Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

   2024        01           05                                 2024/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

           Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн “2211 01771 0530” дугаартай, 186/2024/0035/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх,

-урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан. Д.Б,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Хын өмчлөлийн түрээсийн гэрээний үндсэнд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2.857.380 төгрөгийн үнэлгээ бүхий дугуй засварын задлагч төхөөрөмж, дугуй хийлэгчийг 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар завшсан гэмт хэрэгт холбогджээ.

          

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Хын өмчлөлийн түрээсийн гэрээний үндсэнд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 2.857.380 төгрөгийн үнэлгээ бүхий дугуй засварын задлагч төхөөрөмж, дугуй хийлэгчийг 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/, хохирогч Т.Хын мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/, гэрч Г.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, гэрч Э.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч И.Алтаннавчийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/, гэрч О.Батболдын мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/, Дамно ХХ-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 148-149 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

  Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Хын өмчлөлийн түрээсийн гэрээний үндсэнд өөрт нь итгэмжлүүлэн хариуцуулсан 2.857.380 төгрөгний үнэлгээ бүхий дугуй засварын задлагч төхөөрөмж, дугуй хийлэгчийг биет байдлаар хүлээн авсан тул нэхэмжлэх зүйл санал гомдолгүй гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргаж өгсөн хүсэлт, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл шүүгдэгч Д.Б нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар тооцохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шалгах ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар  тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАТЖАРГАЛ