Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 01

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Э.Тулгаа, шүүгдэгч Н.Аманжол, хохирогч М.Жанаргүл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.Аманжолд холбогдох эрүүгийн 201621010084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч:Монгол улсын иргэн,Ховд аймгийн Булган суманд 1988 оны 08 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй,  ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд менежер ажилтай Хыстаубай овогт Нэгдэлхааны Аманжол РД: /ПБ 88081471/

          Шүүгдэгч Н.Аманжол нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Аманжол нь 2016 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө иргэн М.Жанаргүлийн нүүрэн хэсэг газарт нь удаа дараа алгадаж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь: хохирогч М.Жанаргүлийн хэрэг бүртгэлтэд өгсөн....2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нөхөр болох Аманжол руу залгаад өөр хүнтэй явалддаг талаар хэлсэн.Аманжол уурлаад чамд хэн хэлэв хэлсэн хүнийг нь хэл гээд над руу дайрахаар нь би хэлсэн хүнийг нь хэлэхгүй байгаад байсан тэгээд намайг хажуунаас чичихээр нь би зугтах гэтэл орон дээр дарж байгаад миний нүүрэн тус газар луу цохиод байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Аманжолын шүүх хуралдаанд мэдүүлсэн ...:Би эхнэрээ зодож цохисон нь үнэн. Тухайн үед согтуу байсан. Архи ууснаас л ийм үйлдэл гаргасан байна гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас М.Жанаргүлийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн .... 1.М.Жанаргүлийн биед тархи доргилт, хамрын нуруунд 1х2 см зулгаралт, хоёр нүдний дээд, доод, зовхи, зүүн нүдний дотор салстад, эрүүний баруун хэсэгт 5х2 см цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.М.Жанаргүлийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.М.Жанаргүлийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 648 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Аманжол нь хохирогчийг хувийн сэдэлтээр зодож хөнгөн гэмтэл урчуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Н.Аманжолыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч М.Жанаргүл нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.

 Хохирогч шүүх хуралдаанд гомдолгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзнэ.Шүүгдэгч Н.Аманжолын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа,учруулсан хохиролоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  248,283,286, 296, 297, 298,299 дэх зүйлийн  248.1.2, 286.1, 296.1, 297.1.1, 297.1.4, 298.1, 299.3  дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

          1.Хыстаубай овогт Нэгдэлхааны Аманжолыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Аманжолд холбогдох эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1  дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201621010084 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Н.Аманжолд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Шүүгдэгч Н.Аманжолоос гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

5.Шүүгдэгч Н.Аманжолын РД: ПБ 88081471 дугаартай цахим үнэмлэхийг буцаан олгож шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.