Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/33

 

   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,*******,*******,*******,*******,*******,*******,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Л.Шинэтогтох нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн хойд талаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар насанд хүрээгүй хохирогч эзэмшлийн “Talaria Sting” маркийн цахилгаан унадаг дугуйг хулгайлан авч 9.450.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Би******* хэдий ч уншиж бичиж чадна. Саяхан шинэ жилийн өмнө ажилд орсон. Ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж маань тэтгэвэрт байдаг. Цахилгаан дугуйг нэг унаж үзмээр санагдаад авчихсан юм. Миний буруу, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. дугуйг нь хохирогчид буцаагаад өгчихсөн.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ................ дугаартай хэргээс:

 

1. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 4 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16:20 цагийн орчимд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо, таураас гараад "Суррон Монголиа" нэртэй дэлгүүрт очоод, тэндээсээ Хан-Уул дүүргийн И-март дэлгүүр лүү волейболын бэлтгэлд орох гээд очсон. Тэндээ очоод дугуйны зогсоол хайгаагүй, шууд дэлгүүрийн хойд зам дагуу “Орчлон” сургуулийн машинаар гардаг хэсгийн орчимд өөрийн унаж явсан цахилгаан дугуйг үлдээгээд бэлтгэлдээ орсон.

Бэлтгэлээсээ 18:30 цагийн үед гарч ирээд өөрийн цахилгаан унадаг дугуйг унах гэтэл байгаагүй тул цагдаад хандсан. Өөрийн унадаг дугуйг үлдээгээд орохдоо өөрийн түлхүүрийг бэлтгэлдээ аваад орсон. Түлхүүргүй үед асааж болохгүй, түрж явж болдог.

Манай эгч 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүрээс 14.500.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн Talaria Sting маркийн цахилгаан унадаг дугуй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),

 

3. 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт  (хэргийн 6 дахь тал),

4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ХУ1-23-595 дугаартай:

“...Talaria Sting маркийн хуучин цахилгаан дугуй нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 9.450.000 /есөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 14-17 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад*******ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Хан-Уул дүүргийн худалдааны төвийн ойролцоо ганцаараа алхаад явж байхад худалдааны төвийн хашааны ойролцоо Суррон нэртэй цахилгаан дугуй байхаар нь очоод хартал ямар нэгэн цоож байхгүй болохоор нь “унаж үзье” гэж бодоод түрж яваад ойролцоо байрлах Санто хотхоны голд зогсоолын орчимд өөрийн унаж явсан дугуйны цоожоор түгжээд орхисон.

Түүнээс хойш 2 хоногийн дараа Цагдаагийн байгууллагаас над руу яриад чиний авсан цахилгаан дугуйг эзэнд нь хүлээлгээд өгчихсөн шүү гэж хэлээд намайг дуудсан. Унаж үзэх зорилгоор уг цахилгаан дугуйг авсан. Би цахилгаан дугуйг асаагаагүй. Санто хотхон хүртэл түрж явсан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 33 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 35 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 36 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 37 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хэргийн 39 дэх тал), Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 44 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март дэлгүүрийн хойд замд байрлуулж орхисон  байсан насан хүрээгүй иргэн иргэн “Talaria Sting” загварын 9.450.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч эд хөрөнгөд нь хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 4 дэх тал),

- 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт  (хэргийн 6 дахь тал),

- насанд хүрээгүй хохирогч: “...Би 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16:20 цагийн орчимд гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн 26-р хороо. таураас гараад "Суррон Монголиа" нэртэй дэлгүүрт очоод тэндээсээ гараад Хан-Уул дүүргийн дэлгүүр лүү волейболын бэлтгэлд орох гээд очсон. Тэндээ очоод дугуйны зогсоол хайгаагүй, шууд дэлгүүрийн хойд зам дагуу Орчлон сургуулийн машинаар гардаг хэсгийн орчимд өөрийн унаж явсан цахилгаан дугуйг үлдээгээд бэлтгэлдээ орсон. Бэлтгэлээсээ 18:30 цагийн орчимд гарч ирээд өөрийн цахилгаан унадаг дугуйг унах гэтэл байгаагүй тул цагдаад хандсан. Өөрийн унадаг дугуйг үлдээгээд орохдоо өөрийн түлхүүрийг бэлтгэлдээ аваад орсон. Түлхүүргүй үед асааж болохгүй, түрж явж болдог. Манай эгч 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дэлгүүрээс 14.500.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн Talaria Sting маркийн цахилгаан унадаг дугуй байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 11-12 дахь тал),

- “...Talaria Sting маркийн хуучин цахилгаан дугуй нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 9.450.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ХУ1-23-595 дугаартай үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 14-17 дахь тал) болон шүүгдэгч*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март дэлгүүрийн хойд замд байрлуулж орхисон  байсан насан хүрээгүй иргэн иргэн “Talaria Sting” загварын 9.450.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч яван эд хөрөнгөд нь хохирол учруулсан үйл баримт  үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд насанд хүрээгүй хохирогч хулгайд алдсан “Talaria Sting” маркийн цахилгаан унадаг дугуйгаа биет байдлаар нь хүлээн авсан, гомдолгүй болохоо илэрхийлсэн баримттай байна.  (хэргийн 13, 46 дахь тал)

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 44 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч*******од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Маралжингоо, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь “алдагдсан дугуйг биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. Боржин овогт Лхамаагийн Шинэтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан*******од мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар*******од ял оногдуулахыг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар******* нь тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Г.Маралжингоо, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь “алдагдсан дугуйг биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД