Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1488

 

 

 

 

2023        11          30                             2023/ШЦТ/1488    

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул, 

улсын яллагч Т.М,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

            шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,  

            хохирогч Б.Мөмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Баатарсүрэнгийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А нарт холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ХХ сүлжээ дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл Х, эцэг эх, Х дүүгийн хамт ХХ дүүрэг ХХ дугаар хороо зүүн наран Х дүгээр гудамж ХХ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.А /РД: ХХ00000000/

 

         Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл Х, нөхрийн хамт ХХ аймаг ХХ сум Х дугаар баг цехийн 0-000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

         ХХ овогт Б.А/РД: ХХ00000000/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Г.А, Б.А нар нь 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 105 дугаар байрны 46 тоотод иргэн Б.М тэй хамт, гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар хохирогчийг согтуу байх үед нь гэрээс нь "Делл а й-7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, делл ай-5 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, самсунг эс- 21 ултра загварын гар утас 1 ширхэг, алтан нуухтай тархи манан хөөрөг 1 ширхэг, сиамси үүлдрийн муурын зулзага 1 ширхэг, бэлэн 10,000 төгрөг зэрэг эд зүйлсийг бүлэглэн, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж, хохирогчид 8.080.400 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн шүүгдэгч Б.Ань 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б маргалдаж, улмаар чулуугаар хохирогчийн хамар хэсэгт нь нэг удаа цохин, эрүүл мэндэд нь "тархи доргилт, хамар ясны хугарал, зулгарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:  “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьж мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:  “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа ярьж мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Б.М Гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, /01 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/

 

2022 оны 03 дугаар сарын 12-ны хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн үед А нь найзын хамт манай гэрт ирсэн бөгөөд бид гурав архи уугаад 02 цаг өнгөрөөгөөд би согтоод унтсан. Тэгээд өглөө нь 09 цагийн үед сэрэхэд манай гэрт байсан делл ай-7 маркийн зөөврийн компьютер, делл ай-5 маркийн зөөврийн компьютер, самсунг эс-21 ултра загварын гар утас, алтан нуухтай тархи манан хөөрөг, сиамси үүлдрийн 8 сартай муурын зулзага, бурхны урд байсан 10,000 төгрөг тус тус алга болсон байсан. Тэгээд би А руу залгаад манай гэрээс авсан эд зүйлсээ авчирч өг гэхэд өгнөө гэж хэлээд алга болсон..." гэсэн мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/

 

Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б31-23-712 дугаартай дүгнэлтээр хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг 8.080.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, /хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 121-122 дугаар хуудас/,

 

2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Б-ийн Гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, /01 дэх хавтаст хэргийн 165 дахь тал/

 

2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...А гэх охин над руу чамаас хамаг юм боллоо гээд чулуу авч дайраад байхаар нь би зугтаагаад явж байтал миний араас А гэх охин чулуу шидээд миний нуруу руу оносон юм. Тэгээд би одоо больё гээд А гэх охинд хэлсэн чинь за одоо больё гээд намайг утас, хувцсаа аваад яв гэсэн, тэгэхээр нь би байрнаас орж хувцсаа авах гэж байтал А намайг чи наанаа суу, гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь намайг нүүр рүү алгадахаар нь би А-г түлхээд байрнаас гараад автобусны буудал дээр очоод ээж рүү яриад ирээд авчих гэсэн чинь араас тэр А гэх охин намайг буцаагаад байр руу ор гэхээр нь би чадахгүй гэсэн чинь миний нүүр рүү чулуугаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 172 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8057 дугаартай: "...Д.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулгарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шарх сорвижиж эдгэнэ..." гэсэн дүгнэлт, /01 дэх хавтаст хэргийн 189-190 дэх  тал/

 

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Би араас нь яваад очсон чинь Баянхошууны эцсийн автобусны буудлын ойролцоо зогсож байхаар нь чулуу аваад шидсэн чинь нүүр хэсэгт нь цохисон. Бишрэлт гэх хүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулгарал гэсэн гэмтлийг би чулуу шидээд хамар хэсэгт нь цохиж учруулсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 193 дахь тал/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт:

  1. Шүүгдэгч Г.А

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 38 дэх тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/

 

2. Шүүгдэгч Б.А

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/

- ХХ аймаг ХХ сум Х дугаар багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 795 дугаартай “П.П нь  цехийн 0-000 тоотод эхнэр Б.Аг-ийн хамт оршин суудаг нь үнэн” гэх тодорхойлолт, /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/

- 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.А төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/

- 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нярай нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Г.А, Б.Анар нь 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 105 дугаар байрны 46 тоотод иргэн Б.Мтэй хамт, гэрт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар гэрээс нь гарч явахдаа хохирогчийг согтуу байх үед нь гэрээс нь "Делл ай-7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, делл ай-5 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, самсунг эс- 21 ултра загварын гар утас 1 ширхэг, алтан нуухтай тархи манан хөөрөг 1 ширхэг, сиамси үүлдрийн муурын зулзага 1 ширхэг, бэлэн 10,000 төгрөг зэрэг 8.080.400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь Б.Мхохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... намайг гэртээ ирэхэд А орцонд А гэх эмэгтэй найзын хамт хүлээж байсан. Бид 3 гэрт ороод архи уугаад 02 цагийн үед би согтоод тасраад унтсан байсан. Өглөө 09 цагийн орчим сэрэхээд манай гэрт байсан Dell I7 загварын нөтебүүк, Dell I5 загварын нөтебүүк, самсунг s21 ultra загварын гар утас, алтан нуухтай тархи манан хөөрөг, 8 сартай сиамси муурын зулзага, бурханы урд байсан 10.000 төгрөг зэрэг алга болсон байсан. Би орцны камер шүүхэд 02 цаг 57 минутанд А, А хоёр муур тэврээд нөтебүүкний цүнх үүрээд гарч байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавсатны 17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний "Дамно" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б31-23-712 дугаартай дүгнэлтээр хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг 8.080.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, /хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 121-122 дугаар хуудас/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Мөн шүүгдэгч Б.Ань дээрх “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө цаг хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бмаргалдаж, улмаар чулуугаар хохирогчийн хамар хэсэгт нь нэг удаа цохиж, зодож хохирогчийн эрүүл мэндэд нь "Тархи доргилт, хамар ясны хугарал, зулгарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Д.Бишрэлийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хх-ийн 1 дүгээр хавтасны 172 дугаар хуудас/, П.Бишрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч өгсөн Б.Агийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8057 дугаартай “...Д.Ббиед тархи доргилт, хамар ясны хугарал, зулгарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...”  гэсэн дүгнэлт, /01 дэх хавтаст хэргийн 189-190 дэх  тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.А, Б.А нарын “Бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Мөн шүүгдэгч Б.А-гийн “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирхол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөгийг засах зэргээр/ буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч Г.А, Г.А нар нь хохирогч нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.

 

   Хохирогч Б.М нь  энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 8.080.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ хохирлыг шүүгдэгч Г.А, Б.Анар нь бүрэн төлж барагдуулсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.Агаас гэсэн утгаар Б.М 51120926хх тоот данс руу 2.500.000 төгрөг,  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Б.Шихихутаг 50773404хх тоот данснаас хохирогч Б.М 51120926хх тоот данс руу 1.540.000 төгрөг А гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай дансны хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.М 51120926хх тоот данс руу 1.500.000 төгрөг  гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай баримтууд, хохирогч Б.М 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг, / 2 дугаар хх-ийн 118 дугаар тал/, хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Г.А, Б.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тэдгээрийн үйлдлийн  улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан ч хүсэж үйлдсэн учир шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч шүүгдэгч Б.А, Г.А нарыг “Хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.М нь 21 насанд хүрээгүй хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхэд уруу татсан, нөхцөл боломжоор хангасан болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч нарт зүйл бус авир, үйлдэл гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” гэх, мөн шүүгдэгч Б.Агийн хувьд  мөн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд харин харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Г.А, Б.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Агийн эрүүл мэндийн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад тогтоогдсон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэв.

            Шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 /нэг зуун жар/ цагаар дүйцүүлж,  нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг зохих шатны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ань 20 /хорь/ хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ХХ овогт Г.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бусадтай хамтран үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,          

            Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  240  /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аы цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 160 /нэг зуун жар/ цагаар дүйцүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, нийт эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ань 20 /хорь/ хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд оролцогч нар нь гаргасан гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ОЮУНТУНГАЛАГ