-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч хүнд гэмтэл, мотоциклийн ард сундалдаж явсан зорчигч буюу хохирогч хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т. гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:”Би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр айлын хуримд сууж байгаад жаахан халамцуу өөрийн 5081-УБЭ улсын дугаартай авто машинтай бэр дүү Болормааг ээжийн гэрээс аваад бас айлын хуримд явахаар петровис шатахуун түгээх станцаас түлш аваад петровис колонкын зүүн талын гарцаар нь гараад төв замруу ороод баруун тийш эргэж байтал төв замаар зүүнээс баруун тийш явж байсан гэрэлгүй мотоцикль надтай ирээд мөргөлдсөн би мотоцикль орж ирэх үед тормос гишгээд зогссон боловч яах ийхийн зуургүй мотоцикль ирж мөргөөд мотоцикльтой явж байсан 2 хүн замын хойд талд шидэгдсэн. Тухайн үед мотоциклиос унасан 2 хүний биеийн байдал хүнд байсан тул эмнэлэг дээр хүргэсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: ”2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед ******* сумын петровис шатахуун түгээх станцын баруун гар талын замаар явж байтал баруун гар талын туслах замаар УАЗ-31584 маркийн машин хурдтай орж ирээд хажуу талаас мөргөж унагаасан. Би тухайн үед түр зуур ухаан алдаж сэргэсэн.Ослын улмаас баруун шилбэ, баруун шаантны яс зөрүүтэй далд хугарал гэмтэл учирсан” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 19-20 цагийн үед ******* сумын нутаг дэвсгэр болох Петровис шатахуун түгээх станцын хажуугаар дээшээ өгсөөд явж байтал клонкын хажуу баруун талаас УАЗ-31584 маркийн автомашин гэнэт гарч ирээд мөргөж унагаад зогсоогүй зугтаад яваад өгсөн. Би тухайн үед ухаан алдсан байсан нэг сэрээд хартал хөл хугарсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эмнэлэг дээр жижүүртэй байж байтал ******* сумын петровис колонкийн хойно мотоцикльтой хүн аваарт орчихсон байна гэж дуудлага өгсөний дагуу уг газарт очиход замын осолд орсон байдалтай цагдаа нар ирчихсэн Очирбат гэх хүний дунд чөмөг нь шилбэний доод хэсгээр хоёр хугарсан байдалтай босож чадахгүй хугарсан хэсгээрээ цус алдсан, Гансүх гэх хүний шилбээр хугарсан, нүдэндээ хавдартай, няцарсан шархтай байхаар яаралтай эмнэлэг дээр хүргэж эмнэлэгийн тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед би хадам ах Т.гийн хамт Т. ахын 50-81 УБЭ улсын дугаартай авто машинтай Петровис шатахуун түгээх станцаас түлш аваад шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээс зүүн талын гарцаар гарч төв зам руу орох гэтэл гэрэлгүй мотоцикль төв замаар баруунаас зүүн тийш явж байгаад манай машинтай ирээд мөргөлдчихсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 09 сарын 21-ний өдөр 21 цагийн орчимд байхаа харанхуй болсон байсан шатахуун түгээх станцын баруун талаас цагаан өнгийн УАЗ-31584 маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод надаас түлш аваад хөдөлсөн. Тэгээд удалгүй гэнэт тас гэх чимээ чанга дуугархаар нь хартал замын хойд талд мотоцикльтой 2 хүн уначихсан, надаас түлш авсан цагаан авто машин уг мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн байдалтай төв зам дээр зогсож байсан” гэх мэдүүлэг,
Зам тээврийн ослын талаар шинжээч ******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтохын 2016 оны 11 сарын 12-ны өдөр гаргасан зам тээврийн ослын дүгнэлтэд: “Жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн. “9.2 жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан” гэх дүгнэлт,
Согтолтыг тодорхойлсон: “Шалгагч багжаар шалгахад: Иргэн Т.гийн согтолт 1.38 хувьтай хүнд зэрэгт хамаарах болохыг тодорхойлов” гэх тэмдэглэл,
- Хохирогч биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 14105 тоот дүгнэлтэнд: биед баруун шаант ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- Хохирогч биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 14080 тоот дүгнэлтэнд: “ биед баруун дунд чөмөгний доод хэсгийн зөрөөтэй ил хугарал, баруун шаант тахилзуур ясны дунд хэсгийн ил хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- Хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч Ч.Гансүх, Б.Очирбат нарын тодорхойлолт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Т. нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн үед ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт Петровис шатахуун түгээх станцын урд талын зам дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ УАЗ-31584 маркийн 50-81 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшүй тохиолдолд зогсоох хүртэл арга хэмжээ авна” гэсэн, мөн дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч хүнд гэмтэл, мотоциклийн ард сундалдаж явсан зорчигч буюу хохирогч хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Гансүх, Б.Очирбат, гэрч С.Мөнхзул, Л.Болормаа, Д.Дамдинсүрэн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмчийн 14105, 14080 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч биед хүндэвтэр, биед хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т. нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч “Би Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн, одоо бие зүгээр. Т. нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч “эмчилгээний зардал болох төлбөр барагдуулсан тул гомдолгүй” гэх тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй байна.
Шүүгдэгч Т.Баатрхүү нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.
Шүүгдэгч Т. анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй тул шүүгдэгч Т.Баатрхүүгийн эзэмшлийн 50-81УБЭ улсын дугаартай УАЗ-31584 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс бусдын биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Т.гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.******* оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар нь цаашид гарах хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгчийн В,С ангилалын №546696 дугаартай жолооны үнэмлэхийг ******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-д зааснаар шүүгдэгч Т.гийн эзэмшлийн 50-81УБЭ улсын дугаартай УАЗ-31584 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Т.******* оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Т.******* өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.