| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0008/Э/ |
| Дугаар | 2024ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Орхончимэг,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******өд ******* холбогдох эрүүгийн 2333000000136 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймаг ******* сум ******* ******* баг “” гэдэг газарт оршин суух, ******* овогт *******гийн ******* *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт байрлах иргэн ийн хадаж бухалдсан өвснөөс 5 портер өвс хулгайлж иргэн д 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр багийн нутаг гэх газарт байрлах иргэн ийн хадаж бухалдсан өвснөөс улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 5 портер өвс хулгайлж иргэн д 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь
1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр болон хүүхдүүд 2023 оны 09 дүгээр сарын 15-наас хадлан хийгээд ******* сумын ******* 1 дүгээр багийн “” гэх газар уулын хөндий хэсгийг хадаад бухал хийгээд үлдээсэн юм. Тухайн үед бороо их орж байгаа болохоор зөөгөөгүй байж байсан чинь манай хийсэн өвсийг ачаад аваад явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би хадлан хадахдаа хүний пад трактор хөлсөлж хаддаг. Өдрийн 300,000 төгрөгөөр хөлсөлдөг, энэ намар 5 өдөр очиж хадсан юм. Ингээд бодохоор 1,500,000 төгрөг болж байна. Өдөрт 20 литр түлш хийдэг. Нийт 3800 төгрөгөөр 100 литр шатахуун авсан. Шатахуунд нийт 380,000 төгрөг, мөн өвс бухалдах ажлыг 3 залуугаар өдрийн 50,000 төгрөг гээд нийт 2 өдөр ажиллуулсан. Мөн 5 портер өвсний мөнгө 600,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Замын зардалд 40,000 төгрөг нийт 3,070,000 төгрөгийн хохирлыг барагдуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31 дүгээр хуудас)
2.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 20-ний үед байх сайн санахгүй байна. манай хажуу айлын хөрш ******* ирээд өвс ачаад өгөөч гэж хэлж байсан. Би *******, *******ийн ээж, гэх залуу нартай хамт эхний гурван портер өвс ачиж өгөөд орой болоод дууссан. Маргааш нь үлдсэн өвсөө тэр хэд ачаад дууссан. Би тухайн өдөр ажилтай байсан болохоор ачиж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),
3.Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-нд байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг хадлан хийгээд ачилцаад өгөөрэй гэж гуйсан. Тэгээд би 2 өдөр ачиж өгсөн. Эхний өдөр 3 портер өвс ачиж өгөөд, маргааш нь 2 портер ачиж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас),
4.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан 5 портер өвсний зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 600,000 (зургаан зуун мянган төгрөг байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 13-16 дугаар хуудас),
5.Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ны үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1,500,000 төгрөг байна” гэх дүгнэлт (х.х-ийн 24-25 дугаар хуудас),
6.2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр ******* аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст иргэн ээс гаргасан гомдол мэдээллийг №316/11005357/ дугаарт бүртгэн хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),
7.2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-5, 6-9 дүгээр хуудас),
8. Хадлангийн талбайн зөвшөөрөл, 3500 төгрөг төлсөн баримт (хх-ийн 37-р хуудас),
9.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ намар хадлангаа хийх гээд би яваад байсан. Бороо ороод би оройтож гарсан. Оройтож гарсан чинь манай хаддаг газрыг энэ айл хадчихсан байсан. Тэгээд хэл ам хийгээд ачаад авчихсан чинь намайг хулгай хийсэн гээд шүүх, цагдаад өгчхөөд байгаа.
Тэрнээс бол би тэгж огт өөрийн биш юмыг хулгайлж аваагүй. Хэл ам хийж байгаад ачаад авчихсан чинь хулгайлаад авчихсан гээд ингээд цагдаад өгчхөөд байгаа. Тэр газрыг болохоор урьд нь манайх хэдэн жил хадаж байсан. Байнга хаддаг байсан. Энэ хүн л ингэж дайрч, ноднингоос хойш, ноднин бас яг хадах гээд ирсэн чинь талыг нь хадчихсан байсан. Тэгээд хэл ам хийгээд би талыг нь өөрөө хадаж авсан. Энэ жил хадах гээд ирсэн чинь бүгдийг нь хадчихсан байсан тэгээд л ийм хэл ам маргаан гарсан. Манайхан ойролцоо байдаг 2 айл, энэийнхтэй. Тэгээд энэнээс ийшийнхийг нь би хаддаг, энэнээс хойшхыг нь тэр айл хаддаг. Яг зэрэгцээ 2 газар байгаа. Тэгээд тэр өөрийнхөө хаддаг газрыг болохоор хадаагүй. Манай хаддаг газрыг хадсан юм. Яаж байгаа юм бэ гэсэн чинь манай малын бэлчир гээд над манайх руу дайраад байдаг гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр “” гэх газраас иргэн ийн хадаж бэлтгэсэн өвсийг машин механизм ашиглан хүч хэрэглэлгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.
Иймд *******ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.
Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.
Иргэний нэхэмжлэлийн хувьд:
Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирол болох 5 портер өвсний мөнгө болох 600,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. (хх-ийн 106 дугаар хуудас),
Хохирогч ийн бусад хохиролд нэхэмжилсэн 2,470,000 төгрөгийг нотлох баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн бусад хохирлын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.
Шүүгдэгч *******өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
*******өд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 12 дугаар саын 14-ны өдрийн 10 тоот Прокурорын тогтоолоор битүүмжилсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.******* овогт *******гийн *******ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар *******ийг (01) нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******өд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай “Хьюндай” Портер” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Прокурорын тогтоолоор улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн болохыг дурдсугай.
8.Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн бусад хохирлын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА