Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

орчуулагч А.А,

улсын яллагч Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жургийн овогт Аийн Ат холбогдох эрүүгийн 2313000000150 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Айдйн А, 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын .... дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн, регистрийн дугаар .....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.А нь 1) 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах тус сумын Засаг даргын тамгын газрын байранд хууль бусаар нэвтэрч “Мустанг-5” загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750000 төгрөгийн хохирол, 2) 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн М.Нийн малын хашаанаас 4 тооны ямааг хулгайлж 480000 төгрөгийн хохирол, 3) 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг иргэн Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг хулгайлж,80000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “...Аавын мотоцикл нь хураагдсан гэдгийг мэдээгүй. Захиргааны хажууд байхаар нь унахыг хүсэж авч гарсан. М, Ө гэх хоёр хүний малыг мөнгөгүй байсан тул хулгайлсан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, уучлалт гуйж байна. Хийсэн хэргээ хүлээж байгаа” гэв.

2. 2313000000150 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн М.Еээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-12 дахь тал/, 

2.3. 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/, 

2.4. Эд зүйл буюу хурааж авсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/, 

2.5. Эд зүйл буюу мотоциклийг хохирогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын хууль ёсны төлөөлөгч М.Ед хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/, 

2.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт нярваар 11 дэх жилдээ ажиллаж байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өглөө 08 цагийн үед ажил руу явах гэж байхад манай гэрт Засаг даргын тамгын газрын сахиул Ү.Манарбек ирж “өглөө ажил дээр ирэхэд Тамгын газрын байрны гадна талын хаалга онгорхой байсан болохоор дотогш орж шалгахад 1 давхрын хойд талын цонх онгорхой байхаар нь өрөөнүүдийн хаалгыг шалгаж үзэхэд эд зүйл хадгалах өрөөний хаалга онгорхой, хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газар унасан байдалтай байна. Нэг давхрын хойд талын цонхноос хулгайч орсон, эд зүйл хадгалах өрөөнөөс эд зүйл хулгайлсан юм шиг байна” гэхээр нь сахиул Ү.Манарбекийн хамт ирж шалгахад эд зүйл хадгалах өрөөнд байсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай мотоцикл хулгайд алдагдсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний бие эд зүйл хадгалах өрөөнд байсан бүх эд зүйлээ нэг бүрчлэн тоолж үзэхэд мотоциклээс өөр алдагдсан эд зүйл байхгүй байсан. ...Уг Мустанг-5 загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай мотоциклийг харлаа. Уг мотоцикл нь манай хулгайд алдагдсан мотоцикл мөн байна. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал/,

2.7. Гэрч Ү.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2007 оноос хойш Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын сахиулаар ажиллаж байна. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 40 минутын үед ажлын газарт очиход гадна талын хаалга нь онгорхой байсан. Тэгээд би дотогш ороод үзэхэд 1 давхрын коридорын цонх онгорхой байсан болохоор өрөөнүүдийн хаалгыг шалгахад эд зүйл хадгалах өрөөний хаалга нь онгорхой, хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газарт унасан байхаар нь хулгайч эвдэж орсныг мэдэж нярав М.Еий гэрт нь очиж байгууллагын хойд талын цонхноос хулгайч орж эд зүйл хадгалах өрөөний хаалгыг эвдсэн байна гээд дагуулж ирээд үзүүлэхэд дотор нь байсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл алга болсон байсан. Тэгээд нярав М.Е цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаа нар ирээд шалгасан юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

2.8. Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Аын гэр нь манай гэрийн хажууд байдаг болохоор хөршийн хувьд сайн таньдаг юм. Тэрнээс биш бид хоёрын хооронд хамаатан садны харилцаа холбоо байхгүй болно. 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өглөө манай хүүхдүүд намайг дуудаж аав манай урд талын хашаанд мотоцикл байна гэхээр нь очоод үзэхэд Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоцикл байсан. Тэгээд би хүүхдүүдэд өөр хүний мотоциклд хамаагүй хүрч болохгүй гээд сануулчхаад гэр лүүгээ орсон юм. Манай хөрш А.А унаж явж байсныг бол хараагүй юм. Энэ мотоцикл нь тухайн үед манай урд талын эзэнгүй хашаанд байсан мотоцикл яг мөн байна...” гэх мэдүүлэг /1 дэх үгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

2.9. “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БӨА- 23-0129 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/, 

2.10. Орлогын баримт, түүнд хавсаргасан холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал/,

2.11. Иргэн М.Нээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,

2.12. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-98 дахь тал/,

2.13. 5 тооны ямааг нядалж булсан гэх газар, мөн ямааны гулууз мах, толгой, арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-108, 111-116 дахь тал/,

2.14. Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед хашаанд малаа тоолж оруулахад 87 тооны мал байсан ба маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө хашаанаас тоолж гаргахад 4 тооны ямаа алга болсон байсан. Тэгээд хөрш айлуудаас асуухад бүгд хараагүй гэсэн. ...Хулгайд алдагдсан 4 тооны ямаа нь бүгд нас бие гүйцсэн хар өнгийн ямаа байсан. Содон шинж тэмдэг гэвэл нэг талын эвэртээ хөх өнгийн будагтай, 3 тооны ямаа нь баруун талын чихэндээ цуулбар, зүүн талын чихэндээ өвөр ухам имтэй, 1 тооны ямаа нь баруун талын чихэндээ ар ухам имтэй байсан. Уг 4 тооны ямааны гулууз болон хар өнгийн ямааны толгойг харлаа. Эдгээр 3 тооны ямааны толгой миний хулгайд алдагдсан ямааны толгой мөн байна. Харин саарал өнгийн ямааны толгой болон мах нь миний хулгайд алдсан ямааных биш юм. 2 тооны хар өнгийн ямааны арьс нь миний хулгайд алдагдсан ямааны арьс мөн байна. Саарал өнгийн ямааны арьс минийх биш байна. 4 тооны ямааны мах болон 2 тооны арьсыг хүлээн авсан. Уг 4 тооны ямааны махыг шороонд булсан байна. Иймд дахин хэрэглэх боломжгүй, муудсан байна. Уг ямааны махыг хаяхаар шийдсэн. Ямар ч хэрэглэх боломжгүй болсон. Би уг 4 тооны ямааны махны үнэ болон 2 тооны ямааны арьсны үнэлгээг нэхэмжилнэ. ...Миний хулгайд алдагдсан 4 тооны ямааны оронд надад 4 тооны ямаа авчирч өгсөн, надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болно...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-125, 129-130, 134-135 дахь тал/, 

2.15. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.А нь 7-10 хоногийн өмнө байх саарал өнгийн ямааны арьс авч ирж надад 35.000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх надад 4 тооны хар ямааны арьс авч ирж худалдсан. Тус ямааны арьс нэг бүрийг 35.000 төгрөгөөр буюу нийт 140.000 төгрөгөөр худалдсан. Харин өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар ирэхэд би тухайн арьсыг хулгайлсан ямааны арьс гэдийг мэдлээ. Тус ямааны арьснаас саарал өнгийн 1 ширхэг, хар өнгийн 2 ширхэг ямааны арьсыг хүлээлгэн өгч байна. Үлдсэн 2 тооны хар ямааны арьсыг би худалдсан. Хэнд худалдсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан Увс аймгаас явж байсан ченж нар байсан. Тэр хүмүүсийг би танихгүй, холбогдох утасны дугаар байхгүй болно. Тухайн ямааны арьсны мөнгийг би бэлнээр гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

2.16. Иргэний нэхэмжлэгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн үед би А.Ааас арьс худалдаж авахад ганцаараа байсан ба энэ жил манай суманд зуд болж хүмүүсийн ямаанууд нь үхэж байгаа болохоор би тухайн ямааны арьснуудыг үхсэн ямааны арьс байх гэж бодсон. 3 тооны ямааны арьсны мөнгө болох 105,000 төгрөгийг А.А бүтнээр төлж барагдуулсан болно. Цаашид холбогдогчоос нэхэмжлэх зүйлгүй болно ” гэсэн мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 140-141 дэх тал/,

2.17. Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн үнэлгээ тогтоосон 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0059 дугаартай “...2023 оны 2 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан нас бие гүйцсэн 2 тооны эр ямаа, нас бие гүйцсэн 2 тооны эм ямааны үнэлгээг хүснэгтэд оруулан гаргав. Нийтдээ 480,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 167-171 дэх тал/,

2.18. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 30/2572 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.19. Хохирогч Б.Өгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуудас /2 дахь хавтаст хэргийн 21-24 дэх тал/, 

2.20.Хулгайд алдсан ямааны толгой, арьсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

2.21. Ямааны арьс, толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал/, 

2.22. Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хашаанд байсан малаа гаргаж тоолоход манай содон ганц ямаа байхгүй байсан юм. Би тэгээд багийн төв дээр байгаа айл болон хөдөө байгаа айлуудаар хайж явсан. Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд хүнсний зүйл авахаар Б гэх хүний дэлгүүрт зогсож байхад К “К” гэж дууддаг хүн намайг яриа байна гэж дэлгүүрээс гаргаж ирээд “манай хүүхэд танай ямааг аваад Мк гэх хүний 4 ямаатай цуг нядалсан байна. Би таны хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн. Мөн “манай залуу өнгөрсөн жил бас хулгай хийж насанд хүрээгүй гэж таслагдсан юм, одоо энэ Маийн 4 ямааны хэрэг дээр бас шалгагдаж байгаа юм. Одоо нэг талдаа шийдэгдэх байх” гэж хэлсэн юм. Би К гэх хүнийг бага байхаас танина. Манай аавынд бага байхдаа ирж сүү авдаг байсан юм. Кй гэх хүний А гээд том залуу байдаг их л хөдөлгөөнтэй. Саарал өнгийн баруун эвэртэй будагтай, Баруун чих нь шуурхай, зүүн чих он имтэй юм. Манай эрэгт ховор байдаг юм. ...Би тухайн үед анзаараагүй манай ойр орчим хулгай гараад байдаггүй юм. Манай ямаа цөөхөн болохоор дандаа тэжээл иддэг юм. Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тэжээл өгч байхад байсан. Харин 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тэжээл өгөх гэтэл байхгүй байсан юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 37-40, 43 дахь тал/,

2.23. Гэрч О.Бхын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-нд манай гэрт Ө ирээд манай саарал ямаа харагдана уу, өглөө босоод 10 эх ямаанд тэжээл өгөх гэж байхад нэг эх ямаа алга болчихсон байна. Энэ хавиар харган дотор гүйж явж байгаа юм болов уу гэж хэлсэн. Мөн 2023 оны 03 дугаар сарын 04-нд надтай таарахад 20 хоног ямаагаа хайгаад олдсонгүй, шавар дотор үхсэн бол хүн амьтан үзэж хэлэх ёстой, үхээгүй бол Кйн хөвүүн авсан байгаа гэж бодож байна. Намайг байсан байгаагүй манай гэрээр ирээд яваад байсан юм, даанч авсан гэж харсан гэрч алга гэж байсан. Сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 25-нд би Б.Ө ахын гэрт очиход би Баяннуур сум дэлгүүрт орж хүнс авч байхад Кй таарч уулзъя гэж хэлээд манай А таны нэг саарал ямаа мөн Баяннуур сумын Мк 4 ямаатай хамт алаад зарсан юм байна. Би таны хохирол барагдуулна гэж хэлсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 45-47, 53-54 дэх тал/,

2.24. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Анх миний бие 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгчөөс манай хүү А.А нь Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багийн иргэн Б.Өгийн 1 тооны ямааг хулгайлсан талаар сонсчхоод 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Өгийн 86259988 дугаар луу залгаж танай саарал зүсмийн 1 тооны ямааг манай хүү авсан байна. Таны хохирлыг чинь барагдуулж өгнө, уучлаарай гэж утсаар ярьсан байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.Ө над руу залгаж “би танай суманд ирсэн байгаа та ирж уулзаарай” гэхээр нь би очиж уулзаад “танай саарал зүсмийн 1 тооны ямааг манай том хүү А.А авсан байна. Манай хүүгийн буруу учраас таны хохирлыг барагдуулж өгнө. Надад одоо танд өгөх мөнгө байхгүй тул өнөө маргаашдаа хохирлыг чинь барагдуулж өгөх боломжгүй байна. Тийм учраас дараа нь хохирлыг чинь барагдуулж өгье “гээд уучлалт хүсэж уулзахад Б.Ө надад” ямар нэгэн гомдол санал байхгүй та дараа нь хохирлыг минь барагдуулж өгөөрэй” гэсэн юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

2.25. Үнэлгээ тогтоосон шинжээч Я.Нарантуяагийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай “нэг тооны ямааг 80.000 төгрөгөөр үнэлсэн тухай” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,

2.26. Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байсан байх, сайн санахгүй байна, надад мөнгө хэрэгтэй болоод амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ө гэх хүний малын хашаа руу ороод 1 тооны ямааг хулгайлж аваад шөнө дунд ууланд аваачиж нядлаад тухайн ямааны арьсыг аваад гэрийн ойролцоо нуусан. Маргааш нь мөн шөнө дунд гэрээсээ гараад гэрийн ойролцоо байдаг Наурызбай гэх хүний малын хашаанаас нэг нэгээр 4 ямаа авч, мөн ууланд аваачиж алаад махыг нь тухайн газарт булсан. Тэгээд 4 тооны арьсыг өмнөх хулгайлсан ямааны арьсийн хамт ченжид аваачиж 35.000 төгрөгөөр зарсан...

...2023 оны 05 дугаар сарын эхээр байсан байх шөнө 01 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын байранд очсон. Тийшээ очих болсон шалтгаан гэвэл дээрх улсын орлого болгосон манай мотоциклийг авах санаатай очсон. ...Тэгээд байранд онгорхой байсан цонхоор нэвтэрч бор өнгийн модон хаалгыг түлхэж үзсэн чинь түгжээтэй байхаар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөд хаалга онгойсон ба дотор нь улсын орлого болсон аавын цэнхэр өнгийн мотоцикл байхаар нь авч гарсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82, 2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

2.27. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Айдынбек овогтой А БВ04302418 регистрийн дугаартай. Ам бүл 5. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг.” гэсэн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 175 дахь тал/,

-Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 180 дахь тал/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал/,

-Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 186-193 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

2.28. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,

1) -Иргэн М.Еээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-12 дахь тал/, 

-90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус эд мөрийн баримаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/, 

-Эд зүйл буюу мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 16-21 дэх тал/, 

-Эд зүйл буюу мотоциклийг хохирогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын хууль ёсны төлөөлөгч М.Ед хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/, 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сахиул Ү.Мйн хамт ирж шалгахад эд зүйл хадгалах өрөөнд байсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай мотоцикл хулгайд алдагдсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед миний бие эд зүйл хадгалах өрөөнд байсан бүх эд зүйлээ нэг бүрчлэн тоолж үзэхэд мотоциклээс өөр алдагдсан эд зүйл байхгүй байсан. ...Уг Мустанг-5 загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай мотоциклийг харлаа. Уг мотоцикл нь манай хулгайд алдагдсан мотоцикл мөн байна...” гэх мэдүүлэг  /1 дэх хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал/,

-Гэрч Ү.Мйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд би дотогш ороод үзэхэд 1 давхрын коридорын цонх онгорхой байсан болохоор өрөөнүүдийн хаалгыг шалгахад эд зүйл хадгалах өрөөний хаалга нь онгорхой, хаалганы рамын цоож тогтоодог хэсгийн мод нь хугарч газарт унасан байхаар нь хулгайч эвдэж орсныг мэдэж нярав М.Еий гэрт нь очиж байгууллагын хойд талын цонхноос хулгайч орж эд зүйл хадгалах өрөөний хаалгыг эвдсэн байна гээд дагуулж ирээд үзүүлэхэд дотор нь байсан Мустанг-5 загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоцикл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

-Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өглөө манай хүүхдүүд намайг дуудаж аав манай урд талын хашаанд мотоцикл байна гэхээр нь очоод үзэхэд Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоцикл байсан. Тэгээд би хүүхдүүдэд өөр хүний мотоциклд хамаагүй хүрч болохгүй гээд сануулчхаад гэр лүүгээ орсон юм....” гэх мэдүүлэг /1 дэх үгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БӨА- 23-0129 дугаартай эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/,

-Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд байранд онгорхой байсан цонхоор нэвтэрч бор өнгийн модон хаалгыг түлхэж үзсэн чинь түгжээтэй байхаар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөд хаалга онгойсон ба дотор нь улсын орлого болсон аавын цэнхэр өнгийн мотоцикл байхаар нь авч гарсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд

шүүгдэгч А.А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын Засаг даргын тамгын газрын байрны 1 давхрын цонхоор нэвтэрч, эд зүйл хадгалах өрөөний хаалгын эвдэн орж дотроос нь “Мустанг-5” загварын улсын дугааргүй, LXYPCKL01F0387677 арлын дугаартай, цэнхэр өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

 2) -Иргэн М.Нээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 93-98 дахь тал/,

- 5 тооны ямааг нядалж булсан гэх газар, мөн ямааны гулууз мах, толгой, арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 99-108, 111-116 дахь тал/,

- Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 25-ны орой 18 цагийн үед хашаанд малаа тоолж оруулахад 87 тооны мал байсан ба маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө хашаанаас тоолж гаргахад 4 тооны ямаа алга болсон байсан. Тэгээд хөрш айлуудаас асуухад бүгд хараагүй гэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123-125, 129-130, 134-135 дахь тал/,

- Гэрч Х.Алданышийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.А нь 7-10 хоногийн өмнө байх саарал өнгийн ямааны арьс авч ирж надад 35.000 төгрөгөөр худалдсан. Үүнээс хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байх надад 4 тооны хар ямааны арьс авч ирж худалдсан. Тус ямааны арьс нэг бүрийг 35.000 төгрөгөөр буюу нийт 140.000 төгрөгөөр худалдсан. Харин өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар ирэхэд би тухайн арьсыг хулгайлсан ямааны арьс гэдийг мэдлээ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 140-141, 145-146, 149-150 дахь тал/,

-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БӨА-23-0059 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 167-171 дэх тал/,

-Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Маргааш нь мөн шөнө дунд гэрээсээ гараад гэрийн ойролцоо байдаг Наурызбай гэх хүний малын хашаанаас нэг нэгээр 4 ямаа авч, мөн ууланд аваачиж алаад махыг нь тухайн газарт булсан. Тэгээд 4 тооны арьсыг өмнөх хулгайлсан ямааны арьсны хамт ченжид аваачиж 35.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд

  шүүгдэгч А.А нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг хохирогч М.Нийн малын хашаанаас 4 тооны ямааг нууцаар хууль бусаар авч, нядалж арьсыг нь иргэн Х.Алданышид худалдаж, хохирогчид 480000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт,

3) -Хохирогч Б.Өгийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын хуудас /2 дахь хавтаст хэргийн 21-24 дэх тал/, 

-Хулгайд алдсан ямааны толгой, арьсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 26-29 дэх тал/, 

-Ямааны арьс, толгойд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 30-33 дахь тал/, 

-Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хашаанд байсан малаа гаргаж тоолоход манай содон ганц ямаа байхгүй байсан юм. Би тэгээд багийн төв дээр байгаа айл болон хөдөө байгаа айлуудаар хайж явсан.

Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд хүнсний зүйл авахаар Б гэх хүний дэлгүүрт зогсож байхад К “К” гэж дууддаг хүн намайг яриа байна гэж дэлгүүрээс гаргаж ирээд манай хүүхэд танай ямааг аваад М гэх хүний 4 ямаатай цуг нядалсан байна. Би таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 37-40, 43 дахь тал/,

-Гэрч О.Буянмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сүүлд 2023 оны 04 дүгээр сарын 25-нд би Б.Ө ахын гэрт очиход би Баяннуур сум дэлгүүрт орж хүнс авч байхад К таарч уулзъя гэж хэлээд манай А таны нэг саарал ямаа мөн Баяннуур сумын Ма4 ямаатай хамт алаад зарсан юм байна. Би таны хохирол барагдуулна гэж хэлсэн гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 45-47, 53-54 дэх тал/,

-Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,

-Яллагдагч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байсан байх, сайн санахгүй байна, надад мөнгө хэрэгтэй болоод амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Ө гэх хүний малын хашаа руу ороод 1 тооны ямааг хулгайлж аваад шөнө дунд ууланд аваачиж нядлаад тухайн ямааны арьсыг аваад гэрийн ойролцоо нуусан....” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 89-90 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлэхэд

шүүгдэгч А.А нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Өмнөговь сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдардаг хохирогч Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг нууцаар хууль бусаар авч, нядалж, арьсыг нь иргэн Х. ид худалдаж, 80.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогджээ.

3.2. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй бөгөөд түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.Аын сумын Засаг даргын тамгын газрын байрны цонхоор нэвтэрч эд зүйл хадгалах өрөөнд байсан мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 750000 төгрөгийн, хохирогч М.Нийн малын хашаанаас 4 тооны, хохирогч Б.Өгийн малын хашаанаас 1 тооны ямааг тус тус нууцаар, хууль бусаар авч 560000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. 

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг  тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж энэхүү гэм хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

4.3. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж хуульчилж, мөн зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.” гэж заасан байна.

4.4. Шүүгдэгч А.А нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж эд зүйл хадгалах өрөөнд хадгалагдаж байсан мотоциклийг өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүйгээр шилжүүлж  авсныг хохирогчийн өмчлөлийн хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэсэн шинжийг хангасан байна.

4.5. Сумын Засаг даргын тамгын газар нь шүүгдэгчийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах ба тэрээр зөвшөөрөлгүйгээр албаны байрны цонхоор нь нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд  нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

4.5. Хохирогч М.Н, Б.Ө  нарын өмчлөлийн малыг буюу  бусдын эд хөрөнгийг шүүгдэгч А.А нь эзэмших, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдэж байсан мөөртлөө ашиг хонжоо олох зорилгоор малын хашаанаас нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулж нядалж, хохирогч нарт хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атал бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

4.6. Шүүгдэгч А.Аын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

4.7. Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж, “мал хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

4.8. Шүүгдэгчийн амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ. 

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт 750000 төгрөгийн, хохирогч М.Нт 480000 төгрөгийн, хохирогч Б.Өд 80000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

5.3. Хохирогч хууль ёсны төлөөлөгч М.Еий мөрдөн шалгах ажиллагааны үед “хулгайд алдсан Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24, 30-31, 34 дэх тал/, хохирогч М.Нийн “...Миний хулгайд алдагдсан 4 тооны ямааны оронд надад 4 тооны ямаа авчирч өгсөн, надад гомдол санал байхгүй болно.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 134-135 дахь тал/, хохирогч Б.Өгийн хавтаст хэргийн материалтай танилцахад бичсэн “санал хүсэл, гомдол байхгүй.” /2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал/ гэх тайлбар, иргэний нэхэмжлэгч Х.Алданышийн “А.А нь миний хохирлыг барагдуулсан болно, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн  149-150 дахь тал/, шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, хохирогч Б.Өгийн хохирлыг аав төлж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.А гэмт хэргийн хохирлыг бүрэн төлж өгсөн нь тогтоогдож байх тул түүнийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

5.4. Мөн шүүгдэгч нь хулгайлсан ямааг нядалж арьсыг нь иргэний нэхэмжлэгч Х.Алданышид зарж 175.000 төгрөгийг орлого болсон боловч уг 175.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгчид буцаан төлсөн учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзээгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

2.1. Шүүгдэгч А.Аыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2004 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, ам бүл 5, эцэг эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогджээ./ 1 дэх хавтаст хэргийн 175-193 дахь тал/,

2.4. Шүүгдэгч А.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа дахин хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,  тус шүүхийн 2022 оны 96 дугаартай дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 10 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх хохирол, хэрэгт хурааж ирүүлсэн эд мөрийн баримтыг устгах саналтай” гэсэн агуулгатай, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан, айлын ганц эрэгтэй хүүхэд зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 4 жил 10 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

2.7. Шүүх шүүгдэгч А.Аын 19 настай гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мал хулгайлах гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

2.8. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Аыг /тухайн цаг хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.А/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

2.9. Шүүгдэгч А.А нь шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг баримтлан, түүнд дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасныг тус тус журамлан, шүүгдэгч А.Аад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял болон мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Аад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3. Бусад асуудлын талаар

3.1.  Шүүгдэгч А.Аын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан эдлэх хорих ялаас нь хасаж тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

3.2. 2313000000150 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь хохирогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар, хохирогч М.Н, Б.Ө,  иргэний нэхэмжлэгч Х.Алданыш нарын хохирлыг төлж барагдуулсан,  энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жовогт Аийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Аыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусга ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч А.Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, хянан хүмүүжих 1 жилийн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Аыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  шүүгдэгч А.Аад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын цагдан хоригдсон 52 (тавин хоёр)  хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.

8. Шүүгдэгч А.Ахжолд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. 2313000000150 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь хохирогч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газар, хохирогч М.Н, Б.Ө нарт учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгч Х.Алданышийн хохирлыг төлж барагдуулсан,  энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 90 см урт нарийн мод 1 ширхэг, даруулга төмөр 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

          11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.Б