Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/115

 

 

 

 

 

 

 

  2024        01          29                                    2024/ШЦТ/115

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ж.Бүрэнжаргал

Шүүгдэгч Б.Ү****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****** овогт******-ын ******-д холбогдох эрүүгийн “2306 00000 2552” дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 2* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт ****** аймгийн ****** сумын 3 дугаар хороонд оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

        ******овогт ******-ын ****** /РД:******/.

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ****** нь 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны *** тоотод цэнэглээд орхисон байсан хохирогч ******-ийн 484.600 төгрөгийн үнэ бүхий “Samsung A14” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ******-ийн өгсөн: “... Би 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр ****** тоотод байрлах ажлын байр нь дээрээ буюу амралтын байрандаа ****** нарын хамт унтаж амарсан. Ингээд өглөө 10 цагийн орчим сэрээд утсаа авах гэхэд миний утас алга болчихсон, хамт унтаж амарсан ****** гэх залуу байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний гар утас нь Samsung А14 маркийн саарал өнгөтэй, гар утас байсан. Би гар утсаа Амгалан захаас 2023 оны 7 дугаар сард 699.000 төгрөгөөр худалдан авсан......” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ****** сэжигтнээр өгсөн: “... Би 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улиастайн “******” гэх буудлын ар талд байрлах үйлдвэрт ажиллаж байхдаа өглөө 7 цаг 30 минутын үед тухайн хүний өрөөнөөс унтаж байхад нь гар утсыг нь аваад явчихсан. Миний авч явсан утас нь Samsung Galaxy A14, саарал өнгийн гар утас байсан. Би тухайн гар утсыг тус өдрийн орой 20 цагийн үед өөрийн найз болох Б.Буянтогтохын хамт Модны 2-н хажууд байрлах “Лорд” гэх нэртэй ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан. Одоо тухайн гар утас нь тус ломбардад байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            Хохирогч ******, шүүгдэгч ****** нарын хоорондоо харилцсан зурвас /хх-ийн 17 дугаар тал/,

            “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн БЗДЗ-23-463 дугаар: “... Шинжилгээний объектын 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 484.600 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-23 дугаар тал/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ******-ын яллагдагчаар өгсөн: “... Би 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ****** тоотод үйл ажиллагаа явуулдаг шуудайны үйлдвэрт байрлаж ажиллаж байсан. Би 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр амралтын өрөөнд ажилладаг байсан ****** гэх залуу Samsung A14 загварын гар утсаа цэнэглээд унтчихсан байхаар нь би мэдэгдэлгүй, нууцаар утсыг нь аваад гарч явсан. Тэгээд би ****** гар утсыг модны 2-н орчим байрлах ломбардад 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд удалгүй цагдаа нар холбогдоод би мөнгө олж байгаад ****** утсыг ломбардаас авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

            Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ****** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, хохирогч ****** “Samsung А14” маркийн гар утсыг 484.600 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнийг шүүгдэгч ******* нь нь биет байдлаар төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон 3 хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ******  овогт ****** “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****** цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагаар тооцож, нийт эдлэх ялыг 216 цагийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ****** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ****** нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ****** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

        ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС