Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 418

 

 

 

                                                                                   

                                  Ч.Б, М.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, О.Сайнгэрэл,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Баярням,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1  дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, О.Сайнгэрэл, шүүгдэгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Б, М.Мнарт холбогдох эрүүгийн 1902007200308 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. , 1990 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дурман ХХК-д туслах ажилтан, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суух,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /;

 

  1. , 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй, МИАТ ХХК-д мэдээлэл лавлагааны ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Ч.Б нь М.Мтой бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0,3 грамм жинтэй шавар мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Моос авч биедээ хадгалсан,

М.М нь Ч.Бтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,9 кг жинтэй өвс мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, Ч.Бт өгч түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Нийслэлийн прокурорын газраас:

Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газраас Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт, М.Мд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар хадгалсан, М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б, М.Мнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар Ч.Б, М.Мнарын тус бүр цагдан хоригдсон 15 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн спорт цүнх нэг ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан вритва нэг ширхэг, 63 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уут бүхий 86,3 грамм ургамал, 64 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уут бүхий 514,5 грамм ургамал, 60 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут бүхий 1338,3 грамм ургамал, Ч.Бын биед үзлэг хийх явцад хураагдсан 66 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хам 0,3 грамм шавар гэх мансууруулах бодис зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Ч.Бын Самсунг галакси нөт-3 маркийн гар утсыг өөрт нь буцаан олгох, нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, АЕ7278888 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, АG 9010317 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэртүүдийг Монгол банкинд хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас
гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Б, М.Мөнх-
Оргил нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би гэнэн томоогүй, сониуч зангаар анх удаа сонирхон хэрэглэж үзсэн нь энэ гэмт хэрэгт холбогдоход хүрч яллагдсан. Хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй, бусдад хохирол байхгүй, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү. Учир нь, би аавтайгаа хамт хоёулаа амьдардаг. Аав маань 70% хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж, группд хэвтрийн байдаг. Би ажил хийж, аавыгаа асардаг ганц асран хамгаалагч. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Р.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх нь Ц.Батбаярт ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон байдал нь тохиолдлын байдлаар хэрэгт оролцсон түүнд ямар ч санаа зорилго байгаагүй зэрэг хөнгөрүүлж үзэх хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй ял оноолоо гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Ц.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа өөрт холбогдох хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлж гэм буруугийн талаар маргадаггүй. Мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлж холбогдсон үйлдэлдээ дүгнэлт өгч, чин санаанаасаа гэмшиж байгаагаа дахин дахин илэрхийлж байгаа. Ц.Батбаяр нь урьд өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, арван жилийн сургуулиа үлгэр жишээ сурагчаар төгсөж, улмаар дээд сургууль төгсөж гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй. МИАТ ХХК-д мэдээлэл лавлагааны ажилтнаар ажиллаж байсан. Ц.Батбаяр нь ам бүл 2, эцэгийн хамт амьдардаг. Аав Чинзориг нь өвчтэй түүнийг  халамжилж харж ханддаг ганц хүү нь юм. Ц.Батбаяр нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Тухайн өдөр найзтайгаа уулзах гэж  гэрт нь очоод энэ хэрэгт холбогдсоныг анхаарч үзнэ үү. Тэрнээс Ц.Батбаяр нь мансууруулах бодис олж авъя, хэрэглэнэ гэсэн ямар ч  санаа зорилго байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж, цаашид энэ төрлийн болоод ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлж байгаа. Манай хуулийн зорилго нь хүнийг хатуу чангаар шийтгэж, олноос тусгаарлахдаа биш тухайн хүний гэмшиж байгаа байдал, хувийн байдал, хэрэгт оролцсон байдал зэргийг харгалзан ялын бодлогыг зөв оновчтой оногдуулах нь тухайн хүний цаашдын амьдрал хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үздэг.

Иймд Ц.Батбаярын дээрх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг анхааран үзэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдийг журамлан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч О.Сайнгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Батбаярт холбогдох хэрэг нь хөнгөн төрлийн хэрэгт хамаарч байгаа бөгөөд түүний хувьд хуульд заасан болон бусад үндэслэлээр хорихоос бусад төрлийн хөнгөн ялыг оногдуулах боломжтой. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд ял шийтгэлийн бодлогын хувьд өмнөх хуулиудаас илүү зөөлрүүлэх уян хатан болгох ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэх бодлого баримталсан. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг гэр бүл хамт олны дунд нийгэмшүүлэх энэрэнгүй ёсны зарчмыг шингээж хорихоос өөр сонгох олон төрлийн ял шийтгэлийн хэлбэрүүдтэй зохицуулалт хийж шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй анх удаа шүүхээр орж байгаа хүмүүст хорих ял оногдуулах явдлаас аль болох зайлсхийж хорих ялыг дангаар бус харин тэнсэх, албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан хэрэглэж оногдуулах байдлаар эрс шинэчлэл хийсэн хуулийг баталсан. Одоогийн хэрэгжүүлж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам зарчмыг хуульчлан тогтоосон байх бөгөөд энэ бүлэгт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын бодлогыг үндэслэн урьд өмнөх эрүүгийн хуулинд байгаагүй цоо шинэ заалтууд болох 6.7 дугаар зүйл 1.2, болон 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хууль тогтоогч нар оруулж өгсөн хэдий ч шүүхийн практикт янз бүрээр хэрэгжүүлж байгаа нь ялтны эрх зүйн байдалд нөлөөлж байна.

Учир нь, энэ төрлийн гэмт хэрэг хор уршиг үр дагавартай ч хуульд заасан зарчмын дагуу бусад төрлийн хэргээс ялгаварлан гадуурхах боломжгүй зүйл анги болно.

Ч.Бын хувьд нотлох баримтуудын хувьд болон үйл баримтуудаа мөрдөн шалгах ажиллагааны нэгдүгээр хугацаанд, шүүхийн шатанд аль алинд нь хүлээн зөвшөөрсөн. Энэ нь гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлж саад учруулаагүй өөрийн зан төлвийг нотолсон баримт болж байгаа.  Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, үйлдсэн хэргийнхээ хор холбогдлыг ойлгон буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч улмаар хууль биелүүлэх гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болохоо харуулсан өөрийн санаачлагаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйгээр тус дэмжлэг үзүүлж гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ярьж тодруулахад идэвхтэй оролцсон.  Хэн нэгэнд хохирол учруулаагүй бөгөөд айлд компьютер тоглохоор ирсэн байсан. Ч.Б өмнө нь ямар ч гэмт хэрэгт түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт огт шалгагдаж байгаагүй, захиргааны зөрчил ч гаргаж байгаагүй хувийн байдалтай тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.   

Түүний аав н.Чинзориг нь зүрхний хүнд өвчтэй гэртээ хоёулаа байдаг зэргийг дурдаж ял хөнгөрүүлэх боломжтой байна. Иймд Ч.Бт оногдуулсан хорих ялыг бусад төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа өмгөөлөгчгүйгээр хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн билээ. Өвс, мансууруулах ургамлыг нийгэм болоод хүнд учруулах хор хохирлыг чин сэтгэлээсээ ухаарч ойлгож гэмшлээ. Мөн гэр бүлийнхээ өмнө санхүүгийн хариуцлага хүлээсэн хүний хувьд өр зээлтэй ар гэрт минь хүндээр нөлөөлж байхын зэрэгцээ ар гэрийн байдал, ээж маань саяхан хөлний хагалгаанд орж хэвтэрт байгаа, аав маань хөдөлмөрийн чадвар алдалт 60%-тай группт байдаг, дүү цалингийн зээлтэй, эхнэр минь нялх нярай биетэй амьдралаа эхлүүлж байгаа зэргийг харгалзан үзэж ялыг нэг удаа хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхээс М.Мд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Хэдийгээр 1,9 кг байгаа хэдий ч хэргийн газар үзлэг хийсэн фото зургаас харахад бүгд давхар савалгаатай, гялгар уутны хамт жинлэгдсэн байсан хэмжээг нь харгалзаж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байна. О.Сайнгэрэл өмгөөлөгчийн ярьснаар граммын асуудлыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Мөн энэхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь ямар төрлийн бодис вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үүнийг онцгой анхаараасай гэж хүсэж байна. Мөн М.Мын ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл зэрэг нь юу байсан зэргийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв шүүх тухайн бодисын грамм эргэлзээтэй байна гэж үзвэл тухайн бодисын цэвэр жинг тогтоолгох боломжтой юм. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Мын Б.Баярням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйлгүй. М.Мыг цагдан хоригдож байх хугацаанд эхнэр нь төрж охинтой болсон. Иймээс давж заалдах шатны шүүхэд охины төрсний гэрчилгээний хуулбарыг гарган өгч байна. Энэ нь ганц М.Мын эрхийн асуудал биш, цаашлаад хүүхдийн эрхийн асуудал байгаа учир үүнийг харгалзаж үзнэ үү. ...” гэв.  

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...М.М, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс М.М, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ ихтэй, олон нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарч байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээд хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл тэнсэж албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Ч.Б нь М.Мтой бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0,3 грамм жинтэй шавар мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Моос авч биедээ хадгалсан,

М.М нь Ч.Бтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,9 кг жинтэй өвс мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, Ч.Бт шавар гэх сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн болох нь:

 

            М.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...миний машины запас дугуйг гуйгаад 2 дугуй хагарчихлаа гээд би зөвшөөрөөд дугуйгаа өгтөл надад барьцаанд нь түгжээтэй хар өнгийн спорт цүнхтэй эд зүйл өгсөн. ...Гэртээ хариад нөгөө цүнхтэй юмыг гэртээ оруулчихаад хэд хоногийн дараа өмхий үнэртээд байхаар нь нээж үзтэл "өвс" байсан. Сүүлдээ өмхий үнэртээд байхаар нь би цүнхнээс нь гаргаж хатаасан. Тэр үедээ "өвс" гэдгийг нь мэдээд сонирхоод хэрэглэж үзсэн. Тэгээд би интернэтээс өвсний талаар нилээн их судалсан. Тэгэхэд "шавар" гэх зүйлийн талаар гарч ирсэн ба би бичлэгийг нь үзэж байгаад уг "өвс" гэх бодисноос "шавар" хийж гаргаж авсан. Би гэртээ байсан хүрэн өнгийн шилэн аяганд газаар ууршуулж шахаж байгаад шавар гаргаж авсан. Яг өдрийг нь санахгүй байна, баригдахаас 2 хоногийн өмнө манай найз Батбаяр манай гэрт ирэхээр нь би энэ тухай хэлээд Батбаяр бид 2 манай гэрт хэрэглэж үзсэн. ...2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Батбаяр манай гэрт дахиж ирээд бид хоёр нөгөө шавар, өвснөөс дахиад хэрэглэж байгаад баригдсан. ...” /хх 116-117/,

 

Ч.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би хэрэг гарахаас өмнө 2-3 хоногийн өмнө өөрийн найз Мөнх-Оргилын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Американ дэнж хотхоны 44/1 дүгээр байрны 31 тоот гэрт найзтайгаа уулзах зорилгоор очсон. Тэгээд тэр өдөр гэрт нь орсон чинь ширээн дээр нь "шавар" мэт зүйл ил байхаар нь би энэ юу юм гэж асуугаад үнэртэж үзтэл Мөнх-Оргил "шавар" гээд "өвс"-ний төрлийн бодис байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод тэр "шавар" гэх бодисноос нь анх удаа хэрэглэж үзсэн. Би хэрэглэх аргыг нь Мөнх-Оргилоор заалгуулаад мөнгөлөг цаасан дээр шатааж утааг нь сорсон. ...2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө ажлаа тараад Мөнх-Оргилын гэрт дахин очиж "Дота" гэх тоглоом тоглоод сууж байтал хаалга тогшсон. Тэгээд Мөнх-Оргилын найз охин хаалга онгойлготол энгийн хувцастай цагдаа нар ороод ирсэн. Тэгэхээр нь би сандарсандаа ширээн дээр байсан 10, 20 төгрөгийн хуйлсан байсан дэвсгэртүүдийг аваад халаасандаа хийчихсэн юм. Би гар утасныхаа ар талд наасан "шавар" гэх бодисноос хэрэглэх гэж байсан боловч мартсан байсан. ...” /хх 121/ гэх мэдүүлгүүд,

 

Мөнх-Оргилын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Американ дэнж хотхоны 44/1 дүгээр байрны 31 тоотод байрлах гэрт нь хийсэн хэргийн газрын үзлэгээр “...хүрэн өнгийн шилэн аяга, бритва нэг ширхэг, АЕ7278888 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, АG9010317 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, цагаан өнгийн гялгар уут бүхий 86,3 грамм ургамал, цэнхэр өнгийн гялгар уут бүхий 514,5 грамм ургамал, хар өнгийн гялгар уут бүхий 1338,3 грамм ургамал...” зэргийг хураан авсан талаарх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-14, 37/,

 

“...хуйлсан АЕ7278888 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хуйлсан АG9010317 серийн дугаартай Монгол Улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 60 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан вритва, 63 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 64 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 66 гэж дугаарласан шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 5525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 49-53/,

 

 Ч.Б, М.Мнарын шээсэнд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 5516, 5518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42, 45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Ч.Бын хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан, ...” гэсэн шинжийг, шүүгдэгч М.Мын хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Ч.Бт өгсөн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан, бусдад өгсөн...” гэсэн шинжийг тус тус агуулсан байх ба анхан шатны шүүхийн тэдний үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан хэмжээгээр М.Мд ял оногдуулсан атлаа түүний “...хориглосон сэтгэцэд нөлөөт шавар гэх бодисыг Ч.Бт өгсөн...” үйлдлийг бэлтгэсэн гэж гэм буруутайд тооцсон байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-аас шүүгдэгч Ч.Бт 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Мд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд нийцсэн байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалтуудыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд Ч.Б, М.Мнарын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн хор аюул, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт Ч.Б, М.Мнарт оногдуулсан ял шийтгэл тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.  

 

Иймд шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, О.Сайнгэрэл, шүүгдэгч М.М нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэснийг “...М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, О.Сайнгэрэл, шүүгдэгч М.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ

 

                                             ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ