Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

    2024        01         08                                   2024/ШЦТ/50

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч Э.Н , түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Х.М  , түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М  д холбогдох эрүүгийн 2306 00000 3774 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

           Холбогдсон хэргийн талаар:

Х.М   нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” караокед хохирогч Э.Н тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.М  ын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Э.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2023 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тухайн газарт бид нар хүн бүрийн 2 ширхэг пиво уусан. Мэдүүлэг өгөхөд найз бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Х.М   нь тухайн үед 2 найзыгаа дуудаж бид нарыг зодуулж, бид 3 тухайн караокеноос зодуулаад гарсан. Х.М   манай ширээнд ирж одоо тооцоогоо хийгээд зайл гэж хэлсэн. Үүнийгээ шүүх хуралд хэлэхгүй байна. Би нэг найзтайгаа гэмтлийн эмнэлэг явж, нөгөө найз маань шүүгдэгчтэй явж мэдүүлэг өгсөн. Би эгмээ хугалуулж гэмтлийн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар очсон. Тэнд эмнэлгийн анхны тусламж авч боолт хийлгээд явсан. Маргааш өглөө нь дахин эмнэлэгт очиход таны эгэм яс зөрүүтэй хугаралтай байна хагалгаанд орох шаардлагатай гэж надад хэлсэн. Хагалгаанд орох гэсэн боловч гэмтлийн эмнэлгийн хагалгааны цаг дууссан цаг нь болохоор тан руу утсаар залгаж хэлнэ гэж надад хэлсэн боловч өчигдөр л над руу гэмтлийн эмнэлгээс залгаж хагалгааны цаг гарч таны дараалал болсон байна гэж хэлсэн. Эгэм хагалгааг “Мөнгөн гүүр” гэмтлийн эмнэлэгт 4.000.000 төгрөгөөр хийдэг юм билээ, энэ талаар би Х.М  д хэлж байсан. Би Х.М  ыг гэртээ авчирч өөрийнхөө амьдралтай танилцуулсан. Би барилгын шаврын ажил эрхэлдэг, бригад ахалж ажилладаг. Би маргааш гэмтлийн эмнэлэгт хагалгааны өмнөх нарийн шинжилгээ өгч хагалгаанд орно. Хэрэгт баримтаар 997.133 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэмж ажлын гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Улсын яллагч дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Н ын “2023 оны 10 дугаар сарын 25-ны 01 цагийн үед ажлын найзууд болох Б , Н  бид 3 Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээл талд байрлалтай нийтийн караокед орсон. Тухайн караокед хүний 3 шил шар айраг уугаад дуулаад байж байсан. Тухайн нийтийн караокены ширээнүүд дүүрэн нэг ширээ гурван дуу дуулаад хоёр дахь ээлжээ нэлээн удаан хүлээж байтал Б  очиж номоо авна гээд зөөгч залуутай уулзахаар явсан. Б  зөөгч залуутай нэлээн юм ярьж байгаад хоорондоо заамдалцаж салаад дууны номоо аваад ирсэн. Удалгүй Б тэй маргалдаж байсан зөөгч залуу манай ширээн дээр хүрч ирээд одоо тооцоогоо хийгээд манайхаас зайл гэж хэлэхээр нь би учир зүйгээ олох гэж очиж уулзах гэж ширээнээсээ боссон. Ширээнээс босоод тухайн зөөгч дээр очих үед би гутлынхаа үдээсэндээ гишгэж хөл алдаж унахдаа тухайн зөөгчийн хацарт нь гараараа хүрсэн. Тэгсэн тухайн зөөгч намайг цохисон гэж ойлгоод миний хоолойноос татаж урагшаагаа унагасан. Хойноос миний нуруу хэсэг рүү өшиглөөд л байсан. Би цохиулж байгаад ухаан алдсан байна лээ. Нэг сэргэтэл миний зүүн талын гар даагдахгүй өвчин орсон байсан. Би өөрийгөө гэмтчихлээ гэдгийг мэдээд шууд босож түргэн дуудаарай гэж хэлээд сандал дээр суусан. Би тухайн үед санаандгүй байдлаар зөөгчийн хацарт гараараа хүрсэн, өөрөө хүний биед халдаж цохиогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13685 дугаартай “Э.Н ын биед зүүн эгэм ясны далд хугарал, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,

Яллагдагч Х.М  ын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 10 дугаар сарын 24-ний 23 цагийн үед манай караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 6 залуу орж ирээд ширээ авсан. Уг залуучуудаас 2 залуу нь түрүүлж явсан. Тухайн 4 залууг байж байхад 6 ширээ бүгд дүүрсэн байсан, хүмүүс ихтэй байсан. Шар цамцтай залуу нь над дээр ирээд манай ширээний дуу яагаад явахгүй байгаа юм, чамд мөнгийг нь өгөх юм уу гэхээр нь захиалсан дарааллаараа дуунууд явж байгаа гэж хэлтэл чи хүмүүсийн хойгуур манай дууг оруулаад байна гэж хэлж уурлаад буцаад ширээ рүүгээ явсан. Үйлчлүүлж байсан хүмүүс дарааллаараа караокений дууны жагсаалттай номыг авч дуугаа хийж байсан ба тухай 4 залуучууд караокений номыг өөр хүмүүст өгөхгүй байсан. Тэгэхээр нь би согтуу хүмүүст үйлчилж чадахгүй, манай караокеноос гарах тараар хэлэхэд Н  нь миний нүүрийг шууд алгадсан. Би Н ын энгэрээс нь барьж байгаад татаж унагааж, хажууд нь байсан нэг найзых нь нуруу хэсэг рүү гараа атгаж байгаад цохитол Н  босож ирэх гээд байхаар нь цээж, гэдэс хэсэг рүү нь нэг нэг удаа өшиглөсөн ... Н  босож ирээд шууд сандал дээр сууснаа нэг гараа өргөж дийлэхгүй байна гэсэн. Тухайн өдрөөс хойш Н тай гар утсаар холбогдож байгааг очиж уулзаж уучлалт гуйсан. Н  надаас 30 сая төгрөг нэхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,

Хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан хохирогч Э.Н ын мэдүүлэг /хх-ийн 6-7 дахь тал/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,

Хэрэгт Э.Н аас гаргаж өгсөн эрүүл мэндийн хохиролтой холбоотой и-баримтууд, Сонгинохайрхан ХҮТ-ийн төлбөрийн нэхэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Их бодь констракшн” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Х болон иргэн Э.Н  нарын хооронд байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, Э.Н ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 44-91 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Сонгинохайрхан ХҮТ-ийн төлбөрийн нэхэмжлэл, бэлэн мөнгөний орлогын баримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Омни капитал” ББСБ ХХК болон Э.Н  нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ” зэрэг 8 хуудас баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/,

Хохирогчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримттай давхацсан Э.Н ын гарган өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 44-47 дахь тал/, “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /хх-ийн 53-55 дахь тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Х.М   нь Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн социологи /гэр бүл/ тэнхимд суралцаж байгаа тухай тодорхойлолт 1 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч Х.М   нь 2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” караокед хохирогч Э.Н ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Н , яллагдагч Х.М   нарын мэдүүлэг, хүний эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М   нь нийтийн караокед ажиллаж байсан, Э.Н нь тус караокегоор үйлчлүүлж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, нэг талаас захиалсан дуу явахгүй удсан гэх, нөгөө талаас дууны номыг өгөхгүй байна гэх асуудлаас болж маргалдсан, улмаар Х.М  оос тухайн үйлчлүүлэгчээ гарахыг шаардсан, эхлээд Э.Н  нь Х.М  ын биед халдсан, Х.М   нь Э.Н ыг татаж унаган цээжин тус газарт өшиглөсөн, Э.Н ын зүүн эгэм яс хугарсан гэх үйл баримт тогтоогдлоо.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  Х.М   нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

            Хохирогч Э.Н  нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлгээр нотлогджээ.

            Х.М  ын Э.Н ыг татаж унаган цээжин тус газарт өшиглөсөн үйлдлийн улмаас Э.Н ын биед зүүн эгэм ясны далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэх хэргийн бодит байдал тогтоогдсон бөгөөд уг үйлдэл болон хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.М  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд үйлчилгээний байгууллагын ажилтны харилцаа хандлага, үйлчлүүлэгчдээ зохих ёсоор шаардлага тавиагүй байдал зэрэг нь нөлөөлжээ.    

             Хохирогч Э.Н аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн баримтуудаас хавтаст хэргийн 15, 44-47 дахь талд авагдсан эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ өгсөн, эм, гарын сойлт, эгэмний бэхэлгээ худалдан авсан гэх 775,000 төгрөгийг хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Харин шатахуун худалдан авсан, өрхийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр, барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны төлбөр, лизингээр тээврийн худалдан авсан зээлийн гэрээний төлбөр зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид энэ гэмт хэргийн улмаас хагалгаанд орох зардал, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.М   нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.М  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар оногдуулах санал гаргасан бол хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн байранд амьдардаг, хаягаа хэлж мэдэхгүй гэж хэлсэн тул зорчих эрх хязгаарлах ял тохирохгүй гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

            Х.М  д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.М   гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан, үйлдэлдээ дүгнэлт хийсэн байдал, анх удаа гэмт хэрэг холбогдсон, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй, оюутан, эцэг эх нь хөдөө орон нутагт амьдардаг, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, үл ялих зүйлээр шалтаглан үйлчлүүлэгчийн биед халдаж зодсон гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Х.М  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М   нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М   нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.М  д 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М   нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-оос 775,000 төгрөг гаргуулан хохирогч Э.Н-д олгосугай.

5. Хохирогч Э.Н  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Х.М  оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.М   нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.М  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ