Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2020/0000/З |
Дугаар | 110/ШШ2020/0019 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 110/ШШ2020/0019
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А.К” ХХК-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох;
“Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/658 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, гуравдагч этгээд аймгийн Хөгжимт драмын театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “А.К” ХХК-ийн захирал Х.Мн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 482 дугаар, мөн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар 1 утгатай 2 захирамжаар төсөл сонгон шалгаруулалтын арга хэмжээ явагдаж, хуулийн дагуу “А.К” ХХК шалгарч байсан.Үүний дагуу “А.К” ХХК-д аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 тоот захирамжаар Хөгжимт драмын театрын урд талын 480 м.кв газрыг зохих журмын дагуу эзэмшүүлсэн. “А.К” ХХК ерөнхий төлөвлөгөөний дагуу 100 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийн хүрээнд орон сууц барихаар газар авсан. Тухайн газрыг эзэмшилд авсны дараа барилгын ажил хийж эхлүүлэхээр хөрөнгө мөнгө гаргасан., зураг төсөл хийлгэж, техникийн нөхцөлийг авч, мөн барилга угсралтын компанитай гэрээ хийсэн, олон удаа зардал гаргаж хохирол амсаж байсан. Дараа нь 2013 онд тодорхой бус шалтгаанаар аймгийн Засаг даргын 367 тоот захирамжаар “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон, Засаг дарга Х.Дий хот байгуулалтын ерөнхий төлөвлөөг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон энэ захирамж нь үндэслэлгүй. Тэгээд “А.К” ХХК-ийн захирал нь аймгийн Засаг даргад удаа дараа санал хүсэлт тавьж, эрхээ сэргээлгэхээр хандаж байсан. Тухайн үеийн Засаг дарга Х.Д 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А/622 дугаар захирамжаар 24 жилийн хугацаагаар уг газрыг дахин сэргээн эзэмшүүлсэн.Энэхүү захирамжийг гаргаснаас хойш Хөгжимт драмын театрын зөвшөөрлийг авсан,өөрөөр хэлбэл хөршүүдийн зөвшөөрлийг авч, гарын үсэг зурж тохиролцсон. Газраа сэргээлгэснээс хойш жил гаруй хугацаанд гомдол санал ирээгүй байсан. Одоо Хөгжимт драмын театрт ямар ч хамааралгүй Үйлдвэрчний эвлэл гэх нэртэй хэсэг хүмүүс гомдол гаргаснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. 2017 онд тухайн газрыг эзэмшихийг Хөгжимт драмын театрын дарга Б.А өөрөө хүлээн зөвшөөрч, хөршүүдийн гэрээ хийж байсан. Ийм учраас аймгийн Засаг даргаас газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу “А.К” ХХК-д урьдчилан мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй. Аймгийн Засаг дарга нь хэнд ч мэдэгдэхгүйгээр, аймгийн Газрын албатай зөвшилцөхгүйгээр газар эзэмшүүлэх А/622 тоот захирамжийг хууль бус хүчингүй болгож, манай компанийн эрх ашгийг хохироосон болно.Ийм учраас аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгож, “А.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо үндэслэлээ дурдаагүй. Аймгийн Засаг даргын хариу тайлбараас харахад, 2013 оны 367 дугаар захирамжийг “А.К” ХХК-ийн төлөөллүүдийн амаар гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны А/622 дугаар захирамжаар хүчингүй болгож, эрхийг сэргээж өгсний дараа Хөгжимт драмын театрын ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гомдол ирсэн. Уг гомдлыг судалж үзэхэд, Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар батлагдсан барилгын норм, дүрэм батлах тухай журмын 4 дэх хавсралтын 2.5 дах заалтыг зөрчсөн учраас маргаан бүхий актыг хүчингүй болгосон гэж тайлбарласан. Хөгжимт драмын театрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2019 онд аймгийн Засаг даргад гаргасан өргөдлөөс харахад Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлаад “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газраа хүчингүй болгож өгөөч гэж өргөдөл гаргасан учраас маргаан бүхий захирамж гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл маргаан бүхий захирамжийг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоогоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Тухайлбал, “А.К” ХХК-д газрыг олгохдоо Хөгжимт драмын театрын эзэмшил газарт давхцуулаад олгосон уу, эсвэл зарим хэсэг давхацсан уу, театрын эрх ашиг зөрчигдсөн үү, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн гэдгийг тогтоох байсан.
Уг газрыг 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Засаг дарга захирамж гаргаад 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийтийн орон сууц барих зориулалтаар төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр болсон, уг захирамж хүчин төгөлдөр байна, захирамжид хэн ч маргаагүй. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газар төсөл сонгон шалгаруулалтыг явуулаад комисс хамгийн боломжтой компани буюу “А.К” ХХК-д уг газрыг төсөл сонгон шалгаруулах журмаар олгоё гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хэргийн 99 дүгээр хуудсанд уг хөтөлбөрийн хүрээнд баригдах 30 айлын орон сууцны барилгын хэмжээний зураг байгаа. Тодруулбал 480 м.кв газраас хэтрүүлэхгүйгээр орон сууц барихаар төсөл гаргасан. “А.К” ХХК маргаан бүхий газарт дураараа очиж, хашаа татаж, орон сууц барих гэж байгаа асуудал биш. Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, зөвшөөрлийн дагуу хашаалсан. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан байгаа. Хэргийн 6, 112 дугаар хуудсанд уг гэрчилгээний баталгаат хуулбар байгаа, зориулалт нь нийтийн орон сууц гэж байгаа. “А.К” ХХК газар эзэмшихдээ Газрын тухай хуулийн нэг ч зүйл, заалтыг зөрчөөгүй.
Аймгийн Засаг даргаас 2013 оны 367 дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийт 39 этгээдийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон байсан. Үндэслэлийг тайлбарлахдаа хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн гэсэн байгаа. Ерөнхий төлөвлөгөөг ямар байдлаар зөрчсөн гэдэг талаар маргаад, аймгийн Засаг даргад удаа дараа амаар хүсэлт гаргасан. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдоно. Ингэснээр аймгийн Засаг дарга нэхэмжлэгч байгууллагын эрхийг сэргээгээд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр А/622 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаар захирамжийн хавсралтын “А.К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгсөн. “А.К” ХХК бүтээн байгуулалт хийхээр барилгын зураг үйлдүүлэн, техникийн нөхцөл аваад 2020 оны 4 дүгээр сараас эхлээд барилга барина гэж төлөвлөж байхад, 2019 онд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосонд гомдолтой байгаа.
Хөгжимт драмын театр анх 2006 оны байдлаар 10400 м.кв газартай байсан,бид нарын газрыг хууль бусаар булаагаад авсан мэтээр гуравдагч этгээд тайлбарлаж байгаа. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаагүй, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжид маргаагүй. А/172 дугаар захирамжийн 1 дэх заалтаар кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв газрыг Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн. 2018 оны 3 дугаар сард Хөгжимт драмын театрын дарга хүсэлт гаргаж, захирамжийг гаргуулж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ авснаа өөрөө мэдүүлж байгаа. Гуравдагч этгээд тэр тусмаа Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын эрх ашиг зөрчигдөөгүй.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч театрын ойр орчмоос газар олгож болохгүй, театрын ажилтнууд, театрт ирж байгаа хүмүүс машинаа хаана байрлуулах юм вэ гэж маргаж байна.Барилгын тухай хууль болон холбогдох журмаар барилга хоорондын зайг 6 метрээр тогтоосон байгаа. 6 метрийн дотор орж барилга барихгүй бол энэ зөрчил биш. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн газар болон “А.К” ХХК-д олгосон газарт ямар нэгэн давхцал байхгүй, хил залгаа газар байна гэдгийг тогтоож өгсөн. Гуравдагч этгээд болон хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн агуулга нь иргэн Т.Сд 2008 онд олгосон газар хууль бус, газрын давхцал байна гэсэн асуудлыг шийдсэн. 2008 онд олгосон газартай холбоотой асуудлын шүүх 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эцэслэн шийдвэрлэсэн. Өнөөдрийн маргаан 2012 оноос хойш ямар асуудал болсон бэ, тухайн газрын зориулалтыг өөрчилсөн, нийтийн орон сууц барихаар шийдвэрлэсэн, сонгон шалгаруулалтын журмаар явуулсан шийдвэрүүдтэй холбоотой асуудал байгаа. “А.К” ХХК-д маргаан бүхий газрыг олгосноор гуравдагч этгээдийн эрх хэрхэн, яаж зөрчигдсөн бэ гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгээр “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Хөгжимт драмын театрын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй гэдгийг гэрчилж байгаа. Тийм учраас Хөгжимт драмын театрын эрх ашиг хөндөгдөөгүй.
Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байгаа. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн. 2017 онд сэргээгээд өгсөн газрыг хүчингүй болгох гэж байгаа талаар тайлбар авах байсан. Хөгжимт драмын театраас гомдол ирсэн үед нөхцөл байдлыг тогтоох оролдлого хийсэн бол хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгч чадах байсан, бид нарт ийм боломж нөхцөл олгоогүй. Нэхэмжлэгч байгууллага 70-аад сая төгрөгийн хөрөнгө мөнгө гаргасан байхад газар эзэмших эрхийг нь цуцалж байгаа нь хууль бус шийдвэр. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байгаа. Нэхэмжлэгч байгууллагын итгэл хамгаалагдах ёстой. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ингэж хохироож болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 онд 367 дугаар захирамжаар “А.К” ХХК-д 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн 686 дугаар захирамжийг хүчингүй болгосныг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засаг даргын А/622 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 48.1-т нийцсэн. Яагаад гэвэл 367 дугаар захирамж нь “А.К” ХХК-ийн эзэмшсэн газрыг хүчингүй болгосон сөрөг нөлөө бүхий захиргааны акт байсан. 2012 онд 686 дугаар захирамжаар 30 жилийн хугацаатайгаар “А.К” ХХК-д 480 м.кв газрыг эзэмшүүлсэн. Дундаас нь хүчингүй болгож, үлдсэн хугацаагаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “А.К” ХХК-д дахин эзэмшүүлж байгаа. Үүнийг шинээр газар олгосон гэж ойлгож болохгүй. Сөрөг нөлөө бүхий захиргааны актыг хүчингүй болгуулсны дараа эрхээ сэргээлгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан. Хууль ,журмын дагуу тухайн газрыг 24 жилийн хугацаагаар эзэмшиж байхад 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т тодорхой заагаад өгсөн. Энэ 5 үндэслэлийн аль аль нь тогтоогдохгүй байхад эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Засаг даргаас хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан. Ийм нөхцөл байдал тогтоогдсон бол 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “А.К” ХХК-д газрыг сэргээн эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох боломжтой гэж үзэж байгаа. Хөгжимт драмын театрын газартай ямар нэгэн давхцал байгаагүй, хөршүүдийн эрх ашгийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь нотлогдсон. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн газарт барилга баригдвал театрт машин орж, гарч чадахгүй нөхцөл байдал үүснэ гэж тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тухайн газарт хашаа татагдсан. Хашаа татагдсан байхад театрын ажилчид нь машинаар орж, гараад болж байгаа. Тухайн газарт орон сууц баригдсан ч тухайн татсан хашаа нь дотор баригдана. Театрын эрх ашиг ямар ч зөрчигдсөн асуудал байхгүй. 2012 оны Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой асуудал өнөөдрийн энэ хэрэгт хамааралгүй. Тухайн Т.С гэдэг иргэнд эзэмшүүлсэн газар болон “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ, хязгаар, координат өөр гэдэг нь хангалттай судлагдсан. Т.Сд газар эзэмшүүлэхдээ театрын эзэмшиж байсан газар 10400 м.кв газрын гэрчилгээтэй боловч кадастр үйлдэгдээгүй байсан учраас театрын газар байж болзошгүй гэдэг үүднээс ханган шийдвэрлэж байсан боловч өнөөдөр театр 10400 м.кв биш 10064 м.кв газартай.
Тухайн захиргааны актыг хүчингүй болгохдоо хуулийн үндэслэлээ заагаагүй,захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, 40.2-т заасан шаардлагыг хангаагүй байсан.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А.К” ХХК-тай холбоотой газрыг анх 2008 онд бусдад олгож байсан. Энэ үед Хөгжимт драмын театр шүүхэд гомдол гаргаж, үүний дагуу аймгийн Засаг даргын 2008 оны 204, 2011 оны 80, 2011 оны 525, 2010 оны 33 дугаар захирамжуудыг 2012 онд тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, ухсан газрыг булж, хэвийн байдалд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн байна.Үүний дараа аймгийн Засаг дарга 2012 онд маргаан бүхий газрыг дуудлага худалдаа явуулахаар зарласан,тухайн үед дуудлага худалдаа амжилтгүй болж, дараа нь тус газрыг аймгийн Засаг дарга төсөл сонгон шалгаруулах журмаар 2012 оны 686 дугаар захирамжаар 30 айлын 6 давхар орон сууц барих зориулалтаар эзэмшүүлжээ. Гэхдээ уг захирамжийг 2013 оны 367 дугаар захирамжаар тухайн үеийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хууль бус гэж үзэн хүчингүй болгосон байна. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд “А.К” ХХК нь 367 дугаар захирамжтай холбоотой хуулийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй, хууль бусаар эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.Уг2013 оны 367 дугаар захирамжийг “А.К” ХХК-ийн төлөөллүүдийн амаар гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны А/622 дугаар захирамжаар сэргээлгээд авсан.2019 онд Хөгжимт драмын театрын ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос театрын ажилчид, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын эрх ашиг болон Соёлын тухай хуулийг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр гомдол ирүүлсэн.Гомдлыг танилцуулсны үндсэн дээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар А/622 дугаар захирамжийг гаргахад манайхаас ямар нэгэн санал аваагүй тул хүчингүй болгох боломжтой, театрын ажилчдын эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн үндэслэлээр захирамжийн төслийг боловсруулж, манайд танилцуулсан. Холбогдох мэдээллийг нь судалж үзээд Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2-д “Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар бүхэлд нь ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан Барилгын норм ба дүрэм батлах тухай зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 2.5-д “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг зөвлөмж”-ийн 12 дугаар хүснэгтэд заасныг зөрчсөн гэж үзээд 2019 оны А/658 дугаар захирамжаар хүчингүй болгосон юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Гуравдагч этгээд аймгийн Хөгжимт драмын театрыг төлөөлж дарга Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа :
Аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 тоот захирамжаар 30 жилийн хугацаатай худалдаа үйлчилгээний зориулалтаар иргэн Т.Сд эзэмшүүлэхээр олгосон 480 м.кв газар нь манай байгууллагын газартай давхцаж хууль зөрчсөн байна. Хууль зөрчсөн гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геодези зураг зүй, газрын харилцааны хяналтын улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 32/23/178 тоот дүгнэлтээр нотлогдож байгаа. Энэхүү газар нь анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газар тул байнга маргаан гаргаж олон жил боллоо. Энэхүү газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалтыг зөрчсөн нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсоор байхад удаа дараа энэ газар дээр захирамж гаргуулах, нүх ухах, хашаа хатгах үйлдлүүдийг хийсээр байна. Одоо тус театрын орчимд машин тавих зогсоолгүй маш хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаа явуулж байгаа болно. Тус театрын эзэмшлийн газарт өөрчлөлт орсон захирамж бүрийг шүүх эргэн шалгаж аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хэвээр үлдээж, 2008 оноос өмнөх театрын газрыг буцааж театрын эзэмшилд оруулах шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа юм.
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 03 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 204, 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Эзэмшил газрын хэмжээг залруулан газар эзэмшүүлэх тухай” 80, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Эзэмшил газрын хэмжээг залруулан эзэмшүүлэх тухай” 525, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 33 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, ухаж сүйтгэсэн газрыг 204 дүгээр захирамж гаргахаас өмнө байдалд оруулахыг хариуцагчид даалгасан юм. Шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхээр нотлогдсон нөхцөл байдал нь аймгийн Хөгжимт драмын театр нь 10400 м.кв газрыг хууль ёсоор эзэмшиж байсан, “А.К” ХХК-д урьд Т.Сд эзэмшүүлсэн газрыг дахин олгосон нь хууль бус болохыг нотолж байна.Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зарчимтай нийцэж байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2012 онд тус маргаан бүхий газрыг аймгийн Засаг дарга төсөл сонгон шалгаруулах журмаар эзэмшүүлэхээр 686 тоот захирамж гарган 30 айлын 6 давхар орон сууж барих зориулалттай эзэмшүүлсэн боловч аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн хавсралтаар хүчингүй болгосон байна. “А.К” ХХК нь аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаартай захирамжийг хүчингүй болгох талаар 2013-2017 онд эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй нь уг газрыг хууль бусаар эзэмшиж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл аймгийн Засаг дарга 2017 оны А/622 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2013 оны 367 дугаартай захирамжийг хүчингүй болгон нэхэмжлэгч нар газар эзэмших эрхээ сэргээлгэж авсан боловч уг газрыг хууль ёсоор эзэмшиж байсан аймгийн Хөгжимт драмын театрын зүгээс аймгийн Засаг даргад удаа дараа гомдол, өргөдөл гаргаснаар буюу аймгийн Хөгжимт драмын театрын захиргаанаас аймгийн Засаг даргад 2018 оны 03 дугаар сард 10064 м.кв газар эзэмшихийг хүссэн өргөдөл гаргаснаар аймгийн Засаг дарга нь уг хүсэлтийг судлан үзээд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А\172 дугаартай захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын 8394 м.кв газар кадастрын зургийн дагуу 10064 м.кв болж залруулан зориулалтаар нь 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. Түүнчлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Хөгжимт драмын театрт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 10064 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Аймгийн Засаг дарга нь 2019 оны оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А\658 дугаартай захирамж гаргахдаа Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, мөн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын норм ба дүрэм батлах тухай” зөвлөмжийн 4 дүгээр хавсралтад заасныг зөрчсөн гэж үзээд “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
3. Шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 2020\а1 дүгнэлт нь “А.К” ХХК-ийн эзэмшилд олгосон газрын хэмжээ зөрүүтэй, урьд иргэн Т.Сд олгосон газартай давхацсан гэдгийг нотолсон байна.
4. Шүүхэд гэрчээр асуугдсан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ж.Егийн мэдүүлэгт “2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10531 м.кв талбай бүхий газрын зургийг үйлдэх үед “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болсон, “А.К” ХХК нь 480 м.кв газрыг эзэмших эрхгүй байсан....10531-480 м. кв газрыг хасаж театрын эзэмшлийн газрыг 10064 м. кв тогтоож кадастрын зурагт оруулсан. ...А\622 захирамжаар эзэмшүүлсэн “А.К” ХХК-ийн 480 м.кв газар нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний зурагт тусгагдсан аймгийн Хөгжимт драмын театрын 10531 м.кв газартай бүхэлд нь давхцаж байгаа”, гэрч А.Ермекийн мэдүүлэгт “ ... Мөн 2017 оны А\622 дугаартай захирамж манай байгууллагаар дамжин төсөл нь боловсруулагдан гарсан захирамж биш шууд аймгийн Засаг даргаас гаргаж ирсэн захирамж” гэжээ. Мөн гэрч нар одоогийн маргаан бүхий газар нь иргэн Т.Сд урьд эзэмшүүлсэн газар мөн болохыг гэрчилсэн юм. Иймд мэргэжлийн байгууллагын гэрч нарын мэдүүлэг нь “А.К” ХХК-д 480 м.кв газар эзэмшүүлсэн нь хууль бус гэдгийг нотолж байгаа юм.
5.“А.К” ХХК-д эзэмшүүлсэн газрын хэмжээ нь зөрүүтэй, аймгийн Хөгжимт драмын театрын эзэмшил газартай маш ойрхон байршилтай учраас түүнд ирээдүйд орон сууц барих боломжгүй байгааг харуулж байна.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч “А.К” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гуравдагч этгээд аймгийн Хөгжимт драмын театрт анх аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багаас 10400 м.кв газар эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэгж талбарын 031304283 дугаар бүхий 10400 м.кв газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 0179663 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Үүний дараа аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжаар Өлгий сумын 5 дугаар багаас иргэн Т.Сд 480 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэгж талбарын 031304282 дугаар бүхий, хуучин кино театрын зүүн талд байрлалтай 480 м.кв газрыг эзэмшүүлсэн 0169904 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 271 дүгээр захирамжаар 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамж, 0169904 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосны дараа аймгийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар захирамжаар энэхүү 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 271 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.Сд газар эзэмшүүлсэн 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн байна. Дараа нь аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжуудаар кадастрын зурагт буусан хэмжээгээр гэсэн үндэслэлээр төрийн байгууллага болох аймгийн Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн 10400 м.кв газрын хэмжээг 8394 м.кв болгон багасган 57 жилийн хугацаагаар эзэмшүүлж, аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжийн холбогдох хэсэг, 0179663 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүйд тооцсон байна. Улмаар аймгийн Хөгжимт драмын театраас 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204,2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.
Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч аймгийн Засаг дарга анх 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Т.Сд 480 м.кв газар олгохдоо “Өлгий сумын 5 дугаар багт Хөгжимт драмын театрын зүүн урд, хуучин кино театрын баруун талд” гэж эзэмших газрын байршлыг заасан байх ба уг маргаан бүхий газрын байршил нь эзэмших газрын тойм зураг,газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан байршил, мөн шүүхээс хийсэн үзлэгээр захирамжид заасан байршлаас өөр хоорондоо зөрж байгаа бөгөөд Хөгжимт драмын театрын баруун хойд тал, хуучин кино театрын зүүн талд байршилтай байна. ... Хөгжимт драмын театрт анх аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар 10400 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, ... 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 10400 м.кв газар эзэмших 0179663 дугаартай эрхийн гэрчилгээ олгожээ. ... Хөгжимт драмын театр нь 10400 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан нь тогтоогдож байна. ...Үүнээс үзэхэд театрын эзэмшил газрын хэмжээ 10400 м.кв болох нь давхар нотлогдож, иргэн Т.Сд олгосон газар нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгээр болон Т.Сд олгосон газрын байршлын зургаар тогтоогдож байна. Дээрх нотолгоонуудаас үзэхэд иргэн Т.Сд газар олгосон аймгийн Засаг даргын 204 дүгээр захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, олгосон газар нь Газрын тухай хуулийн 33.1.2-т заасныг зөрчиж, дуудлагын худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхацсан тул 204 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэжээ.
Өөрөөр хэлбэл “аймгийн Хөгжимт драмын театр нь аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар багаас 10400 м.кв газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа, иргэн Т.Сд аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар нь аймгийн Хөгжимт драмын театрын эзэмшлийн газартай давхцаж байгаа” гэсэн үйл баримт нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.
Уг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн урд талд байршилтай 480 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдөр дуудлага худалдаа явуулсан боловч ялагч нь дуудлага худалдааны үнийг төлөөгүй тул аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд талд орших 480 м.кв газрыг нийтийн орон сууц барих зориулалтаар, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 648 дугаар захирамжаар байгуулагдсан комисс төсөл сонгон шалгаруулалтыг явуулж, “А.К” ХХК-ийн төслийг шалгаруулснаар аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай 480 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалтаар ялсан “А.К” ХХК-д эзэмшүүлж,2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн захирал Т.Стай газар эзэмших гэрээ байгуулж, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэгж талбарын 031304282 дугаар бүхий 480 м.кв газрыг тус компанид эзэмшүүлсэн 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.Энэхүү 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамж болон 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжаар хүчингүй болгосон, дараа нь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжаар 367 дугаар захирамжийн “А.К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор уг А/622 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэгж талбарын 8312017376 дугаар бүхий 480 м.кв газрыг тус компанид эзэмшүүлсэн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх ба эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдсон болно.
Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжаар[3] дээрх аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамж болон нэхэмжлэгч “А.К” ХХК-д Өлгий сумын 11 дүгээр багаас /хуучин 5 дугаар баг/ нэгж талбарын 8312017376 дугаар / хуучин 031304282/ бүхий 480 м.кв газрыг эзэмшүүлсэн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.
Уг маргаан бүхий захиргааны актаар хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийг үндэслэн “А.К” ХХК-д 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байгаа боловч А/622 дугаар захирамж нь “А.К” ХХК-д шинээр газар эзэмшүүлэх агуулгатай шийдвэр биш, харин “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамж болон 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон буюу тус компанид газар эзэмшүүлсэн 686 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээсэн агуулгатай захирамж байх бөгөөд нэхэмжлэгч “А.К” ХХК –д Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай, 480 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамж, 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ байна гэж үзлээ.
Дээр дурдсанаар иргэн Т.Сд аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамж болон 0169904 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай, нэгж талбарын 031304282 дугаар бүхий 480 м.кв газрыг эзэмшүүлсэн, нэхэмжлэгч “А.К” ХХК-д аймгийн Засаг даргын 2012 оны 686 дугаар захирамж болон 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай, нэгж талбарын 031304282 дугаар бүхий 480 м.кв газрыг эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл эдгээр газар эзэмшүүлэх тухай захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд 2008 онд иргэн Т.Сд болон 2012 онд “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн талд байршилтай,нэгж талбарын 031304282 дугаартай, 480 м.кв талбайтай газар байна.
Энэхүү нэгж талбарын 031304282 дугаартай,480 м.кв талбайтай газрын байршил, хэмжээ, заагийг харуулсан кадастрын зургийн хувьд аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.Сд 480 м.кв газар эзэмшүүлэх үед газрын кадастрын зураг үйлдэгдээгүй, харин аймгийн ерөнхий архитекторын үйлдсэн “Иргэн Т.Сгийн барих ахуй үйлчилгээний ордны байршлын зураг”[4]-ийн дагуу уг газрын байршил, хил заагийг тодорхойлон 24м х 20м хэмжээтэй, 480 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн, мөн уг 204 дүгээр захирамжаар иргэн Т.Сд эзэмшүүлсэн 480 м.кв газрын кадастрын зургийг 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр[5] дээрх байршлын зургийг үндэслэн 24м х 20м хэмжээтэйгээр үйлдсэн гэж гэрч Ж.Е, Х.Н нар мэдүүлсэн[6].
Мөн аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, хуучин кино театрын зүүн урд талд байршилтай 480 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар, дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэхээр, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжаар Өлгий сумын 5 дугаар баг, аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд талд орших 480 м.кв газрыг нийтийн орон сууц барих зориулалтаар, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэх үед болон тухайн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялсан “А.К” ХХК-д 2012 оны 686 дугаар захирамжаар 480 м.кв газрыг эзэмшүүлэх үед газрын кадастрын зургийг мөн үйлдээгүй байх боловч энэхүү 480 м.кв газар нь 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Иргэн Т.Сгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-т тусгасан 480 м.кв газар гэж гэрч нар мэдүүлснээс[7] гадна дээрх аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжийн дагуу явуулсан төсөл сонгон шалгаруулалтын баримт бичиг дотор 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нэгж талбарын 031304282 дугаартай, иргэн Т.Сгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг[8] байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн 2012 оны 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг 686 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээсэн аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “А.К” ХХК-д 480 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед уг газрын байршлын кадастрын зургийг үйлдсэн[9] байна. Энэхүү кадастрын зурагт “А.К” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газрыг 30 м х 16 м хэмжээтэйгээр тусгасан байх ба энэ талаар тухайн зургийг хянасан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Ж.Егаас “...аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар шүүхийн шийдвэр гарсны дараа 2015 онд Хөгжимт драмын театрын даргаас “театрын эзэмшлийн газрыг кадастрын зурагт оруулан гэрчилгээг шинэчилж олгох” талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу Хөгжимт драмын театрын газар дээр нь очиж үзэн эргэн тойронд байгаа өөр иргэн, хуулийн этгээдэд олгосон газрыг хасаж, 2015.08.19-ний өдрийн зурагт заасан хэмжээ, зааг бүхий газрыг театрт олгох боломжтой гэж үзэж уг зургийг үйлдэж өгсөн. Уг зурагт эзэмшлийн газрын хэмжээг 10531 м.кв гэж тусгасан. Уг зургийг театрын даргад өгч , зургийн дагуу захирамжаа гаргуулж ав гэсэн боловч театрт шинэчилж газар эзэмшүүлсэн захирамж гараагүй. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10531 м.кв талбай бүхий газрын зургийг үйлдэх үед “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хүчингүй болсон, “А.К” ХХК 480 м.кв газрыг эзэмших эрхгүй байсан. Ингээд 2017.11.02-ны өдөр аймгийн Засаг даргаас А/622 дугаар захирамж гарган 2013.07.01-ний өдрийн 367 дугаар захирамжийн “А.К” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Нэгэнт уг А/622 дугаар захирамжаар “А.К” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж,өөрөөр хэлбэл 2008 оны 204 дүгээр захирамжаар иргэн Т.Сд олгосон нэгж талбарын 031304282 дугаартай 480 м.кв газрыг “А.К” ХХК-д олгосон учраас 2015.08.19-ний өдрийн аймгийн Хөгжимт драмын театрын эзэмшиж байгаа газрын байршлын зураг дахь 10531 м.кв газраас 480 м.кв газрыг хасаж, театрын эзэмшил газрыг 10064 м.кв –аар тогтоож кадастрын зурагт оруулсан” гэж, зургийг үйлдсэн газрын кадастрын мэргэжилтэн А.Ермекээс “...Энэхүү А/622 дугаар захирамжийн дагуу байгуулсан гэрээ, гэрчилгээгээр “А.К” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газар нь иргэн Т.Сд аймгийн Засаг даргын 2008 оны 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар мөн. Өөрөөр хэлбэл нэгж талбарын дугаарын хувьд нэг газар ба харин байршил, заагийн хувьд бага хэмжээний өөрчлөлт орсон. “А.К” ХХК-д 2017 оны А/622 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн зурагт тусгаснаар урт нь 30 м, өргөн нь 16 м, 480 м.кв талбайтай газар юм. Өөрөөр хэлбэл Т.Сд 2008 оны 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын урт болох 24 м-ээс ертөнцийн зүгээр зүүн тал уруу 6 м сунгаж 30 м, өргөн болох 20 м-ээс ертөнцийн зүгээр хойд талаасаа 4 м хасаж 16 м болгосон, нийт 480 м.кв талбайтай газрыг эзэмшүүлсэн гэж зургийг үйлдэж өгсөн. Уг “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газрын урт, өргөний хэмжээ, байршил, заагийг зурагт ингэж тусгасны учир нь Газрын албаар дамжихгүйгээр аймгийн Засаг даргын 2017 оны А/622 дугаар захирамж гарсан, нэгэнт захирамж гарсан учраас аймгийн Хөгжимт драмын театрын болон Улсын бүртгэлийн хэлтсийн газартай давхцуулахгүйгээр хэн нэгэнд олгоогүй сул чөлөөтэй байгаа газрын хэмжээнд тааруулсан байгаа. Аймгийн Хөгжимт драмын театрын газартай давхцаагүй гэж үзсэн учир нь ....газрын кадастрын мэдээллийн сангийн программд аймгийн Хөгжимт драмын театрын газрын хэмжээ 10064 м.кв гэж орсон байсан” гэж тус тус мэдүүлжээ.
Үүнээс гадна шинжээчийн дүгнэлтээр[10] аймгийн ерөнхий архитекторын үйлдсэн “Иргэн Т.Сгийн барих ахуй үйлчилгээний ордны байршлын зураг”, 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Иргэн Т.Сгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “А.К” ХХК-ийн эзэмшлийн газрын кадастрын зургууд дахь 480 м.кв газар нь аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд, хуучин кино театрын зүүн урд талд байршилтай бөгөөд талбайн урт, өргөний хэмжээ болон хил заагийн /театрын барилгаас уг газар хоорондын зай хэмжээ/ хувьд өөрчлөгдөж байсан боловч уг зургууд дахь 480 м.кв газар нь ихэнх хэсгээрээ давхцаж байгаа болох нь тогтоогдсон болно.
Иймд дээр дурдсан газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэрүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, гэрч нарын мэдүүлэг,шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлт, байршлын зураг, кадастрын зургууд, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл[11] зэрэг нотлох баримтуудаар аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжаар иргэн Т.Сд эзэмшүүлсэн газар, 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Иргэн Т.Сгийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг” дахь газар, 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 126 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 513 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамжаар “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар, “А.К” ХХК-д газар эзэмшүүлсэн 2012 оны 686 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2013 оны 367 дугаар захирамжийг хүчингүй болгож, уг 686 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээсэн аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийг үндэслэн “А.К” ХХК-д олгосон 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн газар нь Өлгий сумын 5 дугаар баг /шинээр 11 дүгээр баг/, хуучин кино театрын зүүн урд талд буюу аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд талд байршилтай,нэгж талбарын 031304282 /шинэчлэгдсэн дугаар 8312017376/ дугаар бүхий 480 м.кв газар болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх захирамж, гэрчилгээгээр иргэн Т.С болон “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар нь урт, өргөний хэмжээ болон заагийн хувьд бага хэмжээгээр өөрчлөгдөж байсан боловч байршлын хувьд хуучин кино театрын зүүн урд талд буюу аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд талд байрлах, нэгж талбарын 031304282 гэсэн дугаартай, 480 м.кв талбай бүхий нэг газар байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас “Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжаар 10064 м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн.2018 оны 3 дугаар сард Хөгжимт драмын театрын дарга хүсэлт гаргаж, захирамж гаргуулж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ авснаа өөрөө мэдүүлж байгаа. Уг захирамжид нэгэн байдлаар гомдол гаргаагүй. Хөгжимт драмын театрын эзэмшлийн 10064 м.кв газартай “А.К” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газар давхцаагүй” гэж маргасан. Харин уг асуудлын талаар гуравдагч этгээд тус театрын дарга Б.Аээс “... Миний бие аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай биечлэн очиж уулзахад танай байгууллагад 8394 м.кв газар олгоно гэхэд миний бие ингэж болохгүй, бид 10000 м.кв –аас их хэмжээтэй газар авах болно, мөн 10400 м.кв гэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа гэдгийг хэлсэн. Ингээд Газрын албанаас аймгийн Хөгжимт драмын театрт олгох боломжтой газар нь 10064 м.кв байна гэснээр нь би газар эзэмших тухай хүсэлтээ гаргаад захирамж гаргуулан, гэрээ байгуулан, гэрчилгээгээ авсан. Тухайн үед газар эзэмших гэрээ, гэрчилгээг яаралтай авах шаардлага тулгарсан учраас дээрх байдлаар гэрээ, гэрчилгээг авсан. Харин бид өөрсдийнхөө газрын хэмжээг 10400 м.кв гэж үзэж байгаа.Өөрөөр хэлбэл “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар манай байгууллагын эзэмшлийн газар. Уг газрыг буцаан авах зорилготойгоор энэ хэрэгт оролцож байгаа” гэж тайлбарласан.
Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар “Эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамжийн[12] 1 дэх заалтаар Өлгий сумын 11 дүгээр баг /хуучин 5 дугаар баг/-ийн нутаг дэвсгэрт байршилтай аймгийн Хөгжимт драмын театрын төрийн байгууллагын зориулалттай 8394 м.кв газрыг кадастрын шинэ зургийн дагуу 10064 м.кв болгож, зориулалтаар нь үргэлжлүүлэн 50 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2 дахь заалтаар аймгийн Хөгжимт драмын театрт газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн өдөр Хөгжимт драмын театрын нэгж талбарын 8312008213 /хуучин дугаар 031304283/ дугаар бүхий 10064 м.кв эзэмшлийн газрын кадастрын зургийг үйлдсэн[13] байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...266 дугаар захирамж нь “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж бөгөөд энэ хэрэгт хамааралгүй” гэж тайлбарласнаас гадна аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн 10400 м.кв газрын хэмжээг кадастрын зурагт буусан хэмжээгээр гэсэн үндэслэлээр 8394 м.кв багасган эзэмшүүлж, улмаар аймгийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 тоот захирамжийн театрт холбогдох хэсгийг хүчингүй болгосон захиргааны акт нь 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 266 дугаар захирамж биш, харин 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжууд бөгөөд эдгээр захирамжуудыг аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон, ингэснээр Хөгжимт драмын театрт 10400 м.кв газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамж хүчинтэй байгаа юм.
Түүнчлэн аймгийн Хөгжимт драмын театраас /тухайн үед дарга М.Ертай/ 2015 оны 06 дугаар сард “Театрын эзэмшилд байсан газрыг иргэн Т.Сд давхар олгосон нь тогтоогдсон, захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар шийдвэр, 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн театрын эзэмшлийн газрыг кадастрын зурагт оруулан, газрын гэрчилгээг шинэчилж олгох тухай” хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан, үүний дагуу тус газрын мэргэжилтэн театрт эзэмшүүлж болох газрын талбайн хэмжээг 10531 м.кв гэж тодорхойлон 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Аймгийн Хөгжимт драмын театрын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг”-ийг үйлдсэн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[14] тогтоогдож байна. Энэ талаар уг кадастрын зургийг үйлдсэн гэрч Ж.Егаас “театрын эргэн тойронд байгаа өөр иргэн, хуулийн этгээдэд олгосон газрыг хасаж, 2015.08.19-ний өдрийн зурагт заасан хэмжээ, зааг бүхий газрыг театрт олгох боломжтой гэж үзэж уг зургийг үйлдэж өгсөн” гэж мэдүүлсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сард аймгийн Хөгжимт драмын театраас /дарга Б.А/ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “тус байгууллагын урд байгаа талбайг кадастрын зурагт оруулж, театрын эзэмшилд оруулах“ талаар хүсэлт гаргаж байсан[15], аймгийн Хөгжимт драмын театрын хамт олны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр театрын 60-аад ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шүүхийн шийдвэрээр тогтоогдсон театрын эзэмшил газарт орон сууц барих зориулалтаар бусдад газар олгосон нь хууль бус гэсэн үндэслэлээр тухайн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан[16] болох нь тус тус тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд аймгийн Хөгжимт драмын театрт аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10400 м.кв газартай иргэн Т.Сд 2008 оны 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар давхцаж байгаа нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 204 дүгээр захирамжаар иргэн Т.Сд эзэмшүүлсэн газар болон 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамж, 0293972 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийн дагуу олгосон 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “А.К” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Өлгий сумын 5 дугаар баг /шинээр 11 дүгээр баг/, аймгийн Хөгжимт драмын театрын баруун хойд талд буюу хуучин кино театрын зүүн талд байршилтай, нэгж талбарын 031304282 /шинэчлэгдсэн дугаар 8312017376/ гэсэн дугаартай, 480 м.кв талбайтай газар буюу нэг газар болох нь тогтоогдож байгаа, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[17] аймгийн Хөгжимт драмын театрын ойр орчимд “А.К” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газраас өөр сул чөлөөтэй газар байхгүй нь нотлогдсон тул аймгийн Хөгжимт драмын театрын эзэмшлийн 10400 м.кв газартай “А.К” ХХК-д эзэмшүүлсэн 480 м.кв газрын зарим хэсэг буюу 336 м.кв талбай бүхий хэсэг нь /кадастрын зурагт тусгасан 10064 м.кв газрыг хасаж тооцоход / давхацсан байна дүгнэлээ.
Хэдийгээр аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/172 дугаар захирамжаар театрт 10064 м.кв газар эзэмшүүлсэн байх боловч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр аймгийн Засаг даргын 2006 оны 392 дугаар захирамжаар Хөгжимт драмын театрт эзэмшүүлсэн 10400 м.кв газартай иргэн Т.Сд 2008 оны 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар давхацсан байна гэдгийг тогтоож, уг 204 дүгээр захирамж, мөн 392 тоот захирамжийн театрт холбогдох хэсгийг хүчингүй болгосон 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 80, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгосон. Дээрх 2006 оны 392 дугаар захирамж болон театрт 10400 м.кв газар эзэмшүүлсэн 0179663 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа, уг шүүхийн шийдвэрийг үндэслэн театрын эзэмшлийн газартай давхцуулан иргэн Т.Сд олгосон газрыг театрын эзэмшил газарт оруулан тус байгууллагын кадастрын зургийг үйлдэж өгөх талаар Хөгжимт драмын театраас удаа дараа хүсэлт гаргасан, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар төрийн байгууллага нь эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг хориглосон байхад театрын эзэмшлийн газартай давхцуулан иргэн Т.Сд 2008 оны 204 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрыг дахин бусдад эзэмшүүлэн, улмаар зөвхөн театрын дарга өргөдөл гаргасан гаргасан гэсэн үндэслэлээр театрын эзэмшлийн газраас уг бусдад эзэмшүүлсэн газрыг хасах байдлаар газрын хэмжээг багасгасан дээрх шийдвэр нь газар эзэмшигч аймгийн Хөгжимт драмын театрын буюу албан хаагчдын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах эрхийг болон 35.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2.бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж тус тус зохицуулсан.
Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх нь газар эзэмшүүлэхэд тавигдах үндсэн шаардлага бөгөөд гуравдагч этгээд Хөгжимт драмын театрын эзэмшлийн 10400 м.кв газартай “А.К” ХХК-д аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 686 дугаар захирамжаар болон энэ захирамжийг хүчингүй болгосон 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийн дагуу олгосон 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 000324945 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 480 м.кв газрын зарим хэсэг нь давхацсан болох нь тогтоогдож байгаа, энэ нь бусад этгээдийн буюу газар эзэмшигч Хөгжимт драмын театрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/622 дугаар захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн дээрх заалтууд болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.3-т заасантай тус тус нийцсэн байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “А.К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 , 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А.К” ХХК-ийн “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/658 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1]Хэргийн 31,35,144-145,146,149,191,201,202,204,206-210-р хуудас
[2]Хэргийн 43,79,84,86,109,111,112-113,114-115,116-117,118,123,180-183-р хуудас
[3]Хэргийн 4-р хуудас
[4] Хэргийн 170-р хуудас
[5] Хэргийн 196-р хуудас
[6] Хэргийн 180-183,215-216-р хуудас
[7] Хэргийн 180-183, 187-189, 215-216-р хуудас
[8] Хэргийн 108,167-169-р хуудас
[9] Хэргийн 10-р хуудас
[10] Хэргийн 2-11-р хуудас/ 2-р хавтас/
[11] Хэргийн 167-169-р хуудас
[12] Хэргийн 159-р хуудас
[13] Хэргийн 158-р хуудас
[14] Хэргийн 150-152, 156,180-183-р хуудас
[15] Хэргийн 153,219-р хуудас
[16] Хэргийн 137-141-р хуудас
[17] Хэргийн 59-67-р хуудас/2-р хавтас/