| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүү Батжаргал |
| Хэргийн индекс | 185/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/95 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/95
2024 01 22 2024/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа,
Шүүгдэгч Н.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийж,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн 2309022732143 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1.... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...... аймгийн .... суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух, ......... цэцэрлэгт багш ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Э, .................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Энь 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Саруул худалдааны төвд хохирогч Г.Утой үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар Г.Угийн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 2309022732143 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Г.Угийн өгсөн: "...2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "С" захад дүү Сын хамт хүнсээ цуглуулаад явж байсан. 6 номерын хүнсний павильоноос хүнсний ногоо авахад муухай харьцаад өөр юм авах юм уу, ширхгээр юм авч болохгүй юм шиг харьцаад, авсан юмныхаа тооцоогоо хийх гэтэл посс машин нь ажиллахгүй, дансаар мөнгөө хийхээр болоод Х банкны данс байгаа эсэхийг асуухад манайх Х банкны данстай наадах руугаа хий гээд уурлаад байсан. Тухайн лангуугаар би 6-7 жил үйлчлүүлсэн юм тухайн өдөр өөр хүмүүс буюу ээж, охин байсан. Би авсан юмаа ногоо байсан хэсэг рүү нь шидчихээд тухайн захаас гарч яваад гэнэт дургүй хүрээд яахаараа ийм олон жил үйлчлүүлж байхад ингэж муухай харьцдаг юм бэ гэж бодоод буцаад ороод хэлтэл намайг гар, зайл гээд намайг түлхэхээр нь яагаад та миний биед яагаад хүрч байгаа юм бэ гээд буцаагаад түлхтэл тухайн эмэгтэйгийн охин шууд ирээд л манай ээжийг яагаад түлхээд байгаа юм гээд үснээс минь зулгаагаад авсан. Энэ үед ээж нь миний зүүн шилбэ рүү нэг удаа гутлаараа хүчтэй жийж, өшиглөсөн. Манай дүү С өөр лангуунаас юм цуглуулж байгаад ирсэн ба дуу ирж салгасан. Ээж нь ирж намайг өшиглөж гэмтэл учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Гэрч Г.Сын өгсөн: "...хэсэг хугацааны дараа тооцооны асуудлаас болоод эгч лангууны хүмүүстэй маргалдчихсан, лангууны хоёр эмэгтэй эгчийг үсдээд чирээд байж байхаар нь салгах гээд салахгүй болохоор нь эгчийгээ өөр лүүгээ татан тухайн хоёр эмэгтэйгийн нэгийг нь мангасдаад арай залуу эмэгтэйг жийж холдуулаад эгчийгээ салгаж авсан. Үсийг нь гараараа ороочихсон тавихгүй байсан. Тэр хоёр эмэгтэйд гэмтэл үүсээгүй, эгчийн үс нь унаад зуун шилбэ нь улайж, хөхөрсөн байдалтай байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 11, 69/,
Гэрч Л.О-ийн өгсөн: "...2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо С захын хүнсний ногооны тасагт ээж Э-д туслан ажилладаг байсан. 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үдийн агаар манайхаас ногоо авах гэж байсан үйлчлүүлэгч эмэгтэй тооцоо хийхэд нь манай посс машин гацсанаас болоод "яагаад та нарын посс болдоггүй юм" гэхээр нь буцаалт хийгээд өгье гэсэн чинь уурлаад хэрүүл хийсэн. ...тэгснээ өөрийнхөө худалдаж авах гэж байсан хүнсний ногоогоо хана руу шидээд гаарчихсан. Хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд яахаараа Хааны данс танайх ашигладаггүй юм гээд ээжийг үйлчлүүлэгч эмэгтэй түлхсэн. Ээжийг тухайн эмэгтэй 2-3 удаа түлхээд шалан дээр унагаачихсан тул ээж болиоч гэсэн чинь тухайн эмэгтэй явахгүй байсан. Тэгээд би ээжийгээ хамгаалаад тухайн эмэгтэйг болиоч ээ та одоо хэдэн удаа аашлах гэсэн юм буцаалтыг чинь хийгээд өгчихсөн гээд үйлчлүүлэгч эмэгтэйг би түлхсэн. Тэгээд гадагшаа зөрөөд гарах гэсэн чинь үйлчлүүлэгч эмэгтэй миний үснээс үсдээд авсан... Миний үснээс үсдэхээр зөрүүлээд үсдэлцсэн. Цаанаас нэг эрэгтэй хүн буюу үйлчлүүлэгч эмэгтэйгийн дүү ирээд ээжийн гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Намайг тухайн эрэгтэй бол өшиглөөгүй. Үйлчлүүлэгч эмэгтэй цагдаа руу дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 70-72/,
Гэрч Н.А-ы өгсөн: “...очиход 5-6 хүн зогсож байсан. Юу болсон талаар тодруулахад үйлчлүүлэгч худалдагчтай ногоо авах явцдаа үл ялиг зүйлээс болж маргалдсан, тооцоо хийдэг Х банкны посс машин ажиллахгүй байдлаас болж хэрэлдсэн тухай хэлдэг. Ингээд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэлтэс дээр ирж, холбогдогч этгээдүүд болон хохирогчоос мэдүүлэг тайлбар авахад Урангоо гэх үйлчлүүлсэн эмэгтэй нь миний цээжин хэсэг рүү худалдагчийн олхин гэх залуу эмэгтэй түлхсэн, үснээс зулгаасан гэдэг, харин зүүн шилбэний доор өшиглүүлсэн гэх хөхөрсөн гэмтлээ худалдагч эмэгтэй буюу маргалдсан охины ээж нь Эрдэнэсувд учруулсан тухай хэлж байсан. Холбогдогч Э-аас мэдүүлэг авахад миний нүүрэн хэсэг рүү үйлчлүүлэгч эмэгтэй түлхэж халдсан. Хүмүүс ирж салгасан тухай ярьж байсан. Иргэн У таны биед халдсан эсэх гэж мэдүүлгийн хүрээнд асуухад халдсан зүйл байхгүй гэж Э мэдүүлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 9811 дугаартай шинжээчийн дүгнэлт: "...Г.Угийн биед зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаан үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх /хх-ийн 14-17/,
Яллагдагч Н.Эөгсөн: “...санамсаргүйгээр нэг удаа л түлхсэн байх, хөл рүү нь цохисон зүйл байхгүй. Бусад болсон процесс өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй ижил...миний бие эмнэлгийн байгууллагад хандсан. Тухайн үеийн баримт байхгүй. Миний бие танилынхаа лангуун дээр түр суусан. Үйл явдлыг харсан 1-2 хүн байсан. ч мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн. Тэнд ажилладаг хүмүүс ерөнхийдөө солигддог юм билээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 61-62/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.Э2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, С худалдааны төвд хохирогч Г.Утой үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар Г.Угийн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй түүнийг хүсэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Угийн эрүүл мэндэд зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Н.ЭЭрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,
Шүүгдэгч торгох ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
.... оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 46 настай, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ............. цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..............................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон лавлагаа, тодорхойлолт /хх 47-55/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эоногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Энь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ