Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2020/0016

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холболдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.Бт цэргийн алба хаасны  тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохыг тус хэлтэст даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан  тайлбартаа:

Миний бие Х.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2003 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/775 дугаар тушаалаар мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагчаар томилогдон ажиллаж байгаад  2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн б/1109 дугаартай тушаалаар мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаас чөлөөлөгдсөн. Би нийтдээ 10 жил цэргийн алба хаасан ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-д алба хаасан 1 жилийг 1 жил хоёр сараас тооцохоор зохицуулсан тул нийтдээ 20 сар буюу 1 жил 8 сарын хугацаа нэмэгдэхэд 11 жил 8 сар цэргийн алба хаасан. 2013 оны 1 дүгээр сараас миний нуруу нугас, бүсэлхий, түнхний хэсгээр хатгаж өвдөж эхэлсэн ба аймгийн “Нурлы” эмнэлэгт хэвтэж 10 хоног  эмчлүүлсэн боловч үр дүн гараагүй учир аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “АМ-13А” маягт буюу “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-аар Улаанбаатар хотод очиж Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн.

Тэндээс онош тодруулж хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу заасан. Би тухайн үед хагалгаанд орохыг түр азнаж байхаар шийдэж аймагт ирж Нэгдсэн эмнэлгээр явж физик эмчилгээ хийлгэсэн боловч мөн үр дүн гараагүй. Бие өвдөж нойргүй болж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон учир 2013 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас  чөлөөлөгдөх өргөдөл гаргасан.

 Миний өргөдлийг тус албаны даргын зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар хурлаар авч хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт уламжилсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн б/1109 дугаартай тушаалаар мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. Би тэгээд гэрээр эмчилгээ хийлгэж байгаад 2013 оны 10 дугаар сард дахин Улаанбаатар хотод очиж Улсын клиникийн 3 дугаар эмнэлэгт нуруу нугасны хагалгаа хийлгэсэн.

Хагалгаа хийлгэсний дараа аймагт ирж Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоолгосон. Үүнээс хойш жил бүр сунгуулж ирсэн.

Би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цэргийн алба хаах насны хязгаар 47 нас хүрч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан.

Миний хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар авч хэлэлцээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь хуульд нийцэхгүй байгаа тул цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн байна.  Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд дээрх шийдвэр нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд миний нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:

Х.Бын тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлийг Нийгмийн даатгалын хэлтэс хүлээж авсны дараа 2 үндэслэл зааж татгалзсан. Нэгдүгээрт цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохдоо Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баримтлан тэтгэвэр тогтоох ёстой. Төрийн албаны тухай хуульд зааснаар хэрэв тэтгэвэр авагчийн тэтгэврийг тогтоохдоо буруу тогтоож, зөрчил гарч энэ талаар эрх бүхий этгээдийн акт тавигдвал тухайн тэтгэвэр тогтоосон нийгмийн даатгалын байцаагч хариуцаж төлөх ёстой, тэтгэвэр авагчид мөн төлбөр тавигдана. Иймээс хуулийн хүрээнд ямар ч төрийн байгууллагыг хохироохгүйгээр ажиллах ёстой юм.

 Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь заалтад “10-аас доошгүй жил цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн  алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Үүнд нэгдүгээрт орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, хоёрдугаарт биеийн эрүүл мэндээр, гуравдугаарт цэргийн алба хаах нас хэтэрч гэж заасан. Нэхэмжлэгч Х.Бын ажлаас чөлөөлөгдсөн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн б/1109 түүний тушаалд эрүүл мэндийн тухай огт дурдагдаагүй, тушаалын үндэслэх хэсгээс үзэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтаар чөлөөлөгдсөн байна.

Цэргийн алба гэдэг нь тусгай тангараг өргөсөн, хатуу зарчимтай байдаг, алба хаагч өөрийн хүсэлтээр дураараа ажлаас гарах эрх зүйн үндэс байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Х.Быг 2013 онд ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д заасныг үндэслэн гаргасан. Уг зүйлд эрүүл мэндийн шалтгаанаар гэж заагаагүй. Ажлаас гаргасан тушаалд эрүүл мэндийн шалтгааны улмаас гэж заагаагүй учраас бид тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  шүүхэд гаргасан тайлбарт:     

Х.Быг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Б/1109 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалд 2002 оны Төрийн албаны  тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дах заалтыг баримталсан. Энэ заалтад  өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэл байгаа.

Төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийг  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэж зааж, 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 24.1.3-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж 3 үндэслэлийг заагаад өгсөн. Энд заавал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх гэдэг зохицуулалт байхгүй. Харин 1 жилээс дээш хугацаагаар  эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөхөөр Төрийн албаны тухай хуульд зохицуулсан. Тушаалд Засгийн газрын  агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дах заалтыг баримталсан. Энэ нь агентлагийн дарга ямар эрх хэмжээ эдлэх талаарх зохицуулалт бөгөөд төрийн албанаас чөлөөлөх, томилох боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой уг заалтыг баримталсан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг баримталсан. Энэ нь мөн адил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлөх, томилох  эрх хэмжээг зохицуулсан заалт юм.

Х.Бын хувьд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахдаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталж хүсэлт гаргасан. Уг зүйлд  энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Цэргийн алба хаасан насны хязгаараар ахлагчийн нас 47 нас байгаа. Хуульд цэргийн алба хаагч нь орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр, эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрч заасан. Х.Бын хувьд тухайн үед эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон.

 Х.Б ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан. Уг хүсэлтийг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, дээд байгууллагад нь холбогдох материалыг хүргүүлсэн. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас шийдвэр гарсан. Х.Б нь 2012 оны 9 дүгээр сараас эхлээд бие нь өвдсөн. 2012 оны  10 дугаар сард  үзүүлээд, 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл “Нурлы” эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ талаар нотлох баримт бүрэн байгаа. Ажлаас чөлөөлөгдсөний дараа 2013 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод очиж хагалгаа  хийлгэсэн.

2014 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгож, одоо хүртэл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа. Энэ нь Х.Б тухайн үед биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн болохыг нотолж байгаа. Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 535 дугаар албан бичиг, даргын зөвлөлийн  2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, бусад холбогдох материалуудыг нотлох баримтаар судлуулсан. Хууль эсвэл тушаалд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн  гэж бичээгүй гэдэг байдлаар иргэнийг хохироож болохгүй.

Цэргийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар ахлагч 47 нас хүртэл цэргийн алба хаах хуулийн заалттай. Х.Б 1972 оны 8 дугаар сарын 13-ны төрсөн, 47 нас хүрсэн. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэв.                                                           

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй,  1/-д  25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 2/-д 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, 3/-т байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан гэж заасан ба  мөн зүйлийн 2 дахь хэсэгт  энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг хангаагүй боловч 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж, үүний 2/-т  биеийн эрүүл мэндээр гэж  тус тус заажээ.

Нэхэмжлэгч Х.Б нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны хянагчаар томилох эрх бүхий этгээдийн  2003 оны б/775 дугаар тушаалаар мөн оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн б/1109 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагч өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр тус албан тушаалаас чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч 1972 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн байх ба хуульд заасан цэргийн алба хаах насны хязгаарт хүрээд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеийн  эрүүл мэндийн  шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр  10-аас доошгүй жил цэргийн алба хаагчийн хувьд  тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  хандахад захиргааны байгууллагаас түүнд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоохоос татгалзаж шийдвэрлэсэн байх ба энэ үндэслэлээ хариуцагчаас “Х.Быг ажлаас чөлөөлсөн б/1109 дугаартай  тушаалд түүнийг  эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тухай дурдаагүй, нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдсөн” гэж шүүхэд тайлбарлажээ.

Нэхэмжлэгч тухайн 2013 онд биеийн эрүүл мэндийн байдлаас болж өвдсөн, нурууны өвчний улмаас эмчлүүлсэн, улмаар биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсон, түүний хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны даргын зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт уламжлахаар шийдвэрлэснээр 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг чөлөөлөх эрх бүхий этгээдэд уламжилсан, үүний дагуу 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Х.Быг ажлаас чөлөөлсөн. Түүнчлэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөний дараа  эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “нурууны баганы дегенератив өөрчлөлт” оношоор түүний хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай болох нь тогтоогдож, энэ үеэс одоог хүртэл нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг зэрэг үйл баримтууд Баян-Өлгий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 535 дугаар албан бичиг,  тус албаны даргын зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн өвчний түүх, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2014 оны 5808 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, гэрч тус хэлтсийн магадлагч эмч Н.Сий мэдүүлэг болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсоноор нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны хянагчийн албан тушаалаас 2013 оны б/775 дугаар тушаалаар биеийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн нь нотлогдож байна.

Тухайлбал нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд түүнийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлийг баримталсан байх ба уг зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлүүд ямар байхыг тодорхойлж заагаагүй, уг зүйлд заасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах үндэслэл ямар ч шалтгаантай байж болох бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга нь биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа гүйцэтгэх боломжгүй тухай байсан нь тогтоогдсон тул хариуцагч талын нэхэмжлэгч Х.Быг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөөгүй, тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахаар заагаагүй гэх маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны хянагч, ахлах ахлагчаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн нэхэмжлэгч Х.Б нь Цэргийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан ахлагчийн албыг хаах насны хязгаар  47 насанд хүрсэн, Цагдан хорих байранд хянагчаар тасралтгүй 10 жил ажилласнаар 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.4-т Хорих байгууллагад ажилласан хугацааг тооцоход цагдан хорих байр, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан болон сүрьеэг эмчлэх ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, насанд хүрэгсдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно гэж зааснаар  нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан хугацаа нь 12 жил 6 сар байна.

Ингэснээр  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  10-аас доошгүй жил цэргийн алба хаасан байх, цэргийн алба хаах насны хязгаарт  хүрсэн шаардлагыг тус тус  хангасан. Түүнчлэн цагдан хорих байрны хянагч, ахлах ахлагчийн албан тушаалаас биеийн эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлөгдсөнөөр  хуулийн мөн зүйлд зааснаар цэргийн алба хаагчийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй байх тул Х.Бт энэ төрлийн тэтгэврийг  тогтоохгүй байгаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохыг даалгах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг  нийгмийн даатгалын байгууллага гаргах бөгөөд нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохоос татгалзсан захиргааны байгууллагын үндэслэл нь дээрх байдлаар хууль бус байснаар Х.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнд цэргийн алба хаасны  тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Х.Бт  цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоохыг  тус хэлтэст  даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             М.РИЗА

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2020/0016

     Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС