| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2017/00008/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-01-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 09
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл, улсын яллагч Э.Тулгаа, шүүгдэгч Б.Ариунцагаан, хохирогч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаар саналтай ирүүлсэн эрүүгийн 201721010007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харъяат, Ховд аймгийн Алтай суманд 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 /эхнэр 2 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай Данжин овогт Баярсайханы Ариунцагаан РД: /ПБ 86042319 /
Шүүгдэгч Б.Ариунцагаан нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ариунцагаан нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт Б.Гантулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хүзүүн тус газар нь цохиж Б.Гантулгын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Ариунцагааны шүүх хуралдаанд мэдүүлсэн:...Би тухайн өдөр машинтайгаа замын хөдөлгөөн оролцож байсан. Б.Гантулга нь тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй. Үүнээс болоод би Б.Гантулгыг хүзүүрүү нь цохисон нь үнэн.Надад зодуулснаас болж гарсан хохиролыг бүрэн төлж өгсөн гэх мэдүүлэг
Хохирогч Б.Гантулгын шүүх хуралдаан мэдүүлсэн:....Би хичээлээсээ тараад гэрлүүгээ явж байтал Б.Ариунцагаан ах машинтайгаа ирээд миний хажууд зогсоод зам тавьж өгсөнгүй гээд миний хүзүүнд цохисон. Тухайн үед миний толгой өвдөөд тархи доргисон байсан.
Би Ховд аймаг явж эмчид үзүүлээд одоо зүгээр болсон. Надад Б.Ариунцагаан ах эмчилгээний зардал болон бусад хохиролыг бүрэн төлж барагдуулсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдолгүй гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Б.Гантулгын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн .... 1.Б.Гантулгын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.Б.Гантулгын биед үүсэн гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр мөргөлдөх, унах, цохигдох зэрэгт үүсэх боломжтой.
3.Б.Гантулгын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ариунцагааныг хохирогчийг хувийн сэдэлтээр зодож хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Б.Ариунцагааныг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Гантулга нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.
Хохирогч шүүх хуралдаанд гомдолгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ариунцагааны үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан хохиролоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248,283,286, 296, 297, 298,299 дэх зүйлийн 248.1.2, 286.1, 296.1, 297.1.1, 297.1.4, 298.1, 299.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Данжин овогт Баярсайханы Ариунцагааныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ариунцагаанд холбогдох эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201721010007 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Б.Ариунцагаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч Б.Ариунцагаанаас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
5.Шүүгдэгч Б.Ариунцагааны РД: ПА86042319 дугаартай цахим үнэмлэхийг буцаан олгож шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.