Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 80

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх  хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг, иргэдийн төлөөлөгч Г.Эрдэнэжаргал, улсын яллагч М.Гантулга, шүүгдэгч З.Цогтбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалахын Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Гурван булаг сумын 6 дугаар баг 6 дугаар гудамжны 94 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 21-р байр, 1-12 тоотод түр оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ГГ97033111/  Тарна овогт Загдын Цогтбаатарт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021582 дугаар 185/2016/0152/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Цогтбаатар архи ууж, согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сансар-32” худалдааны төвийн орчим хохирогч Д.Лхагвасүрэнгийн биед баруун нүдний ухархайн гадна хажуу хананаас суурь ясны их далавч руу үргэлжилсэн ташуу шугаман хугарал, баруун ухархайн гадна хажуу хананы заадсын урд хэсэгт шугаман хугарал, баруун хацар ясны нумны зөрөөгүй шугаман хугарал, баруун гайморын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод хана, баруун гайморын хөндийн ар ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацрын төвгөрт шарх, зулгаралт, духны голд цус хуралт, дээд үүдэн баруун 2-р шүдний хугарал, дээд үүдэн баруун 3-р шүдний булгарал, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт зэрэг хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Цогтбаатарын: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сансар-32 нийтийн байранд Дашням гэх найз дээрээ очиход гэртээ байхгүй байсан. Байрны шатан дээр Дэлгэрцэцэгтэй тааралдахад “манайд ороод гараач” гэхэрээ нь дагаад 3 номерын өрөө рүү ороход Отгонбаяр ах, нэг согтуу ах, бас нэг өндөр согтуу ах байсан. Отгонбаяр ах “хуучин байрны жижүүр банди байна” гэсэн. Отгонбаяр ах архи хундагал гээд 0.5 литрийн архи өгсөн. Би архийг нь явуулж байтал архинд яваад ир гэхэд нь явж дахин нэг шил архи авчирсан. Отгонбаяр ах гараад орж ирэхдээ Лхагвасүрэн ах, Баярмандах, Цэрэндүг гэх залуучуудтай хамт орж ирсэн. Отгонбаяр ах орж ирэхдээ 1 шил архи, 1 пивотой орж ирсэн. Архиа аягалаад сууж байтал Дэлгэрцэцэгийн гарыг Баярмандах мушгиад байсан. Тэр үед Лхагвасүрэн ах яасан муухай хардаг юм бэ гараад ир гэсэн. Тэгээд хувцсаа өмсөөд тэр чигээрээ явъя гэж бодоод гарахад Лхагвасүрэн ах араас гарч ирээд цамцаар боогоод би салгаж чадахгүй байхад Дэлгэрцэцэг ардаас гарч ирээд Лхагвасүрэнгийн толгой руу цохисон. Лхагвасүрэн эргэж хараад Дэлгэрцэцэгийг алгадаж унагаачихаад над руу дайраад байсан. Дэлгэрцэцэгийг дахиад алгадаж унагаасан. Тэр үед цаанаас өндөр ах ирээд над руу дайраад байхаар нь чулуу авч шидээд зугтахад араас 3 хүн хөөгөөд байсан. Намайг буланд нуугдахад тэд нар олоогүй, буцаад явсан. Би цаашаа явж байгаад Дашнямтай таараад болсон явдлыг хэлээд дүрэмт хувцсаа авах хэрэгтэй байна гэсэн. Дашням бид хоёр гэр рүү нь явж байхад гудамжинд Отгонбаяр ах, Цэрэндүг, Лхагвасүрэн ах тааралдахад Цэрэндүг миний дүрэмт хувцсыг газраар чирээд явж байсан. Отгонбаяр ах Лхагвасүрэнгээс уучлалт гуй гэж хэлсэн. Уучлалт гуйх гээд очиход хэлдэг газар хэлнэ гээд,намайг хэл амаар доромжлоод мангар бацаан гээд байсан. Цэрэндүг ах, Лхагвасүрэн ах хоёр хувцас өгөхгүй байхаар нь Цэрэндүг ахыг айлгах гээд далайхад хойшилсон. Тэгээд чулуугаа хаясан. Лхагвасүрэн дайраад ирэхэд нь тонгорч унагаад нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн, цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Отгонбаяр ах гэмтэл дээр очоод уучлалт гуй гэсэн. Гэмтэл дээр очиход Лхагвасүрэн ирээгүй байсан. Хорихоос өөр ял оноож өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,                            

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лхагвасүрэнгийн: ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай найз Отгонбаяр, Батбаяр нар дуудаад байхаар нь 22 цагийн орчим 22 цаг болж байхад 32-ын түрээсийн байранд очиход 5 залуу 1 хүүхэн архи уугаад сууж байсан. Би Отгонбаяр, Батбаяр болон нутгийн хоёр залууг танина харин намайг цохьсон Цогоо болон тэр хүүхнийг танихгүй байсан тул танилцсан юм. ...Цогоо гэх залуу Баярмандахтай ам зөрөөд байхаар нь би түүнд хандаж чи гараад ир дээ гээд гадаа гарсан. Тэгээд чи битгий наад ах нартайгаа хэрэлдээд бай наадуул чинь согтуу байна чи ч бас согтуу байна гэж хэлсэн юм. Тэгтэл хамт сууж байсан хүүхэн нь гарч ирсэн хамт зогсож байхдаа миний толгойн ар хэсэгт нэг удаа алгадсан. Тэгсэн нөгөө Цогоо гэх залуу надруу чи яах гээд байгаа юм бэ гээд дайраад байхаар нь чи одоо боль гэсэн чинь нөгөө хүүхэн дайраад байхаар нь Отгонбаяр салгаад авсан тэгсэн нөгөө Цогоо гэх залуу гартаа барьсан чулуугаар миний нүүрэнд цохьчихоод зугтаасан, ...буцаж ороод нүүрний цусаа угаагаад эмнэлэгт очиж үзүүлэх гээд гараад явж байхад Цогоо гудамжны үзүүр дээр зогсож байсан тэгээд надруу хандаж зохицъё гэхээр нь чамтай ярих юм байхгүй гэж хэлээд зөрөх гэтэл би цагдаад ар талтай шүү эсвэл чамайг энд чинь гүйцээнэ гэж хэлээд намайг тонгороод газарт унагаж өшиглөж зодсон. Тэр үед Цэрэндүг харж байсан боловч хориглоогүй. Би эмчилгээний зардалд 7.628.540 төгрөг зарцуулсан тул үүнийг нэхэмжилнэ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-48-49, 51/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Баярмандахын: ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр найз Лхагвасүрэн, Отгонбаяр, Батбаяр мөн танихгүй гурван залуу, нэг хүүхэн зэрэг хүмүүстэй Сансар-32  худалдааны төвийн хажууд нийтийн байранд танилцаад архи уусан. Тэр үед Цогоо гэх залуу бидэнтэй хэрэлдээд ам зөрөөд байхаар нь Лхагвасүрэн тэр залууг дагуулаад аваад гарсан тэгээд түүнтэй хэрүүл хийгээд байгаа бололтой байсан, тэгсэн Лхагвасүрэнгийн толгой хэсэгт гараараа цохьчихоод гүйгээд явчихсан.. гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-55/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Цэрэндүгийн: …Лхагвасүрэн бид хоёр Сансар-32 төвийн хойно нийтийн байранд очсон тэр хүмүүс архи ууж Цогоо сүн түшиж байсан. Тэр үед Цогоо бусадтай маргалдаад байсан тэр үед Лхагвасүрэн Цогоог аваад хамт гарсан тэгэхээр би дагаад гарсан тэр хоёр юм яриад зогсож байсан Цогоо нь ойлголоо гээд л байж байсан тэгтэл Цогоо газарт байсан чулууг аваад толгой хэсэгт цохиод зугтаачихсан, тэгээд Цогоо цусаа угаагаад эмнэлэг явъя гээд хашаагаар гартал, Цогоо ирээд Лхагвасүрэнг мөрлөөд зодолдсон …гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-57-59/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Отгонбаярын: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр манай нийтийн байранд Цогоо, Батбаяр, Солонго, Наянтай бид архи уугаад сууж байхад Лхагвасүрэн, Цэрэндүг нар орж ирсэн. Тэр үед Цогоо Лхагвасүрэн хоёр муудалцаад байх шиг байсан тэгээд тэр хоёр гарсан, Солонго гэх охин Цогоог өмөөрөөд Лхагвасүрэнтэй маргалдаад байхаар нь би болиулаад салгаад зогсож байтал Лхагвасүрэн яая гээд орилсон тэгэхээр эргээд хартал Цогоо зугтааж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-62-63/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаярын: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр Отгонбаярын Сансар-32 төвийн хажууд байх нийтийн байранд ирж найзуудтайгаа архи уугаад сууж байсан тэр үед Лхагвасүрэн Цогоод хандаж хоёулаа гараад уулзъя гэж хэлээд гарсан тэгтэл Баярмандах буцаж орж ирээд Цогоо чинь Лхагвааг чулуугаар цохьчихсон гэж хэлэхээр гарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65/,

Мөрдөн байцаалтад гэрч П.Дэлгэрцэцэгийн: ...Би ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би гадуур явж байгаад нийтийн байрандаа өрөөндөө орж ирэхэд Отгонбаяр нь Баагий, Мандах, Баяка гэх найзуудтайгаа пиво уугаад сууж байхад Цогтбаатар гаднаас орж ирээд хамт сууж сүн түшиж байсан тэр үед Лхагва, Цэрэндүг хоёр орж ирээд суусан юм. Лхагваа Цогоог чи яасан муухай хардаг бацаан бэ гээд хоёулаа гаръя гээд гараад явсан тэгэхээр нь араас нь гартал Лхагваа Цогоогийн цамцнаас заамдаад зогсож байсан тэгэхээр нь очоод чи болиоч гээд хөл рүү нь өшиглөөд чи зүгээр бай хүүхэд тайван байлга гэсэн чинь намайг алгадсан. Тэр үед Отгонбаяр надыг зуураад байхаар нь тавиач гээд хэрэлдэж байхад Цэрэндүг Баяка, Баярмандах нар чулуу аваад шидчихлээ ш дээ ална муу гөлгийг гээд Цогоогийн араас гүйсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-67-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹7270 тоот:

1.

булгарал, баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.-д зааснаар

4.дөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% /хх-/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹926 тоот:

1.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэ

3.

4.

5.

6.

7.

8.үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын -д зааснаар /-/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн ¹1217 тоот:

1.

2.

3.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгд

5.

6.

7.

8.9.10. Лхагвасүрэн нь зүүн нүдний хараагүйдэл бүхий өвчтэй байна.

11.

12.үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын -д зааснаар /-/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1хх-28-29/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-30-39/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1хх-41, 45/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-42-44/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1хх-96-99/, хохирлын баримтууд /1хх-129-141, 217-218/, Д.Лхагвасүрэнгийн өвчний түүхийн хуулбар /1хх-207-216/, З.Цогтбаатарыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /1хх-223-225/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-114/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-117/, сургуулийн тодорхойлолт /1хх-120/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-122-125/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-155-156/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилж, оролцогч нар шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтад үзлэг хийх шаардлагагүй гэсэн тул үзлэг хийгээгүй болно.

Хохирогч Д.Лхагвасүрэн 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сансар-32” худалдааны төвийн орчим байрлах нийтийн байранд гэрч П.Отгонбаяр, Л.Баярмандах, Б.Цэрэндүг, Б.Дэлгэрцэцэг нартай архидан согтуурч шүүгдэгч З.Цогтбаатарыг “яасан муухай хардаг бацаан бэ хоёулаа гаръя” гэж дагуулж гаран хоорондоо маргалдсанаас  шүүгдэгч  З.Цогтбаатар хохирогч Д.Лхагвасүрэнг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн: мөрдөн байцаалтад хохирогч Д.Лхагвасүрэнгийн: ...Цогоо гэх залуу Баярмандахтай ам зөрөөд байхаар нь би түүнд хандаж чи гараад ир дээ гээд гадаа гарсан. Тэгээд чи битгий наад ах нартайгаа хэрэлдээд бай наадуул чинь согтуу байна чи ч бас согтуу байна гэж хэлсэн юм. ...Цогоо гэх залуу над руу чи яах гээд байгаа юм бэ гээд дайраад ...гартаа барьсан чулуугаар миний нүүрэнд цохьчихоод зугтаасан, ...гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-48-49, 51/,

гэрч П.Дэлгэрцэцэгийн: …Лхагваа Цогоог чи яасан муухай хардаг бацаан бэ гээд хоёулаа гаръя гараад явсан тэгэхээр нь араас нь гартал Лхагваа Цогоогийн цамцнаас заамдаад зогсож байсан тэгэхээр нь очоод чи болиоч гээд хөл рүү нь өшиглөөд чи зүгээр бай хүүхэд тайван байлга гэсэн чинь намайг алгадсан… Цэрэндүг, Баяка, Баярмандах нар чулуу аваад шидчихлээ ш дээ ална муу гөлгийг гээд Цогоогийн араас гүйсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-67-68/,

гэрч Л.Баярмандахын: ...2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  … Цогоо гэх залуу бидэнтэй хэрэлдээд ам зөрөөд байхаар нь Лхагвасүрэн тэр залууг дагуулаад аваад гарсан тэгээд түүнтэй хэрүүл хийгээд байгаа бололтой байсан, тэгсэн Лхагвасүрэнгийн толгой хэсэгт гараараа цохьчихоод гүйгээд явчихсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-55/,

гэрч Б.Цэрэндүгийн: …Лхагвасүрэн Цогоог аваад хамт гарсан тэгэхээр нь би

дагаад гарсан тэр хоёр юм яриад зогсож байсан Цогоо нь ойлголоо гээд л байж байсан тэгтэл Цогоо газарт байсан чулууг аваад толгой хэсэгт цохиод зугтаачихсан, …гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-57-59/,

гэрч П.Отгонбаярын: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр ...Цогоо Лхагвасүрэн хоёр муудалцаад байх шиг байсан тэгээд тэр хоёр гарсан, Солонго гэх охин Цогоог өмөөрөөд Лхагвасүрэнтэй маргалдаад байхаар нь би болиулаад салгаад зогсож байтал Лхагвасүрэн яая гээд орилсон тэгэхээр нь эргээд хартал Цогоо зугтааж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-62-63/,

гэрч Б.Батбаярын: ...2016 оны 05 сарын 24-ний өдөр Отгонбаярын Сансар-32 төвийн хажууд байх нийтийн байранд ирж найзуудтайгаа архи уугаад сууж байсан тэр үед Лхагвасүрэн Цогоод хандаж хоёулаа гараад уулзъя гэж хэлээд гарсан тэгтэл Баярмандах буцаж орж ирээд Цогоо чинь Лхагвааг чулуугаар цохьчихсон гэж хэлэхээр гарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Цогтбаатарын: 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн үед Сансар-32 нийтийн байранд Дашням гэх найз дээрээ очиход гэртээ байхгүй байсан. Байрны шатан дээр Дэлгэрцэцэгтэй тааралдахад “манайд ороод гараач” гэхээр нь дагаад 3 номерын өрөө рүү ороход Отгонбаяр ах, нэг согтуу ах, бас нэг өндөр согтуу ах байсан. Отгонбаяр ах “хуучин байрны жижүүр банди байна” гэсэн. Отгонбаяр ах архи хундагал гээд 0.5 литрийн архи өгсөн. Би архийг нь явуулж байтал архинд яваад ир гэхэд нь явж дахин нэг шил архи авчирсан. Отгонбаяр ах гараад орж ирэхдээ Лхагвасүрэн ах, Баярмандах, Цэрэндүг гэх залуучуудтай хамт орж ирсэн. Отгонбаяр ах орж ирэхдээ 1 шил архи, 1 пивотой орж ирсэн. Архиа аягалаад сууж байтал Дэлгэрцэцэгийн гарыг Баярмандах мушгиад байсан. Тэр үед Лхагвасүрэн ах яасан муухай хардаг юм бэ гараад ир гэсэн. Тэгээд хувцсаа өмсөөд тэр чигээрээ явъя гэж бодоод гарахад Лхагвасүрэн ах араас гарч ирээд цамцаар боогоод би салгаж чадахгүй байхад Дэлгэрцэцэг ардаас гарч ирээд Лхагвасүрэнгийн толгой руу цохисон. Лхагвасүрэн эргэж хараад Дэлгэрцэцэгийг алгадаж унагаачихаад над руу дайраад байсан. Дэлгэрцэцэгийг дахиад алгадаж унагаасан. Тэр үед цаанаас өндөр ах ирээд над руу дайраад байхаар нь чулуу авч шидээд зугтахад араас 3 хүн хөөгөөд байсан. Намайг буланд нуугдахад тэд нар олоогүй, буцаад явсан. Би цаашаа явж байгаад Дашнямтай таараад болсон явдлыг хэлээд дүрэмт хувцсаа авах хэрэгтэй байна гэсэн. Дашням бид хоёр гэр рүү нь явж байхад гудамжинд Отгонбаяр ах, Цэрэндүг, Лхагвасүрэн ах тааралдахад Цэрэндүг миний дүрэмт хувцсыг газраар чирээд явж байсан. Отгонбаяр ах Лхагвасүрэнгээс уучлалт гуй гэж хэлсэн. Уучлалт гуйх гээд очиход хэлдэг газар хэлнэ гээд, намайг хэл амаар доромжлоод мангар бацаан гээд байсан. Цэрэндүг ах, Лхагвасүрэн ах хоёр хувцас өгөхгүй байхаар нь Цэрэндүг ахыг айлгах гээд далайхад хойшилсон. Тэгээд чулуугаа хаясан. Лхагвасүрэн дайраад ирэхэд нь тонгорч унагаад нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн, цээж рүү нь 1 удаа өшиглөсөн… гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7270, 926, 1217 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдон нотлогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн нотлох баримтуудаар шүүгдэгч З.Цогтбаатар танхайн сэдэлтээр хохирогч Д.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн байх боломжтой тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч З.Цогтбаатарыг 2016 оны 5 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө хохирогч Д.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй

байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч З.Цогтбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Лхагвасүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл учирсан ба түүнийг эмчлүүлэхэд гарсан зардалд шүүгдэгч 5.000.000 төгрөг нөхөн төлсөн нь шүүхэд ирүүлсэн хохирогчийн хүсэлтээр /1хх-244/ тогтоогдов.

Шүүгдэгч З.Цогтбаатар ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-117/ нотлогдов.

Шүүгдэгч З.Цогтбаатар анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Лхагвасүрэн шүүгдэгч З.Цогтбаатарт оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхийг хүссэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн зэрэг байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлаж, эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хуурцаг, 4 ширхэг рентгэн зургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Прокуророос Загдын Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон зүйлчилсүгэй.
  2. Загдын Цогтбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                 
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар Загдын Цогтбаатарыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар З.Цогтбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг хуурцгийг /Си Ди/ уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, 4 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Лхагвасүрэнд буцаан олгосугай.
  6. З.Цогтбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж З.Цогтбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 03 сарын 15-ны  өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                          
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Цогтбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                            

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                    З.БОЛДБААТАР  