Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Ч.Б-О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ч-ын Б-От холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                Монгол Улсын иргэн, ................................ өдөр Увс аймгийн ....................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын ................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Ч-ын Б-О, (РД:.........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “..............” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Г.О-ийн эзэмшлийн хайгуулын өрөмдлөгийн машинаас 2 ширхэг аккумляторыг “DAYUN” загварын мотоцикл ашиглан хулгайлж, түүнд 1.168.000 (нэг сая нэг зуун жаран найман мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Нутгийн захиргааны хашаанд байрлуулсан хог ачих зориулалттай Карма загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 522.000 (таван зуун хорин хоёр мянга) төгрөгийн хохирол учруулсан,

-2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын хашааны гаднаас түүний эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.425.000 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хамаарах гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “................” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Г.О-ийн эзэмшлийн өрөмдлөгийн машинаас 2 ширхэг аккумляторыг “DAYUN” загварын мотоцикл ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.168.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Нутгийн захиргааны хашаанд байрлуулсан хог ачих зориулалттай Карма загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 522.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын хашааны гаднаас түүний эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ч.Б-Оын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Б-Оын ах нь шүүх хуралдааны танхимд сууж, аав ээждээ шүүхийн процессыг дамжуулж хэлэхээр ирсэн байгаа. Ч.Б-О гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх гэдэгт өмгөөлөгчийн зүгээс итгэж байгаа. Ч.Б-Оын ар гэрийн хувьд аав нь хөгжлийн бэрхшээлтэй, ээж нь харааны бэрхшээлтэй, даралт харвасан байнгын асаргаанд байдаг. Ч.Б-Оын ах ар гэрийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг учир Ч.Б-О нь гэртээ аав ээжийгээ асарч, гэр орныхоо ажил хийж ар гэрээ авч явдаг. Миний үйлчлүүлэгч Ч.Б-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн хохирол төлж барагдуулсан байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эргүүлийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Ч.Б-Оын амьдралыг сайн мэднэ. 2 удаа цэргийн татлагад дуудахад аав нь ар гэрийн гачигдлын улмаас цэрэгт явуулах боломжгүй гэх хүсэлт гаргаж байсан. Ч.Б-Оын аав нь 67 настай хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Ээж нь дээр үед гутал оёж байгаад хутгаар нүдээ эсгэж харааны бэрхшээлтэй болж даралт харваж байнгын асаргаанд байдаг хүн байгаа. Ч.Б-Оын ах нь цэргийн алба хааж ирсэн бөгөөд гэр бүлийнхээ амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, аав ээжийнхээ эмчилгээ эм тариа, гэр бүлийнхээ амьжиргааг авч явдаг. Ч.Б-Оыг ийм хэрэгт холбогдсонд харамсаж байна. Хулгай хийхгүй амьдрах боломж их байгааг хэлмээр байна. Ял шийтгэлийг нь аль болох хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Б-О шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2335000000... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11, 94-97, 135-138 дахь тал);

2. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 13, 99, 140 дахь тал);

3. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 14, 100, 141 дэх тал);

4. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18 дахь тал);

5. Эд хөрөнгө битүүжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал);

6. Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Улаанбаатар хот руу 2023 оны 9 дүгээр сарын эхээр явсан бөгөөд тухайн газарт манай ажилчид үлдсэн юм. Тэгээд над руу манай ажилчид өрөмдлөгийн машин дотор байсан 2 ширхэг аккумлятор алга болчихлоо гэхээр нь би Улаанбаатар хотоос 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирээд үзэхэд АКУМА нэртэй 2 ширхэг аккумлятор алга болчихсон байсан юм...2023 оны 10 дугаар сарын 27-ноос 2023 оны 10 дугаар сарын 28-ны хооронд алга болсон гэж хэлсэн юм...Улаанбаатар хотоос дахин аккумлятор худалдан авч ажлаа үргэлжлүүлсэн юм...Акума нэртэй улаан бичигтэй, 12\/, 200 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумлятор байсан юм. Би 2022 онд Улаанбаатар хотоос 1 ширхгийг нь 650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан...уг хулгайн гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирол гэх зүйл нэхэмжлэхгүй...миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-28 дахь тал);

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 10 дугаар сард тус сумын Тамгын газарт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хог ачих зориулалттай Карма маркийн ачааны машин худалдан авч захиргааны хашаанд оруулж тавьсан юм... Тэрнээс хойш 2023 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Засаг дарга хогны машиныг асааж үйлчилгээ явуулахаар болоод машиныг асаах гэсэн боловч машины 2 ширхэг аккумлятор алга болсон байсан...би сэтгэл санааны хохирол гэх зүйл нэхэмжлэхгүй...миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-108 дахь тал);

8. Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Увс аймгийн ............. сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ............. сумын 3 дугаар багт байх таван худаг гэх газар мал дээрээ байж байгаад бензин авахаар 19 цаг 30 миниутанд сумын төвд орж ирээд гэрт очоод хоол унд хийчихээд эхнэрийг 22 цагийн үед ажлаас очиж аваад гэрт ирсэн юм. Тэгээд манай эхнэр Д- манай сургуульд дуу хөгжимийн багшаар шинээр ирсэн Б гэдэг хүн Ховд сумаас ирсэн энд таньж мэддэг хүн байхгүй байрны хоолноос хоцорсон гэж байна лээ гэхээр нь тэгвэл ирж хоол унд ирж ид гэж хэлэлдээ гэхэд манайх руу ирэх унаа байхгүй байна гэхээр нь би хүрэн өнгийн Мустанг-5 загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явж, түүнийг  дотуур байрнаас очиж аваад 22 цаг 30 минутанд гэрт ирсэн юм. Тэгээд 23 цаг 10 минутанд Б гэдэг хүнийг хүргэж өгөх гэтэл хашааны үүдэнд тавьсан миний мотоцикл байхгүй байсан юм. Миний алга болсон хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоциклд ямар нэгэн бичиг баримт байхгүй. Миний хүрэн өнгийн Мустанг-5 загварын мотоцикл нь 2021 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд ирсэн мотоцикл юм. Тухайн мотоцикл хүрэн өнгийн Мустанг-5 гэсэн бичигтэй, мотоциклийн рам тасарцан байсныг гагнасан /банкны доод хэсэг/, урд талын шаврын хамгаалалт, толь байхгүй, улаан өнгийн бүрээстэй өөр содон шинж тэмдэг байхгүй. Арлын дугаарыг нь мэдэхгүй байна... би сэтгэл санааны хохирол гэх зүйл нэхэмжпэхгүй...миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 145-148 дахь тал);

9. Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний машины аккумлятор суучихсан байхаар нь амбаар дотор орсон чинь нэг 12V, 200 амперийн хар өнгийн Акума гэсэн бичигтэй аккумулятор байсан юм, тэгээд би дүү Б.Э-аас энэ ямар учиртай аккумлятор вэ гэж асуухад хүн авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд би машинаа 12\/, 200 амперийн хар өнгийн Акума гэсэн бичигтэй аккумулятороор холбож өөрийн машинаа асааж авчихаад буцаагаад амбаарт хийчихсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал);

10.  Гэрч Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ч.Б-О нь намайг ............. сум оруулаад өгөөч гэхээр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн мотоциклиор оруулж өгчихөөд буцаад би ганцаараа явсан юм. Ч.Б-О ............. сум явж ирчихээд надад аккумулятор авах уу? хямдхан зарж борлуулмаар байна гэж хэлж байсан юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Б-О нь 1 ширхэг аккумулятор аваад ирэхээр нь энэ ямар учиртай аккумулятор вэ гэж асуухад Ч.Б-О нь хүнээс авсан юм аа, чи хадгалж байгаарай гэж хэлээд надад үлдээгээд явсан юм. Тэгээд маргааш нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нь Ч.Б-Ооос аккумуляторын тухай лавлаж асуухад би мотоциклтой сумын төвөөс ганцаараа гарч яваад ....................... сумын өрмийн газраас өрөмний 2 ширхэг аккумлятор хулгайлаад аваад ирчихсэн чи хүнд хэлж болохгүй шүү, энэ 2 аккумляторыг хямдхан зарж борлуулмаар байна гэж надад хэлсэн юм... 12\/, 200 амперийн хүчин чадалтай, Акума гэсэн бичигтэй хар өнгийн 2 бариултай, хуучин аккумулятор байсан юм. Үлдсэн 1 аккумулятор нь өөрийн хашаанд нуучихсан байгаа гэж хэлсэн юм...Ч.Б-О нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө явсан юм, тэгээд тэр шөнө нь ирээгүй, маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яваад ирсэн байсан юм... 2023 оны 11 дүгээр сарын эхээр 4-5-ны хооронд байх Ч.Б-О нь мөнгөний хэрэг байна надад 90 амперийн хүчин чадалтай хар өнгийн бариултай 2 ширхэг аккумулятор байна авах хүн байна уу зарчихмаар байна гэж надад хэлсэн юм. ............. сумаас явж байгаа бололтой нэг хүн ирсэн юм....Ч.Б-О нь аккумулятороо гаргаж ирээд тэр хүнд 340.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд тухайн мөнгийг Ч.Б-О авсан... Би замын унаагаар Улаангом сум яваад хоноод маргааш нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны орой нь гэртээ ирсэн юм. Тэгсэн орой Ч.Б-О манайд ирээд намайг ............. сум оруулаад өгөөч гэхээр нь өөрийн мотоциклиор ............. сумын төв оруулж өгчихөөд буцаад би ганцаараа сумандаа ирсэн юм. Тэгсэн маргааш нь Ч.Б-О нь ............. сумаас ирчихлээ гэж хэлэхээр нь би чи мотоциклгүй яаж ирсэн юм гэхэд би аргалаад ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд сүүлд 4-5 хоногийн дараа андаа би хүнээс мотоцикл авчихлаа хурдхан задалж өөр мотоциклд сэлбэж сайжруулж тавьмаар байна, чамд зав байгаа юу ирээд хамт задалж янзалхад туслаач гэж хэлсэн юм. Тэгээд Ч.Б-Оын хашаанд шавран амбаарт яваад очиход хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хуучин мотоцикл задалчихсан байсан юм. Тэгээд би хамт задалж янзлахад нь туслаж моторын боож өгчихөөд яваад өгсөн юм. Тэгээд дараа нь би ямар учиртай мотоцикл хүнээс авсан тухай Ч.Б-Ооос асуухад найз нь олон жилийн өмнө нэг мотоцикл гээчихсэн юм, тэрнийхээ өшөөндөө ............. сумаас хүний мотоцикл хулгайлж авсан урчаас энэ мотоциклийг хурдхан задалж нэг тийш нь хиймээр байсан юм гэж надад хэлсэн юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35, 114, 150 дахь тал);

11. Гэрч Ж.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хог ачих гээд машинаа онгойлгож асаах гэсэн боловч машин асахгүй байсан юм. Тэгээд буугаад үзэхэд тухайн машины зүүн талд байдаг 2 ширхэг аккумулятор байхгүй болчихсон байсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал);

12. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 225 дугаартай “...Увс аймгийн ....................... суманд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 200А аккумуляторын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.168.000 (нэг сая нэг зуун жаран найман мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47 дахь тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 226 дугаартай “...Увс аймгийн ....................... суманд 2023 оны 10 дугаар сарын байдлаар 90А 2 ширхэг аккумуляторын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 522.000 (таван зуун хорин хоёр мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 118 дахь тал);

14. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 227 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар “Мустанг-5” загварын хуучин мотоциклын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1.425.000 (нэг сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 155 дахь тал);

15. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 231 дугаартай “...2023 оны 10 дугаар сарын байдлаар DAYUN загварын мотоцикл зах зээлийн үнэ цэнийн баримжаа 135.000 (нэг зуун гучин таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53 дахь тал);

16. Ч.Б-Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 63, 130, 166 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний дүү Ч.Б-О нь ....................... сумын сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд улмаар Улаангом политехник коллежид сурч төгссөн ба тусгай дунд боловсролтой. Миний дүү Ч.Б-О нь эцэг эхийн дэргэд өсөж, аав ээжид тусалж байгаа ганц хүн юм. Миний ээж 2018 онд даралт харвасны улмаас байнгын асаргаанд байдаг ба дүү Ч.Б-О нь ээжийг асарч, харин аав Ч- нь хөдөө мал маллаж амьдардаг. Ч.Б-О нь төлөв даруу, дөлгөөн тайван зантай ямар нэгэн зүйлд тууштай ажилч хичээнгүй гарын ур дүй сайтай машин, мотоцикл гэх мэт зүйлийг засаж янзлах сонирхолтой юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

2. Гэрч Ч.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ч.Б-О нь тус сумын сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Улаангом Полетехник коллежид суралцаж цахилгаанчин мэргэжлээр сурч төгссөн юм. Багаасаа аав, ээжийн хажууд өсөж, хар бор ажлыг хийж ирсэн, хүнд тусархуу даруу төлөв зантай дуу цөөтэй хүүхэд юм. Ч.Б-О нь өөрийн гэсэн өмч байхгүй, Ч.Б-От өөрийн гэсэн ажил байхгүй, мотоцикл засаж янзалж өгөөд яваад байдаг техник тээврийн хэрэгсэлд илүү сонирхолтой залуу байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэггүй төлөв даруу томоотой залуу юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал);

3. Ч.Б-Оын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дахь тал);

4. Увс аймгийн ....................... сумын Улаан-Үзүүр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 270 дугаартай “...Ч.Б-О нь эцэг, эх, ахын хамт тус багт оршин суудаг нь үнэн болно. Ч.Б-О нь зан ааш төлөв, урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, ээж Б.Д- нь хөгжлийн бэрхшээлтэй байнга Ч.Б-Оын асаргаанд байдаг болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 70 дахь тал);

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д-ийн“...2ширхэг аккумуляторыг Ч.Б-Ооос буцаан авсан. Иймд Ч.Б-От ямар нэгэн гомдол, хохирол байхгүй болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 71 дэх тал);

6. Хохирогч Б.Бын Цагдаагийн газарт гаргасан: “...Ч.Б-Ооос мотоциклио буцаан авсан, надад учирсан хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал);

7. Хохирогч Г.О-ийн Цагдаагийн газарт гаргасан: “...Ч.Б-О нь эд зүйлийг буцааж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн болно. Иймд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дахь тал);

8. Шүүгдэгч Ч.Б-Оын гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, суралцагчийн хувийн хэрэг, Улаангом политехник коллежийн “Барилгын цахилгаанчин” мэргэжлийн үнэмлэх (хавтаст хэргийн 74-80 дахь тал);

9. Ч.Б-Оын яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63, 130, 166 дахь тал);

10. Шүүхийн шатанд нотлох баримтаар өгсөн Ч.Б-Оын төрсөн эхийн талаар Увс аймгийн ....................... сумын Эрүүл мэндийн төвийн даргын “...Б.Д- нь 61 настай эмэгтэй. Доод мөчийн саажил оноштойгоор байнгын асаргаанд байдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д- болон шүүгдэгч Ч.Б-О нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “.............ан” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Г.О-ийн эзэмшлийн өрөмдлөгийн машинаас 2 ширхэг аккумуляторыг “DAYUN” загварын мотоцикл ашиглан хулгайлсан,

Мөн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Нутгийн захиргааны хашаанд байрлуулсан хог ачих зориулалттай Карма загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хулгайлж, улмаар 1 ширхэг аккумляторыг нь Ховд аймгийн иргэнд 340.000 төгрөгөөр худалдан борлуулсан,

-2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын хашааны гаднаас түүний эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, .......................т байх гэртээ унаж ирээд, уг Мустанг-5 загварын мотоциклийг задалж, өөрийн эзэмшлийн DAYUN загварын мотоциклд сэлбэж тавьсан гэх үйл баримтууд эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “.................” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Г.О-ийн эзэмшлийн хайгуулын өрөмдлөгийн машинаас Акума нэртэй улаан бичигтэй, тус бүр нь 200 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумуляторыг биеэр авч явж чадахгүй тул үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор DAYUN загварын улсын дугааргүй мотоциклийг ашиглан, 2 ширхэг аккумуляторыг тээвэрлэж, гэртээ хүргэсэн нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б-О нь Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “..............” гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа Г.О-ийн эзэмшлийн хайгуулын өрөмдлөгийн машины Акума нэртэй улаан бичигтэй, тус бүр нь 200 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумуляторыг нууцаар авч, өөрийн гэртээ хүргэн тавьж, захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэл зөв байна.

-Түүнчлэн шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын хашааны гаднаас түүний эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, ....................... сумын төвд байх гэртээ ирсэн бөгөөд уг мотоциклийг задлаж, өөрийн DAYUN загварын мотоциклд сэлбэж, захиран зарцуулсан,

Мөн шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Нутгийн захиргааны хашаанд байрлуулсан хог ачих зориулалттай Карма загварын тээврийн хэрэгслийн тус бүр нь 90 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг хулгайлан авч, хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болох аккумляторыг өөрийн үзэмжээр захиран зарцуулж, нэг аккумляторыг нь Ховд аймгийн иргэнд 340.000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх хоёр үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн ............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах иргэн Б.Бын хашааны гаднаас түүний эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын хүрэн өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдийн хооронд Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг байрлах Нутгийн захиргааны хашаанд байрлуулсан хог ачих зориулалттай Карма загварын тээврийн хэрэгслийн тус бүр нь 90 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг хулгайлсан гэх үйлдлүүдэд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байх тул прокуророос Ч.Б-Оын тэдгээр үйлдлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б-О нь өөр өөр цаг хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэрээр 3 удаагийн үйлдлээр тус тусдаа бие даасан, төгссөн гэмт хэргүүдийг үйлдсэнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ч.Б-О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Иймд шүүгдэгч Ч.Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Ч.Б-О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа дэмжиж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус  хуульчилжээ.

            Шүүгдэгч Ч.Б-Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О-ийн эд хөрөнгөд 1.168.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бын эд хөрөнгөд 1.425.000 төгрөгийн хохирол, ....................... сумын Засаг даргын тамгын газарт 522.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хавтаст хэргийн 47, 118, 155 талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд Засаг даргын тамгын газрын хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д- нь “өөрийн хулгайд алдсан 2 ширхэг аккумуляторыг Ч.Б-Ооос буцаан авсан, цаашид ямар нэгэн гомдол, хохирол байхгүй болно” гэх, хохирогч Г.О- “...Ч.Б-О нь эд зүйлийг буцааж бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн болно. Иймд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч Б.Б “...Ч.Б-Ооос мотоциклоо буцаан авсан,...хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” гэх тодорхойлолтуудыг тус тус гаргаж, нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн нь хавтаст хэргийн 71-73 дахь талд авагджээ.

            2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Б-Ооос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.Б-Оыг хулгайлах гэмт хэргийг үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ч.Б-Оыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Б-От 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Б-Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DAYUN загварын улаан өнгийн тээврийн хэрэгслийг болон гэмт хэргийн улмаас олсон ашиг 340.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгох саналтай байна” дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Миний үйлчлүүлэгч Ч.Б-Оын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ч.Б-Оын аав нь хөгжлийн бэрхшээлтэй, ээж нь харааны бэрхшээлтэй, даралт харвасан байнгын асаргаанд байдаг. Ч.Б-Оын ах нь ар гэрийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явдаг, харин Ч.Б-О нь гэртээ аав ээжийгээ асарч, гэр орныхоо ажил хийдэг. Миний үйлчлүүлэгч Ч.Б-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөн хохирол төлж барагдуулсан байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүлийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Ч.Б-О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг гаргав.

5. Шүүгдэгч Ч.Б-Оын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Б-О нь хувийн байдлын хувьд .......... онд төрсөн, ... настай, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, түүний өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш) зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 74-80, 83-87 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б-О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 68 дахь тал),

Мөн шүүгдэгч Ч.Б-Оын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 36-41 дэх талд авагдсан Ч.Б-, Н.Ч-, Ч.Д- нарын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

-Шүүгдэгч Ч.Б-От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгаснаар хохирогч Б.Б, Г.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Д- нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Шүүгдэгч Ч.Б-О нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдсон ба шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Б-Оын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Б-От 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдал, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

8. Шүүгдэгч Ч.Б-Ооос гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Шүүгдэгч Ч.Б-О нь 2023 оны 10 дугаар сард Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг “.............” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Г.О-ийн эзэмшлийн хайгуулын өрөмдлөгийн машинаас Акума нэртэй улаан бичигтэй, тус бүр нь 200 амперийн хүчин чадалтай 2 ширхэг аккумуляторыг биеэр авч явж чадахгүй тул үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх зорилгоор 135.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, DAYUN загварын улсын дугааргүй мотоциклийг ашиглан, хулгайн эд зүйлийг тээвэрлэсэн нь нотлогдсон тул Ч.Б-Оын эзэмшлийн, улсын дугааргүй, DAYUN загварын мотоциклийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хурааж улсын орлогод оруулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Ч.Б-О нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хохирогч ....................... сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн Карма загварын тээврийн хэрэгслийн 90 амперийн хүчин чадалтай 1 ширхэг аккумуляторыг Ховд аймгийн иргэнд худалдан борлуулж, 340.000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Б-Оын хувьд эд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 340.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Ч-ын Б-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.Б-От 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-От оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-Ооос гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 340.000 (гурван зуун дөчин мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан DAYUN загварын улсын дугааргүй мотоцикль зэргийг хураан авч улсын орлогод оруулж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгч Ч.Б-От хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гарсан тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА