Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 16

 

         Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, улсын яллагч Э.Тулгаа, шүүгдэгч Д.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын саналтай ирүүлсэн эрүүгийн 201721010019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол улсын харъяат, Ховд аймгийн Цэцэг суманд 1984 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 3 /аав, ээжийн хамт / Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл ухаан бүрэн хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Даваагийн Түмэнбаяр /Түмэнбавгас/ РД: /ПМ84031411/

          Шүүгдэгч Д.Түмэнбаяр нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Түмэнбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт Д.Лхагважавыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл  учруулсан болох нь:

Шүүгдэгч Д.Түмэнбаярын шүүх хуралдаанд мэдүүлсэн:..Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байтал шөнө 00:00 цагийн үед Д.Лхагважав, Д.Батсайхан хоёр мотоциклтой манайд халамцуу ирээд надаас архи нэхэхэд 1 шил 0.5 гр ерөөл архи гарган гурвуулаа хувааж уусан тэгж байтал Лхагважав гараад явсан. Д.Лхагважавыг чи пизда хаашаа алга болчихов гэхэд Д.Лхагважав намайг пизда гэдэг юу вэ гээд Д.Батсайханы цай ууж байсан аягийг нь аваад надруу шидэхэд миний духанд цохиж шалбарсан. Би нүүрнээсээ цус гарч байгааг харчихаад Д.Лхагважавыг зодсон. Надад зодуулснаас болж гарсан хохирол 300000 төгрөгийг бүрэн төлж өгсөн  гэх мэдүүлэг

Хохирогч Д.Лхагважавын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн:..Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Түмэннасангийн гэрт сумын алдарт уяач болох гэж байна гээд Д.Батсайхан бид хоёр өргөмжлөлөө аваад очсон. Тэднийд байж байгаад тэднийхээс буцаж гараад Д.Батсайхан бид хоёр Д.Түмэнбавгасынд 21:00 цагийн үед орсон тэгээд ороод сууж байтал Д.Түмэнбавгас намайг чи их том болжээ чи тэгэх болоогүй шүү гээд аягаар толгой руу цохисон. Тэгээд би гэрээс гараад миний араас гарч ирээд шууд татаж унагаагаад нүүр нүдгүй өшиглөсөн. Тэгэхээр би зугтааж яваад хээр хоноод Хайсдалайгаар сумын төвд хүргүүлж ирсэн гэх мэдүүлэг

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаартай Д.Лхагважавын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

1.Д.Лхаважавын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Д.Лхагважавын биед үүсэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх, унахад үүсэн байх боломжтой.

3.Д.Лхагважавын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

Шүүгдэгч, хохирогч нарын ....Бид хоёр хоорондын хувийн харьцааны асуудлаас болж маргасны улмаас Лхагважавын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан.Одоо бид хоорондоо эвлэрч ямар нэгэн маргаан гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болсон тул Д.Түмэнбаярт холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэх хүсэлт зэргээр шүүгдэгч Д.Түмэнбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Д.Лхагважав нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол саналгүй болохоо хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.

 Хохирогч шүүх хуралдаанд гомдолгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан цаашид нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  248, 283, 286, 296, 297, ,299, 418 дахь зүйлийн  248.1.2, 286.1, 296.1, 297.1.1, 297.1.4, 299.3, 418.5,   дэх хэсэгт заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

          1.Боржигон овогт Даваагийн Түмэнбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Түмэнбаярт холбогдох эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201721010019 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             3.Д.Түмэнбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

             4.Шүүгдэгч Д.Түмэнбаяраас гаргуулах хохирол төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.

             5.Шүүгдэгч Д.Түмэнбаярын РД: ПМ84031411 дугаартай цахим үнэмлэхийг буцаан олгож шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

             6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.