| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/09 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
нарийн бичгийн дарга Э.Хосбаяр
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр
шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Т.Урангоо
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... Б.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим ... хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь “...баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт...” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай үеэл ах Д гэж хүн байдаг. Тухайн өдөр би гадуур ажилтай явж байгаад ирэхэд ахын гэрт согтуу дуудаад байсан. Миний хувьд архи,согтууруулах ундаа уугаагүй байсан. Би ахын гэрт ороод Эыг гар,яв гэж хэлсэн. Ах маань бие муутай, бие нь өвдөөд байсан. Гарахгүй болохоор нь би түлхээд хашаанаас гаргасан. Хашаанаас гарангуут намайг архины шилээр цохисон. Тэгэхэд нь би тохойгоороо тохойлдоод,гараараа нүүр лүү нь цохисон. Өөрийн гэм бурууг ойлгож, гэмшиж байна. Нэхэмжилсэн хохирол,төлбөрийг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 сарын 12-ны өдөр 18 цагийн орчим Иххэт сумаас ертөнцийн зүгээр зүүн хойд тал руугаа 2 километр орчим газар танил дүү Дын Сүхээ гэх залуутай хамт 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи дуустал хувааж уучхаад танил дүү Дын ээж нь Улаанбаатар хотоос ирж байгаа гэж хэлэхээр нь би мотоциклоор нь Иххэт сумын 3 дугаар багийн Минжит Алтай дэлгүүр рүү хүргүүлээд тэндээсээ цааш алхаад Иххэт сумын 3 дугаар баг 5/3 тоотод амьдардаг танил ах Д гуайнхаар ороод мэнд мэдчихээд гарч байхад зүс таних залуу Б буюу М гэх залуу таараад Д гуайтай мэнд мэдчихээд гарч байна ах нь хүнд гай болохгүй мөрөөрөө одоо ингээд гарлаа гэтэл Б та яагаад давраад занхайгаад байгаа юм бэ? гэж хэлээд хашааны хаалгаар чирч гаргаад миний нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрний зүүн баруун шанаа руу Б баруун гараа атгаж байгаад 4-5 цохисон би ухаан балартаж нүүрээ л хамгаалж хэвтэж байсан би цагдаа дуудна гэж хэлэхэд Б чи цагдаагаа дууд цагдаа чинь юу юм бэ? гэж хэлээд дахин гар хөлийнх нь аль нь мэдэгдэхгүй нүүр цээж хэсэг рүү маш олон удаа цохиж эхэлсэн би ухаан алдах шиг болсон намайг буцаагаад ухаан ортол нүүр цээж хэсэг рүү цохиж байсан би хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна хүмүүсээ туслаарай гэж орилоход хэн ч надад туслаагүй. Тэгээд намайг зодож байгаад хашааныхаа үүдэнд хаячхаад яваад өгсөн байсан би босоод 5 минут орчим сууж байтал Иххэт сумын эмч ирж намайг ирж аваад тухайн шөнөдөө Иххэт сумын эмнэлэгт хоноод маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Бор-Өндөр сумын эмнэлэгт үзүүлээд яаралтайгаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Миний баруун талын эрүү хугарсан учир төмөр бэхэлгээ хийлгэсэн, бэхэлгээний завсраар арай хийж л ярьж байна, миний баруун талын 1 хавирга хугарсан учир цээжинд хий дүүрч байгаа болохоор маш хэцүү байна би дахиж эмчлүүлнэ. Би 60 кг жинтэй байсан одоо 52 кг жинтэй болсон би гомдолтой байна хоол ч идэж чадахгүй хэцүү байна хотод очоод эмчилгээний зардал 1,800,000 төгрөг болсон дахиад ч эмнэлэгт үзүүлэх болохоор би гомдолтой байна би эмчилгээний зардлаа энэ Б гэх залуугаар гаргуулж авмаар байна." гэсэн мэдүүлэг /хх-ийн 06 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр 19 цагийн орчим би Иххэт сумын 3 дугаар баг 5/2 тоот эмээ Хынд байж байх үед урд гэрт манай хашаанд байдаг миний нагац ах Д ахынд хүмүүс шуугилдаад байхаар нь гарч ирээд нагац ах Дынд ороход миний төрсөн ах Б үл таних эрэгтэй хүнтэй муудаад манай хашаанаас гар гэж байсан тэгээд хашааны хаалгаар гарах үед үл таних ах архины шилээр Б ахын нүүр хэсэг рүү цохих шиг болсон тэгтэл Б ах үл таних ахын цээж хэсэг рүү баруун гарынхаа тохойгоороо цохиж байхыг харсан тэгээд би Б ахын охин 2 настай А гэрийн гадаа явж байхаар нь айгаад гэр лүү аваад орчихсон намайг орсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,
Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим танил ах Д.Эын хамт Иххэт сумаас зүүн хойш 1 км орчим газарт 0.5 литрийн Хараа нэртэй архи 1-ийг дуустал уучхаад 18 цаг нэлээн өнгөрч байхад байхаа нар дөнгөж жаргаж байхад Иххэт сумын 3 дугаар баг Минжит Алтай дэлгүүрийн урдаас Д.Э урд гэр байрны Д гэх айлд очно гээд явсан тэгээд би ээж хотоос ирж байсан учир тосчхоод харьсан. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны орой Д.Э явахдаа биед нь ямар нэгэн ил харагдах шарх, сорви, зовуурь байгаагүй эрүүл саруул байсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19:30 минутад Дын Э гэх хүн бусдад зодуулсан байдалтай эмнэлэг дээр хүргэгдэж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, нүүр толгой хэсэг нь хатсан цустай толгойны ар дагз хэсэг шалбархайтай зүүн талын шанаа хавдсан байдалтай байсан амнаас их цус гарч буйл хэл нь шалбарсан, цээж өвдөж хөхний доогуур хөндүүртэй байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай "...Д.Эын биед баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт, зүүн ухархайн дотор хана, хамар, эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацар шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...”, “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна..." Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 18-20 дугаар тал/
Шинжээч эмч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Д.Эын биед учирсан баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэргийн 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд, эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр, зүүн ухархайн дотор хана, хамар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацар шанаанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 68 дугаар тал/
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: миний үеэл дүү Батжаргалын Б нь бага насаа Дорноговь аймгийн Иххэт сумын төв дээр ээж Нямсүрэнтэй хамт өнгөрөөсөн бөгөөд аав Батжаргал нь Бийг 3 настай байхад нь салж явсан Б.Б нь Иххэт сумын Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Иххэт суманд хөдөө мал дээр гарсан бөгөөд Бийн ээж Нямсүрэн нь 2017 онд өнгөрч 2021 онд охинтой болсон би эхнэр нь хаана юу хийдэг талаар мэдэхгүй, одоо 2 настай охинтойгоо амьдардаг хүнд тусархуу, ажилд сайн, гарын эв дүй сайтай юм юмыг сайн хийчихдэг охин Адаа халамж сайн тавьдаг залуу байгаа юм нэг гэм нь архи уухаараа жоохон онгироо зантай, хүнтэй муудчих гээд байдаг юм." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 54 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд ... хохирогч Д.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу түүнийг бие муутай, настай хүн дээр согтуу ирлээ гэж маргалдан Д.Э нь түүнийг архины шилээр нүүр лүү цохиход хохирогчийн нүүр лүү өшиглөх,цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “...баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт...” бүхий хүнд хохирлыг санаатайгаар учруулсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 сарын 12-ны өдөр 18 цагийн орчим ... Б буюу М гэх залуу таараад Д гуайтай мэнд мэдчихээд гарч байна ах нь хүнд гай болохгүй мөрөөрөө одоо ингээд гарлаа гэтэл Б та яагаад давраад занхайгаад байгаа юм бэ? гэж хэлээд хашааны хаалгаар чирч гаргаад миний нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрний зүүн баруун шанаа руу Б баруун гараа атгаж байгаад 4-5 цохисон би ухаан балартаж нүүрээ л хамгаалж хэвтэж байсан би цагдаа дуудна гэж хэлэхэд Б чи цагдаагаа дууд цагдаа чинь юу юм бэ? гэж хэлээд дахин гар хөлийнх нь аль нь мэдэгдэхгүй нүүр цээж хэсэг рүү маш олон удаа цохиж эхэлсэн би ухаан алдах шиг болсон намайг буцаагаад ухаан ортол нүүр цээж хэсэг рүү цохиж байсан би хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна хүмүүсээ туслаарай гэж орилоход хэн ч надад туслаагүй. ...яаралтайгаар Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтсэн. Миний баруун талын эрүү хугарсан учир төмөр бэхэлгээ хийлгэсэн, бэхэлгээний завсраар арай хийж л ярьж байна, миний баруун талын 1 хавирга хугарсан учир цээжинд хий дүүрч байгаа болохоор маш хэцүү байна би дахиж эмчлүүлнэ." гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дугаар сарын 12-ний өдөр 19 цагийн орчим би Иххэт сумын 3 дугаар баг 5/2 тоот эмээ Хынд байж байх үед урд гэрт манай хашаанд байдаг миний нагац ах Д ахынд хүмүүс шуугилдаад байхаар нь гарч ирээд нагац ах Дынд ороход миний төрсөн ах Б үл таних эрэгтэй хүнтэй муудаад манай хашаанаас гар гэж байсан тэгээд хашааны хаалгаар гарах үед үл таних ах архины шилээр Б ахын нүүр хэсэг рүү цохих шиг болсон тэгтэл Б ах үл таних ахын цээж хэсэг рүү баруун гарынхаа тохойгоороо цохиж байхыг харсан тэгээд би Б ахын охин 2 настай А гэрийн гадаа явж байхаар нь айгаад гэр лүү аваад орчихсон намайг орсны дараа юу болсон талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчим танил ах Д.Эын хамт Иххэт сумаас зүүн хойш 1 км орчим газарт 0.5 литрийн Хараа нэртэй архи 1-ийг дуустал уучхаад 18 цаг нэлээн өнгөрч байхад байхаа нар дөнгөж жаргаж байхад Иххэт сумын 3 дугаар баг Минжит Алтай дэлгүүрийн урдаас Д.Э урд гэр байрны Д гэх айлд очно гээд явсан " гэсэн мэдүүлэг, гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 19:30 минутад Дын Э гэх хүн бусдад зодуулсан байдалтай эмнэлэг дээр хүргэгдэж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, нүүр толгой хэсэг нь хатсан цустай толгойны ар дагз хэсэг шалбархайтай зүүн талын шанаа хавдсан байдалтай байсан амнаас их цус гарч буйл хэл нь шалбарсан, цээж өвдөж хөхний доогуур хөндүүртэй байсан." гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай "...Д.Эын биед баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт, зүүн ухархайн дотор хана, хамар, эрүү ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацар шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо....Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн шинжээчийн дүгнэлт, Шинжээч эмч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Д.Эын биед учирсан баруун 8, зүүн 5, 7, 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын уушгины бүрэн бус авчилт, цээжний баруун, зүүн хөндийд хий хуралдалт гэмтэл нь гэмтлийн зэргийн 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд, эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр, зүүн ухархайн дотор хана, хамар, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн хацар шанаанд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ...-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...эмчилгээний зардал 1,800,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлнэ” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн Д.Даас Д.Э нь 3129000 төгрөгийг эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тул нэхэмжилж байна гэснийг хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал /2 нас 6 сартай охины хамт амьдардаг/, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал,дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1,Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос хохирогч Д.Эт 1,800,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд/ 3,129,000 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН