| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогч: Ж.Х /цахимаар/
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Б /цахимаар/
Шүүгдэгч: Б.Д, Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Д, Б овогт Нийн Н нарт холбогдох 2304........................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт, .............. аймгийн ................сумын 6 дугаар баг ................... гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Б.Дид холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Х овогт Бийн Д /РД:...................../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, махны үйлдвэрт тогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, ..................... аймгийн ..................... сумын ............... баг .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Нийн Н /РД:…............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д, Н.Н нар бүлэглэн ...........аймгийн ........... сумын ............ дугаар баг .............. тоотод байхдаа цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд байрлуулсан “гүү худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож хохирогч Ж.Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 51........................ дугаартай дансаар 1,200,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хаан банкны 51...................... дугаартай дансаар 1,200,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкны 50........................ дугаартай дансаар 30,000 төгрөг нийт 2,430,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дтой холбогдсон. Д өөрийн дугаараас залгасан, 4 гүү заръя гэж тохирсон. Гэтэл мэдүүлэгтээ 2 гүү унагалахаар аваачиж өгнө гэсэн байна. Би 04 дүгээр сарын 15-нд авна адууны хээл солигдох гээд байна. Энэ жил адуу авч байгаа азарга солигдохоос өмнө гүүгээ авна гэж ярьсан. 15 болоод хэтрээд явсан, авч ирж өгөөгүй. 11-нд авч ирж өгөх гэж байна гээд сүүлийнхээ мөнгийг авсан. Тэр цагаас эхлээд би хохирсон, банкнаас хүүтэй мөнгө авч амьдрал ахуйгаа сайжруулах гээд явсан, хувиараа бизнес эрхэлдэг, банкны хүү төлөөд явж байна. Би гүүгээ авсан бол хоёр гүүний 1,000,000 гаран төгрөгийн орлогоо алдсан. Энэ асуудлаас болж Архангай руу 2 удаа явсан. 5 дугаар сарын 05-нд эхэлж явсан, 06-нд ирсэн. Өөрийнхөө дансны хуулгыг явуулсан тэр дотор байгаа Архангай явсан клонкоос бензин авсан, дэлгүүрээс юм худалдаж авсан баримт байгаа, буудалд хоноогүй буудал нь үнэтэй хамгийн доод үнэтэй буудал 150,000 төгрөг гэсэн. Би машиндаа хоноод маргааш нь Дийн аав ээжтэй нь очиж уулзсан. Аав ээж нь төлөх бүрэн боломжтой хүмүүс байсан. Гэтэл Д Нтай нийлээд ингээд яваад байгаа юм өөрөөр нь төлүүлж ав, бид нар төлж чадахгүй гэсэн зүйл ярьсан. Би Дтой адилхан нэртэй хүүтэй, аав ээж нь төлөх байх гэж бодоод зардал гаргаад очсон төлөөгүй. Архангайд ирээд зөндөө залгахад наад хоёр чинь зугтаасан, гэр нь гэх 05-09 тоотод нь очсон. Тэгэхэд гэрт нь Нынх нь эгч нь байсан. Ихтамир руу ямаа самнах гээд явсан гэсэн худлаа ярьж байна гэж бодсон. Тэрнээс хойш өглөө босоод стресстдэж, хийх ажлаа алдаж, ашиг орлогоо алдаж хохирсон. Өмнөх шүүх хурал болохоос өмнө төлье гэж хэлсэн, би 2,000,000 төгрөг хийчих гэж хэлж байсан. Н төлөхгүй юм яриад, Д одоо Н төлнө гэж ярьсан. Зунжингаа би гар утасандаа нэгж авч энэ хоёр хүн рүү ярьсан. Банкнаас зээл авсан одоо алданги төлөөд өрөнд ороод явж байна. Энэ асуудлаас болж ажлаа алдсан, ажил хийх ямар ч боломж байхгүй өглөө босоод стрессдэж гэрт хэрүүл болдог. Би Төв аймгийн хүнд бас луйвардуулсан энэ асуудлаас болж гэрт бөөн хэрүүл болж байна. Амьдрахад хэцүү болж байна, 30,000,000 гаран сая төгрөг хүнд луйвардуулаад авч чаддаггүй, нэг нь наад хоёр хүн чинь. Залуу хүмүүс байж ингээд яваад байж болдог юм уу асуумаар байна. Д өмнө хэрэгт холбогдож байсан, өгөх хугацаа зөндөө байлаа бараг жил болж байна. Өгөөгүй жил боллоо. Хохирлоо бүрэн авмаар байна гэжээ.
*Эрүүгийн 2304............................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ж.Хын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын дундуур өөрийн “Х” нэртэй фэйсбүүк хаягнаас “гүү худалдаж авна” гэсэн зар байрлуулж өөрийн 98.................... утасны дугаарыг тэмдэглэж үлдээсэн юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 95............. утасны дугаараас нэг эрэгтэй хүн яриад “би гүү зарна, 10 орчим гүү зарна шүү” гэхээр нь утсаар ярилцаж байгаад 4 тооны гүүг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд тухайн залуу нь надад өнөөдөр мөнгөний хэрэг байна урьдчилгаа 1.200.000 төгрөг өгчих гэхээр нь би тухайн залуугийн фэйсбүүкийг авч дүрсээ харж ярилцсан юм. Тухайн залуугийн фэйсбүүк хаяг нь “Д” нэртэй хаяг байсан. Тэгээд дүрсээ харж ярилцаж байхад хажууд нь эхнэр нь гэх нэг эмэгтэй өөрийгөө би Архангай аймгийн захиргаанд нарийн бичиг хийдэг гэж танилцуулж байсан. Тэгээд надад итгэл төрөөд төрийн албанд ажил төрөл хийдэг хүмүүс худлаа ярихгүй байх гэж бодоод 1.200.000 төгрөгийг эхнэр нь гэх Н гэсэн нэртэй Хаан банкны 51........................ тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөө тэр залуу би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 тооны гүүг аваачиж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх залуу дахиж над руу залгаад “миний мотоцикль эвдэрчихлээ 300.000 төгрөгийн хэрэг байна, та над руу шилжүүлээч” гэсэн. Тэгээд эхнэрээ надтай яриулсан. Эхнэр нь таны явуулсан мөнгө дансанд байгаа, өнөөдөр амралтын өдөр банк хаалттай авч чадахгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би надад мөнгө алга байна, боломжоороо 30.000 төгрөгийг тэдний хэлсэн дэлгүүрийн худалдагчийн данс гэх Б гэх хүний 50........... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд холбоотой байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн залуу над руу залгаад “ах аа би гүүг чинь ачаад очих гэж байна, та над руу түлш, зардлын мөнгө нэмээд шилжүүлчих” гэхээр нь Д гэх хүний Хаан банкны 51........... тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ирэхгүй байсан. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр залгахад “ах аа машин эвдэрчихээд болдоггүй, удахгүй очноо” гээд байсан. Тэгээд хүлээгээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр болоод ярилцахад “би таны мөнгийг хүүтэй нь буцаагаад шилжүүлье” гэж надад хэлсэн. Түүнээс хойш янз бүрийн шалтаг хэлээд одоог болтол надад ямар нэг мөнгө шилжүүлээгүй, адуугаа ч авч ирж өгөөгүй юм. Би 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Наранбулаг гэх газар очиж дэлгүүрийн худалдагчаар гэрийн хаягийг нь заалгаад очиход гэртээ байгаагүй. Тэгээд мөн адил ээж, аавынх нь гэрийг заалгаад очиж аав, ээжтэй нь уулзахад Д нь манай хүү мөн, манай хүү түрүү жилээс эхлэн ингээд хүн залилаад яваад байгаа юм, та шүүхэд нь өгөөд шийдвэрлүүл” гэх яриа өгүүлэлтэй байсан. Тэгээд би олж уулзаж чадаагүй буцаж Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд миний бие цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн хүн нь өөрийгөө Бийн Д гэдэг гэсэн. Надтай харилцахдаа ихэвчлэн 95............. утасны дугаараар, мөн фэйсбүүк хаягаараа, сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 98........ гэсэн утасны дугаараас яриад энэ миний жи мобайлын дугаар байгаа юм гэж хэлсэн. Сүүлд нь би 98........ утасны дугаар руу залгаж ярихад нэг эмэгтэй хүн аваад “Архангай аймгийн Батцэнгэл сумын хүний утас байна, манай нөхөртэй архи уугаад байсан хүн тантай ярьсан байх гэж надад хэлсэн. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.200.000 төгрөг шилжүүлж авах үедээ дэлгүүрийн худалдагчийн 99........ гэсэн утаснаас ярьж байсан. Би маш их гомдолтой байна, би өөрт учирсан хохирлуудаа барагдуулж авмаар байна. Миний бие маш их хохиролтой байна, өмгөөлөл, Архангай аймаг руу ирж очсон зардлын мөнгө, бусад зардлын мөнгөө нэхэмжилж байна. Надад ойролцоогоор 4.100.000 төгрөгийн хохирол учирчихаад байна. Д гэх хүний аав, ээж нь надад хэлэхдээ “Манай хүү Н гэх эмэгтэйтэй нийлсэнээс хойш ингэж буруу замаар яваад байгаа, эхнэр нь гэх энэ эмэгтэй ийм зүйл хийж мөнгийг нь бид нараар төлүүлдэг, одоо бид нар төлж барахгүй байна” гэх яриа өгүүлэлтэй байсан. Миний бодлоор гол залилан хийж байгаа хүн нь эхнэр нь гэх Н байж болзошгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 14-15 дугаар тал/
*Хохирогч Ж.Хын дахин өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д гэх хүнээс 3.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 50........ тоот данс руу шилжүүлэг хийлгэж авсан юм. Би Д гэх хүнийг хайж Архангай аймаг руу 2 удаа очсон юм. Тухайн үедээ нэг явахад ойролцоогоор 500.000 төгрөгийн зарлага гарсан. Энэ гарсан зардлаа нэхэмжилж байна. Би өмгөөлөгч авсан учир мөн өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би банкнаас зээл аваад Д гэх хүнд мөнгө өгсөн. Зээлээ төлөх гэхэд үнэхээр хэцүү байлаа...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 112-113 дугаар хуу/
*Гэрч Б.Бийн өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наран булагийн 04-08 тоотод байрлалтай хүнсний дэлгүүр ажлуулдаг юм. Тухайн өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн манай дэлгүүрээс 30.000 төгрөгий бараа худалдан аваад төлбөрөө Мобайл банкаар шилжүүлж байсан. Би тухайн хүнийг харвал танина. Ер нь бол манай дэлгүүрээр өдөр өдөр олон хүмүүс үйлчүүлж байдаг учраас яг хэн гэдэг талаар нь тодорхой сайн санахгүй байна. Одоогоос 7 хоногийн өмнө надтай Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс нэг мөрдөгч утсаар холбогдож энэ талаар асууж байсан тэгээд тэр байцаагч хэлэхдээ танай дэлгүүрийн ойролцоо амьдардаг хүн гэж хэлж байсан учраас би харвал танина. Би Б.Д, Н.Н гэх нэртэй хүмүүсийг танихгүй. Магадгүй энэ хүмүүсийг харвал урьд өмнө манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан бол танина. Би Цагдаагийн байгууллагийн нэгдсэн хайлтын системээс дээрх хүмүүсийн фото зургийг харлаа. Би энэ хүмүүсийг танина. Н.Н гэх эмэгтэй манай дэлгүүрийн ойролцоо амьдардаг юм. Тухайн Н.Н гэх эмэгтэйгийн гэрт Б.Д буюу Бандиа гэж дууддаг энэ хүн үе үе ирсэн харагдаж байдаг. Сүүлийн үед Б.Д, Н.Н нар манай дэлгүүрээр орж ирж үйлчүүлээгүй ойрд харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 18-20 дугаар хуу/
*Гэрч Н.Нын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 05-09 тоотод өөрийн дүү Бгийн хашаанд оршин суудаг бөгөөд 2019 оны 05 дугаар сард манай дүү Бтай хамт Д гэх залуу ирж тухайн үед Дтой танилцаж тэрнээс хойш Дтой хамтран амьдарч байгаа юм. Уг мөнгийг тухайн үед надтай хамтран амьдарч байсан Б.Д нь хүнд унагатай гүү зарж байгаа юм. Чиний дансанд унагатай гүүний мөнгө орно шүү гэж хэлсэн. Удалгүй миний дансанд 1.200.000 төгрөг орсон. Тэгээд уг мөнгийг Б.Д нь бэлнээр авна гэхээр нь би өөрийн данснаас бэлнээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төгрөг, мөн өдрөө 130.000 төгрөгийг авч Б.Дид өгсөн. Мөн маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Д нь мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд миний данснаас бэлнээр 100.000 төгрөг, мөн өдрөө дахин 200.000 төгрөг миний данснаас бэлнээр авсан. Тэгээд Б.Д нь найзуудтайгаа яваад хэсэг алга болж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр над дээр ирээд бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд миний данснаас 200.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр үед Б.Д нь Хоршооллоос найзууд ирсэн гэж хэлж байсан юм. Тэгээд Б.Д нь мөн хэсэг байхгүй алга болж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай ажил дээр ирээд бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд миний данснаас 150.000 төгрөгийг бэлнээр авсан, тэгснээ Б.Д нь удалгүй 5 орчим минутын дараа над дээр ирээд би үлдэгдэл мөнгөө авлаа гэж хэлээд Б.Д нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 51........... дугаартай дансанд үлдэгдэл 235.000 төгрөгийг шилжүүлж авсан юм. Тэгээд Б.Дийн унагатай гүү зарна гэж хэлээд хүнээс авсан 1.200.000 төгрөг нь дууссан юм. Би дээрх мөнгөнөөс хувьдаа хэрэглэсэн асуудал байхгүй. Дээрх 1.200.000 төгрөгийн Б.Д нь ихэнхийг нь бэлнээр нь авч, үлдэгдэх 235.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан юм. Би уг мөнгөний талаар мэдэхгүй. Би Б.Дийн өөрийн Хаан банкны дансаар Ж.Х гэх хүнээс авсан 1.200.000 төгрөгөөс хувьдаа хэрэглэсэн зүйл байхгүй. Би энэ талаар мэдэхгүй. Мобикомын 95............. дугаар нь миний нэр дээр байдаг бөгөөд би уг дугаарын 2022 оны 12 дугаар сард Архангай аймгийн мобикомын салбараас авч байсан юм. Уг дугаарыг Б.Д нь 2023 оны 03 дугаар сард Ж.Х гэх хүнд унагатай гүү зарна гэж хэлээд 1.200.000 төгрөг авах үед барьж эхэлсэн бөгөөд Б.Д нь тэрнээс хойш уг дугаарыг надад өгөлгүй 2023 оны 07 дугаар сар хүртэл барьж байгаад алга болгосон байсан. Б.Д нь “Д” гэх фейсбүүк хаягийг надтай танилцсанаасаа хойш одоог хүртэлх хугацаанд ашиглаж байгаа юм. Би тэнд хамт байгаагүй. Би тэр талаар мэдэхгүй байсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сард Б.Б гэх хүнээс мэдсэн юм. Би тэр талаар мэдээгүй. Б.Дийг тухайн үед нутгийн хүмүүстэй адууны наймаа хийж байна л гэж бодсон юм. Б.Д нь өөрийн эзэмшлийн адуу байдаг талаар надад хэлж байсан. Би Б.Дийн эзэмшлийн адууг харж байгаагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 103-105 дугаар хуу/
*Гэрч Б.Бийн дахин өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 04-08 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай хашааны зүүн тал буюу Наранбулагийн 05-08 тоотод оршин суудаг Н гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг байсан миний зүс таних Банди гэж дууддаг Д нь манай дэлгүүрт орж ирээд миний санаж байгаагаар согтууруулах ундааны төрлийн зүйл авсан /архи, пиво/ алийг нь авсан эсэхийг санахгүй байна. Мөн хүнсний зүйл аваад нийт 30.000 төгрөг болсон юм. Тэр үед Д нь төлбөрөө мобайл банкаар шилжүүлж болох уу гэж хэлж байсан. Тэгэхээр нь би болно гэж хэлээд Дид өөрийн дансыг өгсөн юм. Тэр үед Д манай дэлгүүр өөрийн утсаар хүн рүү чат бичиж байгаа бололтой байсан. Тэгээд удалгүй Д надад хандан мөнгийг шилжүүлсэн гэж байна шүү гэж хэлсэн. Би тэр үед өөрийн утсыг үзтэл Хаан банкны 50........ дугаартай данснаас “Хүрлээ” гэсэн утгатай 30.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тэгээд тэр үед Д манай дэлгүүрээс худалдаж авсан зүйлсээ аваад гараад явсан юм. Б.Д нь тэр үед ганцаараа явж байсан. Б.Д нь ганцаараа орж ирээд гарсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 99-100 дугаар хуу/
*Н.Нын яллагдагчаар өгсөн: “...Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Яагаад гэвэл би Дийн гуйлтаар хүнээс унагатай гүүний мөнгө авах гэж байгаа дансаар чинь аваадахъя гэхээр нь чи өөрийнхөө дансаар аваач гэхэд үгүй гэж хэлэхэд Д нь миний дансыг уг Х гэх хүн рүү чатаар явуулсан байна. Тэгээд намайг Х гэх хүнтэй видео чатаар яриадах гэхээр нь би ярихад уг Х гэдэг хүн нь Дийн эхнэр нь үү гэхэд би Дийн найз нь байна гэж хэлсэн. Тэр үед Х гэх хүн Н мөн байна чиний данс руу унагатай гүүний мөнгө явуулна гэж хэлээд тасалсан юм. Тэр үед Д миний дансыг Х гэх хүнд өгсөн байсан удалгүй миний Хаан банкны 51........................ дугаартай дансанд 1.200.000 төгрөг орж ирсэн. Уг мөнгийг Д нь Х гэх хүн рүү худлаа ярьж авсан. Мөн уг мөнгийг надаас цувуулж авсаар байгаад дуусгасан. Тэгэхээр би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй. Д нь хүнээс худлаа ярьж мөнгө авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Би 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дийн хамтаар Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоолол руу хүний идэш хийлцэхээр яваад цасанд сууж 2 хоногийн дараа гэртээ ирсэн. Тэр үед миний утас холбогдоогүй, мөн би гэртээ байхгүй байсан юм. Б.Д нь одоо Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршооллын Булаг гэх газар өөрийн гэртээ байгаа юм. Б.Дийн хөдөө байдаг гэр нь мобикомын сүлжээ барьдаггүй тул утас нь холбогдохгүй байгаа юм. Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Эрдэнэбулган сумын 6 дугаар баг Хоршоололд хүний идэш хийлцэхээр надтай хамт явж байгаад машин нь цасанд суусан байдалтай байсан юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ Д нь намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр намайг гүтгэсэн байна гэж бодож байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 133-135 дугаар хуу/
*Б.Дийн яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 168-170 дугаар хуу/
*Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, Ж.Хын 50........ тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 33-35 дугаар тал/,
*Чат мессеж харилцан яриатай утасны мессежний хуулбар /1-ийн хх-ийн 36-40 дугаар тал/,
*Б.Дийн 51........... тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 45 дугаар хуу/,
*Б.Бийн 50........... тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 46 дугаар хуу/,
*Н.Нын 51........................ тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 47 дугаар хуу/,
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-ийн хх-ийн 50-52, 156-158 дугаар хуу/
*Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 51........................ дугаартай дансны хуулга гаргаж өгсөн нэг хуудас баримтанд үзлэг хийж уг баримтыг хураан авсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 68-70 дугаар хуу/
*Шийтгэх тогтоолын хуулбар /1-ийн хх-ийн 80-96 дугаар хуу/
* Ж.Хын 50........ тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 115-116 дугаар тал/,
*Д нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 118-120 хуу/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нар нь бүлэглэн ......... аймгийн .......... сумын ............. дугаар баг ................тоотод байхдаа бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар буюу цахим хэрэгсэл ашиглаж буюу фейсбүүк орчинд байрлуулсан “гүү худалдаж авна” гэх зарын дагуу хохирогч Ж.Хыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч Ж.Хаас нийт 3 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Б.Д, Н.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ж.Хын өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын дундуур өөрийн “Х” нэртэй фэйсбүүк хаягнаас “гүү худалдаж авна” гэсэн зар байрлуулж өөрийн 98................... утасны дугаарыг тэмдэглэж үлдээсэн юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 95............. утасны дугаараас нэг эрэгтэй хүн яриад “би гүү зарна, 10 орчим гүү зарна шүү” гэхээр нь утсаар ярилцаж байгаад 4 тооны гүүг 5.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэгээд тухайн залуу нь надад өнөөдөр мөнгөний хэрэг байна урьдчилгаа 1.200.000 төгрөг өгчих гэхээр нь би тухайн залуугийн фэйсбүүкийг авч дүрсээ харж ярилцсан юм. Тухайн залуугийн фэйсбүүк хаяг нь “Д” нэртэй хаяг байсан. Тэгээд дүрсээ харж ярилцаж байхад хажууд нь эхнэр нь гэх нэг эмэгтэй өөрийгөө би Архангай аймгийн захиргаанд нарийн бичиг хийдэг гэж танилцуулж байсан. Тэгээд надад итгэл төрөөд төрийн албанд ажил төрөл хийдэг хүмүүс худлаа ярихгүй байх гэж бодоод 1.200.000 төгрөгийг эхнэр нь гэх Н гэсэн нэртэй Хаан банкны 51........................ тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдрөө тэр залуу би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 4 тооны гүүг аваачиж өгнө гэж надад хэлсэн. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх залуу дахиж над руу залгаад “миний мотоцикль эвдэрчихлээ 300.000 төгрөгийн хэрэг байна, та над руу шилжүүлээч” гэсэн. Тэгээд эхнэрээ надтай яриулсан. Эхнэр нь таны явуулсан мөнгө дансанд байгаа, өнөөдөр амралтын өдөр банк хаалттай авч чадахгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би надад мөнгө алга байна, боломжоороо 30.000 төгрөгийг тэдний хэлсэн дэлгүүрийн худалдагчийн данс гэх Б гэх хүний 50........... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд холбоотой байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тухайн залуу над руу залгаад “ах аа би гүүг чинь ачаад очих гэж байна, та над руу түлш, зардлын мөнгө нэмээд шилжүүлчих” гэхээр нь Д гэх хүний Хаан банкны 51........... тоот данс руу 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш ирэхгүй байсан…Би маш их гомдолтой байна, би өөрт учирсан хохирлуудаа барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн дахин өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Наранбулагийн 04-08 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай хашааны зүүн тал буюу Наранбулагийн 05-08 тоотод оршин суудаг Н гэх эмэгтэйтэй хамтран амьдардаг байсан миний зүс таних Банди гэж дууддаг Д нь манай дэлгүүрт орж ирээд миний санаж байгаагаар согтууруулах ундааны төрлийн зүйл авсан /архи, пиво/ алийг нь авсан эсэхийг санахгүй байна. Мөн хүнсний зүйл аваад нийт 30.000 төгрөг болсон юм. Тэр үед Д нь төлбөрөө мобайл банкаар шилжүүлж болох уу гэж хэлж байсан. Тэгэхээр нь би болно гэж хэлээд Дид өөрийн дансыг өгсөн юм. Тэр үед Д манай дэлгүүр өөрийн утсаар хүн рүү чат бичиж байгаа бололтой байсан. Тэгээд удалгүй Д надад хандан мөнгийг шилжүүлсэн гэж байна шүү гэж хэлсэн. Би тэр үед өөрийн утсыг үзтэл Хаан банкны 50........ дугаартай данснаас “Хүрлээ” гэсэн утгатай 30.000 төгрөг шилжүүлсэн байсан юм...” гэх мэдүүлэг, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, Ж.Хын 50........ тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 33-35 дугаар тал/, чат мессеж харилцан яриатай утасны мессежний хуулбар /1-ийн хх-ийн 36-40 дугаар тал/, Б.Дийн 51........... тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 45 дугаар хуу/, Б.Бийн 50........... тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 46 дугаар хуу/, Н.Нын 51........................ тоот Хаан банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 47 дугаар хуу/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн 51........................ дугаартай дансны хуулга гаргаж өгсөн нэг хуудас баримтанд үзлэг хийж уг баримтыг хураан авсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 68-70 дугаар хуу/, Ж.Хын 50........ тоот деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-ийн хх-ийн 115-116 дугаар тал/, Д нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 118-120 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөхгүй байх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдах бөгөөд шүүгдэгч Б.Д, Н.Н нар нь хохирогч Ж.Хын 2.430.000 төгрөгийг “би гүү зарна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Ж.Хт 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч цахим хэрэгсэл ашиглаж,бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Н.Н нар нь бүлэглэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хт 2.430.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Д, Н.Н нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 3.000.000 төгрөгийн өгсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсэн бөгөөд энэ талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин хохирогч Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Архангай аймагт ирж очсон унааны зардал, өмгөөлөгчийн хөлс болон банкны хүү төлсөн гэх нийт 2.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.400.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
2. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Д, Н.Н нар нь бүлэглэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Д, Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхээс шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Ныг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоосугай.
шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Хын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.400.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Д, шүүгдэгч Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ