Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01861

 


 

 

   2020          07            03                                                183/ШШ2020/01861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.М холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэнэ.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.М нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “хагалгаанд орох гэтэл хагалгааны төлбөр олдохгүй байна, 2.000.000 төгрөг 1 сарын хугацаатай ээлдүүлээч” гэж гуйсны тагуу би түүний Хаан банкин дахь 5014263572 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Э.М нь уг зээлийн 1.000.000 төгрөгийг буцаан төлсөн боловч, үлдэх 1.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Мээс 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 төгрөгийг сард 200.000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие орон нутагт томилолттой байгаа тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул хүсэлтийг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Эгийн нэхэмжлэлтэй, Э.Мт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ч.Э, Э.М нар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Зээлийн гэрээ”-г аман хэлбэрээр байгуулан, зээлдүүлэгч Ч.Э нь 2.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлдэгч Э.Мт зээлдүүлэхээр тохиролцож, зээлдүүлэгч нь 2.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсны дараагаар 1.000.000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 1.000.000 төгрөгийг зээлдэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөгийг хариуцагч Э.Мээс гаргуулан нэхэмжлэгч Ч.Эд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э.Мийн “...миний бие орон нутагт томилолттой байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй” гэсэн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Мээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эд олгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.СЭМЖИД