Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

            улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

            шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

            шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

            шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307 00000 0262 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                            

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            *******, -ны өдөр, , , , , , , , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            ******* овогт *******гийн ******* /РД: /,

 

            *******, -ний өдөр, , , , , , “” ХХК-д ажилладаг, , , ,

            Урьд: Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2022/ШЦТ/1525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2023/ШЦТ/382 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

            ******* овогт *******ын ******* /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.*******, Т.******* нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2023 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 03 цаг 30 минутын орчим амралтын газрын 322 тоот гэрт нэвтэрч, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн //, // нарын 1.445.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Зэт Филп 3 /Samsung Galaxy Z Flip3/, Самсунг Галакси Эс9, /Samsung Galaxy S9/, Самсунг Галакси Эс5, /Samsung Galaxy S5/ загварын 3 ширхэг rap утас, 2.430.708 төгрөгтэй дүйцэх хэмжээний 700 америк доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ажилтай байсан болохоор явах гээд арай болоогүй байсан. Орой 20 цаг өнгөрөөгөөд над руу залгаад бид амралтын газар байна, хүрээд ир гэсэн. Надад машин байхгүй гэхэд чи машин тэрэг олоод хүрээд ир гэсэн. Тэгээд найзындаа байж байгаад орой 24  цагийн орчимд машинтай хүн хайгаад байж байтал чатад Т.******* ах байсан. Т.******* ахаас рүү хүргээд өгөөч, бензиний мөнгө 50.000 төгрөг хийгээд өгье гэхэд ... “би хүүхдээ харж байна, таксинд гарвал 50.000 төгрөгөөс их мөнгө олно ш дээ” гэсэн. Тэгээд 100.000 төгрөгөөр тохироод рүү явсан. рүү очих замдаа найз руугаа ярихад гүүр даваад яриарай гэсэн. Тэгээд гүүр даваад ярьж байхад утас нь болохгүй, холбогдохоо больсон. Тэгээд зогсож байсан чинь нэг амралтын газар байсан. Ахаа энд зогсож байгаарай, манай найзууд энд байж магадгүй, би найзуудаа харчхаад ирье гээд буусан. Тухайн үед би 2 лааз шар айраг уусан байсан. Шууд буугаад гэрэлтэй байсан амралтын газар луу очсон. Тэгээд найзууд дээрээ очих гээд орох гэтэл өөр хүмүүс байхаар нь 700 доллар, утастай нь авсан. Утсаа авч гарчхаад Т.******* ахад хэлээгүй, манайх гэмтэлд түрээсийн хашаанд байдаг юм. Гэртээ ирээд Т.******* ахад ийм юм авчихлаа гээд хэлэхэд “юу яриад байгаа юм бэ, яагаад хүний юм авч байгаа юм. Намайг хүмүүс юу гэж болох юм бэ, энэ асуудлаа өөрөө шийдээрэй” гээд намайг загнасан. Гэхдээ би авсан зүйлээсээ мөнгө үрээгүй. Буцаад хохирлоо 100 хувь буцааж өгсөн” гэв.  

 

            Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр өдөр хоёр охиноо хараад гэртээ байсан. Сургуулийнх нь юмыг цуглуулна гээд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байсан байх. Эхнэрээсээ салаад 2 жил гарам болж байна, хоёр охиноо хардаг. гийн урд буяны байгууллагад ажилладаг, заваараа 100 айлд ажил хийдэг. Тэр өдөр сууж байхад Б.******* завтай байна уу гээд чат бичсэн. Хэдэн төгрөг өгөх юм гэхэд 50.000 гэсэн. Тэгээд 100.000 төгрөг тохироод явахаар болж ний Минж плазад Б.*******ийг аваад рүү гарсан. Замдаа утсаар тоглоод явж байгаад “ахаа энд манай найзууд байж магадгүй, найзын маань утас холбогдох боломжгүй болчихлоо гэсэн. Орсон гэрийг нь мэдэж байгаа юм уу гэхэд “мэдэж байгаа” гээд намайг энд түр зогсож байгаарай гээд буусан. Тэгээд 10-20 минутын дараа ирсэн. Манай найзууд байхгүй байна, утас нь ч болохгүй байна. Хоёулаа харья гээд руу буцсан. Хорооллын эцэст шинэ гэмтлийн хавьцаа гэрийнх нь хажууд сайн ломбард байсан. Гэрт нь буулгаж өгчхөөд явсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт би Монгол улсад 6 хоногийн хугацаатай аялах зорилгоор ирсэн. Налайх дүүргийн гэх газарт байрлалтай Glory resort амралтын газрын 322 тоот Монгол гэрт гурвуулаа ороод орой хоолондоо ороод 00 цагийн орчимд амрахаар унтсан. Унтахдаа бид нар гэрийнхээ хаалгыг хаагаад, түгжилгүй унтчихсан. Өглөө 06 цагийн үед сэрээд Samsung Galaxy Z Flip3 маркийн алтлаг шаргал өнгийн гар утсаа алдагдсан болохыг мэдсэн, миний өөр юм алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

            Хохирогч //-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө 06 цагийн үед сэрээд Samsung Galaxy 9, Samsung Galaxy 5 маркийн хоёр ширхэг rap утсаа алдсан. Мөн үүн дээр нэмээд 700 ам.доллар алдсан байсан. Тухайн амралтын хяналтын камерыг үзэхэд шөнө 03 цагийн үед хүн яваад хулгай хийсэн байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын өгсөн: “...Би тэр хоёрын алдсан эд зүйлс болох гар утас 2 ширхэг, 700 долларыг хүлээж авсан. Одоо эдгээр эд зүйлсийг нь солонгос руу тэр хоёр луу явуулж хүргэж өгнө. Тийм учраас гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,

 

            Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Ээж бид хоёр аавыг өнгөрснөөс хойш айлын хашаа түрээслэх болсон юм. Ээж маань харвасан байнгын асаргаанд байдаг учраас би ажил төрөл хийж чадахгүй ээжийгээ л ганцаараа асарч хардаг юм. 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн үед гэртээ байхад манай найзууд над руу залгаад “андаа бид хэд ид байна, чи гайгүй завтай бол хүрээд ирээч” гэж дуудахаар нь би фэйсбүүк чатаасаа таньдаг ах болох Т.******* ах руу “ахаа та завтай бол дүүгээ оруулаад өгөөч, найзууд маань дуудаад байгаа юм, би танд бензинийг нь хийгээд өгье” гэж чат бичсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би Т.******* ахтай Минж плазагийн гадаа уулзаад түүний цагаан өнгөтэй Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлд нь суугаад рүү явсан. Ингээд Т.******* ах бид хоёр 03 цагийн үед л байх рүү орсон. ийн гүүр даваад холгүйхэн байдаг шинээр баригдсан том Монгол гэртээ амралтын гадаа ирсэн. Тэгээд би Т.******* ахад “ахаа манай найзуудын утас нь болохгүй байна, энд л байгаа байх би буугаад шалгаад ирье гэж хэлээд ганцаараа машинаас нь буугаад амралтын газрын хашааг даваад дотогш ороод Монгол гэрүүдийн дундуур явсан тэгэхэд нэг Монгол гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогшоо нь ороод ширээн дээр нь байсан 3 ширхэг Samsung маркийн гар утас, жижиг гар цүнх байхаар нь аваад гарсан, гарч байхдаа цүнхийг нь үзэхэд дотор нь 700 доллар, бас бичиг баримтууд байхаар нь мөнгийг нь аваад цүнхийг нь бичиг баримттай нь үлдээгээд Т.******* ахын машинд суусан. Тэгэхэд Т.******* ах надаас “за чи яав” гэхэд нь би түүнд “манай найзууд байхгүй байна” гэж хэлээд түүнд өөрт байсан бэлэн 100.000 төгрөгөө өгөөд гэр лүүгээ хүргүүлсэн. Маргааш нь би Т.******* ахтай уулзаад бид хоёр 700 доллараа солиулаад 2.400.000 төгрөг болгосон, харин гар утаснуудаа Тэди төвийн гадаа гар утас авна гэсэн хүнд 150.000 төгрөгөөр өгчихсөн. Тэгсэн маргааш нь бид хоёрыг цагдаа нар олж ирсэн, тэгэхэд нь Т.******* ах бид хоёр нөгөө зарсан утаснуудаа өгсөн хүмүүсээсээ буцааж аваад солиулсан мөнгөө үрээгүй байсан учраас буцааж 700 доллараар нь солиулж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

 

            Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн үед гэртээ байж байтал Б.*******ээс над руу “...ахаа манай найзууд бөөндөө ууж байна. Тэгээд дүүг нь дуудаад болдоггүй та намайг тийшээ хүргээд өгөөч танд бензиний мөнгийг нь өгье” гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Б.*******ийг нээс Налайх руу хөдөлсөн. Ингээд рүү явж байх замд Б.******* “...өө манай найзууд утсаа авахгүй байна. Согтоод унтацгаачихсан юм байх даа, та энэ амралтын газрын гадаа зогсож байгаа ч би найзуудыг энд байна уу, үгүй юу , гэдгийг нь шалгая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний зааж өгсөн амралтын газрынх нь гадаа нь зогссон. Б.******* машинаас буугаад тэр амралтын газар луу орчихсон. Ингээд 10-15 минутын дараа Б.******* буцаж гарч ирээд машинд суугаад “энд байхгүй байна явъя ахаа” гэхээр нь би буцаад руу хөдөлсөн. Тэгээд замд руу орж байх замд Б.******* надад “ахаа түрүүн зогссон амралтын газраас гар утас, бэлэн мөнгө авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи яаж байгаа юм ингэж болохгүй ш дээ” гэж хэлээд машинаа зогсоосон чинь Б.******* “би өөрөө мэдэж байгаа танд хамаагүй” гэж хэлээд гэр лүүгээ орчихсон юм. Тэгээд би цаашаагаа гэр лүү харьсан. Маргааш өглөө 10 цагийн орчимд би *******тэй уулзсан. Тэгэхэд ******* надад “та намайг Найман шарга руу хүргээд өг” гэхээр нь би түүнийг хүргэж өгчхөөд цаашаагаа явсан. Би түүнийг хулгай хийх гэж байна гэж ерөөсөө мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

 

            “” амралтын газар, Налайх дүүргийн шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,

 

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-5 дахь тал/,

            “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн НД-23-135 дугаартай “Зах зээлийн үнэлгээ тогтоох”: “...Samsung Galaxy Z Flip3-1.250.000 төгрөг, Samsung Galaxy S9 155.000 төгрөг, Samsung Galaxy S5 40.000 төгрөг, нийт 1.445.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,

            “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн НД-23-139 дугаартай “Зах зээлийн үнэлгээ тогтоох хөрөнгийн үнэлгээний тайлан” /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,

            Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2922 дугаартай “...Дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Дээрх дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан автомашин нь Тоёота Приүс Альфа /Toyota prius alpa/ маркийн цагаан өнгийн автомашин байж болно. Улсын дугаарыг тогтоох боломжгүй байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискт хуулбарласан 39 секундийн, сиди /CDA-д хуулбарласан 15 минутын хяналтын камерын 2 ширхэг дүрс бичлэг,

            Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 97 дахь тал/,

            Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 101 дэх тал/,

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

            Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгчөөс “ ... шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргахгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгчөөс: “ шүүгдэгч нь *******ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг од очиж мэдээд эд зүйлийг нь хамтдаа борлуулалцсан учраас “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэнэ үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

            Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үе, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Налайх Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******, Т.*******, нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг дараах үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан шүүгдэгч Б.*******эд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч нарыг “ хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судлахад:   

            Шүүгдэгч Б.*******ийн  2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шөнө 03 цаг 30 минутын орчим “” // амралтын газрын 322 тоот гэрт нэвтэрч, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн //, // нарын 1.445.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Зэт Филп 3 /Samsung Galaxy Z Flip3/, Самсунг Галакси Эс9, /Samsung Galaxy S9/, Самсунг Галакси Эс5, /Samsung Galaxy S5/ загварын 3 ширхэг rap утас, 2.430.708 төгрөгтэй дүйцэх хэмжээний 700 америк долларыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болон уг гэмт хэргийг үйлдэхэд  дэмжлэг үзүүлэх зорилгоор шүүгдэгч Т.******* нь хэргийн газрын ойролцоо хүргэж өгөн улмаар буцаж руу хүргэж, эд зүйлийг нь борлуулахад оролцсон үйлдэл нь гэмт хэргийн хамжигч хэлбэрээр оролцсон болох нь: Хохирогч /Yang Үun Chol/-ийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цагт би Монгол улсад 6 хоногийн хугацаатай аялах зорилгоор ирсэн. Налайх дүүргийн гэх газарт байрлалтай Glory resort амралтын газрын 322 тоот Монгол гэрт гурвуулаа ороод орой хоолондоо ороод 00 цагийн орчимд амрахаар унтсан, унтахдаа бид нарын гэрийнхээ хаалгыг хаагаад, түгжилгүй унтчихсан. Өглөө 06 цагийн үед сэрээд Samsung Galaxy Z Flip3 маркийн алтлаг шаргал өнгийн гар утсаа алдагдсан болохыг мэдсэн, миний өөр юм алдагдаагүй...” гэх мэдүүлэг, хохирогч //-ийн өгсөн: “...Өглөө 06 цагийн үед сэрээд Samsung Galaxy 9, Samsung Galaxy 5 маркийн хоёр ширхэг rap утсаа алдсан, Мөн үүн дээр нэмээд 700 ам.доллар алдсан байсан. Тухайн амралтын хяналтын камерыг үзэхэд шөнө 03 цагийн үед хүн яваад хулгай хийсэн байсан..." гэх мэдүүлэг, шүүгдэгч Т.*******ын өгсөн: “.... Б.******* машинаас буугаад тэр амралтын газар луу орчихсон. Ингээд 10-15 минутын дараа Б.******* буцаж гарч ирээд машинд суугаад “энд байхгүй байна явъя ахаа” гэхээр нь би буцаад руу хөдөлсөн. Тэгээд руу орж байх замд Б.******* надад “ахаа түрүүн зогссон амралтын газраас гар утас, бэлэн мөнгө авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи яаж байгаа юм ингэж болохгүй ш дээ” гэж хэлээд машинаа зогсоосон чинь Б.******* “би өөрөө мэдэж байгаа танд хамаагүй” гэж хэлээд гэр лүүгээ орчихсон юм. Тэгээд би цаашаагаа гэр лүү харьсан. Маргааш өглөө 10 цагийн орчимд би *******тэй уулзсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...ийн гүүр даваад холгүйхэн байдаг шинээр баригдсан том Монгол гэртээ амралтын гадаа ирсэн. Тэгээд би Т.******* ахад “ахаа манай найзуудын утас нь болохгүй байна, энд л байгаа байх би буугаад шалгаад ирье гэж хэлээд ганцаараа машинаас нь буугаад амралтын газрын хашааг даваад дотогш ороод Монгол гэрүүдийн дундуур явсан тэгэхэд нэг Монгол гэрийн хаалга онгорхой байхаар нь дотогшоо нь ороод ширээн дээр нь байсан 3 ширхэг Samsung маркийн гар утас, жижиг гар цүнх байхаар нь аваад гарсан, гарч байхдаа цүнхийг нь үзэхэд дотор 700 доллар, бас бичиг баримтууд байхаар нь мөнгийг нь аваад цүнхийг нь бичиг баримттай нь үлдээгээд Т.******* ахын машинд суусан. Тэгэхэд Т.******* ах надаас “за чи яав” гэхэд нь би түүнд “манай найзууд байхгүй байна” гэж хэлээд түүнд өөрт байсан бэлэн 100.000 төгрөгөө өгөөд гэр лүүгээ хүргүүлсэн. Маргааш нь би Т.******* ахтай уулзаад бид хоёр 700 доллараа солиулаад 2.400.000 төгрөг болгосон, харин гар утаснуудаа Тэди төвийн гадаа гар утас авна гэсэн хүнд 150,000 төгрөгөөр өгчихсөн. “ гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын өгсөн: “...Би тэр хоёрын алдсан эд зүйлс болох гар утас 2 ширхэг, 700 долларыг хүлээж авсан. Одоо эдгээр эд зүйлсийг  нь солонгос руу тэр хоёр луу явуулж хүргэж өгнө. Тийм учраас гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, “Glory resort” амралтын газар, Налайх дүүргийн шуурхай удирдлагын төвийн хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн НД-23-139 дугаартай “Зах зээлийн үнэлгээ тогтоох хөрөнгийн үнэлгээний тайлан”, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2922 дугаартай “...Дүрс бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Дээрх дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан автомашин нь Тоёота Приүс Альфа /Toyota prius alpa/ маркийн цагаан өнгийн автомашин байж болно. Улсын дугаарыг тогтоох боломжгүй байна..." гэх дүгнэлт, Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн НД-23-135 дугаартай “Зах зээлийн үнэлгээ тогтоох”: “...Samsung Galaxy Z Flip3 1.250.000 төгрөг, Samsung Galaxy S9 155.000 төгрөг, Samsung Galaxy S5 40.000 төгрөг, нийт 1.445.000 төгрөг...” гэх дүгнэлт, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискт хуулбарласан 39 секундийн, сиди /CDA-д хуулбарласан 15 минутын хяналтын камерын 2 ширхэг дүрс бичлэг, Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд буй эд хөрөнгө, эд юмсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр шунахай сэдэлт, зорилгоор нууц байдлаар гэмт этгээд нь авч өөртөө захиран зарцуулж буй хууль бус үйлдлийг ойлгоно.

            “Машин механизм” гэдэгт  хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн  автомашин, мотоцикль, трактор,  өөрөө явагч бусад машин, өргөх, буулгах... зориулалттай  машин механизмууд хамаарах бөгөөд “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдэх” гэдэг нь өөрийн үйлдлийг учрах саадыг арилгах, хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан үйлдлийг ойлгохоор тайлбарлажээ.

 

            Шүүгдэгч нар нь машинтай хэргийн газрын ойролцоо очиж, замын дагуу машиныг байрлуулан шүүгдэгч Б.******* нь ганцаараа явганаар “” // амралтын газрын хашааг давж улмаар №322 тоот гэрт нэвтэрч хохирогчдыг унтаж байх үед нь эд зүйлийг авч буцаад явганаар машин дээр очсон байдал нь хэргийн газрын үзлэг, дүрс бичлэгт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үедээ машин механизм ашигласан нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж үзлээ. 

 

            Түүнчлэн шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн   “...3 ширхэг Samsung маркийн гар утас, жижиг гар цүнх байхаар нь аваад гарсан, гарч байхдаа цүнхийг нь үзэхэд дотор 700 доллар, бас бичиг баримтууд байхаар нь мөнгийг нь аваад цүнхийг нь бичиг баримттай нь үлдээгээд...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдээгүй байна.

            Дээрх тогтоогдсон үйл баримтыг үнэлбэл шүүгдэгч нарыг хулгайн гэмт үйлдэлдээ машин механизм ашигласан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул тэдгээрийг гэмт үйлдлээ учрах саадыг арилгах зорилгоор хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан  гэж үзэх боломжгүй юм. 

            Уг гэмт хэрэг нь шүүгдэгч  Б.*******ийн гүйцэтгэгчээр, шүүгдэгч Т.*******ын хамжигчаар тус тус оролцон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар, хууль бус аргаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлж захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Иймээс шүүгдэгч Т.*******ыг “хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдэхэд дэмжлэг үзүүлж оос хэргийн газрын ойролцоо шүүгдэгч Б.*******ийг хүргэж өгөн, улмаар эд зүйлийг хамтдаа борлуулсан үйлдлийг нь хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

            шүүгдэгч Б.*******ийг “хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Б.******* машинаас буугаад тэр амралтын газар луу орчихсон. Ингээд 10-15 минутын дараа Б.******* буцаж гарч ирээд машинд суугаад “энд байхгүй байна явъя ахаа” гэхээр нь би буцаад руу хөдөлсөн. Тэгээд руу орж байх замд Б.******* надад “ахаа түрүүн зогссон амралтын газраас гар утас, бэлэн мөнгө авчихлаа” гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Т.*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдээгүй, гэмт хэрэг үйлдсэнээс олсон орлогыг захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр дүгнэлт танилцуулсныг шүүх хянаад шүүгдэгч Т.******* нь шүүгдэгч Б.*******ийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээс өмнө мэдсэн байдал нь шүүгдэгч Б.*******ийг ганцаар нь амралтын газар руу явганаар хашаа давуулж оруулахаар зориуд машинаа байрлуулсан,  хулгайлж авсан эд зүйлүүдээс пасспорт бүхий цүнх, эд зүйлийг буцааж оруулахад нь машинтайгаа хүлээн зогсож байгаад хамтдаа явсан дүрс бичлэгээр тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгчийн үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь няцаагдаж байх ба өмгөөлөгчийн  дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгч нарыг бусдад төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.*******эд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, 1 ширхэг USB -г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх ба шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг оногдуулсан ял шийтгэлтэй холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Налайх Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******, Т.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж

            шүүгдэгч ******* овогт *******гийн *******эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

             шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

 

            3. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гүйцэтгэгчээр үйлдсэн” гэм буруутайд,

            шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            4. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2/ хоёр/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, 

            ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди, 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

            7. Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД