Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02787

      2020         10                14                                             183/ШШ2020/02787                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Ногоон чулуутын 00 тоотод оршин суух, Б овогт Б.Бя /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 000-р хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамж, 000 дүгээр байр, 00 тоотод оршин суух хаягтай Б овогт Г.У /РД:0000000/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З, хариуцагч Г.У, түүний өмгөөлөгч Ч.Ж, нарийн бичгийн даргаар Б.Батмандал нар оролцов.                                                   

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2017 онд анх танилцаад 8 сарын дараагаас буюу 2018.02.14-ний өдрөөс эхлэн уулзаж эхэлсэн. Ингээд уулзаж, үерхэж, найзалж байгаад 2018.08.24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээг гардаж авсан. 2019.02.06-ны өдөр Б.Э хүү төрсөн. Нэхэмжлэгчийн хувьд Бүгд найрамдах Солонгос улсад магистрын зэрэг хамгаалахаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахаар явсан. Суралцах хугацаандаа бусад хүмүүстэй адил цагийн ажил хийж Гэр бүлийн хуульд заасны дагуу гэр бүлээ тэжээн тэтгэж ирсэн. Сургууль завсарлахад нэхэмжлэгч Монгол улсад эхнэр, хүүхэд дээрээ эцэг хүний үүргийг хүлээж эхнэр, хүүхдээ хайрлаж ирсэн боловч эхнэр Г.У-ын хувьд гэр бүлийн маш хүнд дарамттай байдал үүсгэж байсан. Энэ байдал даамжирч нэхэмжлэгчийг жолоо барьж байхад багалзуурдах, цохих, алгадах зэрэг гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байсан. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөлгүй 2020.07.04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол мэдүүлсэн байдаг. Гомдол шалгагдаж байхад нэхэмжлэгч татгалзсан, харин хариуцагч энэ тухай ярихдаа хайр, халамж байхгүй, мөнгө төгрөг өгдөггүй, олон нийтийн сүлжээг хязгаарладаг гэдэг. Мөн нэхэмжлэгч нь Солонгос улсад суралцаж байгаа оюутнуудад зөвлөгөө өгдөгийг хардаж улмаар амиа хорлоно гэж удаа дарамт шахалт үзүүлж байсан учир цаашид хамтран амьдрах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн учир шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа. Хүүхдийн тэтгэлэг, асрамжийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зөвхөн гэрлэлт цуцлуулах тал дээр хатуу байр суурьтай оролцож байна гэв. 

            Хариуцагч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 онд нэхэмжлэгч бид хоёр хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулахаар шийдсэн. Тэрнээс өмнө нэхэмжлэгч надад хэлэхдээ би чамтай л гэрлэж байж Солонгос улс руу явна гэж хэлдэг байсан. Мөн намайг байнга дарамталдаг гэж тайлбар өгч байна. Энэ тухайд гэвэл огт тийм асуудал байдаггүй. Бид хоёрын дунд гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцаа байдаггүй. Харин хөндлөнгийн талаас буюу хадам талаас маш их дарамттай байдаг байсан. 2020.07.04-ний өдөр намайг Цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн би цагдаагаас өргөдлөө ав гэж нэг ч удаа гуйж байгаагүй.  Яагаад гэвэл би ямар нэгэн буруу зүйл, гэм учруулаагүй учир дахин над руу Цагдаагийн байгууллагаас залгаагүй гэв.

            Хариуцагч Г.У шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн гэрийнхэн хүүхдийг минь авч яваад юм авч өгнө гэсэн зүйл ярьсан. Манай хүүхэд төрсөн цагаас хойш миний асрамжид байсан. Нөхөр хамт байхаасаа байхгүй нь их байсан. Нэхэмжлэгчийг Монголд байхад бид тусдаа байх нь их байсан. Яагаад гэвэл хадам талаас их дарамттай байдаг учир би хүүхдээ дагуулаад өөрийн гэртээ харьдаг байсан юм. Манай хүүхэд одоо 1 нас 8 сартай, 2020.06.17-ны өдрөөс хойш аавтайгаа хамт байгаагүй. Нэг удаа эвлэрүүлэн зуучлал дээр таараад хүүхдийн эцэг болохоор уулзуулж өгч явуулсан. Тэгэхэд 4-5 цаг авч явахад манай хүүхдийн гэдэс нь өвдөж шингэн алдсан. Тэр үед би нэхэмжлэгчид хандан хүүхэд минь өвдчихсөн байна. Одоо хоёулаа яахав гэхэд намайг дарамталж байсан гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З  сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбарлахдаа: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар маргахгүй гэж хариу тайлбартаа тусгасан байдаг. Мөн хүүхдийг тэжээн тэтгэхэд эхнэр, нөхөр адил тэгш үүрэг хүлээх эрхтэй. Нэхэмжлэгч харийн оронд ар гэр, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэх гэж ажил хийсээр ирсэн. Мөн нэхэмжлэгч хүүхдэдээ хувцас, хэрэгцээт зүйлсийг авч өгөхөд хариуцагч энэ хувцас хэрэггүй, баримтыг нь авчирч үзүүл, комиссын хувцас байна гэсэн байр сууринаас ханддаг. Нэмж хэлэхэд талууд сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. Энд ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Нэхэмжлэгчийг гадаадад байхад хариуцагч хүүхдийг өөрийн асрамжид байлгасан гэж ярьдаг. Гэвч нэхэмжлэгч гадаадад байхдаа аль болох амьдралаа авч үлдэх гээд хичээгээд байхад хариуцагч амиа хорлоно гэж сүрдүүлэн олон удаагийн оролдлого хийж байсан. Энэ нөхцөл байдлаас болоод хэн нэгний амь нас эрсэдсэнээс гэрлэлт цуцлуулах нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болог шүүхийн шийдвэрт хүүхдийн аав нь мэдээж Монголдоо буцаж ирэхэд хүүхдийг аль болох чөлөөтэй уулзуулах талаар тусгаж өгөх нь зайлшгүй ач холбогдолтой байна. Хэдэн хоногийн өмнө хүүдийг эмээ, өвөө нь дагуулан хувцас авч өгөөд 3 цаг орчим авч явсны төлөө дарамталж авч явсан гэх зүйл их хэлж байгааг анхаарах нь зүйтэй байна. Тэтгэлгийн хувьд хуульд зааснаар холбогдох дансанд хийнэ. Харин хүүхэдтэй уулзуулах талаар хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх нэхэмжлэгч Б.Б гаргасан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Г.Уын хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэлээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Б, Г.У нар нь 2017 онд танилцсан, 2018.06.16-ны өдөр гэр бүл болсоныг 2018.08.24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 00000 дугаарт бүртгэгдсэнээр хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2019.02.06-ны өдөр хүү Б.Э төрсөн, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.08.05-ны өдрийн 000 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс талууд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн гэх үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон гэж үзэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Талуудын тайлбараас үзэхэд гэрлэгчдийн хооронд үл ойлголцол үүссэн, 2020 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд хүүхэд эхийн асрамжид байгаа, гэрлэлт цуцлахыг хэн алин зөвшөөрсөн, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар маргаангүй гэж дүгнэв.

Иймд Б.Б, Г.У  нарын гэрлэлтийг цуцалж,  хүү Э-г эх Г.У-ын асрамжид хэвээр үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Б-оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 73  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Г.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2019.02.06-ны өдөр төрсөн хүү Б.Э-г эх Г.У-ын  асрамжид үлдээсүгэй.  

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2019.02.06-ны өдөр төрсөн хүү Б.Э 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Б.Боос  гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

        5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын  улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ