Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2020/00364

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

              

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Б.Д /РД:*/, Б овогт У.Г /РД:*/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.А/17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Э/14 настай/ нарыг эх Б.Д асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.А/17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Э/14 настай/ нарыг тэдгээрийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.Г тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2 дахь хэсэг,129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Г 41 537 956 төгрөгийг  хариуцагч У.Г гаргуулж нэхэмжлэгч Б.Д болон охин Г.А, Г.Э нарт олгосугай.

 

            5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дуламрагчаа нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ганхөлөгөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Ганхөлөгөөс нэг жилд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээс тооцож 141 862 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Б.Дуламрагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид 343 717 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч У.Ганхөлөгөөс 343 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.НАРАНЦЭЦЭГ