| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
2024 01 22 2024/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч Н.Ганчимэг,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д. Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2406 00000 0034 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч ажилтай. Ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................................тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Д-ийн Б /РД:..................... /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” пабын гадна хохирогч Ц.Цыг "найзтай маргасан" гэх шалтгаанаар биед нь хүч хэрэглэн халдаж, улмаар биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Иргэн Ц.Цс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны PCOL06321755 дугаартай хуудас /хх-ийн 4, 5 дахь тал/, Мөрдөн шалах ажиллагаанд хохирогч Ц.Цын өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” лоунжид найз охин Н, манай ах Б нарын хамтаар үйлчлүүлж байгаад хүний 3 ширхэг пиво ууж байхад санаандгүй пиво ууж байсан аягаа хагалахад зөөгч нь ирээд хоорондоо мөнгийг нь төлнө гэж зэрэг юм яриад байж байхад цаанаас үл таних залуу ирэн пабнаас татаж гаргаад шууд миний зүүн нүд хэсэгт цохиж, хамар хэсэгт цохисон, миний уруул хэсэгт цохиход урд үүдэн шүд хугартал нь гэнэт цохиж балбаад шууд зугтаагаад явсан. Мэдэхгүй гэнэт л намайг татаж пабнаас гаргаж зодож цохисон. Миний зүүн нүд хэсэг рүү цохисон, хамар хэсэг рүү цохисон, уруул хэсэг рүү цохиход үүдэн дээд шүдний тал хэсэг нь хугарч унасан." гэх /хх-ийн 12 дахь тал/, Би эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөөр эмнэлэгт үзүүлсэн. Яг хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 хоорондоо тохиролцож 2,000,000 төгрөгийг эмчилгээний зардалд авахаар болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/, Гэрч Б.Н-ны өсөн: "2023 оны 12 дугаар сарын 07-ны орой Ц бид хүнд мөнгө өгөх гэж Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” пабд Ц-гийн хуурай ах нь гэх Баасанхүү гэх хүнтэй уулзсан. Тэгээд ороод хүний 2 ширхэг пиво ууж байгаад Ц бид хоорондоо маргалдаж уурлаж байгаад Ц пабын бакалыг хагалсан. Тэгээд шууд зөөгч хүрч ирээд “та нар яаж ууж идээд байгаа юм, удахгүй гар” гэж хэлсэн. Тэгээд Ц зөөгч нар хоорондоо жоохон маргалдаж эхлэхэд цаад талаас нь махлаг том биетэй залуу ирээд Ц аваад гараад явсан. Араас нь гарахад Ц зодуулчихсан байсан. Надад огт гар хүрээгүй. Паб дотор байхад Цг газар унагаж дээрээс нь 1-2 удаа цохин чирээд аваад гарсан. Удалгүй араас нь гарахад Цгийн шүд нь хугарч хамраас нь цус гараад нүд ам нь хөхөрсөн байдалтай байсан. Яг яаж цохиж зодсоныг хараагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 254 дугаартай "Зүүн нүдний дээд зовхинд 4х2.5 см, доод зовхинд 4х3 см, зүүн чамархай, шанааг хамарсан 12х4 см, баруун дээд зовхинд 2х1 см, доод зовхинд 1.5х0.5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун өвдөгний урд хэсгээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 1.2 Ц.Цын биед хоёр нүдний зовхи, зүүн чамархай, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/, 5.Хяналт камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дэх тал/, Яллагдагч *******ын өгсөн: "2023 оны 12 дугаар сарын 07-ны орой 23 цаг өнгөрч байхад манай ажилладаг “Б” ресторанд орж үйлчлүүлж 2 ширхэг задгай пиво уусан. Пиво уугаад байж байхад манай зөөгч найз тооЦ авч хүмүүсээ гаргаж байсан. Тэгээд нэг үйлчлүүлэгч нь пивоны аяга хагалж агсам тавиад байсан. Тэр хавиар орилоод байсан. Тэгээд би найздаа “наад хүмүүсээ гаргахгүй юм уу” гэхэд тухайн хүмүүст загнуулаад ирсэн. Тэгэхээр нь манай найз дахин тухайн хүмүүс дээр очих үед нь би араас нь дагаж очсон. Тэгээд манай тухайн гаргах гэж оролдох үед манай найзыг духаараа нудрах үед нь би тухайн хүнд хүч хэрэглэж чирч гаргаж цохиж зодсон. Нүүр шанаа хэсэгт нь 10 гаран удаа цохисон." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хохирогч гомдол саналгүй /хх-ийн 52 дахь тал/ гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА