Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1

 

 

 

 

 

 

2023        12          21                                   2024/ШЦТ/1

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч С.Аюушжав нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

иргэдийн төлөөлөгч С.Наранчимэг,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 2288 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар гудамж 00 тоотод оршин суух хаягтай,

урьд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 506 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Т.Б /регистрийн дугаар: ХХ00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар байрны орчим амь хохирогч Д.Б гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож амь насыг нь хохироосон буюу  "Хүнийг алах" гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “...Би энэ хэрэгт буруугүй. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т, Мандаа бид гурав хамт архи уусан. Т Ттэй хамт 2022 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Нарантуул захын хойд талын автобусны буудлын хажууд байрлах “гурван бүдүүн” нэртэй дэлгүүрээс 1 шил архи авч сүүдэрт уугаад сууж байтал хоёр цагдаагийн ажилтан ирж бид хоёрыг “эндээс яв энэ хогийн цэгээс цогцос олдсон” талаар хэлэхэд бид 2 тэр газраас холдож явсан. Т цүнхнээсээ архи гаргаж ирээд бид 2 тэр өдрөөс хойш буюу 07 сарын 02-оос хойш архи уугаад л явж байсан. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Т, Мандаа  хоёртой Нарантуул захын ойролцоо орон сууцны байрны хажууд бид 3 архи уусан юм. Архи ууж байх явцад Т Т намайг өөрөө эхэлж өдөж, хоргоож надад зодуулсан. Намайг Д.Б алсан хэрэгт гүтгэж байна, би энэ хүнийг танихгүй.  Тухайн өдөр Т Ттэй зодолдсоны дараа би өөр газар очиж өдөржингөө унтсан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр энгийн хувцастай 2 цагдаагийн ажилтан намайг хүн амины хэрэгт холбогдуулан цагдаагийн хэлтэс рүү авч явж намайг бороохойдоход би шөнө сэрсэн. Одоо бодоход би ухаан алдсан юм шиг байна лээ. Би гэмт хэрэг үйлдээгүй, надад хэрэг тохож байна...тухайн өдөр би Ягаан өнгийн женсэн өмд, малгайтай хар цамц, хагас түрийтэй хар гутал, футболк, ногоон шуудай үүрээд явж байсан ...надаас өөр А Б гэдэг хочтой хүн Нарантуул захын мангасын ам тэр хавиар байхгүй, энэ хочийг надад 17-18 жилийн өмнө өгсөн, ... би архи уухаараа тасарч унахгүй, унтахгүй, ямар нэгэн үйлдэл хийгээд л яваад байдаг, ... би байнга архи уудаг, ... ” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:б

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /01 дэх хавтаст хэргийн 06 дахь тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 07 дахь тал/

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн “...уг ХХ дугаар байрны хашаан дотор асфальт засмал зам байх ба хашааны зүүн буланд хар өнгийн хогийн сав байна. Түүний дэргэд хар өнгийн үстэй, шороогоор бохирлогдсон хар өнгийн гадуур хүрэмтэй, саарал өнгийн өмдтэй, ногоон хар өнгийн оймстой, доош харж хэвтсэн нас тогтсон эрэгтэй хүний цогцос байв. Цогцос нь шар өнгийн жирвээ сахалтай, нүүр толгой орчим зулгаралтуудтай байв. Цогцсын зүүн мөрний ойролцоо Reebok бичиглэлтэй өрөөсөн пүүз байв. Цогцос гуталгүй байсан. Цогцсын хамраас шингэн зүйл гарсан. Цогцсонд хүрэхэд бүлээн... ” гэх тэмдэглэл, /01 дэх хавтаст хэргийн 08-19 дэх тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Цогцост үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /01 дэх хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...амь хохирогч Бтөрсөн дүү нь байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цагийг нь санахгүй байна. Төрсөн эгч Д.О над руу утсаар залгаад Д.Б ахыг нас барсан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ярьж байна гэж хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хамгийн сүүлд цалингийн урьдчилгаа гэж 100,000 төгрөг авсан байсан... архи уугаад явахаараа хэд хоног архи уучхаад гэртээ орж ирдэггүй юмаа гэхэд ядаж манайд ороод ирдэг...надтай уулзах үедээ нүүрэндээ болон толгойдоо ямар нэгэн гэмтэл шархгүй царай зүс нь сайхан болчихсон байсан...талийгаач архи уусан үедээ хөл рүүгээ орчихдог хөл нь гуйваад явж чадахгүй болчихдог, хүнтэй адилхан их ууж чадахгүй жаахан уугаад согтчихдог хүн байсан... архи уусан үедээ агсам согтуу тавих гэсэн ойлголт байхгүй...уусан үедээ явж чадах тэнхэлгүй болчихдог..." гэсэн мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрч Б.Хатанбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ дугаар байрны хойд талын хойшоо харсан нэг давхарт байрлах "Хайрхан" нэртэй супер маркетыг ажлуулдаг юм. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дэлгүүрт сууж байхад гадаа хүмүүс “аллаа болиоч ээ” гээд чанга чанга дуугараад нэгнийгээ шаардаад байсан, ... Тэгэхээр нь би аргaa бараад дэлгүүрээс гараад очсон чинь дэлгүүрээс ертөнцийн зүгээр зүүн талд хар саравчтай малгайтай, юүдэнтэй малгайтай залуу нь хар өнгийн хүрэмтэй залууг зодож байсан. Би очоод зодож байсан залууг салгаад холдуулсан, зодуулж байсан ах ертөнцийн зүгээр баруун тийшээ чиглээд яваад өгсөн. Дэлгүүрт хүн юм авах гээд ирчихээр нь буцаад дэлгүүр лүү яваад орсон ... Түүнээс хойш багцаагаар 20 гаруй минутын дараа дэлгүүрт байж байхад манай дүү Хүрэлбаатар хүрч ирээд аймаар зодоон болоод байна гэхээр нь яваад очсон чинь хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр лүү гараараа цохиод байсан. Цохиулсан ах газар унахад нүүр болон толгой руу нь хөлөөрөө дэвссэн. Миний харснаар 3 удаа толгой руу нь дэвссэн. Халзан толгойтой ах, зодуулдаг нас барсан ахыг мөнгө нуулаа, хогийн зан гаргалаа гээд байсан. Тэрнээс хойш яг юу юу яриад байсан гэдгийг нь тодорхой дэлгэрэнгүй мэдэхгүй байна ... талийгаач залуу нь “Б ахаа болиоч ээ, болъё болъё” гээд байсан ... Тухайн залуучууд ер нь нэлээн согтсон байсан дараа нас бардаг залуу хариу үйлдэл гаргаагүй болиоч ээ болиоч ээ гээд байсан өөр үйлдэл хийгээгүй, дүүгийн ярьснаар бол зодсон хүн нь бол нэг залуу юм байна лээ..." гэсэн мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрч БХ мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...хар өнгийн малгайтай цамцтай эрэгтэй, хар өнгийн хүрэмтэй эрэгтэйг нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлээд байсан... Зодуулсан эрэгтэй нь 2-3 удаа таталт өгсөн удалгүй цагдаа ирээд яаралтай түргэн тусламж дуудсан. Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд удалгүй явчихсан. Тэгтэл хоёр цагдаа зодуулсан ахын хувцсыг өмсгөчхөөд нөгөө ахыг суулгаж байсан, удалгүй нөгөө зодуулсан ах дахин таталт өгөөд байсныг би босох гэж байгаа юм байна гэж бодоод ажилтай байсан учир Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Улаанхуаран явчихсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-51-53 тал/,

 

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрч Х.Эмөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ дугаар байрны 03 тоотод оршин суудаг байсан бөгөөд одоогоор уг газартаа амьдрахгүй өөр газарт оршин сууж байна. 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай цонхны доор тэнэмэл маягаар амьдардаг бололтой 3-4 хүн эхэндээ чанга чанга яриад юм яриад сууж байсан. Вояажийн нэртэй цэвэр усны саванд архи хийчихсэн архи ууж байсан сүүлдээ согтсон бололтой багцаагаар 45-50 орчим насны талийгаач болдог ахыг халзан гэмээр духтай бор царайтай барзгар нүүртэй хүн зодоод эхэлсэн. Зодуулсан ахын нүүрний хамар хэсэг нь шалбарчихсан, цус болчихсон байдалтай байсан. Эхэндээ манай нөхөр “битгий энд зодоон хийгээд бай, яв” гэсэн чинь тэд нарын нэг нь өөдөөс нь эсэргүүцлийн зүйл хэлсэн, юу ярьсан гэдгийг нь санахгүй байна. Би бол яг сонсож чадаагүй. Одоогоос жилийн өмнөх үйл явц учраас сайн санахгүй байна. Нөгөө ахыг зодоод цустай нь хольчихсон. Талийгаачийг газар унагачихсан байхад нүүр лүү нь хөлөөрөө дэвсээд, хоолойг нь боогоод байсан. Би эхэндээ талийгаачийн бөөнөөрөө тойрчихсон байсан болохоор бөөнөөрөө зодсон гэж ойлгосон байх. Тэрнээс яг нийлээд зодож байхыг нь бол хараагүй ээ. Ямар ч байсан миний харсан бол халзан гэмээр духтай, барзгар царайтай ах зодоод байсан. Тэд нараас намхан биетэй нь талийгаачийн гаднах хувцсыг нь тайлаад байсан. Тэр хүний зүс царай болон өмсөж байсан хувцас хунарыг нь санахгүй байна. Бүгдээрээ бараан хувцастай байсан. Зодуулсан ах бараан өнгийн хувцастай, 170 орчим өндөртэй, 40 орчим насны ах байсан. Тэгээд манай нөхөр Хатанбаатар цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Талийгаачийг зодсон ахаас гадна хажууд нь нэг хүн байсан. Цагдаа нар ирээд зодсон гэх хүнтэй уулзаад байх шиг байсан, дараа нь удалгүй 103-ын эмч ирээд зодуулсан гэх ахыг үзээд яваад байсан. Ирсэн гэх эмч нь эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг нь мэдэхгүй байна... зодсон гэх залуу болон хамт явж байсан залуу 2 байрны баруун талын зам дээр юм яриад цаг гаруй болсон, зодуулсан гэх залуу хогийн функерын хажууд хэвтээд байсан, сүүлд хэн дуудлага өгснийг мэдэхгүй байна, цагдаа түргэний машин ирчихсэн үзэж байсан, би зодсон гэх хүний нэрийг хэлж мэдэхгүй байна, А хэн гэлээ нэг нэр хэлж байсан, талийгаачийг тойроод зогсчихсон байсан болохоор би харахдаа бөөнөөрөө зодсон гэж ойлгосон. Намайг харж байхад ямар ч байсан барзгар царайтай, халзан гэмээр духтай ах газар уначихсан байхад нь толгой хэсэг рүү нь дэвсээд байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/

 

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цагийг нь яг тодорхой санахгүй байна ямар ч байсан гэгээ тасраагүй байсан. Цагаан хуарангийн ХХ дугаар байрны хойд талаар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийшээ явж байхад хогийн фүнкерын хажууд хог түүдэг тэнэмэл маягаар амьдардаг бололтой хоёр залуу хоорондоо бие биеэ заамдчихсан. Хажуу талд нь А Б зогсож байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа жолооч албан тушаалтай хүн байгаа юм. 24 цагийн хугацаанд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн, 20 дугаар байрны харуул Г.Э гэх хүнтэй уулзаж юу болсон талаар тодруулахад 82 дугаар байрны буланд 3-4 хүн архи уугаад сууж байсан. Тухайн хүмүүс архинаасаа болоод хоорондоо маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Зодолдсон гэх хүмүүсийг хаашаа явсан талаар асуухад Нарантуул олон улсын худалдааны төвөөс ирдэг зам буюу ХХ дугаар байрны ертөнцийн зүгээр баруун сууж байсан хоёр хүнийг заасан. Тэгээд би тэр хүний хажууд нь очоод хэсэг ажиглаж байгаад хажуугаар гарсан бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Б гэх залуугаас энэ хоёр залууг хэн гэдэг талаар асуухад А Б, Т Т гэж хэлсэн. Талийгаачийг зодсон хүнийг нь А Б гэж хэлсэн... тэгээд би буцаад талийгаач дээр оччихоод буцаад ирсэн чинь сууж байсан хоёр хүн яваад өгсөн байсан. Тэр хавир хайгаад олоогүй бөгөөд бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчхөөд дараагийн дуудлагад явсан. ... ямар ч байсан миний харснаар А Б нь барзгар царайтай байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн -22-23 тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч В.Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 82 дугаар байрны жижүүр үйлчлэгч ажилтай хүн байгаа юм. ... Манай байрны ертөнцийн зүгээр баруун талын ХХ дугаар байрны зүүн урд талд хог түүдэг бололтой хэдэн нөхдүүд архи уугаад сууж байсан. ... Тэр хүмүүсийг хоорондоо маргалдаж муудахад нь хажууд нь байгаагүй учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэр хувиар архи уудаг өвгөнтийн хүмүүс А Б гэдэг нөхөр талийгаач нөхрийг зодсон талаар сонссон тэрнээс миний хувьд зодоон болоход нь бол яг хараагүй учраас А Б нь хэн, нас барсан нь хэн юм гэдгийг нь мэдэхгүй байна. Би бол А Б гэх хүн танихгүй харж байгаагүй сураг сонсоход А Б нь их л дээрэлхүү хүмүүсийн ууж байсан архи, тамхийг нь булаагаад авчихдаг хүн гэж сонсож байсан..." гэсэн мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... тус газарт 19 цаг 50 минутад ирэхэд тухайн байрны гадна талд хогийн функерын хажууд доошоо харж хэвтсэн байдалтай эрэгтэй хүн байсан, толгой нь хажуу тийш харсан байсныг харахад амнаас нь хөөсөрхөг шингэн зүйл гарсан байдалтай пульс мэдэгдэхгүй, амьсгал бүрэн зогссон, нүдний хүүхэн хараанд хариу урвалгүй, рефлексгүй болчихсон байсан нь нас барчихсан байдалтай байсан учраас цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан..." мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/

 

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би 2021 оны 08 дугаар сараас эхэлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний 4 дэлгүүрийн хажуу талын "Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолооч ажилтай хүн байгаа юм..... хогийн функерын хажуу талд миний санаж байгаагаар хогийн фугкерын голд нь хог түүдэг бололтой хүн суучихсан. Хоёр тапд нь мөн хог түүдэг бололтой хоёр хүний хамтаар сууж байсан..... Эмч Ш.Мягмар тухайн хүнд үзлэг хийж авах ёстой арга хэмжээнүүдийг авсан, ямар арга хэмжээ гэхээр миний санаж байгаагаар даралт, фульс зэргийг шалгасан, би тухайн үед ямар эм тариа хийсэн, өөр ямар арга хэмжээ авсан гэдгийг мэдэхгүй байна. Биед нь гэмтэл, шарх байсан эсэхийг анзаарч тогтож хараагүй... тухайн хүн хажуудаа зогсож байсан залууг энэ намайг зодсон, цохисон гэж хэлсэн. " гэсэн мэдүүлэг /02 дахь хавтаст хэргийн 127-129 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугааp сарын 29-ний өдрийн 1820 дугаартай "...Талийгаачийн биед баруун зулай чамархай хэсгийн хуйхан дах цус хуралт, дагз ясны хальсан дээрх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /150гр/ хэсгийн тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, элэгний задрал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний няцарсан шарх, зулгаралт духны баруун хэсэг, баруун шанаа, баруун хацрын зулгаралт, баруун чамархайн язарсан шарх, эрүүний зүүн доод ирмэг, зүүн чихний гэдэсний доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн мөр, хүзүү баруун, зүүн тохойн зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ." гэх шинжээчийн дүгнэлт, /01 дэх хавтаст хэргийн 125-130 дахь тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  /02 хавтаст хэргийн 12-17 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

  • Иргэний үнэлэхийн лавлагаа /01 дэх хавтаст хэргийн 190 дахь тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /01 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/
  • Иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт, /01 дэх хавтаст хэргийн 197 дахь тал/
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 198 дахь тал/
  • 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрч Т.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн дүү болох Т Т.Б 1979 онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд айлын ХХ дэх хүүхэд болж мэндэлсэн.  Бид нар эцэг, эхээс 15 уулаа юм. Бага насаа эцэг, эхийн хамт мал маллаж өссөн. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын 10 жилийн 08 дугаар ангийг төгссөн. ... Сүүлийн үед архинд орсон сурагтай байсан Манай эцэг, эх бид нарыг бага байхад нас бараад бор амьдралаас өсгөсөн.... Манай дүү нарын надад хэлснээр архи ууж байгаад хүнтэй зодолдоод нөгөө хүн нь нас барсан хэрэгт холбогдоод хоригдож байгаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.ХХ дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хууль зүйн дүгнэлтийн талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар байрны орчим амь хохирогч Д.Б “Мөнгө нуулаа” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж зодож амь насыг нь хохироосон буюу "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 20 минут 47 секундэд цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХ дугаар байрны орчмын хогийн функерын орчим нас барсан хүн байгаа талаарх” гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийг тухайн газрын оршин суугч иргэнээс утсаар ирүүлсэн мэдээллийг тэмдэглэсэн дуудлагын лавлагааны хуудас, /01 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 10 минутанд хэргийн газрын үзлэг хийж, 20 цаг 40 минутанд дуусгасан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд  “...уг ХХ дугаар байрны хашаан дотор асфальт засмал зам байх ба хашааны зүүн буланд хар өнгийн хогийн сав байна. Түүний дэргэд хар өнгийн үстэй, шороогоор бохирлогдсон хар өнгийн гадуур хүрэмтэй, саарал өнгийн өмдтэй, ногоон хар өнгийн оймстой, доош харж хэвтсэн нас тогтсон эрэгтэй хүний цогцос байв. Цогцос нь шар өнгийн жирвээ сахалтай, нүүр толгой орчим зулгаралтуудтай байв. Цогцосны зүүн мөрний ойролцоо Reebok бичиглэлтэй өрөөсөн пүүз байв. Цогцос гуталгүй байсан. Цогцосны хамраас шингэн зүйл гарсан. Цогцсонд хүрэхэд бүлээн... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /01 дэх хавтаст хэргийн 08-19 дэх тал/,

 

2022 оны 07 дугаар сарын 04-ний орой Цогцост үзлэг хийсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /01 дэх хавтаст хэргийн 13-19 дэх тал/,

 

Тухайн гэмт хэрэг гарсан гэх газарт дэлгүүр ажиллуулдаг гэрч Агэмт хэрэг гарсан гэх өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт  “... тухайн өдөр дэлгүүрт сууж байхад гадаа хүмүүс “аллаа болиоч ээ, гээд чанга чанга дуугараад нэгнийгээ шаардаад байсан, ... Тэгэхээр нь би аргa бараад дэлгүүрээс гараад очсон чинь дэлгүүрээс ертөнцийн зүгээр зүүн талд хар саравчтай малгайтай, юүдэнтэй малгайтай цамцтай залуу нь хар өнгийн хүрэмтэй залууг зодож байсан. Би очоод зодож байсан залууг салгаад холдуулсан, зодуулж байсан ах ертөнцийн зүгээр баруун тийшээ чиглээд яваад өгсөн. Дэлгүүрт хүн юм авах гээд ирчихээр нь буцаад дэлгүүрлүү яваад орсон ... Түүнээс хойш багцаагаар 20 гаруй минутын дараа дэлгүүрт байж байхад манай дүү Хүрэлбаатар хүрч ирээд аймаар зодоон болоод байна гэхээр нь яваад очсон чинь хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн юүдэнтэй цамцтай ногоон шуудай үүрсэн ах талийгаачийн нүүр лүү гараараа цохиод байсан. Цохиулсан ах газар унахад нүүр болон толгой руу нь хөлөөрөө дэвссэн. Миний харснаар 3 удаа толгой руу нь дэвссэн. Халзан толгойтой ах зодуулдаг нас барсан ахыг мөнгө нуулаа хогийн зан гаргалаа гээд байсан.   ... талийгаач залуу нь “Б ахаа болиоч ээ, болъё болъё л,” гээд байсан ... Тухайн залуучууд ер нь нэлээн согтсон байсан дараа нас бардаг залуу хариу үйлдэл гаргаагүй болиоч ээ болиоч ээ гээд байсан өөр үйлдэл хийгээгүй, дүүгийн ярьснаар бол “зодсон хүн нь бол нэг залуу юм байна лээ”..." гэсэн мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

 

 Гэрч БХмөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан гэх өгсөн "...хар өнгийн малгайтай цамцтай, эрэгтэй хар өнгийн хүрэмтэй эрэгтэйг нүүр лүү нь гараа атгаж байгаад цохиод унахад нь нүүр болон толгой руу нь хөлөөрөө өшиглөөд, толгойгоор нь цементэн шал мөргүүлээд байсан... Зодуулсан эрэгтэй нь 2-3 удаа таталт өгсөн, удалгүй цагдаа ирээд яаралтай түргэн тусламж дуудсан. Яаралтай түргэн тусламжийн эмч ирээд удалгүй явчихсан. Тэгтэл хоёр цагдаа зодуулсан ахын хувцсыг өмсгөчхөөд нөгөө ахыг суулгаж байсан, удалгүй нөгөө зодуулсан ах дахин таталт өгөөд байсныг би босох гэж байгаа юм байна гэж бодоод ажилтай байсан учир Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Улаанхуаран явчихсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-51-53 тал/,

 

Гэмт хэрэг гарсан орчмын байрны оршин суугч гэрч Х.Э2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...  2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байрлалтай цонхны доор тэнэмэл маягаар амьдардаг бололтой 3-4 хүн эхэндээ чанга, чанга юм яриад сууж байсан. Вояажийн нэртэй цэвэр усны саванд архи хийчихсэн, ууж байсан сүүлдээ согтсон бололтой багцаагаар 45-50 орчим насны талийгаач болдог ахыг халзан гэмээр духтай бор царайтай барзгар нүүртэй хүн зодоод эхэлсэн. Зодуулсан ахын нүүрний хамар хэсэг нь шалбарчихсан цус болчихсон байдалтай байсан. ... Нөгөө ахыг зодоод цустай нь хольчихсон. Талийгаачийг газар унагачихсан байхад нүүр лүү нь хөлөөрөө дэвсээд, хоолойг нь боогоод байсан... Ямар ч байсан миний харсан бол халзан гэмээр духтай, барзгар царайтай ах зодоод байсан... зодсон гэх залуу болон хамт явж байсан залуу 2 байрны баруун талын зам дээр юм яриад цаг гаруй болсон, зодуулсан гэх залуу хогийн функерын хажууд хэвтээд байсан, сүүлд хэн дуудлага өгснийг мэдэхгүй байна, цагдаа түргэний машин ирчихсэн үзэж байсан, би зодсон гэх хүний нэрийг хэлж мэдэхгүй байна, А хэн гэлээ нэг нэр хэлж байсан, талийгаачийг тойроод зогсчихсон байсан болохоор би харахдаа бөөнөөрөө зодсон гэж ойлгосон. Намайг харж байхад ямар ч байсан барзгар царайтай, халзан гэмээр духтай ах газар уначихсан байхад нь толгой хэсэг рүү нь дэвсээд байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/

 

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цагийг нь яг тодорхой санахгүй байна ямар ч байсан гэгээ тасраагүй байсан. Цагаан хуарангийн ХХ дугаар байрны хойд талаар ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийшээ явж байхад хогийн функерын хажууд хог түүдэг тэнэмэл маягаар амьдардаг бололтой хоёр залуу хоорондоо бие биенээ заамдчихсан. Хажуу талд нь А Б зогсож байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрч Смөрдөн байцаалтын шатанд өгсөн "...20 дугаар байрны харуул Г.Э гэх хүнтэй уулзаж юу болсон талаар тодруулахад 82 дугаар байрны буланд 3-4 хүн архи уугаад сууж байсан. Тухайн хүмүүс архинаасаа болоод хоорондоо маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Зодолдсон гэх хүмүүсийг хаашаа явсан талаар асуухад Нарантуул олон улсын худалдааны төвөөс ирдэг зам буюу ХХ дугаар байрны ертөнцийн зүгээр баруун сууж байсан хоёр хүнийг заасан. Тэгээд би тэр хүний хажууд нь очоод хэсэг ажиглаж байгаад хажуугаар гарсан бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, Б гэх залуугаас энэ хоёр залууг хэн гэдэг талаар асуухад А Б, Т Т гэж хэлсэн. Талийгаачийг зодсон хүнийг нь А Б гэж хэлсэн... тэгээд би буцаад талийгаач дээр оччихоод буцаад ирсэн чинь сууж байсан хоёр хүн яваад өгсөн байсан. Тэр хавиар хайгаад олоогүй бөгөөд бүрэлдэхүүнд хүлээлгэж өгчхөөд дараагийн дуудлагад явсан. ... ямар ч байсан миний харснаар А Б нь барзгар царайтай байсан..." гэх мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн -22-23 тал/,

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын байрны жижүүр, үйлчлэгч ажилтай гэрч В.Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Тэр хавиар архи уудаг өвгөнтийн хүмүүс А Б гэдэг нөхөр талийгаач нөхрийг зодсон талаар сонссон тэрнээс миний хувьд зодоон болоход нь бол яг хараагүй учраас А Б нь хэн, нас барсан нь хэн юм гэдгийг нь мэдэхгүй байна. Би бол А Б гэх хүн танихгүй харж байгаагүй сураг сонсоход А Б нь их л дээрэлхүү хүмүүсийн ууж байсан архи, тамхийг нь булаагаад авчихдаг хүн гэж сонсож байсан..." гэсэн мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... тус газарт 19 цаг 50 минутад ирэхэд тухайн байрны гадна талд хогийн функерын хажууд доошоо харж хэвтсэн байдалтай эрэгтэй хүн байсан, толгой нь хажуу тийш харсан байсныг харахад амнаас нь хөөсөрхөг шингэн зүйл гарсан байдалтай фульс мэдэгдэхгүй, амьсгал бүрэн зогссон, нүдний хүүхэн хараанд хариу урвалгүй, рефлексгүй болчихсон байсан нь нас барчихсан байдалтай байсан учраас цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгөөд дараагийн дуудлагад явсан..." мэдүүлэг, /02 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/

 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугааp сарын 29-ний өдрийн 1820 дугаартай "...Талийгаачийн биед баруун зулай чамархай хэсгийн хуйхан дах цус хуралт, дагз ясны хальсан дээрх цус хуралт, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /150гр/ хэсгийн тархи дарагдалт, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархмал аалзан хальсан доорх цус харвалт тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, элэгний задрал гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний няцарсан шарх, зулгаралт духны баруун хэсэг, баруун шанаа, баруун хацрын зулгаралт, баруун чамархайн язарсан шарх, эрүүний зүүн доод ирмэг, зүүн чихний гэдэсний доод хэсгийн зулгаралт, баруун, зүүн мөр, хүзүү баруун, зүүн тохойн зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ." гэх шинжээчийн дүгнэлт, /01 дэх хавтаст хэргийн 125-130 дахь тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Б “Гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “... гэрч Б.Хатанбатараас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн ХХ дүгээр хороо, ХХ дугаар байрны гадна амь хохирогч Б газар унагаж, толгой руу нь өшиглөж байсан этгээдийг хараад таних уу гэж асуухад гэрч Б.Хатанбаатар таниулагч этгээдүүдийг харж байгаад 1 номерын залуу буюу Т.Болдбаатарыг эргэлзээгүй зааж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр талийгаачийг газар унагаад өшиглөж байсан залуу мөн байна. Тухайн залуу гэмт хэрэг үйлдэх үедээ тэнэмэл маягаар амьдардаг гэмээр бор царайтай залуу байсан, харин өнөөдөр харахад царай нь цагаарсан байна. Өнөөдөр өмссөн хувцас нь бол биш, бараан өнгийн хувцастай байсан...” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /02 хавтаст хэргийн 12-ХХ дэх тал/,

 

2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Б “Гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “... гэрч  А таниулах ажиллагаа явуулахад 2 дугаартай яллагдагч Т.Быг шууд заав. ... ямар онцлог шинж тэмдгээр нь таньсан эсэхийг тайлбарлуулахад гэрч нь тухайн этгээд манай байрны орчмоор байнга явдаг юм гэв...” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /02 хавтаст хэргийн ХХ-17 дахь тал/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Би амь хохирогч Б алаагүй, надад хэрэг тохсон, би амь хохирогчийг танихгүй ” гэсэн утга бүхий мэдүүлэг өгч, гэм бурууд маргаж оролцсон хэдий ч гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байж, үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдлыг хөндлөнгөөс харснаа гэрчилсэн гэрч Б.Хатанбаатар, Н Р Анарын мэдүүлэг, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн мөрөөр мэдээлэл авч шуурхай, эрэн сурвалжилж ажилласан цагдаагийн ажилтан гэрч СМ мэдүүлэг, гэмт хэрэг гарсан газрын орчмын байрны жижүүр, үйлчлэгч ажилтай гэрч В.Г.Эын бусдаас хэргийн талаар ярьсан мэдээллийг мэдүүлсэн мэдүүлэг, амь хохирогч нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нас барсан байсныг гэрчилж мэдүүлсэн шуурхай түргэн тусламжийн эмч Нмэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эргэлзээгүй таньж олсон гэрч нарын таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, мөн амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байсныг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугааp сарын 29-ний өдрийн 1820 дугаартай дүгнэлт зэрэг болон бусад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж, харин шүүгдэгч Т.Быг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр амь хохирогч Б зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.

 

Иймд шүүгдэгч Т.Б нь амь хохирогч Д.Б ялимгүй шалтгаанаар зодож амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Наранчимэг шүүгдэгч Т.Быг “Гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд 6.092.400 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Баас 6.092.400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “…хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх…” гэжээ.

 

Харин хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн төрсөн эгч Д.Од тогтоосон байна.

 

Иймд тухайн иргэдийн болон бусад гэр бүлийн гишүүдийн хэн аль нь Иргэний хуулийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 хэсэгт тус тус заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зохих журмаар тогтоолгосны дараа гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг, хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, Т.Бы өмсөж байсан хувцас болох хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн дугуй энгэртэй цамц, хар өнгийн оймс, саарал өнгийн женсэн өмд, мөн амь хохирогч Д.Баттулгын өмсөж байсан гэх саарал өнгийн малгай, хар өнгийн куртик, цагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, пүүзэн гутал 1 ширхэг зэрэг эд мөрийн баримтуудыг устгуулах, шүүгдэгч Т.Быг цааш үргэлжлүүлэн цагдан хорих саналтай...” санал, дүгнэлтийг гаргаж оролцов.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Мөн шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна гэж дүгнэв. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  сонгон оногдуулах ялын төрөл, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн санал дүгнэлт, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй, үйлдсэн  гэмт хэргийн шинж байдал, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч буй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бы 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 534 хоногийг эдлэх ялд оруулан тооцох зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн дугуй энгэртэй цамц, хар өнгийн оймс, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн малгай, хар өнгийн куртка, цагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, пүүзэн гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бы урьд энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 534 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Баас 6,092,400 /зургаан сая ерэн хоёр мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Од төлүүлж, Иргэний хуулийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн дугуй энгэртэй цамц, хар өнгийн оймс, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн малгай, хар өнгийн куртка, цагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн өмд, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, пүүзэн гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш ХХ хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА

 

                                                  ШҮҮГЧ                            С.АЮУШЖАВ