Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1611

 

 

 

 

   2023       12          20                                  2023/ШЦТ/1611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

шүүгдэгч Г.Б, Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Гын Б, У овогт Эын Д нарт холбогдох эрүүгийн 2306 05305 3775 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Э.Д нарыг бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Саруул тэнгэр хотхоны гадаа байрлуулсан иргэн Н.Бий эзэмшлийн 76-20 ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 39а байрны гадна талд Мөнхийн болор ХХК-ийн урд талын зогсоолоос иргэн Б.Нгийн эзэмшлийн 81-57 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны хойд талын зам дагуу байрлуулсан иргэн М.Мгийн эзэмшлийн 36-50 УАК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2023 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Грийн апартмент 39б байрны гадна байрлуулсан иргэн Г.Жийн эзэмшлийн 73-03 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

шүүгдэгч Шүүгдэгч Г.Б, Э.Д нар нь бүлэглэн 2023 оны 07 болон 09 дүгээр саруудад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Бий эзэмшлийн 76-20 ДАА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын 2 ширхэг обудтай дугуйг, иргэн Б.Нгийн эзэмшлийн 81-57 УБХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг обудтай дугуйг, иргэн М.Мгийн эзэмшлийн 36-50 УАК улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 ширхэг дугуйг, иргэн Г.Жийн эзэмшлийн 73-03 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 2 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. Хохирогч Н.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өөрийн эзэмшлийн 76-20 ДАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээ 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Саруул тэнгэр хотхоны арын зам дагуу 1 дүгээр эгнээнд байрлуулсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явах гээд машин дээрээ ирэхэд R талын 2 ширхэг обудтай дугуй алга болсон машины кузовын доор нэг ширхэг блок ивж тавьсан байсан. машины хаалга цоожтой бусад эд зүйл бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байсан. би урьд шөнө нь машинаасаа эд зүйл алдаагүй. Миний хулгайд алдсан машины дугуй нь 215.60.16 легон обудтай дугуй байсан. Би 2022 онд 4 ширхэг обудтай дугуйг 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн газрын орчим хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 06/,

БЗДЦХ-1 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 07/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн үгээр урд зүгт харсан шар өнгийн судалтай, саарал 11 давхар 102 гэх бичиглэл бүхий орон сууцны байр байна. Хэргийн газрын байршлыг Garmin 64s багажаар хэмжиж үзэхэд уртраг, өргөрөгийн N:47.92468118 E:10669785681 гэсэн солбилцлыг зааж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 102 тоот байрны арын зам дагуу нэгдүгээр эгнээнд ертөнцийн зүгээр баруун урд зүгт хандуулж байрлуулсан 76-20 ДАА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байна. ... тээврийн хэрэгслийн R буюу баруун талын урд болон хойд талын дугуй байхгүй, саарал өнгийн блок тээврийн хэрэгслийн баруун баганы доор ивж байрлуулсан байсныг. ...тээврийн хэрэгслийн хаалга цоожтой бусад эд зүйл бүрэн бүтэн байсныг криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг тээврийн хэрэгсэл нь зүүн талдаа Fonyee гэх бичиглэл бүхий обудтай, 215/60R16 гэх бичиглэл бүхий 2 ширхэг дугуйтай байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 08-10/,

 

Эд зүйл эрэн сурвалжлалт зарласан тухай тэмдэглэл /1хх-ийн 18-19/,

 

 “Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн БЗ1-23-1683 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“Тоёота пруис 30 маркийн тээврийн хэрэгслийн Легион обудтай 16 размертай дугуйг 600.000 төгрөгөөр үнэлэв” гэх тэмдэглэл /хх-ийн 27-28/,

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн:

...гомдол мэдээлэлд ажиллагаа явуулж тухайн газарт биечилсэн сурвалжлага зэргийг шалгахад хэрэгт ач холбогдолтой мэдээ мэдээлэл цуглуулж ажиллахад холбогдогч Э.Д нь фэйсбуүк групп дээр машины дугуй зарна гэж зар байрлуулж буцааж устгасан байсан ба тухайн утасны дугаараар, 80585115 уг дугаараар холбогдож хохирогчын хамт зарах гзж байгаа дугуйг очиж харж таниулах хохирогч өөрийнхөө дугуйг таньсан болно. Мөн холбогдогч Э.Дий гар утсан дээр фэйсбүүк чатаар хоорондоо найз Г.Бтэй харьцсан чат нь өнөө орой шаахуу андаа, точкилцон байгаа, харцан бэлэн байгаа, нөгөө авдагтаа л уу гэх мэт утгатай чат бичцэн байсны тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл, мэссэж чат /1хх-ийн 33-40/,

 

Гар утсанд үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн:

... Уг гар утас нь “Iphone 13 pro max” маркын мөнгөлөг саарал өнгийн гар утас байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн гар утас нь кодтой байх бөгөөд код нь 142536 буюу 6 ширхэг тоо байв. Үзлэгийг цааш үргэжлүүлж гар утасны “Facebook” хэсгийг нээх үед “Нүүр хуудас хэсэгт” Э Д гэх фэйсбүүк хаяг байх ба “Log out” хэсгийг дарж гарах үед өөр 4 хүний сонголт гарч ирж байх ба уг хаягнуудын нэр нь Zolbayr Zoloo, Дөл Гөөн, Буянхишиг М’ , Э Д гэх 4 өөр хүний фэйсбүүк хаягаар нэвтрэлт байв. Уг гар утас нь /УК04242193/ Э овогтой Дий гар утас бөгөөд Э.Дий өөрийнх нь ашгилдаг фэйсбүүк хаяг нь Э Д гэх нэртэй бөгөөд хуурамч буюу обуд, дугуй, зарж борлуулахдаа ашгилдаг хаяг нь Zolbayr Zoloo нэртэй фэйсбүүк хаяг байв. Буянхишиг М’ гэх хаяг нь найз охиныхоо хаяг гэв. Дөл Гөөн гэх хаяг нь өөрийнх өмнө нь ашиглаж байсан фэйсбүүк хаяг гэв. Тухайн Э.Д нь найз Г.Бтэй хоорондоо харьцсан чатнуудаа устгасан байв гэх тэмдэглэл /1хх-ийн 41-43/,

 

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 63-64/,

 

Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 39а байрны талд Мөнхийн болор ХХК-ийн урд талд Цогбадрахын ээзмшлийн 81-57 УБХ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашины жолооч талын 2 дугуйг тайлж аваад доогуур нь блок хийсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

 

 “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн БЗ1-23-1355 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“Тоёота пруис 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг 720.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тэмдэглэл /1хх-ийн 82-83/,

 

Эд зүйл эрэн сурвалжилсан тухай баримт /1хх-ийн 87-88/,

 

Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн:

... хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн хяналтын камерт бичлэг бичигдээгүй байсан бөгөөд хэрэг болсон газар луу чиглэсэн өөр хяналтын камергүй, ойр орчимд биечилсэн сурвалжлага хийж өөр хяналтын камеруудыг шүүж үзэхэд хэрэгт ач холбогдолтой бичлэг бичигдээгүй байсныг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /1хх-ийн 94/,

 

Гар утсанд үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн:

Уг гар утас нь “Iphone 13 pro max” маркын мөнгөлөг саарал өнгийн гар утас байна. Үзлэгийг цааш үргэлжпүүлэхэд тухайн гар утас нь кодтой байх бөгөөд код нь 142536 буюу 6 ширхэг тоо байв. Үзлэгийг цааш үргэжлүүлж гар утасны “Facebook” хэсгийг нээх үед “Нүүр хуудас хэсэгт” Э Д гэх фэйсбүүк хаяг байх ба “Log out” хэсгийг дарж гарах үед өөр 4 хүний сонголт гарч ирж байх ба уг хаягнуудын нэр нь Zolbayr Zoloo, Дөл Гөөн, Буянхишиг М’ , Э Д гэх 4 өөр хүний фэйсбүүк хаягаар нэвтрэлт байв. Уг гар утас нь /УК04242193/ Э овогтой Дий гар утас бөгөөд Э.Дий өөрийнх нь ашгилдаг фэйсбүүк хаяг нь Э Д гэх нэртэй бөгөөд хуурамч буюу Обуд, дугуй, зарж борлуулахдаа ашгилдаг хаяг нь Zolbayr Zoloo нэртэй фэйсбүүк хаяг байв. Буянхишиг М’ гэх хаяг нь найз охиныхон хаяг гэв. Дөл Гөөн гэх хаяг нь өөрийнх өмнө нь ашиглаж байсан фэйсбүүк хаяг гэв гэх тэмдэглэл /1хх-ийн 97-99, 208/,

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн:

... холбогдогч Э.Д нь фэйсбүүк групп дээр машины дугуй зарна гэж зар байрлуулж буцааж устгасан байсан ба тухайн утасны дугаараар 80585115 уг дугаараар холбогдож хохирогчын хамт зарах гэж байгаа дугуйг очиж харж таниулахад хохирогч өөрийнхөө дугуйг таньсан болно. Мөн холбогдогч Э.Дий гар утсан дээр фэйсбүүк чатаар хоорондоо найз Г.Бтэй харьцсан чат нь өнөө орой шаахуу андаа, точкилцон байгаа, харцан бэлэн байгаа, нөгөө авдагтаа л уу гэх мэт утгатай чат бичцэн байсны тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /1хх-ийн 100/,

 

3. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 117-118/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн:

“Уг гэмт хэрэг гарсан гэх газар нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Мөнхийн болор гэх улаан дээр цагаан өнгөөр бичигдсэн дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд 36-50 УАК улсын дугаартай хар өнгийн пруис 30 загварын тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байв. Крминиластикийн мэргэжилтэн машины зүүн талын хойд хаалганы дунд хэсгээс бээлээний мөр бэхжүүлэн авч гэрэл зургийн аргаар авав. Уг 36-50 машины зүүн талын урд, хойд 2 дугуй алга болсон байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-123/,

 

Хохирогч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2023 оны 09 дүгээр сарын 15-ны 23 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Грээн апартмент 39в байрны хойд зам дагуу байрлуулсан байсан 3650 УАК улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээ 2023 оны 09 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед гараад хартал зүүн талын 2 ширхэг дугуй алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 129/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн БЗ1-23-1751 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“Тоёота пруис 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг 600.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 144-145/,

 

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн:

... Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар. Яллагдагч Г.Бий хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машины ил зогсоол дээрээс албаны машинтай хөдөлж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акуматай 3 ногоон байрны 39в байрны шороон зогсоол дээр очиж зогсов. Албаны машинаас Г.Бийг буулгаж “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд 39в дүгээр байрны замын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлж авав. Яллагдагч Г.Бээс 4 дэх үйлдлийн талаар “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд 19 дүгээр хорооны саруул тэнгэр цогцолбор 2 хойд зам байх ба мөнхийн болор гэх дэлгуурийн ертөнцийн зүгээр чанх урд автомашины шороон зогсоолыг зааж тус газраас авсан гэх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Г.Бий 2 дахь үйлдлээр хулгай хийж авсан дугуйгаа 39в дүгээр байрны зогсоол руу ордог хэсэгт зааж энэ газраас машины дугуй хулгай хийж авснаа хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Г.Бий 3 дахь үйлдлээ Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын тоглоомын талбайн зогсоол дээр очиж “Машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд тус Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба тус газраа зааж, гэрэл зургаар бэхжлүүлэж авав гэх тэмдэглэл /1хх-ийн 160-161/,

 

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн:

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Яллагдагч Э.Дий хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машины ил зогсоол дээрээс албаны машинтай хөдөлж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акуматай 3 ногоон байрны 39в байрны шороон зогсоол дээр очиж зогсов. Албаны машинаас Э.Дийг буулгаж “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан" газраа зааж өгөхийг сануулж гэрэл зургаар бэхжүүлэн авав. Яллагдагч Э.Д нь 2 дахь үйлдлээр хулгай хийж авсан дугуйгаа 39в дүгээр байрны зогсоол руу ордог хэсэгт зааж энэ газраас машины дугуй хулгай хийж авснаа хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Э.Д 3 дахь үйлдлээ Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын тоглоомын талбайн зогсоол дээр очиж “Машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд тус Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба тус газраа зааж, гэрэл зургаар бэхжүүлж авав.

Яллагдагч Э.Д 4 дэх үйлдлийн асууж тодруулахад “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд 19 дүгээр хорооны саруул тэнгэр цогцолбор 2 хойд зам байх ба мөнхийн болор гэх дэлгүүрийн ертөнцийн зүгээр чанх урд автомашины шороон зогсоолыг зааж тус газраас авсан гэх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл /1хх-ийн 162-166/,

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 177-178/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн:

...баруун хойд талд саарал өнгийн шавар хашааны гадна талд байрлах 73-03 УЕА улсын дугаартай Тоёота приус загварын цагаан өнгийн автомашин байв. Үзлэгийг 73-03 УЕА улсын дугаартай Тоёота пруис загварын цагаан өнгийн автомашины зүүн талын 2 дугуй алга болсон гэснээр үзлэгийн цааш үргэлжлүүлэхээр тогтов. Үзлэг эхлэхийн өмнө эрүүгийн төлөөлөгч, нохойн төлөөлөгч биечлэн сурвалжлах хийж, камерын бичлэгт үзлэг хийхээр болсныг тэмдэглэлд тусгав. Автомашин нүүр хэсгийг ертөнцийн зүгээр урд зүгт харуулан байрлуулсан байв. Үзлэгийн явцад шиврээ бороотой газар хажуу гадаргуутай боловч зарим газар ус тогтсон, автомашины ойр орчимд чийглэг, шингэж үзэхэд газарт мөр тогтохгүй усны урсгалд урсаж байв. ...автомашины тээшний тал эвдрэл гэмтэлгүй байв. Автомашины зүүн урд талын, зүүн хойд талын дугуйнууд алдагдсан гэснээр үзлэгийг цааш үргэлжлүүлэв. Автомашины зүүн урд талын дугуй байрлах хэсэгт дугуй байхгүй, дугуй тогтоох эд анги харагдаж байв. Дугуй тогтоох эд ангийн доод талд 3 ширхэг саарал өнгийн тоосго давхарлан тавьсан байв. Тоосгонууд автомашины зүүн урд талыг газраас хөндийрүүлж байв. Автомашины зүүн хойд талын дугуй байрлах хэсэгт дугуй байхгүй, дугуй тогтоох эд анги харагдаж байв. ...автомашины их бие бүхэлдээ чийглэг борооны ус дээрээс доош чиглэлтэй урссан байх тул мөр ирүүлэх боломжгүй байв. Автомашины цонх, шил хэсэгт эвдрэл гэмтэлгүй, машин дотроос алдагдсан зүйлгүй... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 180-183/,  

 

Хохирогч Г.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би өөрийн эзэмшлийн 7303 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Toyota prius-20 маркийн автомашинтай таксинд явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 05-ны 03 цаг 15 минутын үед байрныхаа хажууд засмал зам дагуу байрлуулаад гэртээ орсон. Өглөө 08 цаг өнгөрч байх үед манай байрны эмэгтэй надруу залгаад хоёр дугуй чинь алга болсон байна гэхээр нь гараад хартал миний машины жолоочийн эсрэг талын хоёр дугуйг боржуур эвж байгаад хулгайлаад явсан байсан. Хяналтын камерыг шүүж үзэхээр хоёр хүн тайлаад авч явж байгаа нь бичигдсэн байх боловч царай зүс нь тодорхойгүй, унаж яваа автомашиных нь улсын дугаар, марк тодорхойгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 187/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн БЗ1-23-1278 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“Легон загварын 2 ширхэг обудыг 1.160.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тэмдэглэл /1хх-ийн 196-197/,

 

Мөрдөгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн:

... Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 396 байрны хяналтын камерийг шалгахад 2023 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 04 цаг 52 минутад хар бараан өнгийн хувцас өмссөн 2 сэигтэй этгээд тус бүр нэг нэг дугуй гартаа барин Грийн апартмент хотхоны хойд талаар явж байгаа бичлэг бичигдсэн байсан ба хэргийн газарт чиглэсэн өөр хяналтын камер байхгүй байсан болохыг эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /1хх-ийн 200/,   

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн:

Иргэн Н.Бээс 2023 оны 09-р сарын 12-ны өглөө гараад ирэхэд Баянзүрх дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул “тэнгэр хотхоны ард 102 байрны ард талд байрлуулсан 76-20ДАА улсын дугаартай приус 30 маркийн автомашины 2 ширхэг Ligeon обудтай 16-тай дугуй хулгайд алдагдсан гэх гомдол мэдээлэлд ажиллагаа явуулж түхайн газарт биечилсэн сурвалжлага зэргийг шалгахад хэрэгт ач холбогдолтой мэдээ мэдээлэл цуглуулж шалгахад холбогдогч Э.Д нь фэйсбүүк групп дээр машины дугуй зарна гэж зар байрлуулж буцааж устгасан байсан ба тухайн утасны дугаараар 80585115 уг дугараар холбогдож хохирогчийн хамт зарах гэж байгаа дугуйг очиж харж таниулахад хохирогч өөрийнхөө дугуйг таньсан болно. Мөн холбогдогч Э.Дий гар утсан дээр фэйсбүүк чатаар хоорондоо найз Г.Бтэй харьцсан чат нь өнөө орой шахуу андаа, точкилцон байгаа, харцан бэлэн байгаа, нөгөө авдагтаа л уу гэх мэт утгагай чат бичсэн байсны тэмдэглэл болгон бичив гэх тэмдэглэл /1хх-ийн 207/,

 

Хохирогч Д.Н, Г.Э,  хохирол гомдолгүй талаарх хүсэлт /1хх-ийн 249/,

 

Вендо хөрөнгө үнэлгээний компанийн БЗ-01/23 дугаартай:

“Тоёота Сай маркийн автомашиныг 16.500.000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан /2хх-ийн 03/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн:

... Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар. Яллагдагч Г.Бий хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машины ил зогсоол дээрээс албаны машинтай хөдөлж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акуматай 3 ногоон байрны 39в байрны шороон зогсоол дээр очиж зогсов. Албаны машинаас Г.Бийг буулгаж “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд 39в дүгээр байрны замын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлж авав. Яллагдагч Г.Бээс 4 дэх үйлдлийн талаар асууж “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах тапаар хэлэхэд 19 дүгээр хорооны саруул тэнгэр цогцолбор 2 хойд зам байх ба мөнхийн болор гэх дэлгүүрийн ертөнцийн зүгээр чанх урд автомашины шороон зогсоолыг зааж тэс газраас авсан гэх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Г.Бий 2 дахь үйлдлээр хулгай хийж авсан дугуйгаа 39в дүгээр байрны зогсоол руу ордог хэсэгт зааж энэ газраас машины дугуй хулгай хийж авснаа хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Г.Бий 3 дахь үйлдлээ Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын тоглоомын талбайн зогсоол дээр очиж “Машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд тус Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба тус газраа зааж, гэрэл зургаар бэхжлүүлэж авав гэх тэмдэглэл /1хх-ийн 160-161/,

 

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн:

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Яллагдагч Э.Дий хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн машины ил зогсоол дээрээс албаны машинтай хөдөлж Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Акуматай 3 ногоон байрны 39в байрны шороон зогсоол дээр очиж зогсов. Албаны машинаас Э.Дийг буулгаж “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан" газраа зааж өгнө үү гэхэд заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Яллагдагч Э.Д нь 2 дахь үйлдлээр хулгай хийж авсан дугуйгаа 39в дүгээр байрны зогсоол руу ордог хэсэгт зааж энэ газраас машины дугуй хулгай хийж авснаа хэлэх ба гэрэл зургаар бэхжүүлэн авав.

Яллагдагч Э.Д 3 дахь үйлдлээ Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын тоглоомын талбайн зогсоол дээр очиж “Машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд тус Саруул тэнгэр цогцолбор 2 гэх газрын хажуу талын зогсоол дээрээс авсан гэж хэлэх ба тус газраа зааж, гэрэл зургаар бэхжүүлж авав.

Яллагдагч Э.Д 4 дэх үйлдлийн асүуж тодруулахад “Хаанаас машины дугуй хулгай хийж авсан” газраа заах талаар хэлэхэд 19 дүгээр хорооны саруул тэнгэр цогцолбор 2 хойд зам байх ба мөнхийн болор гэх дэлгүүрийн ертөнцийн зүгээр чанх урд автомашины шороон зогсоолыг зааж тэс газраас авсан гэх ба гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл /1хх-ийн 162-166/,

 

Шүүгдэгч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө гэрээсээ 00 цагийн үед аавынхаа 85-77УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота сай маркийн автомашинтай гадуур дэмий тэнэж байгаад үүрийн 04 цагийн орчимд Цайз 16-н Акуматай ногоон байрны хойд талд зам дагуу байрлуулсан байсан 36-50УАК улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын 2 ширхэг обудтай дугуй хулгайлсан. Тэгээд би Монелд Баялаг дэлгүүрийн ард талын гудамжинд байрлах манай найз Бий хашаанд дугуйнуудаа буулгачихаад аавынхаа машиныг аваачиж гарийнхээ хашаанд тавиад би гэрт орж унтсан. Тэгээд би үүрээр Обуд дугуй зарна гэсэн фэйсбүүк групп дээр зарна гээд зар оруулчихаад устгачихсан байсан юм. Тэгээд өнөөдөр хулгайлсан дугуйнуудаа зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан.

...надад 4 удаагийн дугуй хулгайлсан гэмт хэрэг байгаа, өөр хэрэг байхгүй, би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 192, 2хх-ийн 24-25/,

 

Шүүгдэгч Г.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө гэрээсээ 00 цагийн үед гараад найз Э.Дий хамт түүний аавын 85-77 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота сай маркийн автомашинтай гадуур дэмий тэнэж байгаад үүрийн 04 цагийн орчимд Цайз 16-н Акуматай ногоон байрны хойд талд зам дагуу байрлуулсан байсан 36-50УАК улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын 2 ширхэг обудтай дугуй хулгайлсан. Тэгээд Монелд Баялаг дэлгүүрийн ард талын гудамжинд байрлах манай найз Бий хашаанд дугуйнуудаа буулгачихаад аавынх нь машиныг аваачиж гэрийнх нь  хашаанд тавиад би гэрт орж унтсан. Тэгээд өнөөдөр хулгайлсан дугуйнуудаа зарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан.

... Би 2023 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн Сансарын түнелийн хажууд
Хаан хуушуурын үүдэнд зодоон хийгээд 1.000
.000 төгрөгийн асуудалд орсон би
Дөөтэй ярилцаад ажлынхан газрын хажууд машины дугуй зардаг газар байсан
тэгээд би Дөөтэй хамт машины дугуй Legion гэх дугуйг хулгай хийж аваад 1.000.000 төгрөгөөр зарсан. Би Дөөтэй хамт 4 удаа машины дугуй хулгай хийж авсан авахдаа 2 ширхэг дугуйг авдаг байсан.

... Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд 04 цагийн үед Дтэй хамт 16 дугаар хорооллын акуматай байрны гадаа зогсоол дээр байрлуулсан байсан 36-50 улсын дугаартай тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн 2 дугуйг хулгай хийж авсан. Тэгээд Д бид хоёр тус дугуйг манай гэрийн хашаанд аваачиж тавьсан. 09 дүгээр сарын 11-ний шөнө бас 16 дугаар хорооллоос 2 ширхэг Ligeon дугуйг хулгайлж авсан дугуйг хашаандаа байлгаж байгаад нийт 4 ширхэг болгоод Д фэйсбүүк хаяг дээрээ зар оруулсан тэгээд удалгүй цагдаа нарт баригдсан. Би тэр үед Хурд хороололд байрлах ажил дээрээ ажилаа хийж байсан.

... надад 4 удаагийн дугуй хулгайлсан гэмт хэрэг байгаа, өөр хэрэг байхгүй, би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53, 138, 190, 2хх-ийн 30/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Дий урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 255/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 226/, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 227/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 228/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 229/, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тодорхойлолт /1хх-ийн 230/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 231/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 232/, виз мэдүүлэгчийн дансны хуулгын хураангуй /1хх-ийн 233/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 234/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 235/,

шүүгдэгч Г.Бий байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 236/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 237/, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 238/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх-ийн 239/, ниймгийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 240/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 241/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 242/, автотээврийн үндэсний төвийн лавлагаа, тодорхойлолт /1хх-ийн 243/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 244/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 245/, виз мэдүүлэгчийн дансны хуулгын хураангуй /1хх-ийн 246/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Г.Б, Э.Д нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б, Э.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Г.Б, Э.Д нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б, Э.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч нарын хулгайд алдсан эд зүйлийг шүүгдэгч нар буцаан өгсөн ба хохирогч Н.Б, Б.Н, М.М, Г.Ж нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа илэрхийлсэн учир шүүгдэгч Г.Б, Э.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Г.Б, Э.Д нарын хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон гэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Б, Э.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Г.Б, Э.Д нарт багавтар хэмжээгээр тус тус оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Б, Э.Д нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овогт Эын Д, Б овогт Гын Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Г.Б, Э.Д нарыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.Д нарт оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ