Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2630

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09             16                                                   102/ШШ2020/02630                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эхолбогдох,  

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,350,000 /гурван сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Ану оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Эгийн хүсэлтээр 2020.01.21-ний өдөр 3,0 төгрөгийг 1 сарын хугацаатай 10% хүүтэй зээлийн гэрээ хийлгүйгээр Хаан банкны 5429112827 тоот дансанд шилжүүлж өгсөн. Иймд хариуцагчаас 3,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Б нь Э.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай аман хэлцлээр тохиролцон 2020.01.21-ний өдөр 3,000,000 төгрөгийг Хаан банкны 5429112827 тоот дансаар Э.Эд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцэл хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй тул Э.Э нь зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба талууд зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх тул хүү авах эрхээ нэхэмжлэгч нь алдсан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хүүний төлбөрт 350,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 68,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигчид энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4-т заасанд нийцүүллээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э       зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулан, Б.Б олгож, шаардлагаас үлдэх 350,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 68,550 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ