Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/02754

 

 

   

 

 

 

 

 

    2020            10           12                                                       183/ШШ2020/02754

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, О овогт Б.Д /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, bella vista town 000 дугаар байр, 000 тоотод оршин суух говогт Б.Н /РД:000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 144.255.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч, хариуцагчийн төлөөлөгч Э.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, гэрч Х.Х, Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Н-тэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулан 6.5%-ийн хүүтэй гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1%-ийн алдангиар тооцож, зээлдэгчээр төлүүлэх үүрэгтэй мөнгө зээлдүүлсэн. Гэтэл сарын хүүгээ төлөөд үндсэн хүүгээ төлөхгүй явсаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний сунгалт 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээг хийхдээ зээлийн хүүг сарын 6.5%-ийн хүүтэй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1%-ийн алданги төлнө гэж гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл хүүгээ төлөөд явж байсан боловч түүнээс хойш одоог хүртэл төлөлт огт хийгээгүй. Иймд Б.Нямгэрэлээс зээлийн үндсэн төлбөр 88.550.000 төгрөг, 0000 тоот зээлийн гэрээний сунгалтын үлдэгдэл болох 2 сарын хүүг 13%-иар бодоод 11.505.000 төгрөг, 000 тоот гэрээний 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019  оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх алдангийг 0.1%-иар тооцож, 144.250.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Х.Н анх гэрчээр шүүх хуралдаанд оролцох гэж байгаа Х.Х дамжуулан  танилцаж байсан. Х.Х би 2017 оноос хамтран амьдарч эхлэсэн. Би Монгол, Солонгос хоёрын хооронд агаарын тээврийн ачаа буюу карго ажиллуулдаг байгаад Хаан банкны васко гэх төхөөрөмжөөр улс хооронд мөнгөн гуйвуулга хийдэг байсан. Тэгээд уг васко гэх төхөөрөмж хаагдаад 2017  оны 9 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл интернэт банкыг ашиглах боломжгүй болсон учраас Х.Х дансаар өөрийнхөө бүх гүйлгээг хийлгэж байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сараас Х.Х нь миний багын найз Б.Н маань тэрбумтан болсон байна, барилгын том компанитай гэж надад олон удаа хэлсэн. Ингэж явсаар 2018 оны 3 дугаар сард дахин барилгын ажил эхлэх гэж байна, 150.000.000 төгрөг зээлүүлэх юм бол их өндөр хүүтэй юм байна, бидэнд ашигтай гэж хэлэхээр нь өөрийнхөө амьдардаг 4 өрөө байрны ордер мөн зарах гэж байсан 2 өрөө байрныхаа ордерийг Х.Х нэр дээр шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллага дээр очиж, Х.Х хамтран зээлдэгчээр 150.000.000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгийг  Б.Н нь манай гэрт ирээд 150.000.000 төгрөгийн барьцаа болох Зайсан дахь 4 өрөө байрны ордерийг үзүүлсэн, гэхдээ уг байрны ордер нь Б.Н нэр дээр бус өөр хүний нэр дээр байсан. Уг байр нь 56.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Та уг байрыг зээлээс нь чөлөөлөөд өгчих гэж хэлээд тус байрыг нь 56.000.000 төгрөгийн зээлээс нь чөлөөлөөд итгэмжлэл хийгээд байрны ордерийг надруу шилжүүлж, гэрээ хийгдээд үлдэгдэл 94.000.000 төгрөгийг нь Х.Х данс руу хийгээд бэлэн мөнгөөр Х.Н-д бэлнээр өгсөн. Ингээд 1 сарын дараа Х.Н би зээлсэн 150.000.000 төгрөгөө буцаан төлье та надаа буцаагаад байрны ордерийг өгчих гэхээр нь миний хуулийн зөвлөх, хуурай дүү Б.Г-г дуудсан. Ингээд Х.Н-тэй хамт банк руу ороод 150.000.000 төгрөгийг бэлнээр нь авсан. Ингээд банкнаас гарч ирээд Б.Н эргээд 140.000.000 төгрөг зээлчих гааль дээр Бенз маркын машин буучихсан байгаа, татвараа төлж чадаагүй 20.000.000 төгрөг хэрэгтэй байна, 2 сарын дотор хурдан төлнө гэхээр нь Б.Г-д бэлнээр 20.000.000 төгрөгийг өгөөд Б.Н-тэй хэлцэл хийгээд өгчих гэж хэлээд нотариат руу орсон. Ингээд гэр рүүгээ буцах замд хүүхдийн зуугийн Хаан банкинд үлдэгдэл болох 130.000.000 төгрөгийг Х.Х нь өөрийнхөө дансанд хийгээд миний данс руу шилжүүлсэн. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 140.000.000 төгрөгийн зээл авмаар байна, гэрээгээ байгуулъя, та надад 20.000.000 төгрөгийн урдчилгаагаа өгсөн, би барьцаа хөрөнгөө бэлдэе, та мөнгөө бэлд гэж  хэлээд 140.000.000 төгрөгийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 30.000.000 төгрөгийг Х.Х-ын дансаар Б.Н-ийн данс руу мөн 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 18.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн Х.Х-ын дансаар өөрийнхөө найз болох Б гэх эмэгтэй рүү 50.000.000 төгрөгийг 20.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг, 10.000.000 төгрөгөөр тус тус шилжүүлүүлээд найз хүүхэн болох Б-тай 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээгээ байгуулсан. Надад алтан эдлэлүүд байдаг, мөнгө хэрэгтэй болохоор Х.Х-д итгээд алтан эдлэлүүдийг өгөөд явуулдаг, Х.Х “Н З” ББСБ-д өөрийнхөө нэрээр нийт 11 удаагийн гэрээгээр 103.410.000 төгрөгийн бэлэн мөнгө авсан байдаг. Барьцаа хөрөнгө болох Бенз машины гэрчилгээг 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлж өгсөн. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амралтанд байхад  над руу залгаад 50.000.000 төгрөг хүнд зээлүүлээд наад машиныг барьцаанд авчихаад байж байсан чинь машины гэрчилгээг шалгасан чинь тань руу шилжигдсэн байна гэхээр нь Б.Нгэдэг хүнд би мөнгө зээлдүүлээд машины гэрчилгээг нь би барьцаанд авчихсан гэж хэлсэн. Тэгээд Х.Х, Б.Н  нар утсаа авахгүй байж байгаад, 2018 оны 6 дугаар сард цагдаад мэдэгдээд шалгуулахад Б.Н нэр дээр ямар ч барилгын компани байхгүй, мөн эхнэр хүүхдээсээ салсан, тэгээд үүнээс хойш хүүний мөнгө төгрөгөө төлөхгүй, би сар бүр 3.000.000 гаруй төгрөг хүүний мөнгө гэж төлөөд хэцүү байна гэхэд барьцаанд авсан машинаа 30.000.000 төгрөгөөр тооцож өгье та наанаасаа хүүгээ төлөөд яв гэж хэлсэн гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх  2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр зээлийн гэрээг үндэслээд нэхэмжлэл гарсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч зээл аваагүй, харин хариуцагч талаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б.Д, Б.Н нар өөрсдийн гараар засаж тодруулж бичсэн гарын үсэгтэй нотариатын гэрээг өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ бол хүчинтэй гэж үзэж байна. Харин 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр ямар ч мөнгө төгрөг өгч авалцаагүй гэж хэлдэг. Хамгийн гол зүйл бол гэрээний хавсралт дээр Б.Н, Б.Д нар хоорондоо мөнгийг яаж шилжүүлж байсан талаарх баримтыг нэг бүрчлэн бичсэн байдаг. 1.500.000 төгрөгөөр зээл чөлөөлсөн гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө хэлсэн, 3.500.000 төгрөг Х.Х-аас Б.Н-рүү шилжүүлсэн гэх боловч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулгыг үзэхэд 3.000.000 төгрөгийн хуулга байсан. Үүнийг тодруулахад тухайн үед авсан мөнгөн дээрээ нэмэгдүүлж төлнө гэж хоорондын тохиролцоо байсан гэж тайлбарладаг. 20.000.000 төгрөгийг Б.Галхүү бэлнээр өгч авалцсан гэх гэрээ хэлцэл нь хэрэгт ач холбогдол байхгүй, мөн 30.000.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн хуулга гарч ирсэн гэхдээ Х.Х-аас Б.Н-ийн данс руу шилжүүлсэн байсан. Мөн 9.000.000 төгрөгийг хуулгыг үзэхэд 3.000.000 төгрөгийг хуулга байсан, үүнийг Б.Н-ээс тодруулахад 3.500.000 төгрөгийн гүйлгээ хийгээд үүнийгээ 9.000.000 төгрөг болгон буцаан шилжүүлнэ гэсэн хоорондын тохиролцоо байсан гэж тайлбарласан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18.000.000 төгрөг шилжүүлээд нийт 82.000.000 төгрөг гэж нэхэмжлэгч тал тооцож байгаа. Харин хариуцагч талаас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3.500.000 төгрөгийн гүйлгээг 9.000.000 төгрөг гэж үнийн дүнг өсгөж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 3.500.000 төгрөг төлнө гээд бодит гүйлгээ нь 3.000.000 төгрөг байгаа мөн Б.Г, Б.Н нарын хооронд 20.000.000 төгрөгийн хэлцэлийг мөн хүлээн зөвшөөрөхгүй энэ бүгдийг хасахаар зээлийн гэрээний дагуу Х.Х-аас Б.Н-рүү нийт 56.300.000 төгрөг шилжсэн тооцоо гарч байна. Нэхэмжлэгч тал яагаад 88.500.000 төгрөг гэж өсгөж бичсэн үнийн дүнг ойлгохгүй байна. Мөн Б.Н нь Х.Х-д сар бүр хүү төлж байсан баримтууд байдаг. Гэрээний дагуу Б.Д Б.Н нарын хооронд ямар ч зээлийн харилцаа үүсээгүй харин Х.Х-аас мөнгө шилжүүлж авсан уг мөнгийнхөө хүүг Х.Хд өгдөг байсан, гэхдээ уг баримтуудад бодитой шилжүүлсэн хасагдах үнийн дүнгүүд байна. 30.000.000 төгрөгийн хувьд хариуцагч талын хооронд хийсэн гэрээ байгаа. Уг гэрээн дээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Н, Б.Д хоёр бенз маркын авто машиныг 30.000.000 төгрөгөөр тооцож, гэрээгээ хийсэн. Харин Х.Х нь Л.О гэх хүнд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 9.000.000 төгрөгөөр уг машиныг зарсан. Ингээд Х.Х-лийн дансны хуулгийг харахаар Л.О-ын данснаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг урдчилгаа гэж орж ирсэн байдаг, мөн энэ өдөр Х.Х нь энэ өдөр өөрийнхөө дансанд 41.000.000 төгрөгийг тушаасан байдаг, Үүнийг тодруулж үзэхээр уг авто машиныг 30.000.000 төгрөгөөр зараагүй 40.000.000 гаран сая төгрөгөөр зарсан, уг зарсан төлбөрөө Х.Хь өөрийн дансаар аваад Б.Д-д яаж шилжүүлсэн бэ гэхээр 19.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн хоёр удаагийн танихгүй тодорхойгүй хүний дансны гүйлгээ байгаа, үүнийг Х.Х тайлбарлахадаа Б.Д нь “Начин заан” ББСБ-д 20.000.000 гаран сая төгрөгийн өртэй байсан, түүнийгээ “Начин заан” ББСБ-ийн зээл олгосон хүнийхээ данс руу хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж зээлээ хаасан. Иймд Б.Д-д Б.Н нэгэн өр авлагын зүйл байхгүй, бүх мөнгийн тооцож үзэхэд 6.000.000 төгрөгийн зөрүү гарч ирдэг, уг 6.000.000 төгрөгийг Б.Н нь Х.Х-д төлөх үүрэг үүсч байгаа гэж тайлбарладаг. Б.Д, Х.Х нар нь хамтын амьдралтай байсан, тухайн үед эд хөрөнгө, захиран зарцуулах зүйл нь дундаа байсан, Р ББСБ-аас зээл авсан, авсан мөнгөө Б.Н-д зээлдүүлсэн буруу ташаа зүйл ярьдаг. Р ББСБ-ийн гэрээг шүүгээд харахаар Х.Х, Б.Д нар нь өөрсдийн нэр дээр байдаг нэг, нэг байрыг барьцаанд тавиад зээлийн гэрээн дээр гарын үсэн зурж, зээл авсан байдаг. Харин Б.Д нь Х.Х Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгуулагад намайг залилсан гэж гомдол гаргаад хэрэг үүсээд шалгагдаж байгаа. Иймд Б.Н гэдэг хүний хувьд Х.Х гэдэг хүнээс мөнгө өгч, авч шилжүүлж уг зээлсэн мөнгөөсөө  тодорхой хэмжээнд хүүг нь төлж байсан баримтууд нь байгаа. Харин Б.Д Б.Н нарын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ болон бусад харилцаа үүсээгүй гэж үзэж байна.  Харин Б.Д, Х.Х нарын хооронд өөр зээлийн гэрээний асуудал байгаа гэж үзэж байгаа бол уг асуудал нь цагдаагийн байгууллага дээр шийдэгдээд явж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 144,255,000 төгрөг гаргуулахыг   Б.Нямгэрэлээс шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч Б.Д-гаас мөнгө зээлж аваагүй гэж маргасан байна.

 Нэхэмжлэгч Б.Д 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээ, 2018.11.01-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтын гэрээг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн бөгөөд 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 88,500,000 төгрөг, 2 сарын хүү 11,505,000 төгрөг, алданги 44,250,000 төгрөг нийтдээ 144,255,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.

Дээрх 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээг Б.Д, Б.Н нарын хооронд байгуулсан, гэрээний дагуу 88,500,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохирсон, мөн 2018.11.01-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтаар 2018.06.19-ний өдрийн 000 тоот зээлийн гэрээг 2019.06.19-ний өдөр хүртэл 1 жилээр сунгаж, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд    алданги 0.5 хувиар тооцохоор тохирсон байна.

Хариуцагч Б.Н хариу тайлбартаа 2018.06.19-ний өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2018.05.16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж, мөнгийг нэхэмжлэгчээс аваагүй, харин Х.Х гэгч иргэнээс дараахь байдлаар  мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, 2018.05.16-ны өдрийн зээлийн гэрээг хавсарган ирүүлжээ.

Хариуцагчийн ирүүлсэн 2018.05.16-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад тусгасан  2018.05.16-нд 1,500,000 төгрөгийн зээлийн төлбөр чөлөөлсөн, 2018.04.21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2018.05.16-ны өдөр Галхүү гэгчээс бэлнээр 20,000,000 төгрөг, 2018.05.18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018.05.21-ний өдөр 18,000,000 төгрөг, 2018.05.22-ны өдөр 3,800,000 төгрөгийг тус тус авсан хэмээн хариуцагч Б.Н хариу тайлбартаа зөвшөөрсөн болно.

Хариуцагч 2018.05.16-ны өдөр Галхүү гэгчээс бэлнээр 20,000,000 төгрөг авсанаас бусад мөнгийг И-н данснаас  шилжүүлж авсан гэж тайлбарладаг бөгөөд Б.Д, Б.Н нарын гарын үсэг зурсан 2018.05.16-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад хар балаар бичсэн бичилт, Б.Н, Х.Х нарын дансны хуулгаар шилжүүлсэн мөнгөний дүн тохирсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.     

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Гэтэл Б.Д нь 2018.06.19-ний өдөр болон 2018.05.19-ний өдөр 88,500,000 төгрөгийг бодитоор Б.Н-д шилжүүлээгүй болох нь тогтоогдсон, харин хариуцагч Б.Н 76,300,000 төгрөгийг хүлээн авсаныг зөвшөөрсөн бөгөөд Б.Д, Х.Х нарын дансанд  71,800,000 төгрөгийг 2018 оны 4 сараас 2019.04.03-ны өдөр хүртэл хугацаанд буцаан төлсөн гэж тайлбарладаг, тэрээр дээрх хэмжээний мөнгө буцаан төлөгдсөнийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.

Шүүх хуралдааны явцад талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д, гэрч Х.Х нар 2017 оны 6 сараас эхлэн 2019 оны 6 сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байх бөгөөд 2018.04.03-ны өдөр Р ББСБ-тай зээлийн гэрээг байгуулсан, тус бүр өөрсдийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 150.000.000 төгрөгийг бизнесийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн нь тогтоогдсон, үндсэн зээлдэгч Б.Д, хамтран зээлдэгч Х.Х нарын авсан дээрх зээл төлөгдөөгүй талаарх Р ББСБ ХХК-ийн 2020.08.06-ны өдрийн 66 дугаартай албан тоот хэрэгт авагдсан байна.

Дээрх зээлийн мөнгөнөөс Б.Н-д тодорхой хэмжээний мөнгийг зээлсэн, уг 150,000,000 төгрөгийг Б.Д, Х.Х нар хамтран зээлж авсан болох нь тогтоогдсон боловч Б.Д зээлийн гэрээг байгуулсан тул нэхэмжлэгч өөрөө зээлсэн гэж, харин Х.Х өөрийн захиран зарцуулах хэмжээний 50.000.000 төгрөгнөөс зээлсэн гэж, хариуцагч Б.Н нь Х.Хс мөнгө зээлж авсан гэж тус тус тайлбарлажээ.

Б.Д, Х.Х нарын хооронд маргаан үүссэний улмаас дээрх 150,000, 000 төгрөгийг хамтран эсхүл тодорхой хэмжээгээр захиран зарцуулах, мөн Б.Н-д зээлдүүлсэн мөнгийг хэн нь нэхэмжлэх эрхтэй, хариуцагчаас төлөгдсөн гэх 71,800,000 төгрөгний хэдийг хэн нь авч хэрэглэсэн тодорхойгүй байх бөгөөд Б.Д өөрийг нь залилсан гэх үндэслэлээр Х.Х холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.       

  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, гэвч Б.Н-тэй хэн нь хэлэлцэн тохиролцож зээлийн хүүг 6.5 хувь эсхүл 4.5 хувиар тогтоосон, хавсралтад тусгасан зарим мөнгөний хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, тухайн өдөр 88,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв

Хариуцагч Б.Н зээлийн мөнгө, эд хөрөнгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй гэж тайлбарладаг хэдий ч хэрэгт авагдсан 2018.05.16-ны, 2018.06.19-ны, 2018.11.01-ний өдрийн Б.Д-тай байгуулсан   гэрээнүүдэд гарын үсэг зурсан, зээлийн хүүд тооцож тодорхой хэмжээний мөнгийг Б.Д, Х.Х нарт төлсөн гэх  байдлаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д-гийн тайлбарын зарим хэсгийг шүүх хүлээн авах үндэслэлтэй, харин 2018.06.19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 144,255,000 төгрөгийг шаардах эрхтэй болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зїйлийн 25.2, 25.2.1-д зааснаар хэргийн оролцогчид нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ.

 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 144,255,000 төгрөг гаргуулах тухай Б.Д-гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,225 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ