| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч В.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч В.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******, овогт ы ******* нарт холбогдох эрүүгийн 2307 00048 0174 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр, *******,*******, *******, *******, *******, , , , эцэг, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух,
Урьд: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, түүний цагдан хоригдсон 453 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
*******, -ний өдөр, т төрсөн, , *******, , , , , , тоотод оршин суух,
Урьд: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар 01-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
овогт ы ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч В.*******, Б.******* нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл авах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим иргэн Х.ийн эзэмшлийн , од байрлах гэрт нэвтэрч 840.000 төгрөгийн үнэ бүхий Ти Си Эл /TCL/ брэндийн 55 инчийн лед телевизорыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр би Төв аймагт уяачийн туслах хийж байгаад Налайхад ирээд гийн гэрт орсон. ын эхнэр нь байхгүй хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд байж байтал миний араас орж ирсэн. Тэгээд ын хүүхэд нь *******г яв явахгүй бол цагдаад өгнө гээд хөөгөөд байсан. Харин намайг та манайд хоночих гээд байсан. Тэдний хойд талд манай нэг хуурай ах байдаг. Надтай хавар жоншинд явж байсан ахынх байдаг. Бид хоёр замдаа нэг шил архи авч явж байснаа уусан. Тэдний гэрт очсон чинь тэдний гэр нь цоожтой байсан. Бид хоёр хоёулаа хаалгыг нь эвдээд оръё гээд ******* цаанаас нэг чулуу авчирч хаалгыг нь эвдэж ороод бид хоёр ярьж байгаад зурагтыг нь аваад гарч ирсэн. ******* орны аделийг нь шүүрч аваад газар тавьж байгаад боогоод авч гарсан. Тэгээд 1 дүгээр хорооны зурагт авдаг айлын гэрт зарах гэж ороход маргааш болъё гэхээр нь бид 2 салаад явсан. Маргааш нь би д хэлэхдээ нэг зурагт аваачаад тавьсан байгаа гэхэд хоёулаа цуг явъя би той ярьж байгаад тэр зурагтыг чинь авъя гэсэн. Тэгээд явж байгаад цагдаад баригдсан. Хохирогчийн эхнэрийг нь сайн танихгүй нөхрийг нь сайн танина. Тухайн үед нөхөртэй нь архи уух гэж очсон. зурагтыг найздаа үзүүлэх гэж байгаад цагдаад баригдсан. Мөнгө төгрөг өгч аваагүй. Хохиролд 420.000 төгрөгийг сая төлсөн. Тухайн өдөр тэр зурагтыг ******* намайг ийшээ аваад орчих гэж хэлсэн. Энэ айл авч магадгүй янз бүрийн юм авдаг гэж хэлээд надтай цуг гарсан. Зурагтыг гэмтсэн байсныг мэдээгүй. ******* үүрч явсаар байгаад тэр айлд очсон.” гэв.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэргийнхээ талаар анх цагдаад мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн өдөр би тэр айлд утсаа тавьсан байсан. Би энэ айл зурагт авч магадгүй л гэж хэлсэн болохоос өмнө нь зурагт зарж байгаагүй. Уг нь миний таньдаг нөхөр байдаг. Би Тэрэлж явах гээд унааны мөнгөгүй болчхоод утсаа тавьсан байсан. Тэгээд би симээ авъя гэсэн чинь “өө найз нь симийг чинь авч үлдэхээ мартаад утсыг чинь зарсан байна” гэж хэлсэн. Тэгээд *******тай хамт буцаад гарсан. Зурагтыг аваад шууд тэр айл руу явсан. Зурагтыг оруулж өгөхөд би хамт ороогүй. Би 420.000 төгрөгийг төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнөх гэрчийн мэдүүлгээ санаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Миний зурагт эвдэрсэн тул би зурагтынхаа мөнгийг авах хүсэлтэй байна. Зурагтаа хүлээн аваад гэртээ очоод асаахад урд нүүрэн дээрээ солонго татаад гэх юм уу жирэлзсэн юм болсон байна лээ. Тэгээд ашиглаагүй байгаа. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл алга. ******* бол манайхтай бараг хөрш шахуу айл. Харин *******г гээд хочтой залуу байдгийг хальт мэднэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн үед манай найз *******, ******* хоёр 0.75 литрийн “Хараа" гэх нэртэй архи барьж орж ирэхээр нь хамтдаа хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа *******, ******* манай гэрээс гараад явсан. Би харин гэртээ үлдээд унтсан. Би 20 цаг орчмын үед сэрээд хоолоо хийгээд байж байсан чинь ******* гэрт орж ирээд “Зурагт авах уу? 40.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би “Хэний зурагт юм” гэж асуухад ******* манай зурагт байгаа юм. Одоо хүргэн гийн гэрт байгаа” гэж хэлээд бид нар гарцгаасан. Маргааш нь 17 цаг орчмын үед ******* бид хоёр зурагтыг нь авахаар хүргэн гийн гэрт очоод зурагтыг нь авсан. Би зурагтынх нь мөнгийг картаас авч өгөхөөр АТМ орохоор явсан. Харин ******* намайг дагаж явж байсан. Би зурагт барьж явж байгаад цагдаад баригдаад *******ыг хартал байхгүй болчихсон байсан. Би тухайн зурагтыг *******аас худалдаж аваад явж байхад цагдаа намайг зогсоосон. Тухайн үед хулгайн зурагт гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цаг орчмын үед гэртээ байхдаа зүс таних ******* гэрт зурагт тэвэрч орж ирээд “Ах гар даараад дулаацаадахъя” гэж хэлээд зурагтаа тавьсан. Тэгэхээр нь би юун зурагт аваад байгаа талаар асуухад “Би зурагтаа засуулчхаад явж байна. Энийг шалгаадахъя” гэж хэлээд шалгасан. 20 минут орчмын дараа Увс гэх залуу орж ирэхээр нь та хоёр хамт явж байгаа юм уу? гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд гараад явах гэхээр нь “Зурагтаа аваад яв” гэж хэлсэн чинь “Зурагтаа өглөө ирээд авчихъя” гэж хэлээд гараад явсан. Маргааш нь 13 цаг орчмын үед , ******* хоёр хүрч ирээд зурагтаа авъя гэж хэлэхээр нь зурагтыг нь өгөх үед ******* нь гэрээс түрүүлээд гарч явсан. Араас нь зурагт аваад явсан. Орой нь цагдаагийн алба хаагч хоёр *******ыг асууж орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Шүүгдэгч В.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ганцаараа гараад 1 дүгээр хорооны хойно байдаг хуучин авто баазын хашааны хажууханд *******тай тааралдаад хамтдаа алхаад Энгэршандын гэр хорооллын урд байрлах дэлгүүрээс 0,75 литрийн хараа нэртэй архи 1 хайрцаг тамхи аваад хойшоо ахын гэрт очиж уухаар болоод гэрт нь очтол эзэнгүй байхаар нь буцаад ахын гэрт очиж архиа ууя гээд хашааныхаа гадаа 19 цагийн үед ирэхэд хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход гэрийнх нь хаалга цоожтой байсан чинь ******* том аваад цоожийг нь эвдлээд дотогшоо ороод хойморт нь байсан зурагтыг аваад гараад шууд хуучин авто баазын хашааны гадна ирээд авч явсан архиа хувааж ууж байхдаа бид 2 яах уу гээд хоорондоо ярилцахад ******* хүргэн д зарчихъя гэхээр нь зөвшөөрөөд гэрийнхээ гадаа очиход ******* би орж болохгүй чи орчих гэхээр нь би зурагтыг бариад хүргэн гийн гэрт ороод зурагтаа үзүүлээд энийг зарах гэсэн юм гэхэд хэний зурагт юм гэхээр нь манай зурагт гэсэн чинь хүргэн хэдэн төгрөгөөр зарах юм гэхээр нь 40.000 төгрөгт гэхэд мөнгө алга маргааш хүрээд ир гэхээр нь за гээд гараад *******д маргааш ир гэж байна гэхэд ******* тэндээсээ шууд салаад яваад өгсөн би цаашаа ын гэрт очоод хоносон. Ингээд өглөө 10 цагийн үед сэртэл дэлгүүрээс 0,75 литрийн сэржим нэртэй архи авчирсан байсныг бид 2 хувааж уугаад сууж байхдаа би т хүргэн гийн гэрт *******гийн зурагт өчигдөр зарах гээд өгөөд мөнгөө аваагүй байгаа гээд хэлсэн чинь 2 уулаа очиж авъя манай найз зурагт худалдаж авах байх гэхээр нь зөвшөөрөөд хүргэн гийн гадаа очоод би гадаа нь үлдээд ыг гэр рүү нь оруулаад зурагтыг аваад гарч ирээд ын найзынх нь гэр рүү явж байтал цагдаа нар ирээд бариад авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед байх инд ганцаараа явж байтал ******* бас урдаас ганцаараа гарч ирээд надад 2-уулаа манай гэрээс зурагт аваад тэрийг зараад танд ганц шил юм авч өгье гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа *******ын гэрийн гадаа очиход ******* халаасаа ухаж ухаж байснаа би түлхүүрээ хаячиж гэснээ хаалгаа эвдэж орохоос гэхээр нь би болох юм уу залуу гэхэд болно, болно ахаа гэснээ ******* өөрөө гараараа татаж онгойлгоод дотогшоо орохоор нь би хаалганых нь хажууд зогсож байтал ******* зурагт авч гарч ирээд намайг барьчих гэхээр нь бариад хайчих юм гэхэд гийн гэр рүү дөхүүлээд өг гэхээр нь бариад алхаж байгаад ны ард явж байгаад *******ад зурагтыг нь өгчхөөд яваад өгсөн. Ингээд би буцаад Энгэршанд руу явж байгаад буцаад хүргэн гийн гэрт иртэл ******* зурагтаа аваад ирсэн. тэр 2 архи уугаад сууж байхаар нь урьд нь гар утсаа д барьцаанд тавьсан байсан болохоор миний утаснаас сим аваад өгөөч гэхэд симийг нь авахгүй тэр чигт нь утсыг чинь зарчихсан ш дээ гэхээр нь би буцаад гарахад араас ******* гарч ирээд намайг ганц шил архи уух уу гэхээр нь зөвшөөрөөд ******* 0,5 литрийн хараа нэртэй архи авч тэрийг нь бид 2 гудамжинд уучхаад би дахиад л салаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн “Зах зээлийн үнэлгээг тогтоох тухай тайлан” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-11 дэх тал/,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 72-76 дахь тал/,
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 89-97 дахь тал/,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 98-103 дахь тал/,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 115-118 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах
хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх шүүгдэгч В.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.*******, Б.******* нар нь бүлэглэн, архи согтууруулах ундааны зүйл авах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Х.ийн эзэмшлийн , од байрлах гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч гэрт байх 840.000 төгрөгийн үнэ бүхий Ти Си Эл /TCL/ брэндийн 55 инчийн лед телевизорыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан болох нь: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.ийн өгсөн: “...Миний зурагт эвдэрсэн тул би зурагтынхаа мөнгийг авах хүсэлтэй байна. Зурагтаа хүлээн аваад гэртээ очоод асаахад урд нүүрэн дээрээ солонго татаад гэх юм уу жирэлзсэн юм болсон байна лээ. Тэгээд ашиглаагүй байгаа. Эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 17, 19 дэх тал/, гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би 20 цаг орчмын үед сэрээд хоолоо хийгээд байж байсан чинь ******* гэрт орж ирээд “Зурагт авах уу? 40.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би “Хэний зурагт юм” гэж асуухад ******* Манай зурагт байгаа юм. Одоо Хүргэн гийн гэрт байгаа” гэж хэлээд бид нар гарцгаасан. Маргааш нь 17 цаг орчмын үед ******* бид хоёр зурагтыг нь авахаар хүргэн гийн гэрт очоод зурагтыг нь авсан. Би зурагтынх нь мөнгийг картаас авч өгөхөөр АТМ орохоор явсан. Харин ******* намайг дагаж явж байсан. Би зурагт барьж явж байгаад цагдаад баригдаад *******ыг хартал байхгүй болчихсон байсан. ” гэх мэдүүлэг, гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 19 цаг орчмын үед гэртээ байхдаа зүс таних ******* гэрт зурагт тэвэрч орж ирээд “Ах гар даараад дулаацаадахъя” гэж хэлээд зурагтаа тавьсан. Тэгэхээр нь би юун зурагт аваад байгаа талаар асуухад “Би зурагтаа засуулчхаад явж байна. Энийг шалгаадахъя” гэж хэлээд шалгасан. 20 минут орчмын дараа Увс гэх залуу орж ирэхээр нь та хоёр хамт явж байгаа юм уу? гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгээд гараад явах гэхээр нь “Зурагтаа аваад яв” гэж хэлсэн чинь “Зурагтаа өглөө ирээд авчихъя” гэж хэлээд гараад явсан. Маргааш нь 13 цаг орчмын үед , ******* хоёр хүрч ирээд зурагтаа авъя гэж хэлэхээр нь зурагтыг нь өгөх үед ******* нь гэрээс түрүүлээд гарч явсан. Араас нь зурагт аваад явсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч В.*******ын өгсөн: “... ахын гэрт очиж архиа ууя гээд хашааныхаа гадаа 19 цагийн үед ирэхэд хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо ороход гэрийнх нь хаалга цоожтой байсан чинь ******* том аваад цоожийг нь эвдлээд дотогшоо ороод хойморт нь байсан зурагтыг аваад гараад шууд хуучин авто баазын хашааны гадна ирээд авч явсан архиа хувааж уусан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед байх инд ганцаараа явж байтал ******* бас урдаас ганцаараа гарч ирээд надад 2 уулаа манай гэрээс зурагт аваад тэрийг зараад танд ганц шил юм авч өгье гэхээр нь зөвшөөрөөд хамтдаа *******ын гэрийн гадаа очиход ******* халаасаа ухаж ухаж байснаа би түлхүүрээ хаячиж гэснээ хаалгаа эвдэж орохоос гэхээр нь би болох юм уу залуу гэхэд болно, болно ахаа гэснээ ******* өөрөө гараараа татаж онгойлгоод дотогшоо орохоор нь би хаалганых нь хажууд зогсож байтал ******* зурагт авч гарч ирээд намайг барьчих гэхээр нь бариад хайчих юм гэхэд гийн гэр рүү дөхүүлээд өг гэхээр нь бариад алхаж байгаад ны ард явж байгаад *******ад зурагтыг нь өгчхөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч В.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хаалттай хашаанд байрлах хаалга нь хаалттай эд зүйлийг хүн амьдрах зориулалттай гэрт цоожийг нь эвдэн хууль бусаар нэвтэрсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “орон байранд нэвтэрч” гэх шинжийг хангасан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч В.*******, Б.******* нарыг хамтран оролцох хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн шатанд хохирогч Х. нь В.*******аас 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.*******гаас 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч В.*******, Б.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэх дүгнэлт,
шүүгдэгч В.*******ын өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч В.******* нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хариуцлагын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх,
шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Иймд түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцон харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялаас доогуур хугацаагаар оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч В.*******, Б.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байдлыг харгалзан шүүгдэгч В.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч В.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг, шүүгдэгч В.*******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд
авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн *******, овогт ы ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хулгайлах гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч овогт гийн *******, овогт ы ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч В.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД