Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/01215

 

 

                                                  ****ын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК-д холбогдох 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баянзул, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** **** ****” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн нэхэмжлэгчид өгөхийг “ **** **** ****” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 398,690 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч **** нь 1001 дугаартай реалтор Г.Хангайтай 2018.10.12-ны өдөр байгуулсан 19/10/157 тоот “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээ”-г үндэслэн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэл нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй ****ээ байгуулсан тул зөвшөөрөхгүй хэмээн хууль зүйн талаас нь тайлбарлаж байгааг шат шатны шүүх хууль зүйн талаас нь үгүйсгэж чадахгүй байна. Дүү Б.Баянзулынхаа ажлын хөлсийг 19/10/157 дугаар ****ээний 3.2-т заасан орон сууцны төлбөрт төлөгдсөн гэж байгаа. Гэвч ажил гүйцэтгэсний зохих хөлсийг барилгын төлбөрт тооцъё гэсэн, ажил гүйцэтгэх ****ээг Б.Баянзул нь компанитай байгуулаагүй бөгөөд зураг зурсны төлбөрөө тухай бүрд нь бүрэн авч байсан, мөн орон сууцны төлбөрийг Б.Баянзул төлөөгүй тул төлбөр бүрэн төлөгдөөгүй орон сууцыг бусдад хүлээлгэн өгөх боломжгүй гэдгийг шүүх мөн л хууль зүйн талаас үгүйсгэж чадаагүй. Шүүх “...дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төслийг Б.Баянзул нь боловсруулж зохих байгууллагуудаар баталгаажуулан “ **** **** ****” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн. Гэтэл Б.Баянзул нь “зохих байгууллагуудаар баталгаажуулаа” ямар ч ажил хийгээгүй бөгөөд ажил хийснийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин архитекторын хувьд зураг зурсан ажлын хөлсөө авч байсан ба алдаатай зургийн төлөө компани хариуцлага хүлээсэн. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн ч шүүхээс уг баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нийтэд зарласан м.кв-ын үнээр эсхүл захиалагчтай харилцан тохирч, тогтоосон гүйцэтгэх захирал миний зөвшөөрсөн үнийн хүрээнд Г.Хангай нь бусадтай ****ээ байгуулдаг байсан ба тэдгээр ****ээтэй холбоотой нэг ч маргаан үүсээгүй. Гэтэл надтай огт тохирохгүй нөхцөлөөр ****ээ байгуулсан нь тухайн компанийн хууль ёсны өмчлөгч миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ****ээ байгуулагдаагүй гэж үзэж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан болно. Тэгэхээр **** нь тухайн хууль бус ****ээгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул миний зүгээс компанийн нэрийн өмнөөс сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээн авахаас татгалзсан ч энэ талаар ямар нэгэн шийдвэр огт гаргаагүйгээс гадна, алдаагаа засах боломжийг надад олгож, энэ талаар шүүгч захирамждаа заах үүрэгтэй байхад хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Шат шатны шүүхээс үүнтэй холбоотойгоор хууль зүйн талаас үгүйсгэж чадаагүй нь хуулиар олгогдсон эрхийг минь зөрчиж байна. Хэрэв Г.Хангай нь компанийн хувьцаа эзэмшигч байсан бол гүйцэтгэх захирал миний тохироогүй нөхцөлөөр байгуулсан ****ээнээс учирсан хохирлыг түүний ногдол ашгаас суутган авах замаар компанийг хохиролгүй болгох байсан. Гэтэл тэрээр хувьцаа эзэмшигч биш тул хууль бус ****ээний дагуу олгогдох орон сууцны үнийн дүн нь компанид буюу надад хохирол болон үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. **** нь “ **** **** ****” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2018.10.12-ны өдөр байгуулагдсан 19/10/157 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээний үүрэгт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч хуульд заасны дагуу төлөөлөх албан тушаалтантай буюу захирал Д.Энхбаяртай ****ээ байгуулаагүй, Б.Баянзул тухайн барилгын зураг төслийг зохиогч биш, зураг төслийг боловсруулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Хангай “...“ **** **** ****” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Энхбаяр гэдгийг Б.Баянзул мэдэж байсан бөгөөд захирал зөвшөөрөөгүй нөхцөлийг захирал зөвшөөрсөн мэтээр надад ойлгуулж, ****ээнд гарын үсэг зуруулсан байна. ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ****ээ байгуулагдаагүй хэмээн үзэж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан “ **** **** ****” ХХК-ийн захирлын үйлдэл хуульд нийцэж байгаа...” гэсэн хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулгатай тайлбарыг гаргасан байна. 

9. Талуудын хооронд 2018.10.12-ны өдөр 19/10/157 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээг байгуулж, уг ****ээгээр “ **** **** ****” ХХК Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019.12.30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, захиалагч нь ****ээний 3.1, 3.2-д заасан үнийг хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах ****ээ гэж зөв тодорхойлж, уг ****ээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Худалдах-худалдан авах ****ээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

12. Талуудын хооронд байгуулсан ****ээний 3.1, 3.2-д орон сууцны үнэ болон түүнийг төлөх хуваарь, нөхцөлийг тодорхой тусгасан байна. Тодруулбал:

**** орон сууцны нийт үнэ 48,148,000 төгрөгөөс 2018.10.12-ны өдөр ****ээ байгуулахад 25,000,000 төгрөгийг төлөх, үлдэх 23,148,000 төгрөгийг Б.Баянзулын Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53, 54 байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах төлбөрт тооцож төлөх нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцжээ. 

Аливаа ****ээг шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, ****ээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

13. “ **** **** ****” ХХК Б.Баянзулаар дахин төлөвлөлтийн барилгын зургийн ажил гүйцэтгүүлэх замаар худалдах-худалдан авах ****ээний үнийн зарим хэсгийг тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг зөрчихгүй. 

14. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо БҮК 53, 54 байрны дахин төлөвлөлтийн барилгын ажлын зураг төслийг боловсруулж хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэг авагдсан баримтад үндэслэгдсэн байх тул хууль зөрчөөгүй байна. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд талуудын хооронд байгуулсан 2018.10.12-ны өдөр 19/10/157 тоот ****ээний дагуу **** нийт үнэ 48,148,000 төгрөгийг  төлж барагдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 

15. “ **** **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, түүний үндэслэлээ Б.Баянзул нь тухайн барилгын зураг төслийг зохиогч биш, зураг төслийг боловсруулаагүй гэх агуулгаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна. 

16. Үүнээс гадна “ **** **** ****” ХХК-аас “...компанийг төлөөлөх эрхгүй Г.Хангай ****ээг байгуулсан тул уг ****ээ байгуулагдаагүй...” гэсэн тайлбарыг гаргажээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** **** ****” ХХК-д Г.Хангай нь борлуулалтын менежерээр ажиллаж байсан нь ****чийн мэдүүлэг, 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон талаар хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. 

“ **** **** ****” ХХК нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг Г.Хангайд өгөх нөхцөлийг бүрдүүлснээр Г.Хангай нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон хариуцагчийг төлөөлөн бусадтай, түүний дотор ****тай хэлцэл хийсэн байх тул өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн “ **** **** ****” ХХК нь Г.Хангайг бүрэн эрхгүй байсныг ашиглаж, компанийн нэрийн өмнөөс хийгдсэн 2018.10.12-ны өдрийн 19/10/157 тоот ****ээг  байгуулагдаагүй гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

18. Шүүхээс ****ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цагаан орд хотхоны А блокийн 13 дугаар давхар 157 тоот, 33,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр ****ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлэн нэхэмжлэгчид өгөхийг “ **** **** ****” ХХК-д даалгажшийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

19. Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 10-18 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

20. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02573 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398,690 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Н.БАЯРМАА

                                                                                                    Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ