Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/74

 

Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч С.*******-Орших, шүүгдэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар ******* 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* ******* ******* ******* , , , , , “Цэцэг” ,,, ******* , ,, ******* овогт ******* /РД:УХ94*******2407/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар ******* 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул 15 дугаар ны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тодорхой шалтгаангүйгээр маргалдаж, үснээс нь зулгаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж “...дагз хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бэлгийн уруул, зүүн өвдөгт цус хуралт, цээж, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай анийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“....Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Тоглолт үзээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед яг юунаас болоод, ямар учраас бид хоёрын хооронд маргаан, зодоон болсныг би сайн санахгүй байна. нь үл тоосон байдалтай надтай харьцаад байсан учир дургүй хүрсэн байх. Хохирогчийн нүдний шилний 250.000 төгрөг, толгойн компьютер томографын шинжилгээний зардал зэрэгт 400.000 төгрөгийг шилжүүлэн төлсөн. Миний буруу, ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ........... дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 ******* хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 08 дугаар ******* 19-ний өдөр “...Намайг 2 нийлээд зодчихлоо, зүс танина.” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл (хэргийн 10 дахь хуудас),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.гийн хохирогчоор өгсөн:

“...2023 оны 8 дугаар ******* 19-өөс 20-нд шилжих шөнө буюу тухайн өдөр Төв цэнгэлдэх дээр ийн тоглолтыг найз хамтаар үзэх гэж 20 цагийн үед орсон. Тэгээд дотор ороод тоглолтоо үзэж байгаад , нартай гадаа таарсан. Бид гадна сууж зүлгэн дээр юм ярьж суухаар болж гараад төв цэнгэлдэхийн гадна зүлгэн дээр юм ярьж суусан. Тэгэхэд , нар ууж байсан. Тэгээд тэндээ удалгүй явцгаая гээд, манай найз бид хоёр түрүүлээд босоод эргэж хараад алхаад явж байхад миний толгойн дагз хэсгээс үс доош дараад миний эмзэг эрхтэн рүү хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн хажуугаар явж байсан хүмүүс болон манай найз салгасан. Тэгсэн дахиад үсдэж миний хөл гар руу өшиглөөд байх шиг байсан. Тэр үед намайг үсдэхэд түүнтэй хамт явж байсан гэх мөн миний үснээс зулгаасан. Тэр үед миний харааны шил алга болсон байсан.  

Тэгээд салаад тэнд явж байсан хүний утаснаас дуудлага өгсөн. Бидний дунд маргаан болоогүй. Юунаас болж намайг цохиж зодсоныг мэдэхгүй байна. 2022 онд Жентел  монстрын  рамыг нь 250.000 төгрөгөөр худалдан авч, шилийг нь 90.000 төгрөгөөр хийлгэж байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна.

... нь хажуугаар орж намайг салгаж байсан. Тэр үед намайг доош дарчихсан байсан учир салгаж байгааг нь зодож байна гэж буруу ойлгосон байсан. Би томографын зураг авхуулсан, эмчилгээ хийлгүүлсэн зүйл байхгүй. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. Өөрийн эрүүл мэндийн зардал, нөхөн төлбөрөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 20 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.гийн гэрчээр өгсөн:

“... 2023 оны 8 дугаар ******* 19-ний өдөр би өөрийн найз тай хамт тоглолт үзэхээр болж Хан-Уул 15 дугаар Төв цэнгэлдэхэд орой 20 цагийн үед ирсэн. Тэгээд тоглолт руу ороод бид хоёр дотор хүний 4 ширхэг пиво уугаад тоглолт дундаа орж байхад манай нэг найз охин энд байна гээд бид хамт суухаар болж бид хоёр ын хоёр найзтай нь гадагш гарч зүлгэн дээр суугаад юм ярьж байсан чинь гэх нь ер нь хэгжүүрхээд сонин хандлага гаргаад байсан. Тэр үед би нэлээн муудчихсан байсан нэг мэдсэн тэр хоёр үсдэлцээд зогсож байхаар нь би ыг хажуу талаас нь татаад үсдэж байгаа гарыг салгаад тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би ыг аваад явсан. Тухайн маргаан юунаас болж гарсныг мэдэхгүй байна. Би тасарчихсан байсан.

Ямар ч байсан биенийхээ үснээс зулгаагаад байсан. Би ямар нэгэн байдлаар тухайн н биед халдсан зүйл байхгүй би тэр хоёрыг үсдэлцэж байхад ын гарыг нь татаж салгасан тэрийг халдсан гэж ойлгосон байж магадгүй. Тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх хуудас),

 

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар ******* ******* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 105 дугаартай:

“1. Э.гийн биед дагз хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бэлгийн уруул, зүүн өвдөгт цус хуралт, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 27-28 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 08 дугаар ******* 19-ний өдөр би орой 20 цагийн үед гэх найз охины хамтаар Хан-Уул 15 дугаар төв цэнгэлдэхэд болсон “ ”-ийн тоглолтыг үзэж байгаад орой 22:00 цагийн үед байх төв цэнгэлдэх дотор , хоёртой таарсан. Тэнд чимээ ихтэй байсан учраас бөөндөө гараад сууя гээд бид хэд гадагш гараад зүлгэн дээр сууж юм ярингаа пиво ууж суусан.

Тэгээд ууж байгаад тэр үед би тай юм яриад сууж байсан. Тэр үед тай юм ярих гэхээр над руу муухай хараад байсан, бас би 4 пиво уучихсан байсан учраас зарим нэг зүйлсийг сайн санахгүй байна, нэг мэдсэн бид хоёр үсдэлдчихсэн байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулах гээд баруун хөлөөрөө гийн гэдэс, хэвлий хэсэг рүү нь өшиглөх шиг болсон.

Тэгсэн миний үснээс тавиад, бид хоёр маргалдсан. Тэгээд чамайг “цагдаад өгнө” гэж байсан. Тухайн үед намайг авч яваад, тай хамт яваад өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цэнгэлдэх дотор 3 ширхэг пиво, гарч ирээд 1 ширхэг пиво уусан байсан. Ямар учраас, юунаас болж  маргалдаж, зодолдох болсноо санахгүй байна. Э. нь миний үснээс л зулгаасан,  бусдаар намайг цохиж зодсон, гэмтэл учруулсан зүйл байхгүй. Надад гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34 дэх тал), болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 42 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хэргийн 43 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 44 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 45 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

2023 оны 08 дугаар ******* 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул 15 дугаар ны нутаг дэвсгэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* нь хохирогч  өөрийг нь үл тоосон гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний үснээс нь зулгаах, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь “...дагз хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бэлгийн уруул, зүүн өвдөгт цус хуралт, цээж, зүүн өвдөгт зулгаралт: гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч Э.гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...дагз хэсгийн үсний халцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал, бэлгийн уруул, зүүн өвдөгт цус хуралт, цээж, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* түүний үсгээс нь зулгаах, өшиглөх зэргээр цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч ******* нь “үл тоосон” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэн  хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Э.гийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Э. нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хохирогч Э. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...2022 онд Жентел  монстрын  рамыг нь 250.000 төгрөгөөр худалдан авч, шилийг нь 90.000 төгрөгөөр хийлгэж байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна.

... Би томографын зураг авхуулсан, эмчилгээ хийлгүүлсэн зүйл байхгүй. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү. Өөрийн эрүүл мэндийн зардал, нөхөн төлбөрөө гаргуулж авмаар байна.” хэмээн мэдүүлсэн ба (хэргийн 16-17, 20 дахь тал) шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 400.000 төгрөгийг хохирогчийн ХХБ дахь дансанд шилжүүлэн төлсөн) Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэргийн 50 дахь талд авагдсан байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 49 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон          

                                                            

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э. нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД.