Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 17

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Э.Тулгаа

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Нямбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр /№2277/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Хасгууд овогт Мөнхбаатарын Нямбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010014 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 2000 оны 08 сарын 06-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, суурь боловсролтой, Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн А бүлэгт сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Хасгууд овогт Мөнхбаатарын Нямбаатар /РД:ПБ00280610/

Холбогдсон хэргийн талаар:

М.Нямбаатар нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Сүхбатын iphone-5 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Нямбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ангийн найзуудтайгаа волейвол тоглож байгаад хувцасаа солихоор Хосбаярын гэрт ороход шалан дээр iphone-5 маркийн гар утас унасан байсныг би авсан. Гар утаснаас өөр зүйл аваагүй. Миний буруу гэв.

            Хохирогч Б.Сүхбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би ангийнхаа хүүхдүүдийн хамт волейвол тоглох гээд ангийнхаа хүүхэд болох Т.Хосбаярын гэрт очоод бид нар бүгд хувцасаа тайлаад би өөрийн эзэмшлийн iphone-5 маркийн шаргал өнгийн, цэнхэр гэртэй гар утсаа куртикныхаа гадна талын халаасанд хийгээд куртикээ Т.Хосбаярын гэрийн орон дээр таьчихаад бөөнөөрөө гараад волейвол тоглосон бид нар 15 цагийн үед тоглож дуусаад Т.Хосбаярын гэрт орж ирээд хувцасаа өмсөөд утсаа үзтэл байхгүй байсан “ гэх мэдүүлэг,

            Гэрч Г.Гантөмөрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “тухайн өдөр 12 цагийн үед манай хичээл тараад манай ангийн найзууд Т.Хосбаярын хашаанд байдаг волейволын сетгэн дээр волейвол тоглох гээд Т.Хосбаярын гэрт очоод бөөнөөрөө хувцасаа тайлаад тавьчаад гараад тоглосон тоглож байгаад ойролцоогоор нэг цагийн дараа би утсаа цэнэглэгдэж байгааг харах гээд Т.Хосбаярын гэрийн түлхүүрийг аваад ороход миний утас цэнэглэгдэхгүй байхаар нь батериаг нь салгачихаад буцааж хийгээд цэнэглээд Т.Хосбаярын гэрийг цоожлоод гарч ирээд тоглосон удалгүй М.Нямбаатар харинаа гээд надаас Т.Хосбаярын гэрийн түлхүүрийг аваад гэрлүү нь ороод удалгүй гарч ирээд явсан” гэх мэдүүлэг,

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд

- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол

- Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

- Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тухай хүсэлт зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч М.Нямбаатар нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Сүхбатын iphone-5 маркийн гар утсыг хулгайлан авч 310000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Сүхбат, гэрч Г.Гантөмөр нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт болон шүүгдэгч М.Нямбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нямбаатар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Нямбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэр бүл, хамт олны дунд хүмүүжих боломж зэргийг харгалзан ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Нямбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphone-5 маркийн шаргал өнгийн гар утсыг хууль ёсны эзэмшигчид нь эгүүлэн олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Хасгууд овогт Мөнхбаатарын Нямбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3-т заасныг журамлан шүүгдэгч Хасгууд овогт Мөнхбаатарын Нямбаатарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, 6 /зургаан/ сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, эцэг Н.Мөнхбаатарын хяналтад өгсүгэй.

 3. Шүүгдэгч М.Нямбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн iphone-5 маркийн шаргал өнгийн гар утсыг хохирогч Б.Сүхбатад  олгосугай.

             5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар М.Нямбаатарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 6. Шүүгдэгч М.Нямбаатарын ПБ00280610 регистрийн дугаартай төрсний гэрчилгээг буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

             7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.