| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/13 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Г.Ганбагана,
Хохирогч Д.*******,
Шүүгдийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгд У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 219 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307 00000 0284 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр *******т төрсөн, *******, , , “” ОНӨААТҮГ-т ажилтай, , , , , од оршин суудаг, тоотод түр оршин суух,
Урьд: Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №42 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан,
******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч У.******* 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , хашаанд хохирогч Д.*******тэй “согтуурч, зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгд У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би дүүгийндээ барилгын нэг зүйл авах гээд очиж байсан. намайг дуудаад, гэрт нь очиход тэднийд зодоон болж байсан. Намайг сууж бай гээд гарсан. Тэгээд тал 0.75 грамм архи гаргаж ирээд аягалж өгсөн. Бид 2 сууж байгаад уугаад д би одоо ажилтай хоёулаа больё гэхэд байж бай гээд гарсан. Тэгэхээр нь би хашаанд дотор зодоон болж байсан хүмүүсийг салгачихаад байж байсан. Тэгээд байж байтал гаднаас 2 литр хэмжээтэй том Соёрхол архи аваад ирсэн. Тэгээд 3 татаад халчихсан байсан хүн чинь дахиж уугаад байж байсан, нэг унтаж байсан. Юу болсныг, яаж гэртээ ирснээ асуухад улаан дээлтэй залуу таны толгой руу дэвсээд байсан гэсэн. Босоод нүүрээ толинд харахад миний нэг талын нүүр будаа болчихсон байсан. Энэ яаж байгаад ийм болчихов гэхэд ... “мэдэхгүй та улаан дээлтэй залуутай зодолдоод байсан, таны толгой руу дэвсээд байсан” гэсэн. Тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй, тасарчихсан хүнд зодолдох тэнхэл байхгүй шүү дээ. Тэгээд мотоциклоо хаана байгааг асуутал н гэрийнх нь гадаа байгаа гэсэн. Тэгээд н гэрт нь очоод дүүтэй нь уулзах гээд очиход хохирогч Д.******* хаалгыг нь алдлаад зогсож байсан. Тэгээд ... “Чи сая намайг согтуу байхад минь зодсон, дахиж чамаар зодуулахгүй шүү” гэхэд нь нүүр лүү нь хамарных нь зүүн, баруун талаас өшиглөхад хамраас нь цус зад үсэрсэн. Тэгэхэд гарч ирээд ... “одоо болно, юу болсон гэж зодолдоод байгаа юм” гээд салгаад би буцаад яваад өгсөн. Би энэ хүний хамар луу л цохисон болохоос шүдийг нь бол гэмтээгээгүй” гэв.
Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би энэ У.******* гэх хүнийг сайн танихгүй. дүүгийндээ байхад таарсан, хамт архи уусан. Согтсоны дараа намайг цочиж, хамар луу минь өшиглөөд явчихсан байсан. Эргэж надтай уулзалгүй олон хоносон, гомдолтой байна. Ямар нэгэн хохирол, гомдол барагдуулж байгаагүй. Хохирол 2.5 сая төгрөг болсон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ны тоотод хамаатны дүү болох н гэрт 09 цагийн орчимд очсон. Тэгээд үдээс хойш болон түүний ах гэх бид гурав эхлээд 0.75 литр Шар Чингис нэртэй архийг уучхаад, дараа нь 0.5 литр архи уугаад байж байхад гаднаас ******* гэх нэртэй залуу орж ирсэн. Удалгүй , хоёр согтоод унтчихсан. Би ч нэлээн согтсон байхад гаднаас орж ирсэн гэх ******* нь намайг зодчихоод, ална шүү гээд заналхийлээд явсан. Миний үүдэн 3 шүд хугарсан, хамар бас гэмтсэн юм шиг байна, их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
Иргэний нэхэмжл Ж.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,
Шүүгд У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би хүргэн гийн гэрт барилгын багаж хайж ирсэн тэгээд буцаад явах гэж байтал манай хөрш айлын гэдэг залуу намайг “ ахаа манай гэрт ороод ир” гэсэн тэгээд би хашаанд яваад ортол хэдэн хүмүүс хоорондоо зодолдож байхаар нь тэд нарыг салгачхаад гийн гэрт орсон. Харин гийн гэрт ороод байж байтал хагас шил “Хараа” архи гаргаж ирээд ууж эхэлсэн тэгээд бид нар нэмж архи уухаар болж нэг танихгүй залууг дэлгүүр явуулж 2 литрийн хэмжээтэй “Соёрхол” архи авч ирээд би , , ын дүү залуу, улаан дээлтэй залуу, толгойгоо хагалуулчихсан нэг танихгүй залуу бид 6 хамт архи уусан тэрнээс хойш би болсон зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан намайг эрүүл байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,
Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би 08 цагийн үед ийн гэрт ороход ******* ах ирсэн байхаар нь би 1 литрийн шар чингис архи аваад ахын хамт гурвуулаа хувааж ууж дуусгаад бид 3 гараад ахиад дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн шар чингис архи аваад манай гэр болох хаягтай хашаа руу алхаж явж байтал гудамжинд *******тэй тааралдаад хамтдаа архи уухаар болоод манай хашаанд 11 цагийн үед болов уу ороод 0,5 литрийн шар чингис архиа хувааж уугаад дуусгахад хэн архи авсныг мэдэхгүй байна ямар ч байсан ахиад нэг шил архи авчирсан ууж байснаа санадаг тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байгаа. Нэг мэдэхэд орой 19 цагийн үед сэрэхэд бүгдээрээ яваад өгсөн байсан. Тэгтэл өчигдөр ******* ах манай эхнэртэй тааралдаад танай гэрт архи уухад ******* намайг зодсон гэдгийг хэлсэн байсан. Би өмнө нь энэ талаар огт мэдээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би 11 цагийн орчимд гэртээ хүүгийн хамтаар байж байтал манай хашааны хаалга түжигнэж дуугарсан би гараад хартал манай хашааны үүдэнд нэг улаан дээлтэй залуу манай хадам ах У.*******ийг газарт унагаачихсан дээр гараад толгой руу цохиж байхаар нь би очиж салгаад “хөөе одоо боль” гэж салгаад У.*******ийг босгож иртэл У.*******ийн баруун нүдний ойролцоо цус болчихсон байсан. Тэгээд би У.*******ийг гэрт нь хүргэж өгсөн. Үдээс хойш 16 цагийн орчимд У.******* манай гэрт архи нь гарчихсан ирээд “ах нь мотоциклоо авъя” гээд орж ирсэн энэ үед манай гэрийн үүдэнд цагаан машинтай залуучууд ирсэн 4 залуу байснаас 1 залуу нь архи барьчихсан гэдэг залуугийн хашаа руу орсон. Би У.******* ахдаа “та битгий ийшээ ороорой ахиад архи уух гээд байгаа юм уу” гэхэд миний үгийг тоохгүй тэр айл руу яваад орчихсон. Би гэртээ ороод гал дээр тавьчихсан байсан цайгаа авч буулгачхаад “одоо ахиад зодоон болж магадгүй очиж хадам ах У.*******ийг авч ирье гэж бодоод гийн хашаанд ортол гэрийн үүдэнд У.******* нь улаан дээлтэй залуутай заамдалцаад зогсож байсан. Би очиж салгаж хадам ах У.*******ийг аваад гэртээ орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед манай над руу залгаад “******* ах чинь хүнтэй зодолдоод байна гэнээ чи очоод салгаад өг” гэсэн тэгээд би ахын гэрт нь очтол *******, ******* нар нь хоорондоо барилцаж аваад зогсож байсан тэгээд би тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч чадахгүй байсан. Харин ******* ах ******* хоёр хоорондоо “Чи намай барах уу” л гээд зууралдаад байсан. Харин намайг очих үед ******* ахын хамраас цус гарчихсан байсан. Тэгээд би салгах гэж оролдож байх үед ******* нь ******* ахын хамар руу нь цохисон тэгээд ******* ахын хамраас бүр их цус гарч эхэлсэн энэ үед тэр хоёр салсан би ахын хамраас гарч байгаа цусыг нь тогтоох гэж оролдсон болов ч тогтохгүй байсан. Улаанбаатар хотоос манай хадмууд манай гэрт ирж байсан учраас би гэртээ харьсан. Харин гэртээ ороод удаагүй байтал над руу ахиж залгаад “Нөгөө хоёр чинь ахиад зодолдоод байна, очиж салгаарай гэхээр нь би ахын гэрт очтол ******* ах ******* зууралдаад зогсож байхаар нь салгах гэтэл ******* нь ******* ахын нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж ******* ахын ам, хамраас нь цус гараад тэгээд би тэй хамт ******* ахыг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрч байхад манай хүүхэд над руу залгаад “******* ах Билгээ ахыг зодчихлоо” гэж залгахаар нь би рүү залгаж “Манай гэрт *******, ******* хоёр зодолдоод байна гэнээ чи очоод салгачих” гэж хэлээд өөрөө бас гэртээ иртэл ******* явчихсан байсан харин ******* ахын хамраас нь цус гарчихсан тэрийгээ тогтоох гээд байж байсан тэгээд бид хоёр ******* ахад тусалж байгаад би буцаад ажилдаа явсан. Харин гэртээ харьсан. Ажил дээрээ очоод удаагүй байж байтал манай хүүхэд над руу залгаад “******* ах өөр хүмүүс дагуулаад ирчихсэн зодолдох гээд байна” гэж хэлсэн. Би ч дахиад рүү залгаж “******* өөр хүмүүс дагуулаад хүрээд ирчихсэн байна гэнэ хурдан манай гэр рүү очоорой" гэж хэлчхээд өөрөө бас ажил дээрээсээ гараад гэртээ иртэл ******* ахын ам хамраас нь цус гарчихсан гартаа шүдээ барьчихсан байж байсан. Намайг яг гэртээ ирэх үед *******ийн хүргэн дүү гэдэг залуу *******ийг машиндаа суулгаад хөдөлж байсан. Би уулзаж чадаагүй тэгээд би хамт ******* ахыг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10988 дугаартай дүгнэлтэд:
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гавал тархины тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээ /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 38-42 дахь тал/,
Шүүгдийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгд У.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “...шүүгд У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг
Шүүгдийн өмгөөлөгчөөс :” ..шүүгдийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн асуудалд маргаан байхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгд У.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгд У.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , хашаанд хохирогч Д.*******тэй “согтуурч, зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөх, гараар цохих зэргээр халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан болох нь: Шүүгд У.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: “... Тэгээд н гэрт нь очоод дүүтэй нь уулзах гээд очиход хохирогч Д.******* хаалгыг нь алдлаад зогсож байсан. Тэгээд ...”Чи сая намайг согтуу байхад минь зодсон, дахиж чамаар зодуулахгүй шүү” гэхэд нь нүүр лүү нь хамарных нь зүүн, баруун талаас өшиглөхад хамарнаас нь цус зад үсэрсэн. Тэгэхэд гарч ирээд ... “одоо болно, юу болсон гэж зодолдоод байгаа юм” гээд салгаад нь би буцаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.*******ийн өгсөн: “...Тэгээд үдээс хойш болон түүний ах гэх бид гурав эхлээд 0.75 литр Шар Чингис нэртэй архийг уучхаад, дараа нь 0.5 литр архи уугаад байж байхад гаднаас ******* гэх нэртэй залуу орж ирсэн. Удалгүй , хоёр согтоод унтчихсан. Би ч нэлээн согтсон байхад гаднаас орж ирсэн гэх ******* нь намайг зодчихоод, ална шүү гээд заналхийлээд явсан. Миний үүдэн 3 шүд хугарсан, хамар бас гэмтсэн юм шиг байна, их өвдөж байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Б.н өгсөн: “...Тэгтэл өчигдөр ******* ах манай эхнэртэй тааралдаад танай гэрт архи уухад ******* намайг зодсон гэдгийг хэлсэн байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.гийн өгсөн: “...би У.******* ахдаа “та битгий ийшээ ороорой ахиад архи уух гээд байгаа юм уу” гэхэд миний үгийг тоохгүй тэр айл руу яваад орчихсон. Би гэртээ ороод гал дээр тавьчихсан байсан цайгаа авч буулгачхаад “одоо ахиад зодоон болж магадгүй очиж хадам ах У.*******ийг авч ирье гэж бодоод гийн хашаанд ортол гэрийн үүдэнд У.******* нь улаан дээлтэй залуутай заамдалцаад зогсож байсан. Би очиж салгаж хадам ах У.*******ийг аваад гэртээ орсон..” гэх мэдүүлэг, гэрч Б. өгсөн: “...Өнөржаргал над руу ахиж залгаад “Нөгөө хоёр чинь ахиад зодолдоод байна, очиж салгаарай гэхээр нь би ахын гэрт очтол ******* ах ******* зууралдаад зогсож байхаар нь салгах гэтэл ******* нь ******* ахын нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж ******* ахын ам, хамраас нь цус гараад тэгээд би тэй хамт ******* ахыг эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч С.ын өгсөн: “...Ажил дээрээ очоод удаагүй байж байтал манай хүүхэд над руу залгаад “******* ах өөр хүмүүс дагуулаад ирчихсэн зодолдох гээд байна” гэж хэлсэн би ч дахиад рүү залгаж “******* өөр хүмүүс дагуулаад хүрээд ирчихсэн байна гэнэ хурдан манай гэр рүү очоорой" гэж хэлчхээд өөрөө бас ажил дээрээсээ гараад гэртээ иртэл ******* ахын ам хамраас нь цус гарчихсан гартаа шүдээ барьчихсан байж байсан. Намайг яг гэртээ ирэх үед *******ийн хүргэн дүү гэдэг залуу *******ийг машиндаа суулгаад хөдөлж байсан би уулзаж чадаагүй тэгээд би хамт ******* ахыг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10988 дугаартай дүгнэлтэд: Д.*******ийн биед баруун гайморын хөндийн урд хана, баруун ухархайн хана, хамар яс, хамрын таславчын хугарал, таславчын мурийлт, зөөлөн эдийн няцрал баруун 1 /11/, зүүн 1 /21/, 2 1221-р шүдний булгарал, баруун зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун 1 /11/ зүүн 1 /21/, 2 /22/-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-иар алдагдуулна.” гэх шинжээч эмчийн дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гавал тархины тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдид холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үед хохирогчийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Шүүгд У.******* нь хохирогчийн байгаа газар эргэн ирж дахин маргалдан улмаар түүний нүүрэн тус газар өшиглөж зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10988 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгд У.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж шүүхэд 2.5 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч уг хохиролтой холбоотой нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Иргэний нэхэмжлийн нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд оруулах 162.000 төгрөгийг шүүгд нь шүүхийн шатанд нөхөн төлсөн байна.
Шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгд У.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйлд зааснаар 1.500.000 төгрөгөөр торгох ялын саналтай байна...” гэсэн дүгнэлтийг ,
Шүүгдийн өмгөөлөгчөөс: “...шүүгд У.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, 753.000 төгрөгийн цалинтай, торгох ялаар шийтгүүлсэн тохиолдолд биелүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхээс торгох ялын хэмжээг доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх У.*******ийн хэрэг хариуцах чадвартай байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй зэргийг дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор заасан ялуудаас 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СД-ийг хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгд ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгд У.*******ийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгд У.*******д оногдуулсан оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгд У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдээс 162.000 /нэг зуун жаран хоёр мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгд У.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД