Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар   2024/ШЦТ/77

 

 

 

 

 

2024         01         25                                    2024/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,  улсын яллагч Ц.Батзаяа,  шүүгдэгч Б.С, Г.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Г.Г нарт  холбогдох эрүүгийн “2311 01003 1009” дугаартай, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,  2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                    

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн    хххх тоотод оршин суудаг гэх, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б,

          Монгол Улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Г,

           Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.С, Г.Г нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дотор Б.Бийг зодож, түүний биед  "зүүн хоншоор ясны өмнөд болон дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч  нараас мэдүүлсэн мэдүүлэг:

            1.1. Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мэдүүлэг өгөхгүй гэв.

            1.2.Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... мэдүүлэг өгөхгүй гэв.

 1.3. Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...тэр өдөр манай ангийн хүүхдүүд чинелээр тоглож байсан. Тэгээд Г.Г нүүрэн дээр чирнел наах гээд тоглож байсан чинь Г.Г намайг хараагаад давраад байгаарай гээд зандрах маягтай хэлсэн. Тэгэхээр нь би анги ороод сууж байсан чинь миний хажууд суудаг Нарантулга гээд хүүхэд миний нүүрэн дээр чирнел наасан. Тэгээд чирнелээ угаагаад нойл орчхоод эргээд ирсэн чинь Г.Г бичлэг хийгээд намайг дооглоод байсан. Би үүнд нь их дургүй байсан. Тэгээд болиоч ээ гэж хэлсэн чинь чи намайг болиулдаг хэн юм бэ? гэсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Г.Г маргалдаад зууралдаад зогсож байсан чинь Б.С босож ирээд заамдаж авсан. Тэгээд болъё гээд салах гэж байсан чинь Г.Г ар дагз хэсэг рүү 3-4 удаа цохисон. Тэгээд эргэж хараад салгасан чинь Г.Г  бэлхүүснээс хөдөлгөөн хориод тэвэрсэн. Тэгсэн чинь Б.С хамар руу цохисон. Хамраа бариад доошоо сууж байсан чинь Б.С хөлөөс зуурчхаад ерөөсөө тавихгүй байсан. Ангийн хүүхдүүд зодоон болсны дараа нэлээн удаж байж салгасан. Тэгээд манай ангийн багш орж ирээд эмнэлэг рүү яв гээд гэмтлийн эмнэлэг рүү явсан гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бийн:...би тухайн өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б бүлэгт суралцаж байсан. Тухай өдөр хичээлийн өдөр байсан учраас би өглөө эрт сургууль дээрээ очоод хичээлдээ хичээлийн хуваарийн дагуу хамрагдаж байсан, ангийн багш Жавзандуламын Англи хэлний хичээл орох гээд 5 дугаар цагийн завсарлагаанаар буюу 12 цагийн орчимд бид нар ангидаа завсарлаж байсан. Хичээл завсарлаж байх хугацаанд ангид манай ангийн хөвгүүд хоорондоо бие биенийхээ нүүрэн дээр үзгэн балны чирнель наагаад тоглоцгоогоод байсан. Миний хамт нэг ширээнд суудаг сурагч Нарантулга миний нүүрэнд үзгэн балны чирнель наачихсан. Тэгэхээр нь би чирнелээ арилгах гээд 00 ортол 00-ын ус дуусчихсан байсан болохоор нүүрээ угааж чадалгүй буцаад анги руугаа ортол манай ангийн сурагч Г.Г гар утсаа гаргаж ирээд миний бичлэгийг хийгээд эхэлсэн би Г.Г хандаад чи наад бичлэгээ боль гэж хэлтэл Г.Г би бичлэг хийх эсэхээ чамаар заалгах юм уу гээд надруу уурлаад эхэлсэн. Би хажуугаар нь зөрөөд суудал дээрээ очоод суух гэж байтал Г.Г намайг заамдаж аваад урагшаа самбар луу чирээд байсан. Тухайн үед хажуугаас манай ангийн сурагч Б.С чи манай найзыг дээрэлхэхгүй шүү гээд надруу орилоод байсан. Би Г.Г заамдсан гарыг нь салгачихаад эргэж хараад ширээ рүүгээ очиж суух гээд эргээд хартал Г.Г хойноос миний дагз хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон, тэгэнгүүд нь би эргээд хартал Г.Г шууд миний бэлхүүс хэсгээс тэврээд авсан. Тухайн үед хажуу талаас сурагч Б.С ирээд шууд миний хамар, зүүн нүдний доод хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон. Б.С цохиулсаныхаа дараа миний толгой эргээд манаралтын байдалтай болсон. Г.Г намайг тэвэрсэн байснаа болиод тавьтал хажуугаас Б.С дахиад миний хөлрүү дайраад миний зүүн хөлнөөс тэврээд авсан, гуянаас барьчихаад тавихгүй байгаад байсан. Тухайн үед хажууд байсан сурагч нар бид гуравыг салгасан, хажууд байсан бусад сурагч нар надад хандаад чиний хамар эвгүй болчихсон байна хамар чинь хугарчихсан бололтой гээд байсан. Тэр үед Б.С, Гхоёр хоёулаа надруу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тус гэмтлүүдийг манай ангийн сурагч Б.С гараараа гараа атгаж байгаад нэг удаа цохиж учруулсан. Намайг газарт байхад Б.С миний толгой, зүүн чихний ар доод хүзүү хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би тухайн үед бусдын биед халдаж цохисон зүйл огт байхгүй. Би зодуулсан өдрөөсөө хойш 14 хоногийн дараа Улсын Нэгдүгээр эмнэлэгт эрүү нүүрний тасагт эмчилгээ хийлгэсэн, тус эмнэлэгтээ мэс ажилбар хийлгэсэн байгаа. Дахин 6 сарын дараа давтан хагалгаанд орохоор тохирсон. Надад эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийн баримт зэрэг зүйлс байгаа. Тус баримтуудыг тухай бүрт гаргаад явна гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас 8-9, 12-13 дугаар тал/,  

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Жавзандуламын:..би Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуульд англи хэлний багшаар ажилладаг. 126 бүлгийн анги удирдсан багш, манай ангийн сурагч Хүслэн над дээр ангид буюу 313 дугаартай өрөөнд ирээд ангийн хөвгүүд зодолдоод байна гэж хэлэхээр нь би хамт гүйгээд очтол Б.Б, Г.Г, Б.С нар хоорондоо зодолдсон гээд Б.С, Г.Г нар ангид сууж байсан. Б.Б гаднаас гар нүүрээ угаачихаад ороод ирсэн. Б.Б нүүр, нүдний ухархай хэсэгт бага зэргийн хөхөрчихсөн байсан, Б.Б юу болсон яасан эсэхийг нь асуухад миний хамар хугарчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэж бодоод Б.Б ангийнхаа сурагчийн хамт эмнэлгийн байгууллагад оч гэж хэлээд такси бариад яваарай багш нь мөнгийг нь хийе гэж хэлээд явуулсан. Би Б.С, Б.Б яагаад, юугаар цохьсон юм гэж асуутал Б.С би Г.Г өмөөрөөд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон гэж хэлсэн. Манай ангийн сурагч Г.Г гар утсаараа Б.Б бичлэгийг хийж байсан Б.Б Г хандаад яагаад бичлэг хийгээд байгаа юм гэж асуухад Г.Г уурлаад чиний бичлэгийг хийхээр яадаг юм гээд хараалын үгээр хэлээд байсан гэж ярьж байсан. Тухайн асуудал үүссэн гэж ярьсан. Би яг зодоон болж байхад хажууд нь байхгүй байсан болохоор өөр ямар нэгэн зүйлийг тодорхой мэдэхгүй байна Б.Б зан аашны хувьд гэвэл Б.Б нь бөхийн болон сагсан бөмбөгөөр хичээллэдэг, тэвчээртэй хүний өөдөөс амархан уурлаад байдаггүй тайван зан чанартай хүүхэд байгаа. Өмнө нь зодоон цохионд оролцож байсан удаа байхгүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 21 дүгээр тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Хосгэрэлийн...Г.Г Б өөрийнхөн бичлэгийг хийгээд байна гэж бодоод уурлаад Г.Г, Б.Б нар хоорондоо маргалдаад заамдалцаад эхэлсэн. Тухайн үед Г.Г нь Б.Б хацар луу нь гараараа нэг удаа алгадсан. Б.Б огцом уурлаад эхэлсэн, хажуугаас нь Б.С босч ирээд Б.Б нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохьчихсон. Б.Б, Г, Б.С гурав бие бие рүүгээ уурлаад чангаар маргаж эхэлсэн. Манай ангийн эрэгтэй сурагч нар наанаас нь босч очоод тэр гуравыг салгасан. Ямар ч гэсэн бусад сурагч нар салгасны дараа Б.Б хамар, зүүн талын нүдний доод хэсэг нь бага зэрэг хавдчихсан. Хамар нь чихэгдсэн юм шиг далийчихсан байсан. Тэр 3 салсныхаа дараа дахин маргалдаад байсан. Удалгүй ангийн багш гаднаас орж ирээд Баттөрийг эмнэлэг рүү яаралтай үзүүлэх шаардлагатай гээд явуулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 23 дугаар тал/,

          2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Анугийн:...тус асуудал нь маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Г.Г нь Б заамдаад авсан. Г.Г Б 2 бие биенээ шанаа хэсэг рүү нэг нэг хоёр удаа цохилцоод байж байтал манай ангийн эрэгтэй сурагч нар голоор нь ороод салгах гээд байж байтал манай ангийн Б.С босч ирээд Б хамар нүдний доод хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон. Тэгсэн чинь наанаас нь манай ангийн сурагч Мөнххүслэн, Б.С хандаад чи хамрыг нь эвгүй болгоод хаячихлаа шүү дээ болиоч гэж хэлтэл Б.С ширээн дээрээ очоод суусан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Есүйгийн:...би 2023 оны 6 дугаар сард Нийслэлийн еренхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б ангийг төгссөн. Одоо хувиараа ажил хийж байна 2023 оны 4 дүгээр сарын         26-ны өдөр шиг санаж байна. Ямар ч л байсан намайг сургууль дээр ангидаа байж байхад завсарлагааны үеэр манай ангийн хөвгүүд нэгнийхээ нүүрийг чирнелдээд тоглоод байсан. Манай ангийн Б.Б гаднаас анги руу ороод ирсэн, манай ангийн Ганэрдэнэ гар утсаараа Баттөрийн бичлэгийг хийгээд байсан. Тэгэхэд нь Б.Б уурлаад наад бичлэгээ боль гэсэн тэгээд тэр хоёр барилцаж аваад цохилцсон тэгэхэд Б.С харж зогсож байгаад шууд хүрч очоод Г, Б хоёрыг барилцаад авчихсан байхад нь Б.Б нүүрлүү гараараа нилээн чанга цохьсон. Тэгсэн чинь Б.Б нүүрээ дараад доошоо суусан. Н.Г хэд хэд цохиж авч өшиглөсөн Б.Б босоход Б.С бас цохиод авсан. Энэ үед Б хамраас аймар цус гарсан. Удалгүй ангийн багш Жавзандулам гаднаас орж ирээд тэд нарыг загнаад Б.Б гэмтлийн эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавиас  184-186 дугаар тал/,

          2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Энхчимэгийн:..2023 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна. 11-12 цагийн үед намайг сургууль дээрээ ангидаа хичээлийн завсарлагаанаар байж байхад манай ангийн хөвгүүд нэгнийхээ нүүрийг чирнелээр будаж тоглоод байсан. Манай ангийн Г гар утсаараа бичлэг хийгээд байсан үүнээс болоод Г.Г, Б хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан. Энэ үед Б.С гүйж ирээд Б хамарлуу гараараа нэг удаа хүчтэй цохьсон тэгтэл Б хамраас цус гараад доошоо суусан, би ийм зодоон ойроос харж байгаагүй болохоор айгаад холдсон. Энэ үед манай ангийн багш ангид орж ирээд тэд нарыг загнаад Б гэмтлийн эмнэлэг руу явуулсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 178-179 дүгээр тал/,

          2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гүнбилэгийн...2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б ангид сурч байсан. Тухайн өдөр 11 цагийн үед шиг санаж байна, манай ангийн хүүхдүүд чирнелээр тоглож байсан. Би гуанз орчихоод анги уруугаа орох гээд явж байхад ангийн тэнд Г, Б хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Би ангируугаа ороод багшийн ширээний урд талын ширээн дээр сууж байхад Г Б уурлуулсан. Тэр хоёр хоорондоо барилцаж аваад ганц нэг удаа цохилцсон Г Б заамдаад буланд шахаад тэврээд байж байхад нь Б.С гүйж ирээд Б нүүрлүү нь гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Б нүүрээ дараа доошоо суухад Г хөл рүү нь дайраад унагаах гээд байсан. Тэгэхэд нь манай ангийн хөвгүүд салгасан чинь Б хамраас нь цус гараад нүд нь хөхөрчихсөн байсан. Ингээд хоорондоо хэрэлдээд байж байтал гаднаас ангийн багш орж ирээд бүгдийг нь загнахад Б.С хэлэхдээ би найзыгаа өмөөрөөд цохисон гээд байсан. Гэмтлийн эмнэлэг рүү Мөнхболд аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 188-189 дүгээр тал/,

         2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Удвалын:...2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б ангид сурдаг байсан. Тухайн өдөр 11 цагийн үед завсарлагаанаар найзтайгаа уулзчихаад ангируугаа орох гэж явахад манай ангийн Баттөрийн хамраас нь цус гарчихсан зодуулсан байдалтай сургуулийн 00 өрөөлүү яваад орж байсан. Би ангируугаа яваад ортол манай ангийн шал цус болчихсон байсан. Г, Б.С хоёр нийлээд Б зодсон гэж ярьж байсан. Үнэндээ би яг зодоон болоход ангид байгаагүй, юу болсоныг мэдэхгүй байна. Г Б.С хоёр хоорондоо найзууд гэж сонсож байсан. Сүүлд манай ангид шилжиж ирж байсан. Энэ хоёр бол ерөнхийдөө бүтэхгүй талдаа хүүхдүүдийг их муухай үгээр хараадаг надад тийм ч тааламжтай санагддаггүй их онгироо сагсуу хүүхдүүд шиг байсан. Гэхдээ би энэ хоёрыг хүүхэд зодож байхыг нь хараагүй. Бийн хувьд багаасаа нэг ангид сурч байсан сайн мэднэ их томоотой хүнтэй хэрүүл маргаан зодоон цохион хийж байхыг нь мэдэхгүй гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 191-192 дугаар тал/,     

        2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэлхамын:...2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б бүлэгт сурч байсан. Тухайн өдөр намайг сургууль дээрээ ангидаа байхад хичээлийн завсарлагааны үеэр буюу 11 цагийн үед манай ангийн хөвгүүд чирнелээр бие биенийхээ нүүрэнд түрхэж тоглоод байсан. Гэтэл манай ангийн Г.Г, Бийн бичлэгийг утсаараа хийгээд байсан чинь Б уурласан чинь Г чи яагаад уурлаад байгаа юм бэ гэж маргаад Б толгойруу хэд хэд цохиод авсан энэ үед Б.С гүйж ирээд Бийн нүүрлүү гараараа нэг удаа хүчтэй цохьсон тэгсэн чинь Бийн хамраас нь аймар их цус гараад тогтохгүй хамар нь мурийчихсан ерөнхийдөө Г, Б.С хоёр нийлээд Бийг зодсон. Г нь Б.Бийг барьчихсан Б.С гүйж ирээд Б.Бийн хамарлуу гараараа цохиж цус гаргаж хамрыг нь мурийлгасан. Тэгээд ангийн багш Жавзандулам орж ирээд юу болоод байгааг мэдээд Бийг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 174-176 дугаар тал/,

          2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Өлзийхишигийн:...2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр намайг сургууль дээрээ анги дээрээ байхад өдөр 11 цагийн үед хичээлийн завсарлагаанаар манай ангийн банди нар нэгнийхээ нүүрийг чирнелээр будаад тоглоод байсан. Би 3 дугаар салааны урд талын ширээн дээр хичээлээ хийгээд сууж байхад ард аймар шуугиад явчихаар нь би эргээд хартал Г.Г, Б.С хоёр манай ангийн Бийн хамарлуу цохисон бололтой хамраас нь аймар их цус гарсан байсан. Хоорондоо хэрэлдээд байсан би яг хэн нь цохисон эсэхийг хараагүй эргээд харахад л Бийн хамарлуу цохьчихсон байсан. Манай ангийн ихэнх хүүхдүүд харсан. Тэгээд ангийн багш орж ирээд тэд нарыг загнаад Бийг таксийнд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Миний мэдэх зүйл ерөөсөө л энэ гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 171-172 дугаар тал/,

          2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Майдаржавын:...би 2023 оны 6 дугаар сард Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 12Б ангийг төгссөн. Одоо хувиараа ажил хийж байна. 2023 оны 4 дүгээр сарын        26-ны өдөр шиг санаж байна. Миний мэдэж байгаагаар 5 минутын завсарлагаанаар Б.Б усны сав аваад 1 дүгээр салаанаас ангиас гарч 2 давхарт байдаг цэвэршүүлсэн усны сав байдаг тэндээс ус авах гээд гарах гэж байсан юм шиг байна лээ. Ангиас гарах гээд самбарын өмнө Б, Г хоёр ангийн урд хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Г.Г, Бийн нүүрэн хэсэгт цохьсон. Б цохиулчихаад Г.Гийг буцаагаад цохих гэтэл Г.Гийн дээгүүр нь хий цохиод онож чадаагүй. Тэр хоёрыг самбарын урд хоорондоо зодолдож байхыг нь Б.С харчихаад самбарын урд тэр хоёрын байгаа газарт очсоноо Бийн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохьсон. Б нүүрэн хэсгээ дараад доош тонгойсон. Б.С Бийг цохисны дараа хамарнаас их хэмжээний цус гарч байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 194 дүгээр тал/,

          2.12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Энххүслэнгийн:...Г.Г, Бийн нүүрлүү гараараа цохих шиг болсон. Б.Б, Гийг цамцнаас нь доош дараад дагз руу нь гараараа цохисон. Манай ангийхан боль гээд салгах гэж байтал Б.С хүрээд ирэхээр нь салгах гэж байна гэж бодтол шууд гараараа Бийн нүүрлүү хүчтэй цохьсон. Энэ үед Б нүүрээ дараад доошоо суусан, харахад нүүр нь аймар болчихсон байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,196-197 дугаар тал/,

           2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч О.Мөнххүслэнгийн:...манай ангийн Г.Г, Б хоёр хоорондоо маргалдсан. Г нь гар утсаараа Бийн бичлэгийг хийсэн. Тэгсэн чинь Б уурлаад тэр хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авсанаа Г түрүүлээд Б хацарлуу нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Б.Б, Гийн цамцны малгайнаас нь татаад доош дараад дагз хавьд нь нэг удаа цохьсон. Энэ үед Б.С миний хажуунаас босоод гүйж очоод Бийн нүүрлүү цохиход манай ангийн хүүхдүүд тэд нарыг салгасан. гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 201-202 дугаар тал/,

           2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5598 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Бийн биед зүүн хоншоор ясны өмнөд болон дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт. /хх-ийн 32-34 дүгээр тал/,

           2.15. Мөрдөн шалгах ажиллгааны явцад иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С:...Б.Б нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 15,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт мэс засал хийлгэж 3,219,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 15,000 төгрөг нийт 3,279,000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх зардлыг яллагдагч Б.Саас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 103-104 дүгээр тал/,

          Гурав:Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч: хавтас хэргээс: хохирогч Б.Бийн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал, 12-13 дугаар тал/, хохирогч Б.Бийн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 166-169 дүгээр тал/, гэрч Н.Жавзандуламын мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч У.Хосгэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, гэрч О.Анугийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, гэрч Б.Есүйгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 184-186 дугаар тал/, гэрч Ч.Энхчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 178-179 дүгээр тал/, гэрч Б.Гүнбилэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/, гэрч Г.Удвалын мэдүүлэг /хавтаст хэргийн 191-192 дугаар тал/, гэрч Б.Эрдэнэлхамын мэдүүлэг /хавтаст хэргийн 174-176 дугаар тал/, гэрч М.Өлзийхишигийн мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дугаар тал/, гэрч Т.Майдаржавын мэдүүлэг /хавтаст хэргийн 194 дүгээр тал/, гэрч С.Энххүслэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 196-197 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч О.Мөнххүслэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 201-202 дугаар тал/, шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлстийн шинжээч эмч Б.Баяртогтохын 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 5598 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал, 204-205 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч С.С  мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх сэтгэцийн шинжээч эмч Ц.Анхбаяр, Ц.Долгорсүрэн нарын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 340 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 209-211 дүгээр тал/, яллагдагч Б.Сын мэдүүлэг /хавтаст хэргийн 221-222 дугаар тал/, яллагдагч Г.Г мэдүүлэг /хавтаст хэргийн 237-238 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

3.2. Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал хавтас хэргээс:...хавтаст хэргээс 8-9 дүгээр тал, 12 дугаар тал, 15-16 дугаар тал, 18-19 дүгээр тал, 21-23 дугаар тал, 32-34 дүгээр тал, 39 дүгээр тал, 102 дугаар тал, 107-108 дугаар тал, 167-169 дүгээр тал, 171 дүгээр тал, 174-175 дугаар тал, 178-179 дүгээр тал, 181 дүгээр тал, 184-186 дугаар тал, 191-192 дугаар тал, 209 дүгээр тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.3.Хохирогчийн өмгөөлөгч П.Сарантуяа хавтас хэргээс: шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтыг шинжлэн судлав.

3.4.Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Хавтаст хэргээс 23 дугаар тал, 25 дугаар тал, 28 дугаар тал, 41-47 дугаар тал, 55-61 дүгээр тал, 62-63 дугаар тал, 65-76 дугаар тал, 79-80 дугаар тал, 135 дугаар тал, 204 дүгээр тал, 240-244 дүгээр талд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.5. Хохирогч болон шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулж, шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

            Шүүгдэгч Б.С, Г.Г нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дотор Б.Бийг зодож, түүний биед  "зүүн хоншоор ясны өмнөд болон дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана болон хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн мөр, шуунд зулгаралт, зүүн нүдний зовхи, дух, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал" бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

         - хохирогч Б.Бийн:...тухайн үед хажуугаас манай ангийн сурагч Б.С чи манай найзыг дээрэлхэхгүй шүү гээд над руу орилоод байсан. Би Ган-Эрдэний заамдсан гарыг нь салгачихаад эргэж хараад ширээ рүүгээ очиж суух гээд эргээд хартал Г.Г хойноос миний дагз хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон, тэгэнгүүд нь би эргээд хартал Ган-Эрдэнэ шууд миний бэлхүүс хэсгээс тэврээд авсан. Тухайн үед хажуу талаас сурагч Б.С ирээд шууд миний хамар, зүүн нүдний доод хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон. Б.С цохиулсаныхаа дараа миний толгой эргээд манаралтын байдалтай болсон. Г намайг тэвэрсэн байснаа болиод тавьтал хажуугаас Б.С дахиад миний хөлрүү дайраад миний зүүн хөлнөөс тэврээд авсан, гуянаас барьчихаад тавихгүй байгаад байсан. Тухайн үед хажууд байсан сурагч нар бид гуравыг салгасан, хажууд байсан бусад сурагч нар надад хандаад чиний хамар эвгүй болчихсон байна хамар чинь хугарчихсан бололтой гээд байсан. Тэр үед Б.С, Г.Г 2 хоёулаа надруу дайраад хэл амаар доромжлоод байсан....гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтас 8-9, 12-13 дугаар тал/,  

        - гэрч Н.Жавзандуламын:..би Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуульд англи хэлний багшаар ажилладаг....очтол Б, Г, Б.С нар хоорондоо зодолдсон гээд Б.С, Г нар ангид сууж байсан. Баттөр гаднаас гар нүүрээ угаачихаад ороод ирсэн. Бийн нүүр, нүдний ухархай хэсэгт бага зэргийн хөхөрчихсөн байсан, Бөөс юу болсон яасан эсэхийг нь асуухад миний хамар хугарчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь би яаралтай эмнэлгийн тусламж авах ёстой гэж бодоод Бийг ангийнхаа сурагчийн хамт эмнэлгийн байгууллагад оч гэж хэлээд такси бариад яваарай багш нь мөнгийг нь хийе гэж хэлээд явуулсан...гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 21 дүгээр тал/,

       - гэрч У.Хосгэрэлийн...Гийг Б өөрийнхөн бичлэгийг хийгээд байна гэж бодоод уурлаад Г Б нар хоорондоо маргалдаад заамдалцаад эхэлсэн. Тухайн үед Г нь Бийн хацарлуу нь гараараа нэг удаа алгадсан. Б огцом уурлаад эхэлсэн, хажуугаас нь Б.С босч ирээд Бийн нүүр хэсэг рүү гараа атгаж байгаад цохьчихсон. Б, Г, Б.С гурав бие бие рүүгээ уурлаад чангаар маргаж эхэлсэн. Манай ангийн эрэгтэй сурагч нар наанаас нь босч очоод тэр гуравыг салгасан. Ямар ч гэсэн бусад сурагч нар салгасны дараа Б.Бийн хамар, зүүн талын нүдний доод хэсэг нь бага зэрэг хавдчихсан. Хамар нь чихэгдсэн юм шиг далийчихсан байсан. Тэр гурав салсныхаа дараа дахин маргалдаад байсан. Удалгүй ангийн багш гаднаас орж ирээд Бийг эмнэлэг рүү яаралтай үзүүлэх шаардлагатай гээд явуулсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 23 дугаар тал/,

          - гэрч О.Анугийн:...тус асуудал нь маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Г нь Бийг заамдаад авсан. Г Б хоёр бие биенээ шанаа хэсэг рүү нэг нэг хоёр удаа цохилцоод байж байтал манай ангийн эрэгтэй сурагч нар голоор нь ороод салгах гээд байж байтал манай ангийн Б.С босч ирээд Бийн хамар нүдний доод хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохьчихсон. Тэгсэн чинь наанаас нь манай ангийн сурагч Мөнххүслэн, Б.С хандаад чи хамрыг нь эвгүй болгоод хаячихлаа шүү дээ болиоч гэж хэлтэл Б.С ширээн дээрээ очоод суусан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

          - гэрч Б.Есүйгийн:...тэгэхэд нь Б уурлаад наад бичлэгээ боль гэсэн тэгээд тэр хоёр барилцаж аваад цохилцсон тэгэхэд Б.С харж зогсож байгаад шууд хүрч очоод Г, Б хоёрыг барилцаад авчихсан байхад нь Бийн нүүрлүү гараараа нилээн чанга цохьсон. Тэгсэн чинь Б нүүрээ дараад доошоо суусан. Г хэд хэд цохиж авч өшиглөсөн Бийг босоход Б.С бас цохиод авсан. Энэ үед Бийн хамраас аймар цус гарсан. Удалгүй ангийн багш Жавзандулам гаднаас орж ирээд тэд нарыг загнаад Бийг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавиас  184-186 дугаар тал/,

            - гэрч Ч.Энхчимэгийн:..2023 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна. 11-12 цагийн үед намайг сургууль дээрээ ангидаа хичээлийн завсарлагаанаар байж байхад манай ангийн хөвгүүд нэгнийхээ нүүрийг чирнелээр будаж тоглоод байсан. Манай ангийн Г гар утсаараа бичлэг хийгээд байсан үүнээс болоод Г, Б хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан. Энэ үед Б.С гүйж ирээд Бийн хамарлуу гараараа нэг удаа хүчтэй цохьсон тэгтэл Бийн хамраас цус гараад доошоо суусан, би ийм зодоон ойроос харж байгаагүй болохоор айгаад холдсон. Энэ үед манай ангийн багш ангид орж ирээд тэд нарыг загнаад Бийг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 178-179 дүгээр тал/,

          - гэрч Б.Гүнбилэгийн...тэр хоёр хоорондоо барилцаж аваад ганц нэг удаа цохилцсон Г.Г, Бийг заамдаад буланд шахаад тэврээд байж байхад нь Б.С гүйж ирээд Бийн нүүрлүү нь гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Б нүүрээ дараа доошоо суухад Г хөлрүү нь дайраад унагаах гээд байсан. Тэгэхэд нь манай ангийн хөвгүүд салгасан чинь Бийн хамраас нь цус гараад нүд нь хөхөрчихсөн байсан. Ингээд хоорондоо хэрэлдээд байж байтал гаднаас ангийн багш орж Бийг ирээд бүгдийг нь загнахад Б.С хэлэхдээ би найзыгаа өмөөрөөд цохьсон гээд байсан. Гэмтлийн эмнэлэг рүү Мөнхболд аваад явсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 188-189 дүгээр тал/,

         - гэрч Г.Удвалын:...манай ангийн Бийн хамраас нь цус гарчихсан зодуулсан байдалтай сургуулийн 00 өрөө рүү яваад орж байсан. Би анги руугаа яваад ортол манай ангийн шал цус болчихсон байсан. Г, Б.С хоёр нийлээд Бийг зодсон гэж ярьж байсан. Үнэндээ би яг зодоон болоход ангид байгаагүй юу болсоныг мэдэхгүй байна. Г.Г, Б.С хоёр хоорондоо найзууд гэж сонсож байсан....гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 191-192 дугаар тал/,     

           - гэрч Б.Эрдэнэлхамын:...Г чи яагаад уурлаад байгаа юм бэ гэж маргаад Бийн толгойруу хэд хэд цохиод авсан энэ үед Б.С гүйж ирээд Бийн нүүрлүү гараараа нэг удаа хүчтэй цохьсон тэгсэн чинь Бийн хамраас нь аймар их цус гараад тогтохгүй хамар нь мурийчихсан ерөнхийдөө Г.Г, Б.С хоёр нийлээд Бийг зодсон. Гнь Бийг барьчихсан Б.С гүйж ирээд Бийн хамарлуу гараараа цохиж цус гаргаж хамрыг нь мурийлгасан….гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 174-176 дугаар тал/,

          - гэрч М.Өлзийхишигийн:...би 3 дугаар салааны урд талын ширээн дээр хичээлээ хийгээд сууж байхад ард аймар шуугиад явчихаар нь би эргээд хартал Г, Б.С хоёр манай ангийн Бийн хамарлуу цохьсон бололтой хамраас нь аймар их цус гарсан байсан. Хоорондоо хэрэлдээд байсан би яг хэн нь цохисоныг хараагүй эргээд харахад л Б.Бийн хамарлуу цохьчихсон байсан. Манай ангийн ихэнх хүүхдүүд харсан….гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 171-172 дугаар тал/,

        - гэрч Т.Майдаржавын:...ангиас гарах гээд самбарын өмнө Б.Б, Г хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад Г.Г, Бийн нүүрэн хэсэгт цохьсон. Б цохиулчихаад Гийг буцаагаад цохих гэтэл Гийн дээгүүр нь хий цохиод онож чадаагүй. Тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг нь Б.С харчихаад самбарын урд тэр хоёрын байгаа газарт очсоноо Бийн нүүрэн хэсэгт нь 1 удаа цохисон. Б нүүрэн хэсгээ дараад доош тонгойсон. Б.С Бийг цохисны дараа хамарнаас их хэмжээний цус гарч байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 194 дүгээр тал/,

        - гэрч С.Энххүслэнгийн:...Г.Г, Бийн нүүрлүү гараараа цохих шиг болсон. Б.Б, Г.Гийг цамцнаас нь доош дараад дагз руу нь гараараа цохьсон. Манай ангийхан боль гээд салгах гэж байтал Б.С хүрээд ирэхээр нь салгах гэж байна гэж бодтол шууд гараараа Бийн нүүрлүү хүчтэй цохьсон. Энэ үед Б нүүрээ дараад доошоо суусан, харахад нүүр нь аймар болчихсон байсан гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас,196-197 дугаар тал/,

        - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 5598 дугаартай дүгнэлт. /хх-ийн 32-34 дүгээр тал/  зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн хөлрүү өшиглөж түүний биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь  хохирогчийг  “яагаад бичлэг хийгээд  байгаа юм  бэ гэж хэлсний төлөө”  хэрүүл маргаан өдөж маргалдан улмаар түүнийг зодож  биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Б.С, Г.Г нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “ бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.С, Г.Г нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх  дүгнэлээ.

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.С, Г.Г нар  нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг  бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.С, Г.Г нар нь хохирогч Б.Бийг цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж өгвөл эмчилгээ хийлгэсэн хохирол төлбөрийг барагдуулна гэснийг, мөн  хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг болохыг   дурдаж шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Б.Сыг  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Гийг 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б.С, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000  /гурван сая/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Гийг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.

 

           5. Шүүгдэгч Б.С, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

           6. Хохирогч Б.Б нь цаашид гарах гарах эмчилгээний  зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

       8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

             

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ