| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00014/э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2017-03-03 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 13
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Б.Оюунцэцэг, шүүгдэгч Р.Ганбат түүний өмгөөлөгч Э.Энх-Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар саналтай ирүүлсэн эрүүгийн 201721010017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, Ховд аймгийн Цэцэг суманд 1978 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай Гонгорынх овогт Рагчаагийн Ганбат РД: /ДИ 78062911/
Шүүгдэгч Р.Ганбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Ганбат нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт Т.Мөнхбаатартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Р.Ганбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн:... Т.Мөнхбаатар бид хоёр баз хүмүүс юм. Манай эхнэр Гэрэлмаа Т.Мөнхбаатараас шинэ жилийн гацуур модоо авья гээд орохоор нь танай мод байхгүй гээд өгөөгүй байлаа.
Тэгэхээр нь би гэрт ороод модоо авах гэтэл танай мод манайд байхгүй гээд над
руу дайрахаар нь би өвдөглөөд дарсан. Түүнээс болоод хавирга нь гэмтсэн байсан. Би учруулсан хохиролоо сайн дураар төлж барагдуулж хохирогчтой эвлэрсэн учир надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг
Хохирогч Т.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтэд өгсөн 2016 оны 12 дугаар сард Р.Ганбатад зодуулсан нь үнэн. Р.Ганбат нь надад учруулсан хохиролыг бүрэн төлсөн.Ганбат бид хоёр сайн дураар эвлэрсэн тул надад гаргах гомдол санал байхгүй тул Р.Ганбатын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт
Шүүгдэгчийн Р.Ганбатын үйлдлийн улмаас Т.Мөнхбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн .... 1.Т.Мөнхбаатарын биед гэмтэл учирсан байна.
2.Т.Мөнхбаатарын биед мохоо зүйлийн үйлчлэлээр гэмтлийн гаралтай тархи доргилт баруун талын ҮI-р хавирганы зөрүүтэй хугарал, нүүрний баруун талд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
3.Т.Мөнхбаатарын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4.Т.Мөнхбаатарын биед учирсан дээрхи гэмтлүүд нь 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт гэрч Гэрэлмаагаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан тайлбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Р.Ганбатыг хохирогчийг хувийн сэдэлтээр зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Р.Ганбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Т.Мөнхбаатар нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.
Хохирогч Т.Мөнхбаатар нь цагдаагийн хэлтэст Ганбат нь надад учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Ганбатын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан хохиролоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248,283,286, 296, 297, 299, 418 дахь зүйлийн 248.1.2, 286.1, 296.1, 297.1.1, 297.1.4, 299.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гонгорынх овогт Рагчаагийн Ганбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Ганбатад холбогдох эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201721010017 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Р.Ганбатад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч Р.Ганбатаас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
5.Шүүгдэгч Р.Ганбатын РД: ДИ 78062911 дугаартай цахим үнэмлэхийг буцаан олгож шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин тэй болохыг дурьдсугай. 6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.