Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

     2024        01           03                                     2024/ШЦТ/37

 

                                   

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Шүүгдэгч Н.Унарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.У-т холбогдох эрүүгийн 2306039142599 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.У, ..........регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Унь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд Н.Унь 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Л" гэх нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа өөрийн найз болох хохирогч Б.Гийн эзэмшлийн Хаан банкны 50197............. дугаартай данс руу өөрийн Самсунг гаЛи эс-9 маркийн гар утсаар интернэт банкны апплейкшинээр орж 548,500 төгрөгийн гүйлгээг хийж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 548 500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, хохирогч Б.Гийн “Би 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр миний дансанд 1.000.000 төгрөг орсон бөгөөд 7 дугаар сарын 23-ны өдөр шалгахад 320 000 гаран төгрөг үлдсэн байсан бөгөөд яагаад ингэдэг билээ гээд дансныхаа хуулгыг үзээд Хаан банкны лавлах руу ярихад таны данснаас шилжүүлэг хийсэн байна манай банкны алдаа бишээ та Цагдаагийн газар очоод өргөдөл гаргаарай таны хүсэлтийг хүлээж аваад эргээд хариу хэлье гэсэн. Тэгээд над руу залгаад та эс 9 маркийн гар утас барьдаггүй тань руу сүүлийн сарын хугацаанд 100 гаруй удаа хандалт хийж нэвтэрсэн байна гэж хэлсэн...Үгүй ээ би өөрөө ашигладаг надаас өөр хүн ашиглаж байгаагүй буюу нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг мэдэх хүн байхгүй... бүртгэлтэй дугаар нь 996......, Gmail нь миний одоо өөрөө ашиглаж байгаа .................... хаяг дээр бүртгэлтэй байдаг...Өмнө нь сар гарангийн өмнө У гэдэг багийн найзтайгаа уулзаад утсан дээр нь өөрөө оруулж байсан тэгэхдээ би өөрөө оруулж байсан санагдаж байна...2023 оны 7 дугаар сарын 22-оос 23-ны өдрийн хооронд нийт 548 000 төгрөгөөр хохирсон...Тиймээ би У-г сэжиглэж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/, хохирогч Б.Гийн дахин өгсөн "...Би тус өдөр 1.000.000 цалин ороод замын зардлын бензинд 63.000 төгрөг хийгээд, замдаа хоолонд 59.500 төгрөгийг найз Б.Г-ийн5720732597 дугаартай данс руу хийгээд картыг нь уншуулсан. 2.500 төгрөгийг 50380085431 дугаартай данс руу нэгж авахаар шилжүүлсэн тэгээд өглөө нь миний дансанд дахь мөнгө алга болсон байхаар нь үлдэгдэл 325.000 төгрөгийг Б.О-ын5069304403 дугаартай данс руу хийсэн. Цалин орсноос хойш миний данснаас дараах мөнгө алга болсныг интернэт банкны гүйлгээгээрэй мэдсэн. Үүнд: 1. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 13 минутад 503117..... дугаартай данс руу 6000 төгрөг, 2. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 13 минутад 5024305103 дугаартай данс руу 9000 төгрөгийг cigar гүйлгээний утгатайгаар, 3. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 13 минутад 59252............ дугаартай данс руу 25.500 төгрөгийг binzen гэсэн гүйлгээний утгатайгаар, 4. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 14 минутад 5072056260 дугаартай данс руу 40.000 төгрөгийг "аа" гэсэн гүйлгээний утгатайгаар, 5. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 15 минутад 5009908187 дугаартай данс руу 304.000 төгрөгийг "ааа" гүйлгээний утгатайгаар, 6. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 18 минутад 59203........ дугаартай "g" гэсэн гүйлгээний утгатайгаар, 7. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 21 минутад 50648..... гэсэн данс руу 120.000 төгрөгийг "G" гэсэн гүйлгээний утгатайгаар, 8. 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 03 цаг 56 минутад 50192.......... дугаартай данс руу 14.000 төгрөгийг "аа" гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлж нийт 548.500 төгрөгийн хохирол учирсан...Уг бүтэн нэрийг У гэж дууддаг. Бид багийн найзууд болохоор У гэж дууддаг юм...Тиймээ уулзсан GS25 юм авах гээд ороход миний утас унтарчихсан байсан тул У-т өөрийнхөө, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хэлж интернэт банкаа оруулж гүйлгээ хийсэн...Тиймээ үнэн би яг хуулгаа харж байгаад хэлж өглөө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/, гэрч Г.Н-ийн “...Би тус өдөр ажил дээрээ буюу L-д зөөгч хийгээд 07 дугаар сарын 23-ны өглөө ажлаасаа буусан...Дээрх гүйлгээг улаан хувцастай нэг залуу хийсэн бөгөөд манай ажил дээр цагдаагийн алба хаагч нар ирж гүйлгээг хийсэн залуугийн камерын бичлэгийг шүүж үзсэн. Тус залуу нь гүйлгээ хийхдээ Самсунг гаЛи эс 9 маркийн гар утсаар гүйлгээ хийж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/, хохирогч Б.Гийн Хаан банкны 5019......... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 23 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, яллагдагч Н.У-ын Сүхбаатар дүүргийн прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Н.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах,  хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Улаанбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах  гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Хохирогч Б.Гийн нь баримтаар 548.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүнд учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх тул тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.У/РД:................/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т 280 /хоёр зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Унь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.У-т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ