Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2020/01778

 


 

 

 

2020            06             26                                                183/ШШ2020/01778

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Ж.Ч нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: Ц.Б холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Чшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2003 онд Ц.Б танилцаж, 2004 оноос хамтран амьдарсан. 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас хүү Ч.Лу 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, хүү Ч.Л 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, охин Ч.А 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, охин Ч.Х 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төрсөн. Сүүлийн жилүүдэд зан харилцаа болон бусад тааламжгүй байдлаас  эхнэр Ц.Б нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж гэр бүлийн маргаантай амьдарч байна. Одоо эхнэр Ц.Б нь тусдаа өөр хүнтэй амьдарч байгаа. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Ц.Б хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүсч, том хүү Ч.Л, бага хүү Ч.Л өөрийн асрамжид авч, Ц.Б асрамжид том охин Ч.А, бага охин Ч.Х нарыг үлдээхээр тохиролцсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно.” гэв. 

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие нь 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Чимэддоржтой гэр бүл болсон. Энэ хугацаанд Ж.Ч дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн. Ж.Чнь өөр гэр бүлтэй болж, одоо тэр хүнтэйгээ хамтран амьдарч байгаа тул би өөрийн дөрвөн хүүхдийн хоёрыг нь өөр дээрээ авахаар тохиролцсон. Миний зүгээс эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй.” гэв.            

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Ч нэхэмжлэлтэй, Ц.Б холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Цагаан овогтой, Ж.Ч, Ламын гэлэн овогтой, Ц.Б нар 2006 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1770 дугаарт 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Гэрлэлт бүртгэлийн лавлагаагааны хуулбараар нотлогджээ.    

 

            Гэрлэгчдийн хэн аль нь “...цаашид хамтран амьдрах боломжгүй” гэсэн тайлбар, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ж.Ч, Ц.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.        

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсныг дурдав.   

 

Гэрлэгчдийн дундаас хүү Ч.Л 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, хүү Ч.Л 2006 оны 11 дүгээр сарын  17-ны өдөр, охин Ч.А 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, охин Ч.Х 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн болох нь Төрсний бүртгэлийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11дугаар, 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3719 дүгээр,  2014 оны 11 дүгээр сарын  18-ны өдрийн 1122 дугаар, 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2626 дугаарт тус тус бүртгэгдсэн талаарх лавлагаа, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ.  

 

Түүнчлэн хүү Ч.Л, хүү Ч.Л, охин Ч.А, Ч.Х нар нь эхийн хамт амьдарч байх бөгөөд эрүүл бойжиж байгаа болох нь “Био-Асралт” БГБХН Өрхийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн тодорхойлолт, 114 дүгээр сургуулийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогджээ.   

  

 Мөн зохигчид хүү Ч.Л, Ч.Л нарыг эцэг Ж.Ч асрамжид үлдээж, охин Ч.А, Ч.Х нарыг эх Ц.Баярмаагийн асрамжид үлдээх талаар тохиролцсон байдал, мөн “...аавтайгаа хамт амьдарна” гэсэн хүү Ч.Л, Ч.Л нарын санал, “...ээжтэйгээ амьдарна” гэсэн охин Ч.Аын саналыг тус тус үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү Ч.Л, Ч.Л нарыг эцэг Ж.Чимэддоржийн асрамжид үлдээж, охин Ч.А, Ч.Х нарыг эх Ц.Баярмаагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсандагва, 2006 оны 11 дүгээр сарын  17-ны өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсанжамц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Ц.Баярмаагаас, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Чимэддоржийн Ариунзул, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Чимэддоржийн Хонгорзул нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Чимэддоржоос тус тус тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Цагаан овогтой, Жамбалдоржийн Чимэддорж, Ламын гэлэн овогтой, Цэрэндашийн Баярмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.              

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсандагва, 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсанжамц нарыг эцэг Ж.Чимэддоржийн асрамжид, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.А, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Ч.Х нарыг эх Ц.Баярмаагийн асрамжид тус тус үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсандагва, 2006 оны 11 дүгээр сарын  17-ны өдөр төрсөн хүү Чимэддоржийн Лувсанжамц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эх Ц.Баярмаагаас, 2010 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Чимэддоржийн Ариунзул, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Чимэддоржийн Хонгорзул нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Чимэддоржоос тус тус тэтгэлэг гаргуулсугай.

 

4. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Ж.Чимэддорж, Ц.Баярмаа нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.   

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан щ нэхэмжлэгч Ж.Чимэддоржийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.       

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ж.СЭМЖИД