Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2020/00364

 

2020 оны 09 сарын 18 өдөр өдөр                 Дугаар136/ШШ2020/00364                 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын 6 дугаар гудамж, 408 тоотод оршин суух Харлууд овогт Болдын Дуламрагчаа /РД:УД81040702/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Нарлагшанд хороолол, 49-13 тоотод оршин суух, Баянбуурал овогт Улаанхүүгийн Ганхөлөг /РД:ЕК77081079/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Дуламрагчаа нь 2002 онд Ганхөлөгтэй гэр бүл болж амьдрах болсон. 2005 онд том охин Анужин, 2006 онд бага охин Энхжин нар төрсөн. 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж 16 жил хамтдаа амьдарсан. Нөхөр Ганхөлөг нь сүүлийн 13 жилийн хугацаанд архидан согтуурч, агсан тавих, эхнэр хүүхдүүдээ байнгын түгшүүр, зовиур дарамтанд байлгаж ирсэн. Энэ байдлаас болж том охин Анужин амиа хорлоно гэж бухимдаж уурлах болсон. Нөхөр Ганхөлөгийн хатуу ширүүн зан авир, хий хардалт, гар хүрэх байдал нь эрүүл байхдаа ч илэрч айдас хүйдэст автуулах болсон. Гэр бүл болсноос хойш 43 м.кв 2 өрөө орон сууц, Тояата приус-20 маркийн 87-66 ДГА улсын дугаартай авто машинтай болсон. Нөхөр Ганхөлөгийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас Дуламрагчаа нь 2019 оны 01 дүгээр сард 2 охины хамт Налайх дүүрэгт ээжийндээ ирж амьдрах болсон. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2 хүүхдэд насанд хүртэл нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуламрагчаа, Ганхөлөг нар нь 2002 онд танилцаж хамтран амьдарсан. 2005 онд том охин Анужин, 2006 онд баг охин Энхжин нар төрсөн. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2006 онд гэрлэлтээ батлуулж нийт 13 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, агсам тавьж айлган сүрдүүлэх байдал үүссэн. Нэхэмжлэгчийн хувьд гэртээ тогтох аргагүй болж Налайх дүүрэгт байрлах ээжийндээ  өвөл 1 сарын үед хоёр хүүхдээ аваад очсон. Энэ хугацаанд шүүхээс талуудад цаашдаа амьдралаа үргэлжлүүлэх, бие биенийхээ зан аашийг засаж цаашид хамтран амьдрах талаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч болон хүүхдүүд өөрсдийн санаачлагаар аавтайгаа байхгүй учир нь У.Ганхөлөгтэй байхад хүнд, дарамтанд байдаг. Мөн Ануужингийн хувьд аавынхаа аашнаасаа болж амиа хорлох гэж үйлдэл хийж байсан. Аав, ээж хоёрыг салвал ээжтэйгээ хамт байна гэсэн тайлбаруудыг шүүхэд ирүүлсэн. Миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.  Нэхэмжлэлийн шаардлага нь гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээх, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох,дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах буюу приус 20 маркийн авто машин 80 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үүнийг гэр бүлийн гишүүдэд буюу 4 хувааж, нэг хүнд ногдох хэсэг 2 000 000 төгрөг, Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт ногдох хувь 6 000 000 төгрөг, орон сууцны үнэ 41 537 956 төгрөгөөс  хүн тус бүрд тооцож бодохоор нэг хүнд 10 384 489 төгрөг, үүнээс Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт ногдох хувийг тооцвол 31 153 467  төгрөг болж байна. Иймд хариуцагч У.Ганхөлөгөөс 41 537 956 төгрөг гаргуулж Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч У.Ганхөлөг шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 16 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа бусад гэр бүлийг жишиг алдаа, оноотой амьдарч ирсэн. Манай эхнэрийн хувьд сүүлийн 10 гаруй жил дарга, цэргийн ажил хийгээд биеэ тоох, гэр орондоо, гэр бүлдээ санаа тавихгүй, гэр бүлээ халуун дулаан уур амьсгалгүй болж хөндийрсөн. Манай хоёр хүүхдийн хувьд нэхэмжлэгчийн яриад байгаа шиг айдас, хүйдэст автаад байгаа зүйл байхгүй. Хүүхдүүд маань одоо хүртэл сарын хугацаанд надтай хамт амьдарч байгаа. Дуламрагчаа өөрөө хоёр хүүхдээ, машинтайгаа унаад Налайх дүүрэг рүү явсан. Намайг өөрөө машинаа ав гэж хэлсэн. Машины хувьд Налайхын зам дээр явсаар байгаад муудуулсан байсан. Орон сууцны тухайд миний төрсөн дүү Ганбаатар өөрийн 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэрээ байдаг. Тухайн байрыг надад дүү маань бэлэглэсэн. 2015 онд би эхнэртэйгээ хамт амьдарч байгаа учраас хоёр хүний өмчлөлд бүртгүүлсэн. Гэрлэлт цуцлуулах асуудалд бид хоёр, хоёулаа алдаа дутагдалтай учраас өнөөдрийн нөхцөл үүссэн гэж үзэж байна. Манай гэр бүл бусад айлын жишиг байсан. Нэхэмжлэгчийн яриад байгаагаар намайг архинаас гаргах эмчилгээнд энэ хүн явуулаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд, өөрийгөө хамгаалж Налайхад байгаа аав ээж рүүгээ машинаа аваад зугтаагаад явсан гэдэг нь худлаа. Тухайн үед ээж аав маань хоол унд хийж гаргаж үдээд явуулсан. Бид хоорондын харилцаа хөндийрч таарамжгүй болсон. Манай эхнэр гадаадаас ирээд 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч болсон түүнээс хойш зан ааш нь өөрчлөгдөж, биеэ тоох байдал үзэгдэж, манай гэр бүлд халуун дотно уур амьсгал байхаа больсон. Тухайн үед би хот хооронд яваад гэртээ тор дүүрэн идэх юм аваад ирэхэд манай хүн хэд хоногийн томилолттой гээд яваад өгдөг. Энэ хүний хувьд сэтгэл нь хөндийрөөд наашаа гэх сэтгэлгүй болсон. Манай ээж, аав хүртэл гэрт маань ирэхгүй  жил орчим болж байгаа учир нь цай, цүүтэй гэр бүлийн аз жаргал байдаг биш гээд ирдэггүй. Манай хоёр хүүхэдтэй надтай ямар ч асуудалгүй аз жаргалтай амьдарч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1086 дугаартай Б.Дуламрагчаагаас А.Нацагдоржид олгосон итгэмжлэл /хх-4 дүгээр тал/,

2. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэгч Б.Дуламрагчаагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-5 дугаар тал/,

3. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-6 дугаар тал/,

4. Дорноговь аймгийн 5 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Булганы олгосон тодорхойлолт /хх-7-8 дугаар тал/,

5. Эмчийн хяналтанд эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт /хх-7-10 дугаар тал/,

6. Гэрлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-11 дүгээр тал/,

7. 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужингийн 03210600 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-12 дугаар тал/,

8. 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-13 дугаар тал/,

9. Нэхэмжлэгч Б.Дуламрагчаа болон хариуцагч У.Ганхөлөг нарын захидлаар харилцсан баримт /хх-26 дугаар тал/,

10. Хариуцагч У.Ганхөлөгөөс ирүүлсэн баримт /хх-36 дугаар тал/,

11. Нэхэмжлэгч Б.Дуламрагчаагийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64 дүгээр тал/,

12. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-65-66 дугаар тал/,

13. 87-66 ДГА улсын дугаартай приус маркын авто машины үзлэг оншилгоо хийлгэсэн талаар баримт /хх-67-77 дугаар тал/,

14. “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай үнэлгээний тайлан /хх-109-128 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдааныг товлон зарласан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч нэг удаа шүүх хуралдаанд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр дахь удаа ирээгүй,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно “гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Дуламрагчаа нь өөрийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсэж энэ тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн байна. Нэхэмжлэгч талаас түүнийг байхгүйд хэрэг шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан “Хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсэж энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ “ гэжээ.

 

            Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрлэгчдийн хэн алины байхгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Дуламрагчаа нь хариуцагч У.Ганхөлөгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: Дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах буюу приус 20 маркийн авто машин 80 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үүнийг гэр бүлийн гишүүдэд буюу 4 хувааж, нэг хүнд ногдох хэсэг 2 000 000 төгрөг, Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт ногдох хувь 6 000 000 төгрөг, орон сууцны үнэ 41 537 956 төгрөгөөс  хүн тус бүрд тооцож бодохоор нэг хүнд 10 384 489 төгрөг, үүнээс Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт ногдох хувийг тооцвол 31 153 467  төгрөг болж байна. Иймд хариуцагч У.Ганхөлөгөөс 41 537 956 төгрөг гаргуулж Б.Дуламрагчаа, Г.Анужин, Г.Энхжин нарт олгож өгнө үү гэж нэмэгдүүлсэн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Дуламрагчаа, хариуцагч У.Ганхөлөг нар нь 2002 оноос хамтран амьдарч, 2006 оны  02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулжээ./ Гэрлэгчдийн 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 303 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар хх-11 дүгээр тал/,

 

2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр охин Г.Энхжин /14 настай/ нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужингийн 03210600 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-12 дугаар тал/,/2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-13 дугаар тал/,

Гэрлэлтийн талаар: Зохигчид 2019 оноос тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй нь Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдсан боловч эвлэрээгүй, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна гэснийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрэх 3 сарын хугацаа олгосон боловч гэрлэгчид эвлэрээгүй, цаашид гэр бүлийн амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн талаар:Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй ба 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжин /14 настай/ нар нь эхийн асрамжид байгаа ба тэдгээр нь  эх Б.Дуламрагчаатай хамт амьдрах хүсэлтэйгээ тайлбарласан байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар эхийн 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжин /14 настай/ нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Хүүхдийн тэтгэлгийн талаар: Охин Г.Анужин /17 настай/, охин Г.Энхжин /14 настай/ нар нь 2009 оноос хойш эхийн асрамжид байгаа ба эх Б.Дуламрагчаагийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжин /14 настай/ нарыг тэдгээрийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.Ганхөлөгөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар: Нэхэмжлэгч талаас авто машин болон орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр үнэлүүлж,ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал “...Дуламрагчаа өөрөө хоёр хүүхдээ, машинтайгаа унаад Налайх дүүрэг рүү явсан. Намайг өөрөө машинаа ав гэж хэлсэн. Машины хувьд Налайхын зам дээр явсаар байгаад муудуулсан байсан. Орон сууцны тухайд миний төрсөн дүү Ганбаатар өөрийн 25 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэрээ байдаг. Тухайн байрыг надад дүү маань бэлэглэсэн. 2015 онд би эхнэртэйгээ хамт амьдарч байгаа учраас хоёр хүний өмчлөлд бүртгүүлсэн...” гэж тайлбарлан маргадаг.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “Зохигч ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэжээ.

 

Хуульд зааснаар хариуцагч У.Ганхөлөг нь шүүхэд гаргасан дээрх эд хөрөнгийн талаар хийсэн тайлбартай холбоотойгоор шүүхэд нотлох баримт ирүүлээгүй,хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар:

1.Тоёото-приус-20 маркын авто машины 8 000 000 төгрөгийн үнэ ханштай,

2.Орон сууц-Дорноговь аймаг Сайншанд сумын 2-р баг Шизүока гудамж 49-р байрны 13 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 41 537 956 төгрөгөөр тодорхойлогдсон үнэлгээтэй  гэжээ.

 

87-66ДГА улсын дугаартай приус маркын авто машины үзлэг оншилгоо хийлгэсэн талаар баримт /хх-67-77 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай үнэлгээний тайлан /хх-109-128 дугаар тал/

 

Дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд адил тэгш буюу авто машины үнийн дүн 8 000 000:4=2 000 000 /нэг гишүүнд ногдох дүн / орон сууцны үнэ /41 537 956:4 =10 384 489 төгрөг/ нэг гишүүнд ногдох дүн/

2 000 000*3=6 000 000 төгрөг,/ 10 384 489 төгрөг*3=31 153 467  төгрөг/ нийт 41 537 956 төгрөгийг  хариуцагч У.Ганхөлөгөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Дуламрагчаа болон охин Г.Анужин, Г.Энхжин нарт олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

              

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Харлууд овогт Болдын Дуламрагчаа /РД:УД81040702/, Баянбуурал овогт Улаанхүүгийн Ганхөлөг /РД:ЕК77081079/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжин /14 настай/ нарыг эх Б.Дуламрагчаагийн асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Анужин /17 настай/, 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г.Энхжин /14 настай/ нарыг тэдгээрийн амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.Ганхөлөгөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2 дахь хэсэг,129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Ганхөлөгөөс 41 537 956 төгрөгийг  хариуцагч У.Ганхөлөгөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Дуламрагчаа болон охин Г.Анужин, Г.Энхжин нарт олгосугай.

 

            5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Дуламрагчаа нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ганхөлөгөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч У.Ганхөлөгөөс нэг жилд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээс тооцож 141 862 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч Б.Дуламрагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид 343 717 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч У.Ганхөлөгөөс 343 717 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                                              

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.НАРАНЦЭЦЭГ