Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/51

 

 

 

 

 

 

 

    2024        01         08                                   2024/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч Я.Болортуяа,

шүүгдэгч Т.Н , түүний өмгөөлөгч Р.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 03235 2462 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Т.Н  нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хугацаанд “... гэх фейсбүүк хаягийг ашиглан хямдралтай барааны захиалга авна гэсэн утга бүхий хуурамч зар байршууж нэр бүхий 19 иргэнээс нийт 930,999 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н ийн өгсөн “2022 оны 5 дугаар сард “... ” гэх фэйсбүүк хаягаас хувцас зарна гэж хэлж хүмүүсээс мөнгө шилжүүлэн авсан. Нийт 19 хохирогчтой байгаа” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Э.М  ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд “... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байхаар нь тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж эмэгтэй хүний гутал 1 хос, цүнх 1 ширхэг хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Миний захиалсан гутал, цүнх 50 хувь хямдарсан гэхээр нь урьдчилгаа төлбөрийг төлөхөөр болоод 95,000 төгрөгийг тэр хүний над руу чатаар явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн эзэмшлийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг өнөөдөртөө хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлсний дараа миний фейсбүүкийг блок хийчихсэн. Миний хувьд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан тухайн үед нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 дахь тал/,

Э.М  ээс Хаан банкны ..  тоот данс руу 95,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 53 дахь тал/,

2. Хохирогч Ө.М-ийн “Би 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан цүнх, гутлын хос 50 хувь хямдарч 80,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн голомт банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт фейсбүүк нэр болон утасны дугаараа буюу “Ө.М ..” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн байсан. Миний хувьд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан тухайн үед нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би захиалсан бараа болон 80,000 төгрөгөө одоог хүртэл аваагүй байгаа. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 71 дэх тал/,

3. Хохирогч Б.Б-ын “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан цүнх, гутлын хос 50 хувь хямдарч 45,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт фейсбүүк нэр болон утасны дугаараа буюу “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Миний хувьд эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас шалтгаалан тухайн үед нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 97-98 дахь тал/,

Б.Б-аас Хаан банкны ..  тоот данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 99 дэх тал/,

4. Хохирогч Л.П ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 30,000 төгрөг болсон байсан учраас нагац эгч Д.О-т авч өгч явуулахаар тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн нагац эгч Д.О-ийн тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-114 дэх тал/,

Л.П ээс Хаан банкны ..  тоот данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 115 дахь тал/,

5. Хохирогч Б.А-ын “Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 36,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-142 дахь тал/,

Б.А-аас Хаан банкны ..  тоот данс руу 36,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 143 дахь тал/,

6. Хохирогч Т.Д-ийн “Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 45,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 45,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 дахь тал/,

Т.Д-ээс Хаан банкны ..  тоот данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 159 дэх тал/,

7. Хохирогч Н.М-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж 2 ширхэг гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан 2 ширхэг гутал 50 хувь хямдарч 70,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 70,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 173-174 дэх тал/,

Н.М-оос Хаан банкны ..  тоот данс руу 70,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 175 дахь тал/,

8. Хохирогч С.О-ийн “Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 45,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 45,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 189-190 дахь тал/,

С.О-ээс Хаан банкны ..  тоот данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 191 дэх тал/,

9. Хохирогч Б.О-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 30,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 30,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 205-206 дахь тал/,

Б.О-аас Хаан банкны ..  тоот данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 207 дахь тал/,

10. Хохирогч Б.Л-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 85,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 85,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 220 дахь тал/,

Б.Л-ээс Хаан банкны ..  тоот данс руу 85,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 221 дэх тал/,

11. Хохирогч З.Х-ын “Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 40,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 40,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 235-236 дахь тал/,

З.Х-аас Хаан банкны ..  тоот данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 237 дахь тал/,

12. Хохирогч Я.Ш-ын “Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 20,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу чатаар явуулсан банкны ..  тоот данс руу .. хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 20,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 1-2 дахь тал/,

13. Хохирогч У.Х-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарсан гэхээр нь төлбөрийг бүрэн төлөхөөр болоод 35,000 төгрөгийг тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн голомт банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 35,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо ... тоотод байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 15-16 дахь тал/,

У.Х-ээс Хаан банкны ..  тоот данс руу 35,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 23 дахь тал/,

14. Хохирогч М.О-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан цүнх, гутлын хос 50 хувь хямдарч 40,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 40,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 40 дэх тал/,

М.Одмаагаас Хаан банкны ..  тоот данс руу 40,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 41 дэх тал/,

15. Хохирогч Ц.Ш-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж эмэгтэй хүний богино түрийтэй гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарсан гэхээр нь би урьдчилгаа 39,999 төгрөгийг тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 39,999 төгрөгийг Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-57 дахь тал/,

Ц.Ш-ээс Хаан банкны ..  тоот данс руу 39,999 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 64 дэх тал/,

16. Хохирогч П.Г-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж эмэгтэй хүний хослол 3 ширхэгийг хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарсан гэхээр нь би урьдчилгаа 90,000 төгрөгийг тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн эгч болох А-ийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “271, 293, 297 ....” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээ 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 90,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо 17 дугаар гудамжны 32 тоотод байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 78-79 дэх тал/,

фейсбүүк чатаар харилцсан баримт /2хх-ийн 80-82 дахь тал/,

П.Г-ээс Хаан банкны ..  тоот данс руу 90,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 89 дэх тал/,

17. Хохирогч Б.О-ийн “Би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж гутал хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарсан гэхээр нь би урьдчилгаа 30,000 төгрөгийг тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны .... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “...” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг өнөөдөртөө хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлсний дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 30,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Нью таун хотхоны ... тоотод байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 106-107 дахь тал/,

18. Хохирогч Ч.Д-ийн “Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 45,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны ... тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “Эрдэнэт ..” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 45,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 130 дахь тал/,

Ч.Д-аас Хаан банкны ..  тоот данс руу 45,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 131 дэх тал/,

19. Хохирогч М.Т-ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк цахим орчинд ... ” гэх фейсбүүк хаягаас хямдралтай онлайн бараа, захиалга авч байна гэсэн постыг оруулсан байсан. Улмаар би тухайн фейсбүүк хаяг руу өөрийн хаягаас чат бичиж цүнх, гутлын хос хямдарсан байхаар нь захиалга өгөхөөр болсон. Тухайн миний захиалсан гутал 50 хувь хямдарч 45,000 төгрөг болсон байсан учраас тэр хүний над руу явуулсан хаан банкны ..  тоот данс руу өөрийн хаан банкны 5094657776 тоот данснаас гүйлгээний утга хэсэгт “99365274” гэж бичиж шилжүүлсэн. Тухайн хүн миний захиалсан барааг 7 хоногийн дотор хүргэлтээр хүргэж өгнө гэж хэлсэн боловч мөнгө шилжүүлснээс 2-3 хоногийн дараа миний фейсбүүк хаягийг блок хийчихсэн. Ингээд уг залилангийн шинжтэй гэмт үйлдлийг шалгуулахаар өнөөдөр цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 45,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 143 дахь тал/,

Гэрч Б.Х-ийн “Би хаан банкны ..  тоот дансыг эзэмшдэг. Уг дансыг яг хэзээ нээлгэж байснаа мэдэхгүй байна. Миний уг дансыг манай нөхөр болох Тунгалагтуяагийн Нямсүх ихэвчлэн ашигладаг. Нөхөр бид хоёрын хувьд бие биенийхээ интернет банкны нууц үгийг мэддэг байсан. Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдээ хардаг байсан учраас хаан банкны ..  тоот дансаар мөнгөн гүйлгээ хийдэггүй байсан. Би ойрын хэрэглээндээ хаан банкны ... тоот дансыг ашигладаг байсан. Би энэ гүйлгээнүүдийн талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр ... миний дансыг ашиглаж байсан учир эдгээр гүйлгээнүүдийн талаар тайлбар хэлнэ гэж бодож байна. “... ” гэх нэртэй фейсбүүк хаягийг би огт ашиглаж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 50-51 дэх тал/,

Б.Х гийн эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-23 дахь тал/,

Яллагдагч Т.Н ийн “Би 2021 оноос эхэлж Б.Х гэх эмэгтэйтэй танилцаад хамт амьдарч байсан. Би Б.Х-ийн данс болон интернет банкны кодыг мэддэг, ашигладаг байсан. Би 2022 оны 01 дүгээр сараас эхэлж Б.Х-ийн хаан банкны ..  дугаартай дансыг ашиглаж ... ” гэдэг нэртэй фейсбүүк хуудсыг би өөрөө нээж төрөл бүрийн хувцас зарна гэж зар оруулж зарын дагуу хүмүүс холбогдож хувцас авна гэхэд нь ..  гэсэн дансыг өгч мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Надад ямар нэгэн зарах хувцас байгаагүй. Би хувцас өгч зарж байгаагүй. Би хүмүүсээс залилж авсан мөнгөөрөө гадуур гарч архи уугаад дуусгачихдаг байсан. Би энэ залилах хэргээ 2022 оны 01 дүгээр сараас эхэлж үйлдсэн. Би өөрийгөө баригдахгүй байх талаас нь бодож хэрэв баригдах юм бол Х г үйлдсэн гэж хэлнэ гэж бодож дансыг нь ашигласан боловч бид хоёрын дундаас хүүхэд гарсан. Тэр үед би ухаараад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Б.Х  бол энэ хэрэгт оролцоогүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 165-166 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 168 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 169 дэх тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 176 дахь тал/,

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нэр бүхий 19 хохирогчид хохирол төлбөр төлсөн гэх дансны хуулга бүхий 29 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, яллах, өмгөөлөх талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Н  нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ... нэртэй фейсбүүк хаягийг ажиллуулж байсан, тус хаягт цүнх, хувцас, гуталны зураг оруулж, хамтад нь захиалбал үнэ 50 хувь хямдарна гэх агуулга бүхий хуурамч зар байршуулсан, зарын дагуу холбогдсон нэр бүхий 19 иргэнээс захиалгын төлбөр, захиалгын урьдчилгаа төлбөр гэж доод тал нь 20,000 төгрөг, дээд тал нь 95,000 төгрөгийг хамтран амьдрагч Б.Х гийн эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансаар шилжүүлэн авсан, дансаар мөнгө орж ирсэний дараа харьцсан фейсбүүк хаягийг блоклосон гэх үйл баримт тогтоогдлоо.    

Шүүгдэгч Т.Н  нь цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 930 999 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нэр бүхий 19 хохирогч, гэрч Б.Х , яллагдагч Т.Н  нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтаар нотлогджээ.

Т.Н ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Т.Н  өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч нарт бодит хохирол учирсан, уг үйлдэл, хохирол хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Н ийг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас нэр бүхий 19 хохирогчид нийт 930,999 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд Т.Н  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, шүүхийн шатанд хохирол нөхөн төлсөн байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Н  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Н эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулж өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Т.Н ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Н  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон харилцаа хандлага, анх удаа гэмт хэрэг холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээний дээш хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, шунахайн сэдэлтээр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Т.Н эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ийн энэ хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Н эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Т.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.  

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Н эд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Н эд авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ