| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00418/И |
| Дугаар | 142/ШШ2020/00566 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2020/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.М холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Өшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Өби 2009 онд С.Мтой танилцаж бидний дундаас хүү М.Д2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, охин М.Д2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тус төрсөн. Бид 2019 оноос хойш тусдаа амьдрах болсон. Бидний хоорондын харилцаа таарамж муу, байнгын хэрүүл маргаантай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, олон удаа гар хүрч аав, ээж, ах, эгч, дүү нарыг минь гуйлгачин ядуугаар нь дуудаж доромжилж, дарамталдаг. Цаашид бид хамт амьдрах боломжгүй, хүүхдүүд минь миний асрамжинд байгаа. Иймд хүүхдүүддээ асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аби Улаанбаатар хотод байгаа бөгөөд Улаанбаатар хотын бүх чиглэлд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хаасан тул 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цаг 00 минутанд болох шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Миний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн асуудалгүй болно. Хариуцагч С.М шүүх хуралд оролцох боломжгүй, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн болно гэжээ.
Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хүсэлтдээ: Миний бие Арвайхээр сумын 3-13-1 тоотод оршин суудаг. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Д.Өтай 2009 онд танилцсан. 2010 онд хүү Даш, 2012 онд охин Доржханд маань төрсөн. Түүнээс хойш одоог хүртэл хоол хүнс, хувцас хичээлийн хэрэгсэл бүгдийг авч өгч байсан. Д.Өнь Өвөрхангайд байхдаа ч, Эрдэнэтэд очсон хойноо ч гэсэн гэр бүлээс гадуурх харьцаа тогтоож, гадуур явдаг. Архиддаг. Хэлж ярьж засаж залруулах гэхээр элдвээр хэлж гэрээс хөөдөг байсан. Ийм болохоор энэ хүнтэй ахин амьдарч ил, далд элдвээр доромжлуулж чадахгүй. Хоёр хүүхдийн тэтгэлэг төлөхөд бэлэн байна гэжээ.
Миний бие Шивээ овоогийн хил дээр ажил дээрээ карантинд орсон тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Өнь хариуцагч С.Мт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч С.М хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2009 онд танилцан дотно харилцаанд орсон ба тэдний дундаас хүү Ө.Д2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, охин Ө.Д2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, одоо эрүүл өсөж бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, Баян-Өндөр сумын Их залуу багийн Засаг даргын тодорхойлолт, хүү Ө.Дийн Г-0066 дугаартай, охин Ө.Доржхандын Г-0484 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ө.Д, 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ө.Днарын төрсөн эцэг нь хариуцагч С.М мөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх бөгөөд тэрээр хүүхдүүдийн эцэг биш эсэх асуудлаар маргаагүй.
Зохигчдын цаашид хамт амьдрахгүй гэсэн тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тайлбар, хүүхдүүдийн насны байдал, бага насны хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, асаргаа зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан эх Д.Өын асрамжинд хүү Ө.Д, охин Ө.Днарыг үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг С.Моос тэтгэлэг гаргуулан сар бүр хүү Ө.Д, охин Ө.Днарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч С.М нар шүүх хуралдааны товыг авсан боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн ба кроновирусын цар тахлын улмаас Улсын онцгой комиссоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хаасантай холбогдуулан зохигчид өөрсдийн биеэр шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Моос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Өд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 68 428 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт заалаа.