Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

   2024        01          23                                                 2024/ШЦТ/34

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0029/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч ******* ,******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** ,******* овогт************** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн,******* овогт************** РД:******* , -ны өдөр суманд төрсөн, эрэгтэй, , бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ХХК -д дампын оператор ажилтай, , эхнэр хүүхдүүдийн хамт сумынийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн,******* овогт************** РД: , 1990 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр суманд төрсөн, эрэгтэй, , бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эхнэр хүүхдүүдийн хамт сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* ,******* нарыг харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* ,******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед сумынийн тоотод харилцан зодолдож ******* нь*******ын эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд  цус хуралт бүхийн хөнгөн хохирол,******* нь *******ийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн мэдүүлсэн “Маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2418000000015  дугаартай хэргээс:

 

****** мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 17, 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр суманд гэртээ байж байгаад 14-15 цагийн үед******* ахын гэрт орсон. Тэгсэн араас ах орж ирээд миний төрсөн өдөр өчигдөр болсон надад бэлгэд өгсөн нэг шил архи байна тэрийг уух уу гэхээр нь би******* ах бид хоёр тэгье гээд ахын гаргаж ирсэн архийг нь хувааж ууж дуусгасан. Тэгээд 17 цагийн үед ах бид хоёр дэлгүүрээс нэг юм авчихъя та манай гэрт очоод байж бай гэж хэлэхэд******* ах за гээд бид гурав цуг  гэрээс нь ирээд ах бид хоёр дэлгүүр рүү явсан.******* ах хүүхдээ дагуулаад манайх руу явсан. ах бид хоёр удахгүй дэлгүүрээс нэг шил архи аваад манайд очоод******* , ах бид гурав нийлээд нэг шил архиа хувааж уугаад сууж байхад ах би гэр рүүгээ явлаа гэхээр нь******* ах манай эхнэр бид хоёрыг хүргэж өгөхөөр гэрээс дагуулаад гараад явсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна.******* ах эхнэртэйгээ хэдэн цагийн үед манайд орж ирснийг санахгүй байна.******* ах намайг юугаар цохисон. Миний хаана цохисныг мэдэхгүй байна. Миний бие өвдөж зовуурилахгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 65 дахь тал/

 

*******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн. “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр суманд гэртээ байсан. Манай хамаатанийн төрсөн өдөр байсан. Манайд******* , хоёр ирээд бид нар 0,75 граммын архийг бид гурав хувааж дуусгахад******* , хоёр дэлгүүрээс нэг юм авчихъя та манай гэрт очоод байж бай гэж*******ыг хэлэхээр нь за гээд бид гурав цуг манайхаас гарч ирээд би*******ын гэр рүү яваад******* , нар дэлгүүр рүү явсан. Тэгээд удалгүй араас******* , нар орж ирсэн. Бид гурав юм ярьж сууж байхад гэр рүүгээ явлаа гэхээр нь биийг дагуулж*******ын гэрээс гарч ирээдийг гэрт нь хүргэж өгчхөөд буцаж*******ын гэрт очсон. Тэгээд бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад сууж байхад******* юунаас болсныг санахгүй байна гараараа ширээ цохиод босож ирээд намайг заамдаж авахаар нь салгах гээд оролдож байгаад чадахгүй доошоо суусан чинь******* нэлээн хэдэн удаа өвдөглөхөөр нь би ахын дүү одоо болио гэж хэлэхэд улам дайраад байсан. Архи уусан байсан болохоор ухаан санаа орж гараад байсан юм.*******ын гэрээс гарч ирээд эмнэлэгт очиж үзүүлчхээд эмнэлгээс цагдаад ирж дуудлага өгсөн.******* миний зүүн талын нүд рүү хэд хэдэн удаа өвдөглөсөн. Яг хэдэн удаа өвдөглөсөн талаар сайн санахгүй байна. Миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Миний зүүн талын нүд хөхөрч хавдсанаас өөр ямар нэгэн шарх сорви байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 45 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шарын гол суманд гэртээ байсан юм. Орой 17 цагийн үед намайг гэрт байхад******* ах хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгсэн араас нь нөхөр******* танихгүй эрэгтэй хүнтэй цуг орж ирээд тэр гурав нэг шил архи, нэг пиво уусан. Тэр гурав манайд ирэхдээ архи уучихсан байсан. Тэр гурав архи хувааж уугаад сууж байхад нөхрийн дагуулж орж ирсэн танихгүй эрэгтэй хүн нэлээн муудаад би гэр рүүгээ харилаа гэж хэлэхээр нь би******* ахын хамт тэр хүнийг гэрт нь хүргэж өгөхөөр гэрээс гарч байхад******* ахын эхнэр таарахаар нь******* ах бид хоёр энэ хүнийг гэрт нь хүргэж өгөх гэж байна та манайд орж бай гэж хэлээд******* ахтай хамт тэр хүнийг гэрт нь хүргэж өгчхөөд гэрт ирэхэд******* ахын эхнэр нь зөрөөд гараад явсан.******* ах, манай нөхөр хоёр том өрөөнд архи ууж байсан. Би нөгөө өрөөнд хүүхдүүдийнхээ хамтаар байхад тэр хоёр муудалцаад байх шиг байхаар нь өрөөнөөс гарч тэр хоёр барилцаж аваад зууралдсан байхад******* ах эхлээд манай нөхрийг цохиход нүүрээс нь цус гарсан ба манай нөхөр зөрүүлээд******* ахын нүүр рүү цохиод тэр хоёр зууралдахаар нь би салгах гээд дийлэхгүй байсан учраас******* ахын эхнэр рүү утсаар залгаж дуудсан. Удалгүй******* ахын эхнэр гэрт орж ирэхээр нь бид хоёр нийлж тэр хоёрыг салгахад******* ахын эхнэр нөхрөө аваад явсан.******* ах нөхрийн нүүр рүү нэг удаа гараараа цохиод бие рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед манай нөхрийн  нүүрээс цус гоожиж байсан. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Манай нөхөр******* ахын нүүр рүү болон цээж рүү гараараа цохисон.******* ахыг тонгойход нь өвдөглөж байгаа харагдсан. Тухайн  үед******* ахын нүүр нь цус болсон нүд нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шарын гол сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр ажиллаж байхад орой 21:30 цагт******* гэгч нь орж ирээд манай найзын дүү намайг цуг архи ууж байгаад зодлоо гэхээр нь үзэхэд биеийн бадал нь хэвийн амин үзүүлэлт хэвийн байсан. Зүүн талын нүд нь хөхөрсөн, зөөлөн эд нь няцарсан байхаар нь нүдийг нээж үзэхэд хэвийн харж байсан. Нүдний салстад цус хурсан байсан учраас шархыг цэвэрлээд зөвлөгөө өгөөд явуулсан. Дараа нь******* , эхнэр, цагдаагийн хамтаар ирж үзүүлсэн.*******ыг үзэхэд биеийн байдал хэвийн, зүүн хөмсөгний дээд талд язарч зүсэгдсэн шархтай байсан. Тэгээд хоёр оёдол тавьж зөвлөгөө өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай: “...*******ын зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай: “... *******ийн биед хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Шинжээч Г.Ганпүрэвийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Тэгшбаярын 2023.12.18-ны өдрийн тогтоолоор Дархан-Уул аймаг Шарын гол сум , , тоотод оршин суух,, эрэгтэй, овогтой******* РД:******* -н гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийхэд *******ийн биед зүүн хөмсөгний дээд талд 0,5х0.1см хүрэн улаан өнгийн төв тогтсон зулгаралттай. Зүүн нүдний дээд доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн нүдний алимд 6-12 цагийн чиглэлд улаан өнгийн цус хуралттай байсан. зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын цус хуралтууд удаан хугацаанд шимэгддэг тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Дээрх зүүн хөмсөг дэх зулгаралт нимгэн тав тогтсон байсан учир гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч*******ын биед учирсан зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл, *******ийн биед учирсан хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл нь тус тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч ******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч ******* ,******* нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* ,******* нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* ,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** ,******* овогт************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* ,******* нарт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР