Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 39

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч А.Дүүрэнбилэг 

                                 Шүүгдэгч Н.Х, Т.Ннарын өмгөөлөгч  Ж.Жаргалсайхан, шүүгдэгч Б.У, Б.О нарын өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Н.Х

 

Б.У нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Т.Н

Б.О  нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Б.У, Н.Х нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ... гэх газарт орхиж явсан хохирогч Б.Мгийн ... улсын дугаартай, Toyota probox маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 569800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Н, Б.О нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ... гэх газарт Б.У, Н.Х нар бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                       

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн өдөр У, О, Ннарын хамт эндээс архи, тамхи, идэж уух юм аваад гарсан. Жолоочийн овооны наана дугуй хагараад дугуйгаа сольж тавьчихаад 1 шил архиа хувааж уучихаад явсан. Хөдөлж яваад зам дээр байсан машины хажуугаар өнгөрч гараад нилээн явснаа зогсоод тэр машиныг очиж үзье гэж бодоод эргээд очсон. Тухайн үед унжиж байсан гэрлийг би салгаж аваад хажууд нь тавиад аккумляторыг салгаж аваад, дугуйг паранцусаар тайлаад данхраад байхгүй юм чинь орхиод явъя гэсэн чинь У дээд өнцөг дээр нь гишгээд түлхэхэд машины дугуй мултраад гараад ирсэн. Машины запас дугуйг тайлаад хойд хаалганы жижиг шилийг хагалж дотроос нь запас дугуйны боолтыг тайлахад У тухайн үед дотроос нь юмнуудыг зөөж машинд хийсэн. Цаашаа Ханбогд сум орно гэж яваад төөрөөд өглөө бензинээ дуусч байхад Мандах суманд очсон. Тэндээсээ бинзен аваад Өлгий хийд орсон. Тэгж явж байгаад машинаа элсэнд суулгаад эвдчихээд хулгай хийсэн машиныхаа аккумлятор, дугуйг хүнд зарж тэр мөнгөөрөө машиндаа сэлбэг авч янзалсан гэв.   

 

            Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт‎ээ: ... би урьд өдөр нь архи уучихсан байсан болохоор яг хулгай хийснийг сайн санадаггүй юм. Ямар ч гэсэн нэг сэрэхэд хайрцагтай юм машинд оруулж тавиад ороод унтаад л өглөө сэрсэн. Өөр санаж байгаа юм юу ч байхгүй. Гэртээ ирсэн хойно цагдаа ирэхээр нь гайхаад асуухад Х сууж байсан. Тэгээд дугуй энэ тэр хөдөөний айлд зараад байсан, тэр дугуйны хэргээ л гэсэн гэв.  

 

            Шүүгдэгч Т.Ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эндээс Х бид 2 Өлгий хийд дээр ... машин орхисон байсан. Утай таарахад би өнөөдөр 5 толгой явах гэж байгаа тэнд хувцасаа орхисон гэсэн. Тэгээд 60000 төгрөгөнд бинзен хийгээд хэдүүлээ хамт явъя гээд тамхи со ороод ундаа, архи, пиво аваад гарсан. Замдаа архи, пиво авсан байсан би пивоноос нь уугаад тэр үед согтсон байсан харанхуй шөнө яасныг мэдэхгүй би унтаад өгсөн байсан. Нилээн төөрч замаа олохгүй нилээн будилсан байсан. Уг нь шууд Өлгий хийд орох байсан юм гэтэл өглөө Мандах суман дээр ирсэн байсан. Бинзенгүй боллоо гээд бинзен ааваад Өлгий хийд ороод Тавантолгой ороод буцсан. Өлгий хийдээр очоод машин тэрэг эвдэрчихлээ гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь чамд хамаагүй, замд эвдэрхий машин таараад тэр машины дугуй, юу хоёр байгаа юм тэрийг зараад машины кроп, таванбул эвдэрсэн авна гээд хөдөө хээр 2 хоносон. Тэгээд Тавантолгой орж У өөрийнхөө хувцасыг аваад тэндээсээ бид хэд буцсан гэв.  

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Х, Нэгч хоёрыг таньдаг. Өлзий хийд явах гэж байгаа хамт явах уу гэхээр нь Өлгий хийдийг үзэх санаатай хамт явсан. Тэгээд замдаа төөрсөн, юм уусан, машин эвдэрсэн, хөдөө хээр хоносон. Тухайн үед хулгай хийсэн гэдгийг сайн мэдэхгүй, өөрсдөө гарч яваад л оруулж ирсэн. Гэмт хэргийг цагдаагийн газарт мэдүүлэх боломж байгаагүй, дандаа хөдөө гадаагаар явсан ба төгрөгийн бассейны тэр хавьд явж байхад машин бинзенгүй болоод зогссон. Би тэндээс замын машинд дайгдаж ирсэн гэв.

 

Шүүгдэгч Н.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: ... би 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт явж байхад нэг гэрэлгүй машин зогсож байсан юм. Би машинаа зогсоогоод бууж очиход уг машины зүүн гар талын их гэрлийн суурь нь хагараад унжсан байдалтай байсан. Би машины копудыг онгойлгоод, аккумляторыг аваад унжсан талын их  гэрлийг аваад, зүүн гар талын хойд дугуйны гайхыг пранцусаар тайлаад, доод талд байсан запас дугуйг аваад, машины хойд талд байсан ослын дохионы улаан тэмдгийг авсан ... машинаас хулгай хийхэд У бол байсан. Гэхдээ би дугуй, их гэрэл зэргийг тайлаад галын хор, эмийн сан, 4 ширхэг шпилк авсан. У хайрцагтай зүйлийг авсан ... миний санаж байгаагаар уг хайрцаг дотор 2 уут еэвэн, 2 уут чихэр, 1 шил архи байсан өөр юм байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх 15-157, 167-168,175/,

 

Шүүгдэгч Б.Уы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний орой 18 цагийн орчим Х, Нхоёр манай гэрт ирээд одоо Өмнөговь аймгийн Ханбогд сум явъя гээд ... Сайхандулаан сумын замаар гараад явсан. ... нэлээд явж байгаад авсан 1 шил архиа Х бид хоёр хуваагаад уусан, харин Н, танихгүй эмэгтэй хоёр пиво уугаад байсан. Тэндээс хөдлөөд би их согтсон байсан учир унтаад өгсөн нэг сэрэхэд машин зогссон байсан би машины баруун гар талын хойд хаалганаас буухад Х цаасан хайрцагтай юм өгөөд м ашинд хийчих гэхээр нь машинд оруулаад тавьсан тэгээд л унтаад өгсөн. Нэг сэрэхэд Мандах суман дээр ирчихсэн байсан би юу болов оо гэхэд Х төөрөөд гэж хэлсэн. ... Х уг хоёр дугуй, аккумляторыг Улаанбаатар хотоос хүнд захиад авчруулсан чинь миний машинд таарахгүй дугуй, аккумлятор байгаа юм гэж надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /147-148, 164-165/,

 

Шүүгдэгч Т.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Х,  У хоёр буугаад 20-30 орчим минут болоод буцаж ирсэн. Тэгэхдээ дугуй, аккумулятор, гэрэл, галын хор, эмийн сан, цацруулагч авчихсан ирсэн. Тэгээд юун гэрэл авсан юм бэ гэж асуухад Х эвдэрхий машиных юм гэж хэлсэн ... хайрцаг дотор 2 уут еэвэн, мөн 2 уут чихэр, 1 шил архи байсан өөр зүйл байгаагүй ... У, Н.Х нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй миний буруу гэсэн мэдүүлэг /хх 161-162, 173-174, 176/,

 

Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Н.Х, Б.У нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг би мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй миний буруу ... гэсэн мэдүүлэг /хх 140-141/,

 

Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Үнэгт гэх газарт өөрийн төрсөн дүү Б.Дгийн гэрт үдийн хойно 14 цагийн орчим очсон. ... маргааш өдөр нь буюу 2016 оны 11 сарын 04-ний өдөр үдээс хойш саахалт айл Хынд очихоор төрсөн дүү Дг эхнэрийн хамт аваад Хынд очоод юм ярьж байгаад орой 22 цагийн орчим гэрээс нь гарч яваад дүү Дгийн гэрээс 4 км зайд машинтайгаа явж байгаад элсэнд суучихсан юм. ... маргааш өглөө нь буюу 2016 оны 11 сарын 05-ны өдөр 08 цагийн  орчим машин дээрээ очиход миний машин элсэнд суусан хэвээрээ харин зүүн урд талын их гэрлийг комоор нь салгаж авсан, мөн 60 ампер цагтай аккумлятор, зүүн гар талын хойд талд байдаг цагаан обудтай дугуйг хулгайлсан байсан. Мөн миний машины баруун гар талын жолоочийн хойд талын хаалганы шилийг хага цохиж ... багажинд байсан ... цацруулагч хулгайлсан, мөн миний машинд байсан Альпа гэсэн хаягтай 0,75 литрийн архи 3 ширхэг 36 000 төгрөг, еэвэн 3 кг 9000 төгрөг, чихэр 6 кг 15 000 төгрөг, иштэй чихэр 600 гр үнэ нь 6000 төгрөг, 35 литр бензиныг маань хулгайлсан байна лээ ... гэсэн мэдүүлэг /хх 112-113/,

 

Гэрч Т.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.11.04-ний орой 18 цагийн орчим Х, эхнэр Нийн хамт манай гэрт ирээд одоо Өмнөговь аймаг явах боллоо гэхэд У согтуу байсан болохоор явна гээд хамтдаа гарсан. Өмнөговь аймгаас ирээд 2-3 хоносны дараа ... надад Х замаасаа хулгай хийсэн байна гэж надад хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх 119/,

 

Гэрч Ш.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 сарын эхээр л байх манай ах Б.М Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ... машин элсэнд суучихсан ... маргааш өглөө ирээд авъя гээд ахыгаа дагуулаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед ахын хамт машин дээрээ ирэхэд 2 дугуй байхгүй, машины урд талын зүүн гар талын их гэрлийг мулт татаж авсан байдалтай, жолоочийн хойд талын жижиг цонхыг цохиж хагалсан, том цонхыг нь цохисон, банкны тагийг онгойлгосон банканд байсан бүх бензиныг хулгайлчихсан байсан гэсэн мэдүүлэг /хх 124-125/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/,

Ухаа шүрт консалтинг ХХК-ийн 2016.12.12-ны өдрийн 8279 дугаарт хохирлын үнэлгээ /хх 109/,

Ашид билгүүн ХХК-ний 2016.11.22-ны өдрийн ДГО 444 дугаарт хохирлын үнэлгээ, мөн 2017.01.18-ны өдрийн ДГО 526 дугаарт хохирлын үнэлгээ /хх 127, 130/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх 91/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87-90/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.У, Н.Х нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ... гэх газарт орхиж явсан хохирогч Б.Мгийн ... улсын дугаартай, Toyota probox маркийн тээврийн хэрэгслээс 120000 төгрөгний үнэ бүхий 2 ширхэг дугуй, 20000 төгрөгний үнэ бүхий 4 ширхэг шпилк, 150000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг урд их гэрэл, 150000 төгрөгний үнэ бүхий аккумлятор, 15000 төгрөгний үнэ бүхий цацруулагч, 15000 төгрөгний үнэ бүхий эмийн сан, 15000 төгрөгний үнэ бүхий галын хор, 36000 төгрөгний үнэ бүхий 3 шил архи, 9000 төгрөгний үнэ бүхий еэвэн, 30000 төгрөгний үнэ бүхий 6 кг чихэр, 3600 төгрөгний үнэ бүхий иштэй чихэр, 15000 төгрөгний үнэ бүхий печень зэрэг эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 569800 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,  

шүүгдэгч Т.Н, Б.О нар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө ... гэх газарт Б.У, Н.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Тухайн үед унжиж байсан гэрлийг би салгаж аваад хажууд нь тавиад аккумляторыг салгаж аваад, дугуйг паранцусаар тайлаад данхраад байхгүй юм чинь орхиод явъя гэсэн чинь У дээд өнцөг дээр нь гишгээд түлхэхэд машины дугуй мултраад гараад ирсэн. Машины запас дугуйг тайлаад хойд хаалганы жижиг шилийг хагалж дотроос нь запас дугуйны боолтыг тайлахад У тухайн үед дотроос нь юмнуудыг зөөж машинд хийсэн ... гэв, шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт‎ээ: ... нэг сэрэхэд хайрцагтай юм машинд оруулж тавиад ороод унтаад л өглөө сэрсэн ... гэв, шүүгдэгч Т.Ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Өлгий хийдээр очоод машин тэрэг эвдэрчихлээ гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь чамд хамаагүй, замд эвдэрхий машин таараад тэр машины дугуй, юу хоёр байгаа юм тэрийг зараад машины кроп, таванбул эвдэрсэн авна гээд хөдөө хээр 2 хоносон ... гэв, шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... өөрсдөө гарч яваад л оруулж ирсэн. Гэмт хэргийг цагдаагийн газарт мэдүүлэх боломж байгаагүй, дандаа хөдөө гадаагаар явсан ... гэв, шүүгдэгч Н.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: ... уг машины зүүн гар талын их гэрлийн суурь нь хагараад унжсан байдалтай байсан. Би машины копудыг онгойлгоод, аккумляторыг аваад унжсан талын их  гэрлийг аваад, зүүн гар талын хойд дугуйны гайхыг пранцусаар тайлаад, доод талд байсан запас дугуйг аваад, машины хойд талд байсан ослын дохионы улаан тэмдгийг авсан ... машинаас хулгай хийхэд У бол байсан. Гэхдээ би дугуй, их гэрэл зэргийг тайлаад галын хор, эмийн сан, 4 ширхэг шпилк авсан. У хайрцагтай зүйлийг авсан ... миний санаж байгаагаар уг хайрцаг дотор 2 уут еэвэн, 2 уут чихэр, 1 шил архи байсан өөр юм байгаагүй ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Уы мөрдөн байцаалтанд өгсөн: ... би их согтсон байсан учир унтаад өгсөн нэг сэрэхэд машин зогссон байсан би машины баруун гар талын хойд хаалганаас буухад Х цаасан хайрцагтай юм өгөөд машинд хийчих гэхээр нь машинд оруулаад тавьсан ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Х,  У хоёр буугаад 20-30 орчим минут болоод буцаж ирсэн. Тэгэхдээ дугуй, аккумулятор, гэрэл, галын хор, эмийн сан, цацруулагч авчихсан ирсэн. Тэгээд юун гэрэл авсан юм бэ гэж асуухад Х эвдэрхий машиных юм гэж хэлсэн ... хайрцаг дотор 2 уут еэвэн, мөн 2 уут чихэр, 1 шил архи байсан өөр зүйл байгаагүй ... У, Н.Х нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй миний буруу гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Н.Х, Б.У нарыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг би мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй миний буруу ... гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... машинтайгаа явж байгаад элсэнд суучихсан юм. ... маргааш өглөө нь буюу 2016 оны 11 сарын 05-ны өдөр 08 цагийн  орчим машин дээрээ очиход миний машин элсэнд суусан хэвээрээ харин зүүн урд талын их гэрлийг комоор нь салгаж авсан, мөн 60 ампер цагтай аккумлятор, зүүн гар талын хойд талд байдаг цагаан обудтай дугуйг хулгайлсан байсан. Мөн миний машины баруун гар талын жолоочийн хойд талын хаалганы шилийг хага цохиж ... багажинд байсан ... цацруулагч хулгайлсан, мөн миний машинд байсан Альпа гэсэн хаягтай 0,75 литрийн архи 3 ширхэг 36 000 төгрөг, еэвэн 3 кг 9000 төгрөг, чихэр 6 кг 15 000 төгрөг, иштэй чихэр 600 гр үнэ нь 6000 төгрөг, 35 литр бензиныг маань хулгайлсан байна лээ ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.11.04-ний орой 18 цагийн орчим Х, эхнэр Нийн хамт манай гэрт ирээд одоо Өмнөговь аймаг явах боллоо гэхэд У согтуу байсан болохоор явна гээд хамтдаа гарсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 11 сарын эхээр л байх манай ах Б.М Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ... машин элсэнд суучихсан ... маргааш өглөө ирээд авъя гээд ахыгаа дагуулаад гэртээ харьсан. Маргааш өглөө нь 08 цагийн үед ахын хамт машин дээрээ ирэхэд 2 дугуй байхгүй, машины урд талын зүүн гар талын их гэрлийг мулт татаж авсан байдалтай, жолоочийн хойд талын жижиг цонхыг цохиж хагалсан, том цонхыг нь цохисон, банкны тагийг онгойлгосон банканд байсан бүх бензиныг хулгайлчихсан байсан гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Х, Б.У нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Н, Б.О нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох аккумлятор 150000 төгрөг, 2 ширхэг дугуй 120000 төгрөг, 4 ширхэг шпилк 20000 төгрөг, эмийн сан 15000 төгрөг, галын хор 15000 төгрөг, цацруулагч 15000 төгрөг, хаалганы шил 70000 төгрөг, галт тэргээр явсан унааны зардал 8200 төгрөг, Альпа архи 3х12000 төгрөг=36000 төгрөг, еэвэн 3х3000 төгрөг=9000 төгрөг, чихэр 6х5000 төгрөг=30000 төгрөг, печень 15х1000 төгрөг=15000 төгрөг, иштэй чихэр 600гр х 6000 төгрөг=3600 төгрөг, үнэлгээний зардал 35000 төгрөг, багажны хаалганы дотор хавтас 20000 төгрөг, копудны тогтоогч тулгуур төмөр 8000 төгрөг, нийт 569800 төгрөгийг хангаж, тухайн автомашины их гэрэл нь эд мөрийн баримтаар хураагдсан ба хохирогчид буцаан олгох боломжтой учраас давхар нэхэмжилсэн түүний үнэ 150000 төгрөг, автомашины крыло, копудыг шүүгдэгч нар нь эвдэлсэн эсэх нь тогтоогдоогүй учраас засварын зардал 100000 төгрөг, ямар зүйлийн зардлын баримт болох нь тодорхойгүй 35000 төгрөг, нийт 285000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 569800 төгрөгийг шүүгдэгч Н.Х, Б.У нараас тэнцүү гаргуулах нь зүйтэй байх ба шүүгдэгч Н.Х нь шүүхийн шатанд 300000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч Б.Уаас ноогдох зардал болох 284900 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Н.Х, Т.Н, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт нь ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Хын ... улсын дугаартай, Nissan Wingourd маркийн автомашин, шүүгдэгч Б.Уы Samsung galaxy style dous маркийн гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Н.Х, Б.У нар нь урьд ял шийтгэлтэй боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь дууссан, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан байх тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Х, Т.Н, Б.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдууллаа.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч Н.Х, Б.У нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Т.Н, Б.О  нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт тус бүр эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.О нарт тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт оногдуулсан 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэмд бүхий байранд эдлүүлсүгэй.

           

            4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.О нар нь 960 000 төгрөгийн торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

            5. Шүүгдэгч Н.Х, Т.Н, Б.О нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уаас 284 900 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 287 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 250х30 гэсэн бичигтэй пранцус багаж 1 ширхэгийг устгаж, Пробокс автомашины урд талын их гэрэл 1 ширхэгийг хохирогч Б.Мд буцаан олгосугай. 

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Хын ... улсын дугаартай, Nissan Wingroud маркийн автомашин, шүүгдэгч Б.Уы Samsung galaxy style dous маркийн гар утсыг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт буцаан олгосугай.  

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н, Б.О нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүл‎эх, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Б.У нарт урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД