Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/01891

 


 

 

 

 

  2020            07              06                                              183/ШШ2020/01891

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б 2006 онд танилцаж, бид 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ингээд бидний дундаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Б, 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Ч нар төрсөн. Д.Б нь намайг удаа дараа зодож, биед гэмтэл учруулж, байнгын сэтгэл санааны дарамтад байлгасан. Д.Б нь өөр эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаатай болсон учир цаашид түүнтэй хамт амьдрах боломжгүй болсон тул бид 2018 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хоёр хүүгээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.О бид хоёр 2007 онд гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Б, 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Ч нар төрсөн. Бид гэр бүлээрээ Япон Улсад 2014 оноос 2018 онд амьдрах хугацаанд С.О зан ааш өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд бид 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Хоёр хүү маань 2018-2019 оны хооронд надтай амьдарч байгаад 2019 оны 9 дүгээр сараас эх С.О хамт амьдарч байгаа. Миний бие хоёр хүүгийнхээ ирээдүйг бодож гэр бүлээ цуцлах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           

С.О нэхэмжлэлтэй, Д.Б холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 С.О, Д.Б нар 2006 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 901 дүгээрт бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн 00 дүгээр гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Гэрлэгчдийн “...бид таарч тохирохгүй болсны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа” гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгч С.О гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хүсэлтийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан С.О, Д.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаар тэмдэглэлээр Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүү Тангуд овогтой, Б.Б төрсөн, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүү Тангуд овогтой, Б.Ч төрсөн болох нь Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хүүхдүүд эрүүл бойжиж байгаа, эх С.О хамт амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3538 дугаар тодорхойлолт, “Амгалан-Өрх” эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 653 дугаар тодорхойлолт зэрэг баримтаар нотлогджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг баримтлан зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хүү Б.Б, хүү Б.Ч нарын шүүхэд гаргасан “...ээжтэйгээ амьдарна” гэсэн саналыг харгалзан 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх С.Оийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Б.Б, хүү Б.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Бөөс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй болно.

 

Шүүхээс хариуцагч Д.Бөд хуульд заасан журмын дагуу 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3-т зааснаар түүнийг шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах боломжийг олгож шүүхээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харчус овогтой, С.О, Тангуд овогтой, Дашдоржийн Баттөгс нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг эх С.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Б, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ч нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Бөөс тэтгэлэг гаргуулсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Д.Б, С.О нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                     Ж.СЭМЖИД