| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 119/2026/0033/3 |
| Дугаар | 221/МА2026/0430 |
| Огноо | 2026-06-23 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2026/0430
Т к м ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.Б
Нэхэмжлэгч: Т к м ХХК
Хариуцагч: Э ү ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороо
Нэхэмжлэлийн шаардлага: ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ М а ХХК нарын хооронд байгуулсан 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах тухай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Э ү ТӨҮГ-т ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 031 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.Б, Э.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Л.Э, О.Э, Л.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 119/2026/0033/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т к м ХХК-иас ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ М а ХХК нарын хооронд байгуулсан 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах тухай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Э ү ТӨҮГ-т ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 031 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 22 дугаар зүйлийн 22.5, 22.6.3, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4.1, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т к м ХХК-ийн Э ү ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-т ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар хуульчилсан. Тодруулга авах зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд маш тодорхой хуульчилсан байхад шүүгч буруу тайлбарласан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар л оролцогчоос тодруулга авах эрхтэй байхаар хуульчилсан. Тодорхойгүй гэдэг нь оролцогчийн хүсэл зоригийн илэрхийлэл, баримт, материал нь захиалагчийн шаардлагын дагуу илгээсэн боловч илэрхийлэх утга агуулга нь тодорхой бус байхыг ойлгоно. Зөрчилдөөнтэй гэдэг нь оролцогчийн илгээсэн тендерийн материалд хоорондоо утга, агуулгын зөрүүтэй, нэг нь нэгийгээ үгүйсгэсэн байхыг ойлгоно. Гэтэл тус тендер шалгаруулалтад хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн М а ХХК-ийн тендер захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т заасан шаардлагыг хангаагүй баримт илгээсэн байхад түүнийг авсан нь тус хуульд нийцэхгүй байна.
3.2. Тухайлбал өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.2-т Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс тендер шалгаруулалт зарласан өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий "Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт"-ыг ирүүлнэ...", "...Оролцогч "Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна..." гэсэн шаардлагатай. Гэтэл М а ХХК нь тус лавлагааг www.sainscore.mn, www.burenscore.mn цахим хуудсаар дамжуулан аваагүй. Үүнтэй холбоотойгоор тус лавлагааны QR код ажиллахаа больдог буюу захиалагч тус лавлагааны үнэн зөвийг шалгах боломжгүй болдог. Мөн захиалагч Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт" шаардсан байхад хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх хураангуй лавлагаа илгээсэн. Энэ нь захиалагчийн ТШББ-ээр шаардсан тодорхойлолтыг ирүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Үүнд ямар нэг тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал байхгүй бөгөөд М а ХХК-ийн дээрх тодорхойлолт нь шаардлага хангахгүй болохыг Сангийн яамны Гомдол хянасан тухай" 03/1457 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Сангийн яамны Гомдол хянасан тухай 03/1457 дугаартай албан бичгийн тухайд тус гомдол хянан шийдвэрлэсэн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 98.1-д зааснаар захиргааны акт болох бөгөөд захиргааны актын нэг үндсэн шинж нь захирамжилсан шинжтэй байдаг. Тус актын захирамжлах хэсэгт гурван агуулга тусгагдсан байна. Захиалагчийн М-ДБ-112-12/742 тоот шийдвэрийг хүчингүй болгосон, тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан, захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацааг дуусгавар болгосон шийдвэрүүд хамаарна. Захиалагч нь дээрх гурван шийдвэрийг л Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ. Тус гомдол хянасан тухай албан бичигт байх "...холбогдох байгууллагаас тодруулж хянан үзэх нь зүйтэй байна." гэсэн нь тус захиргааны актын захирамжлах хэсэгт тусгагдаагүй зөвлөмж байдлаар бичигдсэн, мөн ямар нэг захирамжилсан шинж агуулаагүй байхад тус зөвлөмжийг заавал биелүүлнэ гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна. Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 "Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана." гэснийг буруу тайлбарласан. Захиалагч нь тус заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудас, 2.7 дахь хэсэгт ...Сангийн яам гомдлыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/1457 дугаартай "Гомдол хянасан тухай" шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан." гэх дүгнэлт нь буруу байна. Тухайлбал Сангийн яам зөвхөн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон М-ДБ-112-12/742 тоот шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл Сангийн яам тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон гэж буруу дүгнэсэн байна. ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М а ХХК-ийн тендерийг хянан үзэхдээ зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолтыг хянан үзээгүй болох нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр нотлогддог. Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй бөгөөд Сангийн яам нэхэмжлэгчийн гомдлыг хянаад М а ХХК-г шаардлага хангаагүй болохыг тогтоож тус тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг даалгасан. Энэ нь үнэлгээний хороо М а ХХК тендерийг дахин үнэлээд шаардлага хангаагүй бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д "Захиалагч бүх тендерээс татгалзсан бол шаардлага хангасан тендер ирээгүй шалтгааныг судалж, дахин тендер шалгаруулалт зарлах эсэх мэдээллийг энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэрт заана. " гэснийг баримтлан шийдвэр гаргах эрхийг нээлттэй үлдээсэн боловч хууль зөрчин тодруулга авч түүнийгээ үндэслэн хамгийн сайн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 28 дугаар зүйлийн 28.4-т заасныг тус тус зөрчсөн байна. Дээр дурдсанчлан тус тендер шалгаруулалтын үнэлгээний хороо хууль зөрчин хэрэг үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, 106 дугаар зүйлийн 106.4-т заасан (шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байх ёстой шаардлагыг хангаагүй, хууль ёсны, үндэслэл бүхий болоогүй.) Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дахь хэсгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, Т к м ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Т к м ХХК-иас ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ү ТӨҮГ М а ХХК нарын хооронд байгуулсан 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах тухай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Э ү ТӨҮГ-т ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Э ү ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх ... захиалагч Т С А Э З ХХК-иас тодруулга авч байгаа нь М а ХХК-ийн тендерийг шалгаруулах зорилгоор нэмэлт баримт бичиг авч, нэг талд давуу байдал бий болгох зорилгоор тодруулга авсан гэж үзэх үндэслэлгүй хуулийн 7.1.10-д заасан заалттай холбоотой баримтыг ерөнхий шаардлагад ирүүлэхийг шаардаагүй байна ... уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ... М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112/12/1251 дугаартай мэдэгдлийг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэн учраас нэхэмжлэгч компанийн дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах хууль зүйн үндэслэлгүй ... гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Маргааны үйл баримтын тухайд:
3.1. Э ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/475 дугаар тушаалаар Шууд утгуурт цахилгаан экскаватор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нээн, хянан үзсэн байна.
3.2. Шууд утгуурт цахилгаан экскаватор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр хуралдаан, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан тухай зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч Т к м ХХК-иас гаргасан гомдлын дагуу Монополын эсрэг газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/2543 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын баримт бичигт холбогдох өөрчлөлт оруулахыг даалгасан байна. Улмаар Үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар техникийн тодорхойлолтыг өөрчлөн захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
3.3. Тендерийн Үнэлгээний хороо Э ү ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/20250102814 дугаартай Шууд утгуурт цахилгаан экскаватор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 05 дугаар хуралдаанаар тендерийг хянан үзсэнээр М а ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж захиалагчид хүргүүлсэн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М-ДБ-112/12/745 дугаар мэдэгдлээр тендерт оролцогч М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн М-ДБ-112-12/744 дугаартай мэдэгдлээр нэхэмжлэгч Т к м ХХКд, М-ДБ-112-12/743 дугаартай мэдэгдлээр тендерт оролцогч Хуа еэ интернэйшнл ХХК-д тус тус шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
3.4. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Т к м ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам уг гомдлыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/1457 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
3.5. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж 07 дугаартай тэмдэглэлээр Сангийн яамны ирүүлсэн 2026 оны 03 дугаар сарын 05-ны 03/1457 дугаар албан тоотын дагуу Сайнскор зээлийн мэдээллийн сангаас тодруулга авахаар шийдвэрлэж, 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1116 дугаар албан бичгээр тодруулга авахаар Т С А Э З ХХК-д хүргүүлснээр тус газрын 2026 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 1/101 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж 08 дугаар хуралдаанаар М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
3.6. Улмаар захиалагчаас тендерт оролцогч Т к м ХХК-д 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/744 дугаартай албан бичгээр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/1253 дугаартай мэдэгдлээр, М а ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/1251 дугаартай мэдэгдлээр тус тус хүргүүлснээр Т к м ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гарган маргах үндэслэл бий болсон байна.
4. ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана, 25 дугаар зүйлийн 25.2-т Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно гэж тус тус заасан.
4.2. Дээр дурдсанчлан Т к м ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам уг гомдлыг хянан үзээд 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 03/1457 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээр холбогдох байгууллагаас тодруулж хянан үзэх нь зүйтэй ... тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэж шийдвэрлэсний дагуу захиалагч Э ү ТӨҮГ 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн М-ДБ-112-12/1116 дугаар албан бичгээр Т С А Э З ХХК-аас тодруулга авч, тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлснийг буруутгах боломжгүй.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь хууль бус захиргааны акт, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн хамгаалахад оршино. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн М а ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзэхээр байна.
4.4. Өөрөөр хэлбэл, зээлийн мэдээллийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авсан нь нэг талд давуу байдал олгосон бус харин нэхэмжлэгч компанийн өөрийнх нь гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд тендер хянан үзэх, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн тендер үнэлэх, 28 дугаар зүйлийн захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх, 30 дугаар зүйлд гэрээ байгуулах зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
5.2. Захиалагч Э ү ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/744 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч Т к м ХХК-ийн тендерээс оролцогчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан гэрээ 2019 онд байгуулагдсан гэрээ тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Маягт №4 буюу хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл ирүүлээгүй, ижил төстэй гэрээг нууцалж ирүүлсэн гэх үндэслэл дурдан татгалзжээ.
5.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.2-т Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно гээд 18.1.2.2.1-д 2022, 2023, 2024 оны аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна гэж зохицуулсан байхад нэхэмжлэгчийн ирүүлсэн ижил төстэй бараа нийлүүлж байсан гэрээ нь дээрх шаардлагад нийцэхгүй гэж үзэхээр байна.
5.4. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ковид-19 цар тахлын улмаас гэрээний хугацаа хэтэрсэн ... гэж тайлбарладаг боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Н и к ХХК-тай байгуулсан NOR-MG-PUR0001 дугаар гэрээний хугацаа 2 жил буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор тусгасан байх бөгөөд энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байх хэдий ч аливаа гэрээний хугацаа хэтэрч биелэгдсэн тохиолдолд гэрээ хэрэгжиж дууссан огноо, цаг хугацаагаар тооцон шаардлага хангуулж хүлээн авах нь учир дутагдалтай төдийгүй шударга ёсны зарчим-д нийцэхээргүй байх тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй.
5.5. Түүнчлэн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 25.5-д Оролцогчдод ил болох баримт бичгийн жагсаалт гээд 25.5.1-д Оролцогч хуулийн 22.5-д заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг ил болгохгүйгээр илгээх бол хуулийн 22.6.3-д заасан мэдэгдлийг V бүлгийн маягт 6-ын дагуу нууцлахгүйгээр ирүүлнэ гэж заасан байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс Н ХХК-тай байгуулсан GT-NM-ZAM-01 дугаар бүхий гэрээг нууцалж ирүүлсэн, нэхэмжлэгч тал үүнтэй маргадаггүй бөгөөд ... нууцалж ирүүлсэн шалтгаалан нь тухайн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн санхүүгийн талаарх мэдээлэл байсан учир нууцалсан юм ... хэмээн тайлбарладаг.
5.6. Хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн өгөгдлийн хүснэгтээс үзэхэд тендерт оролцогч нь тендерийн баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээх ба хүний эмзэг мэдээлэл хамаарах мэдээлэл байгаа бол түүний ил болгоогүй хууль зүйн үндэслэлийг тайлбарлах ба бүх материалыг нууцалж ирүүлсэн тохиолдолд татгалзах үндэслэл болгохоор заасан байна.
5.7. Харин нэхэмжлэгч Т к м ХХК-аас ижил төстэйд тооцуулахаар ирүүлсэн гэрээг цахим системд нууцалж хүргүүлсэн нь хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгаа, тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, М а ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
6. Э ү ТӨҮГ М а ХХК нарын хооронд байгуулсан 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах тухай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1. Э ү ТӨҮГ-ын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн М-ДБ-112-12/1251 дугаартай мэдэгдлийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ, 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ гэж тус тус зааснаар Э ү ТӨҮГ болон М а ХХК нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
6.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна, 41.1.1-д энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан, 41.1.2-т энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан, 41.1.3-т хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй, 41.1.4-д энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан, 41.1.5-д тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй, 41.1.6-д захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж тус тус заасан.
6.3. Нэхэмжлэгч Т к м ХХК-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдсан Э ү ТӨҮГ болон М а ХХК нарын хооронд байгуулагдсан 2026/03-10-188 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ-г Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй.
6.4. Учир нь, гэрээ байгуулах үндэслэл болсон тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарсан захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй нь дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд захиалагчийн шийдвэр нь өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимд нийцсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
7. Э ү ТӨҮГ-т ЭҮТӨҮГ/20250102814 дугаар тендер шалгаруулалтыг дахин зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ., 52 дугаар зүйлийн 52.5.1-д ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж тус тус зааснаар захиргааны акт гаргахыг даалгах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхаар зохицуулжээ.
Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
7.2. Нэгэнт дээрх үндэслэлүүдээр захиалагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй нь тогтоогдож буй тухайн тохиолдолд нэхэмжлэгч компанийн дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 031 дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА