Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/76

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин Бор овогт Баянмөнхийн Амарзаяад холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Б.Амарзаяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зайсан худалдааны төвд /ХЕХУМIX/ худалдагч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдрах, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Яармаг-21 гудамжны 529 тоотод оршин сууж байсан, одоо Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 дугаар хороолол, 27а байрны 54 тоот бүртгэлтэй хаягтаа амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин Бор овогт Баянмөнхийн Амарзаяа /РД:СЮ01321605/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Амарзаяа нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “Thunder Z” шоуны үеэр хохирогч С.Энх-Амгалангийн эзэмшлийн Айфон 12 про загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшин 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Амарзаяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Амарзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Би тухайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд найзуудын хамт тоглолт үзэж байхдаа Цэнгэлдэхийн гарах хаалганы орчмоос Айфоне 12 про маркийн гар утас олсон. Уг гар утсыг олсон талаар манай найзууд мэдээгүй. Тухайн утас нь миний биш өөр бусад хүнийх гэдгийг мэдэж байсан. Тэгээд маргааш нь гэртээ  интернэтээс гар утасны код тайлах аргын талаар бичлэг үзэж байгаад кодыг нь тайлж, сим картыг нь хаясан. Тэгээд “Аztai Haan” гэсэн фейсбүүк хаяг нээж, гар утас зарна гэсэн зар  тавихад нэг эрэгтэй хүн холбогдоод, тэр хүнд 1.450.000 төгрөгөөр гар утсыг зарж, зарсан мөнгөө өөрөө үрээд дуусгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоо Зайсан Хилл худалдааны төвд худалдагчаар ажилладаг, сарын 1.200.000 цалин авдаг. Цаашид хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна. Надаас утас худалдаж авсан хүний хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Ямар нэг эд зүйл олсон тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой гэдгийг ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн .............. дугаартай хэргээс:

 

1. “...Айфоне 12 про гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнд хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, (хэргийн 3 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Энх-Амгалангийн хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “ThunderZ” шоу арга хэмжээний үеээр өөрийнхөө өмднийхөө баруун талын халааснаасаа цэнхэр өнгийн Айфон 12 про загварын гар утсаа алдсан тул цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгээд би өргөдөл гаргасныхаа дараа фэйсбүүкээс “Айфон 12 про загварын гар утас худалдана” гэх зар хартал миний гар утасны имей код, сериал дугаартай таарч байсан тул тухайн зар оруулсан хаягийн эзэнтэй Халдвартын эмнэлгийн тэнд очиж уулзсан.

Тэгтэл миний гар утас мөн байсан бөгөөд тухайн хүний хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний алдсан гар утас “Айфон 12 про” загварын хөх өнгийн 128 гб багтаамжтай гар утас байгаа. Гар утсыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахилгаан барааны дэлгүүрээс 2.200.000 төгрөгийн лизингээр худалдан авч байсан. Гар утсаа олж авсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 8-9 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Бахытбекийн гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 09 сарын 10-ны өдөр фэйсбүүкээс “гар утас зарна” гэх зар харж байсан чинь “Aztai Haan” гэх нэртэй хэрэглэгчээс “Айфон 12 про гар утас зарна” гэх зар оруулсан байхаар нь би чатаар холбогдоод 1.450.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод, түүний 95694597 дугаарын гар утсаар холбогдон 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, Жуковын Хаан банкны АТМ дотор гар утас зарах хүнтэй уулзсан. Тэгэхэд 20 орчим насны эмэгтэй хүн байсан ба тухайн хүний Хаан банкны 5168986936 дугаарын Амарзаяа гэх данс руу би өөрийнхөө Хаан банкны 5197077211 дугаарын данснаас 1.450.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тэгээд маргааш өглөө нь би тухайн утсыг мөнгө нэмж зарахаар фэйсбүүкэд “Айфон 12 промакс гар утас зарна” гэх зар оруултал нэг хүн над руу чат бичээд “утас үзье” гэж хэлээд үзүүлтэл тухайн гар утасны жинхэнэ эзэн нь байсан. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаа дээр хамт ирсэн юм. Гар утас худалдаж авсан мөнгөө эргүүлж авмаар байна. Надад гар утсаа хураалгахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

...Утасны хэргээр алдсан 1.450.000 төгрөгийг иргэн Амарзаяагаас хүлээн авсан нь үнэн болно. Одоо ямар ч гомдолгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12, 52 дахь тал),

 

4. С.Бахытбекийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол (хэргийн 10 дахь тал),

 

5. Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Сүлд” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-123/0116 дугаартай:

“...Тус үнэлэгдэж буй /iPhone 12 pro гар утас/ хөрөнгийг дундаж үнээр тооцоолов. Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын байдлаар 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 17-18 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Амарзаяагийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Төв Цэнгэлдэх” хүрээлэн орж “ТhunderZ” дуучны тоглолт үзсэн. Уг тоглолт дээр пиво ууж явж байгаад яг аль хаалга гэдэг мэдэхгүй байна ямар ч байсан зүүн хэсгийн гарах хаалганы ойролцоо байж байтал газар утас хэвтэж байхаар нь хармаандаа хийгээд тоглолт дуусаад гэр лүүгээ харьсан. Тухайн үед цаг орой болсон байсан учраас унтаад маргааш өглөө босоод компьютер дээр I phone утасны цоож болон id хаягийг тайлах арга гэж юүтүбээр хайгаад олдсон бичлэгээ үзэж байгаад тухайн утсан дээр туршиж цоож болон id-г гаргасан.

Тэгээд цахим фэйсбүүк хаяг дээр гар утсыг зарах зар оруулж холбогдсон хүнд 1.450.000 төгрөгт зарахаар тохиролцоод Жуковын автобусны буудлын ойролцоо уулзаад үзэж харуулаад өөрийн Хаан банкны 5168986936 тоот дансанд аваад зурагт, утас, аппликейшний зээлүүдээ төлөөд дуусгасан. Тэгээд удалгүй Цагдаагийн байгууллагаас над руу залгаж дуудсан юм. Утас газар байсан болохоор хүн хаячихсан гэж бодож байсан. Тухайн утсыг аваад үзэхэд унтарчихсан асахгүй байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би надад 1.450.000 төгрөг өгсөн хүнд буцааж мөнгийг нь өгөөд, тухайн утас авсан хүн гар утасны эзэнд утсыг өгөөд хохирлыг барагдуулсан. Одоо ямар нэгэн хохиролтой зүйл байхгүй байгаа. Миний буруу.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 42 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 47 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгө үнэлгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн үнэлгээчин гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Амарзаяагийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “ThunderZ” шоуны үеэр иргэн С.Энх-Амгалангийн гээгдүүлсэн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про маркийн гар утсыг олж аван, улмаар бусдад 1.450.000 төгрөгөөр худалдан борлуулж, мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- “...Айфоне 12 про гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх хүрээлэнд хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол (хэргийн 3 дахь тал),

 

- хохирогч С.Энх-Амгалангийн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 50 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “ThunderZ” шоу арга хэмжээний үеээр өөрийнхөө өмднийхөө баруун талын халааснаасаа цэнхэр өнгийн Айфон 12 про загварын гар утсаа алдсан тул цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгээд би өргөдөл гаргасныхаа дараа фэйсбүүкээс “Айфон 12 про загварын гар утас худалдана” гэх зар хартал миний гар утасны имей код, сериал дугаартай таарч байсан тул тухайн зар оруулсан хаягийн эзэнтэй Халдвартын эмнэлгийн тэнд очиж уулзсан. Тэгтэл миний гар утас мөн байсан бөгөөд тухайн хүний хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний алдсан гар утас “Айфон 12 про” загварын хөх өнгийн 128 гб багтаамжтай гар утас байгаа. Гар утсыг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахилгаан барааны дэлгүүрээс 2.200.000 төгрөгийн лизингээр худалдан авч байсан. Гар утсаа олж авсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 8-9 дэх тал),

- иргэний нэхэмжлэгч С.Бахытбекийн: “...Би 2023 оны 09 сарын 10-ны өдөр фэйсбүүкээс “гар утас зарна” гэх зар харж байсан чинь “Aztai Haan” гэх нэртэй хэрэглэгчээс “Айфон 12 про гар утас зарна” гэх зар оруулсан байхаар нь би чатаар холбогдоод 1.450.000 төгрөгөөр худалдан авахаар тохироод, түүний 95694597 дугаарын гар утсаар холбогдон 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэг, Жуковын Хаан банкны АТМ дотор гар утас зарах хүнтэй уулзсан. Тэгэхэд 20 орчим насны эмэгтэй хүн байсан ба тухайн хүний Хаан банкны 5168986936 дугаарын Амарзаяа гэх данс руу би өөрийнхөө Хаан банкны 5197077211 дугаарын данснаас 1.450.000 төгрөг шилжүүлчихсэн юм. Тэгээд маргааш өглөө нь би тухайн утсыг мөнгө нэмж зарахаар фэйсбүүкэд “Айфон 12 промакс гар утас зарна” гэх зар оруултал нэг хүн над руу чат бичээд “утас үзье” гэж хэлээд үзүүлтэл тухайн гар утасны жинхэнэ эзэн нь байсан. Иймээс Хан-Уул дүүргийн цагдаа дээр хамт ирсэн юм. Гар утас худалдаж авсан мөнгөө эргүүлж авмаар байна. Надад гар утсаа хураалгахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

...Утасны хэргээр алдсан 1.450.000 төгрөгийг иргэн Амарзаяагаас хүлээн авсан нь үнэн болно. Одоо ямар ч гомдолгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12, 52 дахь тал),

- Хөрөнгө даатгал хохирлын үнэлгээний “Сүлд” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-123/0116 дугаартай:

“...Тус үнэлэгдэж буй /iPhone 12 pro гар утас/ хөрөнгийг дундаж үнээр тооцоолов. Үнэлэгдэж буй үнэлгээг зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын байдлаар 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 17-18 дахь тал) болон шүүгдэгч  Б.Амарзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг  (хэргийн 37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх ба өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан шууд санаатай үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг завших” гэж ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгө,...бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан “ThunderZ” шоуны үеэр хохирогч С.Энх-Амгалангийн эзэмшлийн 1.850.000 төгрөгийн үнэ бүхий айфон 12 про загварын гар утсыг олж аван, уг гар утас нь өөрийнх биш бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж худалдан борлуулж, захиран зарцуулсан үйлдэл нь “..., гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчлан тогтоосон.

 

Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Сүлд үнэлгээ” ХХК-ийн “...Айфон 12 про маркийн гар утас буюу үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн дундаж үнээр 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 1.850.000 төгрөгийн /нэг сая найман зуун тавин мянга/ үнэтэй болохыг тодорхойлов.” гэж тогтоосон /хэргийн 17-18 дахь тал/ ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Түүнчлэн тухайн эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч, шүүгдэгч нар маргаагүй, уг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Б.Амарзаяа нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох нь Айфон 12 про маркийн гар утсыг хохирогч С.Энх-Амгалан биет байдлаар хүлээн авсан, мөн уг гар утсыг шүүгдэгчээс худалдан авсан иргэний нэхэмжлэгч С.Бахытбекийн 1.450.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж барагдуулсан нь:

- С.Бахытбекийн: “...Утасны хэргээр алдсан 1.450.000 төгрөгийг иргэн Амарзаяагаас хүлээн авсан нь үнэн болно. Одоо ямар ч гомдолгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 52 дахь тал),

- хохирогч С.Энх-Амгалангийн: “...Гар утсаа олж авсан тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 8-9 дэх тал) баримтаар тус тус нотлогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Амарзаяагийн дээрх гэмт үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна. 

 

Иймд шүүгдэгч Б.Амарзаяаг “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Амарзаяа нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 47 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол саналгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Б.Амарзаяад торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт Б.Амарзаяа нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                

                                                 ТОГТООХ нь:

 

1. Боржигин Бор овогт Баянмөнхийн Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Амарзаяад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Амарзаяа нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч С.Энх-Амгалангийн “Айфон 12 про” маркийн гар утас биет байдлаар, иргэний нэхэмжлэгч С.Бахытбекэд учирсан 1.450.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн, тэдгээр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Амарзаяа нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Амарзаяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД