Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2020/1103

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: С.Э-д холбогдох   

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хонгорзул нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Сэнгээ овогтой Этай 2007 онд танилцаж 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 онд дундаасаа 1 охинтой болсон. 2018 оноос Э нь өөр гэр бүлтэй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ салгуулж хүүхдийн мөнгө тогтоолгох хүсэлтэй байна. Эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй” гэжээ.  

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сэнгээ овогтой Э миний бие Бямбадорж овогтой Бтэй 2007 онд танилцаж 2008 онд гэрлэлтээ батлуулж 2008 онд дундаасаа 1 охинтой болсон үнэн. 2008 оноос хойш таарч тохирохгүй болсон тул гэрлэлт салгаж өгнө үү.  

Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Тухайн үед 5 ханатай иж бүрэн тавилгатай гэрт амьдарч байсан. Охин Адаа өгсөн. Э миний бие нь охин Адаа хүүхдийн тэтгэлэг тогтоосон мөнгийг нь төлнөө” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь С.Эд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б, С.Э нар нь 2007 онд танилцаж, 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин Э.А төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, 2018 оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг байдлыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагч С.Э маргаагүй бөгөөд эхэд нь өгөхийг зөвшөөрсөн тул охин Э.Аг эх Б.Бийн асрамжид үлдээж, охин Э.Аг насанд хүртэл нь эцэг С.Эаар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тэтгэлэгийг сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.  

Иймд Б.Б, С.Э нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Аг эх Б.Бийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамжаар 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Хариуцагч нь өөрийнхөө эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б-ийн Б, С-ийн Э нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Аг эх Б.Бийн асрамжид үлдээсүгэй.  

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Аг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Эаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.  

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 54 502 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА