Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 121

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

Хохирогч С.Цэнгэг,

Шүүгдэгч Ч.Будгэрэл өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Чинбатын Будгэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013526 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Чинбатийн Будгэрэл, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгино-хайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын офицер ажилтай, ам бүл 2 эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол 515-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ90103194 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ч.Будгэрэл нь 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.Цэнгэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож зүүн гарын шууг мушгин хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Будгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Цагдаагийн академийг 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төгсөөд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчөөр хувиарлагдсан. Удаагүй 7 хоногийн дараа Цэнгэг нь өөрөө над дээр хүрч ирсэн. Тэгээд байж байгаад яваад өгсөн. Өмнө нь Цэнгэгийг би яаж таних вэ гэхээр 2010 онд манай найз танидаг байсан. Тэгээд дам дамаа танилцаж байсан. Тухайн үед Цэнгэг өөрөө архи их уудаг, хүнийг хэл амаар доромжилдог байсан. 2012 оны 07 дугаар сард ирээд 14 хоноод Цэнгэг буцаад яваад өгсөн. Ээждээ ч хэлэлгүй энд ирсэн байсан. Би ер нь Цэнгэгийг архи уудаг гэдгийг мэднэ. Амьдраад үзье гээд хэсэг хугацаа өнгөрсөн боловч манай суман дээр ирээд архи уусан. Манай Говь-Алтай аймгийн 70 жилийн ой болж байхад бүх хэсгийн төлөөлөгч нар цугларсан байсан. Тухайн үед би аймгийн төв дээр хэлтэс дээр байж байхад Цэнгэг пабад архи уугаад тасарсан байхад цуг ажиллаж байсан найз нар маань очиж авч байсан удаатай. Ер нь намайг хэл амаар доромжилно. Манай ээж рүү хүртэл яриад танай хүүхдийг чинь ажилгүй болгоно гэж удаа дараа мессеж бичиж байсан. Согтохоороо залгадаг байсан. Гар хугалсан асуудал дээр манай сумын хэсэг бүлэг эмэгтэйчүүдтэй нийлж архи уусан байсан. Тухайн үед би хөдөө ажлаар явсан байсан. Намайг ирэхэд архи уусан байдалтай хэсгийн цагдаа Нямцэрэн гаргахгүй гээд байж байсан. Би Цэнгэгийн гарыг хугалсан асуудал байхгүй. Өмнө нь надтай танилцаж байхдаа архи уудаг байсан. Манай найз нар бүгд мэднэ. Надтай танилцаж байхдаа би машинд ташаа хэсгээрээ мөргүүлж байсан талаар өмнө нь хэлж байсан. Шинжээчийн дүгнэлт ийм гарч байгаад би гомдолтой байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Хохирогч өргөдөл өгвөл өгөхөөр байсан гэж хэлж байгаа. Би тэр үед Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс дээр шалгадаж байсан. Хориотой ангийн хэрэг буюу Эрүүгийн хулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан хэрэгт шалгагдаж байсан. Энэ хэрэг огт болоогүй. Хохирогч энэ үед цагдаад өргөдөл өгвөл өгөх байсан гэсэн зүйл яриад байгаа. Заавал хүн хотод ирээд ажилтай, эхнэртэй болсон байхад хардаж хүний амьдралд гай хийх гэж байгаа юм шиг ингэж байна. Саяхан 2 хоногийн өмнө манай ажил дээр согтуу ирсэн. Манай ажлын газрынхан бүгд мэдэж байгаа. Намайг хэл амаар доромжлоод, миний гэдэсийг маажсан. Тэгээд би чи яагаад хүнийг ингэж маажиж байгаа юм бэ гэхэд чи цагдаадаа өг, би чамайг намайг хүчиндэх гэж оролсон болохоор маажсан гэж хэлнэ гэж байсан” гэв.

Хохирогч С.Цэнгэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2012 оны 07 дугаар сард би сум руу явсан. Тухайн үед шүүгдэгчтэй уулздаг байж байгаад явсан. Шүүгдэгч намайг ирээч, зардлын мөнгийг чинь өгнө чи ирээд 7 хоночихооч гэсэн. Шүүгдэгчийг сургуулиа төгсөхөөсөө өмнө би байнга хамт байдаг байсан. Тэгээд би шүүгдэгч рүү явлаа гээд ахдаа хэлээд явсан. Тэгээд би 14 хоноод буцсан. Шүүгдэгч миний араас ирээд ээжтэй танилцаад, би охинд чинь хайртай, би амьдарна гэсэн. Тэнд очсоноос хойш эхний 6 сар гайгүй байсан. Тэгэхдээ байнга уудаг байсан. Надад суманд танидаг мэддэг хүн байгаагүй. Би өөрөө согтууруулах ундааны зүйл ууж байгаагүй. Шүүгдэгч дандаа намайг цоожилж явдаг. Тэгээд миний нүдийг хөхрүүлээд сүүлд нь уучлаарай гэдэг. Ц.Наранбилэг гэдэг залуугийн гэрт бид нар байж байхад миний нүд рүү хуруугаа хийгээд улаан болж байсан. Шүүгдэгч байнга писи тоглодог, ажил хийдэггүй. Архинд их дуртай. Архи уугаад ирэхдээ өшиглөж, зодоод байдаг. Тэгээд хоногоор явчихдаг. Тэгээд би шүүгдэгчид чи надад гар хүрээд байна, зодолдон байж би чамтай хамт байж чадахгүй гэхэд чамайг би явуулахгүй, би чамд хайртай, хэзээ ч салахгүй, намайг алж байж салаарай гэдэг байсан. 07 дугаар сард шал согтуу орж ирээд нүүрээр минь хивсэн дээр чирээд миний нүүрийг зулгарсан гарыг маань өчсөн. Маргааш нь эмнэлэг дээр очих үед надад чи мотоциклоос унасан гэж хэлээрэй, битгий намайг онигоо болгочихоорой гэж байсан. Сумын эмчид үзүүлээд би мотоциклоос унасан гэж хэлсэн. Би гэмтсэн гарандаа аймаг руу явж дүгнэлт хийлгээгүй. Миний бие тухайн үед битүү хөх, няц болсон байсан. Эмч намайг үзээд чи алуулахаасаа өмнө яв, мотоциклоос унасан хүн ийм байдаггүй гэж хэлж байсан. Би тухайн үед Архив бичиг хэрэгт ажилд орсон байсан. Намайг зугтаана гээд хаашаа ч явсан байнга авч явдаг байсан. Зодсоныхоо дараа байнга цоожлоод явдаг. Тэгээд би хот руу явах унаанд суух гэхээр талоныг нь ураад хаядаг. 1 өдөр би микро автобусанд суусан байхад хүртэл чирч гаргаад явуулаагүй. Манай охин 1 сарын амралтаараа ирсэн. Тэр үед шүүгдэгч ууж орж ирээд намайг зодсон. Манай охин шүүгдэгчийг аав гэж дууддаг. Тэгээд ааваа болиочээ гэхэд нь хана руу савсан. Би шүүгдэгчийн ээжид энэ талаар хэлэхэд миний охин тайвшир наадхыг чинь би алаад өгнө гэж байсан. Тэгээд би ээжийгээ дуудахад ээж ирсэн. Шүүгдэгч хонуудаар ямар ч сураггүй алга болсон. Тэгээд өглөө нь шал согтуу орж ирсэн. Манай ээжид би охинд чинь хайртай, хэрвээ надаас салгах юм бол би амиа хорлоно гэсэн. Тэгээд би шүүгдэгчийн ээж рүү нь яриад би энэ хүнийг хариуцаж чадахгүй шүү, намайг зодчихоод гар хөлөө зүсээд байна гэж хэлэхэд та нар нийлээд манай хүүг зовоогоод байгаа юм уу гэсэн. Шүүгдэгч миний толгой руу байнга цохидог. 2016 онд байхаа 1 сар гаруй хугацаанд над руу зогсоо зайгүй утас руу залгаад байсан. Тэгээд би уулзахад архи уусан зүйлгүй байж миний гуя руу цохиод хамаа гэж хэлээд байхаар нь би яагаад ингээд байгаа юм, чи яах гэж над дээр ирсэн юм, одоо яв гэхэд явахгүй, чадахгүй гээд цээж рүү цохиод алгадаад байхаар нь би айгаад зугтаасан. Араас гүйж ирээд үсдэж чирээд зодоод гэр рүү чирж оруулаад цусаа угаа гээд угаалгасан. Тэгээд миний хувцасыг ураад надтай бэлгийн харьцаанд хүчээр орсон. Өглөө нь намайг босох гэхэд босохгүй байсан. Би цагдаа дуудах гээд утас авахад утас булааж авсан. Тэгээд миний нүүр рүү нулимаад пизда минь, янхан минь гэхээр нь би цагдаад хэлнэ, чи миний гарыг хугалаж байсан, одоо миний нүүрийг ийм болгочихлоо гэхэд түй май, би цагдаа хүн, чи юу ч олж долоохгүй, харъя чамайг гээд дахиад намайг зодсон. Тэгээд би ээжид энэ талаар хэлэхэд цагдаагаа дууд гэхээр нь би цагдаагийн газарт хандсан. Шүүгдэгч би очоод чамаас уучлалт гуйя гэхээр нь би үгүй, тийм зүйл байхгүй гэхэд би цагдаа хүн, чи юу ч олж долоохгүй гэсэн. Тэгээд шүүгдэгчийн ээж нь ирээд чи манай хүүг уучлаач гэхээр нь би та яаж байгаа юм бэ гэхэд чи манай хүүг ажилгүй болгоно гэдэг биз дээ гэхээр нь би огт тэгж хэлээгүй, танай хүү чинь хүн зодоод байхад би гомдож байна гээд уйлахад за, за миний хүү явъя хүнээр яриулчина биз дээ гээд явцгаасан. Шүүгдэгчийг эхнэр хүүхэдтэй болсон талаар уржигдар л мэдсэн. Би урьд нь шүүгдэгч чи эхнэр хүүхэдтэй болсон бол битгий над руу залгаад бай, надад чи одоо хамаагүй гэж хэлэхэд үгүй, би чамд л хайртай гээд байсан. Би шүүгдэгчийг эхнэр хүүхэдтэй болсонд нь гомдсон зүйл байхгүй. Шүүгдэгч намайг байнга зодож байсан хэрнээ өнөөдрийн шүүх хуралдаан дээр би гарыг нь хугалаагүй, зодоогүй гэж гүтгэж мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний охинд хүртэл 2, 3 удаа гар хүрсэн болохоор би шүүгдэгчээс маш их айсан. Гомдолтой байна” гэв.

Хохирогч С.Цэнгэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ч.Будгэрэлтэй хамт амьдрах болсноос хойш эхэндээ сайхан л байсан гэгээд удалгүй Ч.Будгэрэл архи их уух болсон бөгөөд архи ууж орж ирэхээрээ агсам согтуу тавьдаг болсон. Агсарч дайрахаараа намайг цохиж, зодох болсон бөгөөд 2014 оны 07 дугаар сард Улаанбаатар хотод ирсэн байхад Ч.Будгэрэл миний араас ирж надтай цуг сар орчим хамт байж байхдаа 2014 оны 08 дугаар сард архи уугаад ирсэн бөгөөд миний гар утсанд нэг мессеж ирсэн байсныг хараад энэ хэн юм, юу юм гэж хэлээд агсараад миний зүүн гарыг мушгиж урьд хугалсан хэсгээр дахин хугалж гэмтээсэн. 1 эгээд маргааш өглөө нь гэмтийн эмнэлэг орж зургийг нь авхуултал 2 газар хугарсан байна гэж хэлээд гипсдэж өгсөн. Тэгээд тэр өдөртөө Ч.Будгэрэл Говь-Алтай руу явсан. Тэгээд би тухайн үед цагдаад гомдол гаргаж өгье гэж бодож байсан боловч Ч.Будгэрэл энэ үеэр хүнээс мөнгө авсан гэх асуудлаар шүүх, цагдаа гээд яваад байсан тул би цагдаад гомдол гаргаж өгөөгүй өнгөрөөсөн юм. Тэгээд 2014 оны 12 сард Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хувиарлагдаж ирээд манай гэрт охин Энгүүний хамт бид 3 яг 1 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд мөн л архи их ууж байсан бөгөөд байнга хэрүүл маргаантай байдаг байсан бөгөөд болъё гээд бид салцгаасан бөгөөд Ч.Будгэрэл өөрийнхөө эд зүйл. хувцсаа аваад 2015 оны 12 дугаар сард гэррүүгээ явсан. .. Би Ч.Будгэрэлд зун зодуулаад толгойны зураг авахуулсан 20.000 төгрөг, нүүрний сорви арилгуулах тосны үнэ 400.000 төгрөг, гарнб зураг авахуулсан 20.000 төгрөг, хугарсан ясандаа кальци авч уух 40.000 төгрөг нийт 680.000 төгрөгийг нэхэмжилж байна. Будгэрэлд гомдолтой хуулийн дагуу шийдэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг. /хх41-46/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №13519 дүгнэлт:

1 С.Цэнгэгийн биед зүун богтос ясны доод хэсгийн хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэч дүгнэлт. /хх-73/,

Шинжзэч эмч Т Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...С.Цэнгэгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр авхуулсан Гэмтэл согог судлалын рентген зургаар дүрс оношлогооны эмчийн уншсан хариугаар богтос ясны доод хэсгийн бороолсон хуучин хугарал үүссэн байсан С.Цэнгэгийн зүүн гарын богтос ясанд нэг удаагийн хугарал үүссэн байсан. 2013 оны 08 дугаар сарын 14-19-ний өдөр Говь-Алтаи аймгийн Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвд С.Цэнгэг үзүүлж, хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийТ харахад С.Цэнгэгийг үзлэг хийж, эмчилгээ хийсэн эмчийн оношоор биед ямар нэгэн хугарал үүссэн гэх онош байхгүй байна. Харин шууны өнгөц гэмтэл, цээжний гэмтэл, нүүрэнд халцарсан шарх гэсэн онош тавигдсан байна. Мөн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний тевийн яаралтай тусламж үйлчилгээ авсан хүмүүсийн бүртгэлд С.Цэнгэгийн зүүн шуу ясны давтан хугарал гэсэн онош тавигдсан байна. Тухайн үедээ үзлэг хийлгэж, рентген зураг авхуулж гартаа гипс тавиулсан талаар тусгагдсан байна..." гэсэн мэдүүлэг. /хх-74/,

 

Гэрч Ц.Сарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2014 оны зун хөдөө явж байгаад гэртээ ирэхэд охин маань гараа гипдсэн байдалтай ганцаараа байж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ч.Будгэрэл намайг Говь-Алтайгаас ирээд гэртээ байж байхад араас ирээд гар хугалчихаад яваад өглөө ээж минь гээд уйлаад сууж байсан. Тэгээд би тухайн уед нь Ч.Будгэрэлрүү утсаар залгаад чи яахаараа хүний хүүхдийг ингэж зодож гарыг нь хугалдаг юм гэхэд Ч.Будгэрэл уучлаарай ээж ээ би хардаад С.Цэнгэгийн гарыг хугалчихлаа гэжхэлж байсан.Ер нь Ч.Будгэрэл миний охин С.Цэнгэгт их гар хүрдэг байсан. Хааяа охин дээрээ гэрт яваад ороход нүд нь хөхөрсөн, биед нь энд тэнд хөхрөлтүүд харагддаг байсан тэгээд яасан гэж асуухаар ингэсэн тэгсэн гэзд өөр зүйл яриад байдаг байсан сүүлдээ ч Ч.Будгэрэл гар хүрч зодож цохисон гэж хэлдэг байсан...” гэсэн мздүүлэг. /хх-47/,

 

Гэрч Д.Баатарцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн үед суманд байгаагүй юм. Амарч байсан санагдаж байна. Нэг удаа л Будгэрэл Цэнгэгийг зодсон гэнэ. Цэнгэг эмнэлэгт хэвтсэн гэж сонссон…” гэсэн мэдүүлэг.

Мессежний зураг /хх-28/, хохирогч С.Цэнгэгийн мэдүүлэг /хх-41/, гэрч Ц.Сарангэрэлийн мэдүүлэг /хх-47/, шинжээчийн №13519 дугаартай дүгнэлт /хх-73/, шинжээчийн Т.Амартүвшиний мэдүүлэг /хх-74-75/, яаралтай тусламж үзүүлсэн бүртгэл /хх78-85/, гэрч Д.Баатарцогтын мэдүүлэг /хх-59/, гэрч Ж.Хажидсүрэнгийн мэдүүлэг /хх-62/, Гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг /хх64-65/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Будгэрэл нь 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.Цэнгэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож зүүн гарын шууг мушгин хугалж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Будгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Будгэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Будгэрэл нь хохирогч С.Цэнгэгт хохирол төрбөрт 600.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар ямар нэгэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Будгэрэл нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Чинбатын Будгэрэлийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ч.Будгэрэлд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ч.Будгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Будгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Цэнгэгт 600.000 төгрөгийг төлсөн, Ч.Будгэрэлд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгосон болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Будгэрэлд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР